SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 9, 2011

Б.Хурцын өшөө авалт хурган дарга нарт дарамт болж эхлэв


Авлигатай тэмцэх газарт халгаа сэлгээ гээч жинхэнэ утгаараа хэрэгжиж буй бололтой. Хайхрамжгүй ажилласан нэгэн байтугай харц нь эвгүй харагдсан хэнийг ч болов халж, сэлгэж эхэлсэн нь







Авлигатай тэмцэх газарт халгаа сэлгээ гээч жинхэнэ утгаараа хэрэгжиж буй бололтой. Хайхрамжгүй ажилласан нэгэн байтугай харц нь эвгүй харагдсан хэнийг ч болов халж, сэлгэж эхэлсэн нь хариуцлагатай л албан тушаалтны үйлдэл. Харин ажил дээр ангийн ялгаа гаргаж туршлагатай хүний оронд мэдлэг муутай нэгнийг сонгох хэрэг байна уу.
Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар өөрсдийн хүмүүсээр багаа бүрдүүлж баруун, зүүн гарын вант улс байгуулж эхэлжээ.Ингэж хэлэх нь учиртай. Энэ байгууллагад бүтцийн өөрчлөлт гэхээсээ илүү бүлэглэл бий болсон гэхэд хилсдэхгүй. Тус газрын дэд дарга Б.Хурц л гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, тагнуулын байгууллагаас хамтрагч нараа сонгож авчирсан.
Тэрбээр урьдын өш хонзонгоо албан үүргээ гүйцэтгэж явсан мөрдөн байцаагч нараас авч буй гэнэ. Түүнд холбогдох хэргийг шалгаж байсан мөрдөгчид ташраараа халагдсан гэхэд болно. Халаад ч зогсохгүй хамсаатнуудыг нь хүртэл албан тушаал бууруулжээ. Туүнчлэн зарим нэг албадыг татан буулгаж ажилчдыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлэх сурагтай. Зарим эх сурвалжийн мэдээллээр албан ёсоор халагдснаас гадна удирдлагуудтайгаа хамтарч ажиллахад хүндрэлтэй болсон хүмүүс өөрсдийн хүсэлтээр өргөдлөө өгч байгаа нь ч чих дэлсэв.
Ийнхүү Авлигатай тэмцэх газрынхан айдас … дунд өдөр хоногийг аргацааж буй. Хэзээ, хэнийг халах бол гэсэн ажилчид нь амаа үдүүлсэн мэт сүрдэж байна. “Өвлийн хүйтэнд ажилгүй болж байхаар өнөөх хоёр даргын далласан газарт ил гарч, далайсан газарт далд орж явсан нь дээр” хэмээх хошин яриа ч ажилчдынх нь дунд цайны хачир болдог гэнэ.
Бидэнд ирсэн мэдээллээр найман мөрдөгчийг ажлаас нь чөлөөлжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт Гомдол, мэдээлэл хүлээн авах тасаг, хэвлэл мэдээлэлтэй харилцах албыг татан буулгаж найман ажилтнаа халсан. Тэгвэл тус байгууллагын гол ажлыг “нугалдаг” мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудаа дахин цомхотгосон байна.
Ажилгүй болсон хүмүүсийн дунд Б.Хурцыг авлигын хэргээр мөрдөж байсан мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд багтсан нь өшөө авалт гэлтэй. Тодруулбал, Мөрдөн байцаах хоёрдугаар тасгийн дарга байсан , мөрдөн байцаагч н.Жаргалбаатар, П.Шижир нарыг халжээ. Түүнчлэн Мөрдөн байцаах хэлтсийн дарга байсан Н.Эрдэнэбатыг судалгаа, шинжилгээний ажилтан болгосон байна. Албан ёсоор халсан ажилчдын тоо 16 хүрээд байгаа бол хамтран ажиллах боломжгүй хэмээн өргөдлөө өгөөд ажлаас чөлөөлөгдсөн иргэдийн тоо 30 дөхөж явааг эх сурвалж мэдээллээ.
Авлигыг ангуучилж албан тушаалтнуудыг сөхрүүлэх үүрэгтэй тус байгууллагад ажил явагдахаасаа илүү ажлын томилогоо явагдаж буйд иргэд ундуйцангуй хандаж байгаа. Яагаад гэвэл тус байгууллагын удирдлагууд үүрэгт ажлаа хүлээж аваад чамгүй хугацаа өнгөрлөө. Гэсэн атлаа нэг удаа ч болов авлигын гэх тодотголтой хэргийг шалгаж нягталсангүй байсаар шинэ онтой золгох нь ээ.
Хуучин албадыг шинэчилж шинэ боловсон хүчээр хүч нэмж байгаа гэнэ. Тодруулбал, хуулийн хугацаанд буюу шинэ дарга нар албан үүргээ хүлээж авсаны дараа 45 хоногийн хугацаанд халаа, сэлгээ хийх эрхтэй байдаг бололтой.
Авлигын хэрэг нь өөрөө асар их ач холбогдолтой, Энэ төрлийн хэргийг шалгаж нягтлахад хуулийн болон эдийн засгийн мэдлэг зайлшгүй шаардлагатай болдог байна. Тэгэхээр эдийн засгийн мэдлэгтэй мөрдөн байцаагчид энэ байгууллагад “од” болно л гэсэн үг, байх нь.

Эх сурвалж: “Нийгмийн толь”

0 сэтгэгдэл:

Post a Comment