SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, December 8, 2011

Киркоровын охин шөнө уйлдаггүй


 
 Дуучин Ф.Киркоров Орост эргэн ирсэн тухай Комсомольская правда сонинд бичжээ. Өөрийн зав чөлөөгүй концерт болон зураг авалтын дундуур жаахан зав гарган Америк явж төрсөн охинтойгоо уулзаад ирсэн аз.....
 
 
Дуучин Ф.Киркоров Орост эргэн ирсэн тухай Комсомольская правда сонинд бичжээ. Өөрийн зав чөлөөгүй концерт болон зураг авалтын дундуур жаахан зав гарган Америк явж төрсөн охинтойгоо уулзаад ирсэн аз жаргалтай аав өөрийн сэтгэгдлээ сонины сурвалжлагчтай хуваалцлаа.

Охин Алла-Викториад, Миамид амьдардаг дуучны төрсөн нагац эгч Мари, найзууд болон эмч нар санаа тавьж байгаа гэжээ. Киркоров охин нь түүнийг маш их ажилтай үеэр төрсөн тухай яриад, зарим гэрээ бүр жилийн өмнө хийгдсэн учир зав муутай байгаагаа тайлбарласан юм.

Дуучин ирсэн даруйдаа ихэд баяр баясгалантайгаар охин нь өөртэй нь ихэд адилхан тухай бахархалтайгаар ярьжээ. Тэрээр охиныхоо нүдийг харж, охиноо тэврэхэд хичнээн аз жаргалтай байснаа нуугаагүй бөгөөд охин шөнө уйлдаггүй тайван гэж ярьжээ. Мөн охины ээж шаргал үстэй, цэнхэр нүдтэй ч охин өөрийг нь дууриасан хүрэн нүд, үстэй гэж дуучин хэлсэн бөгөөд охиныхоо ээжийн талаар өөр мэдээлэл өгөөгүй байна.

Бяцхан Алла-Викториа охин дуучны Миами дахь шинэ байшинд нагац эгч Маригийн халамжид байгаа юм. Хүмүүсийн яриагаар Киркоров охиноо төрөхөд шинэ байшин 12 мянган ам.доллараар худалдан авсан гэнэ. Мөн дуучин Америкт нэгэн орон сууцтай бөгөөд хөрш нь Алла Пугачёвагийн охин Кристина Орбакайте гэнэ.

0 сэтгэгдэл:

Post a Comment