SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 16, 2011

Моцарт амин дэмийн дутагдлаар нас барсан уу






Сан-Франциско хотын SUNARC эрдэм шинжилгээний төвийн ажилтан Уильям Грант, Грацын нэрэмжит Австрийн Анагаах ухааны их сургуулийн ажилтан Штефан Пильц нар алдарт хөгжмийн зохиолч Моцартыг..........





Сан-Франциско хотын SUNARC эрдэм шинжилгээний төвийн ажилтан Уильям Грант, Грацын нэрэмжит Австрийн Анагаах ухааны их сургуулийн ажилтан Штефан Пильц нар алдарт хөгжмийн зохиолч Моцартыг “Д” амин дэм дутагдсанаас болж нас барсан гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.
Эрдэмтдийн нотолж буйгаар, Моцарт багаасаа л бие муутай, алив өвчинд өртөмтгий байсан аж. Харин том болсон хойноо ажлын нөхцлөөсөө шалтгаалан амьдралын буруу хэв маягийг мөрдөн өдөржин битүү тасалгаанд хөгжим бичиж, гадагшаа ер гардаггүй байсан тул бие нь тэнхэрч чадалгүй доройтсоор байсан бололтой.
“Д” амин дэм нь хүний биеийн дархлаа, зүрх судас, мэдрэлийн системийг дэмжих үүрэгтэй. Түүнчлэн тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцоог бэхжүүлж, чихрийн шижин бүү хэл хавдраас сэргийлж чаддаг амин дэм билээ.
Хэрэв Моцарт хавар дөрөвдүгээр сараас намар есдүгээр cap хүртэлх хугацаанд өдөр бүр 10-20 минутыг агаарт салхилж, нарны туяанд биеэ ээхэд зориулсан бол илүү урт наслах байсан гэж эрдэмтэд үзсэн байна. Харин Моцарт амьсгал хураатлаа бүх зүйлд Сальери буруутай байсан гэдэгт итгэлтэй байсан гэдэг.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
 

0 сэтгэгдэл:

Post a Comment