SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, December 15, 2011

Хуучин Монгол шинэ Монгол боллоо...





 Нийслэлийн авто зам цастай мөс­­тэй, гудамж талбай хальтиргаа гулгаатай. Замын уулзвар, гэрлэн дохио дагаад хааяа нэг “ванкуш”-ын /эксель/ яндангаас хар утаа суунаглах агаад аль ч зам таг....




Нийслэлийн авто зам цастай мөс­­тэй, гудамж талбай хальтиргаа гулгаатай. Замын уулзвар, гэрлэн дохио дагаад хааяа нэг “ванкуш”-ын /эксель/ яндангаас хар утаа суунаглах агаад аль ч зам таг түгжрэх нь уйтгартай. Өвлийн тасхийм хүйтэн жавар пааргүй машиныг бээрүүлж, таксины жолоочийг бухимдуулна. Автобусны зогсоолыг дагаад микро автобусууд “орилолдож”, үүгээр түүгээр явган зор­чигчид зам гарах гэж яаран гүйлдэнэ.

Хөлд орохоос авахуулаад үсээ цайхыг хүртэл нэг л замаар өгсөн уруудан давхиж, нэг л хотыг эргэн тойрон нутагласаар энэхүү насыг эцэс­лэнэ. Эрээний хулхи “LCD” телевизор хойморт заларч, эрх мэдэлт­нүүд Тавантолгой, Оюутолгой, Эрдэ­нийн хувь хишиг гэж худлаа чалчихыий сонссоор өдөр сарыг өнгөрөөнө. 22-ын товчоог өнгөрвөл амьдралгүй гэж санаж, харь хол Хангүгийн нутагт баяжина гэж мэдэмхийрсээр хүний нутгийг мөрөөдөж, бодлоороо боолчлогдоно. Үүрийн  гэгээнээр гэрээсээ гарч үд­шийн бүрийгээр  гэртээ харьсаар нэг насыг машины бүхээгт өнгөрөөнө. Тордож янзалсан “ванкушдаа” яаран сууж давхисаар хүрч ирэх, саравчтай малгай духдуулан тавьсан залуусын  ширэлдсэн хар сахалд нь цан цохисон харагдана. Урагдаж халтартсан ажлын бээлийний цаанаас тос болсон гарын хуруу цухуйна. Тавхийтэл бүхээгээсээ буугаад тасхийтэл хаалгаа хааж, урт гэгчийн амьсгаа авангаа хүйтэнд бээрсэн хуруугаа уруулдаа хүргэн дулаацуулаад гэрт оров.

-Балдангийнх түлээгүйдээ хашаа­ныхаа банзыг түлж, Цэндийнх нүүрсээ ууталж, Дамба тэргээ засуулах гээд явсан, Гомбо “Нарантуул” ороод ирсэн гэхчилэн едрийн хэдэн үгээ айлын авгай сонин болгон ярьж, Дондог гуай хэмээн доогуур харж, Долгор эгчээ хэмээн дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хүүхдээсээ аяга цай авч уугаад, талхны булан олж үмхээд тэндээс гарч баян Баяраагийн машиныг засч өгнө. Түүнийхээ төлөөсөнд “сайны хишиг” гэж саймшраад сархад хүртэн нэгэн үдшийг өнгөрүүлнэ.  Шинэ хүү хэдийгээр техникт сайн хэмээж ол­ноо магтагдавч сургуульд сурч соён гэгээрсэнгүй, зөвхөн наймдугаар ан­гийн боловсролтой тул юун гадаад хэл, юун англи хэл. Тэр хэдийгээр нас залуу боловч үгээгүй ядуу, өнчин балчир учир сархад хүртэж, саваагүйтэж явсаар олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.

Өвлийн хүйтнийг машин засч өнгөрүүлэн зуны халууныг халтуур хийж гэтэлгэх бөгөөд намар ичээд хавартаа ичээнээс гардаг тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцүүлнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас. Юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ вэ? Үүнийгээ өөрөө ч яахан мэдэх билээ. Ардчилал гэх айхтар шинчлэлийн салхинд уруудаж буй­гаа анзаарах сөхөө алга. Дэмий л бодолд автаг­даж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг хот, нэг улс цөм цөм эл хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй яв­саар түмэн хэргээс хоцорч, ертөнцөөс гээгдэнэ. Хайран хай­ран, хөөрхий хөөр­хий. Гэтэл эх орны хувь хишгийг иргэн бүрт өгснөөр хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч сэрэв. Хөөрхий монгол баян монгол болов, хуучин хүү шинэ монгол болов. Юу­тай их завшаан, юутай ихбаяр вэ?!



0 сэтгэгдэл:

Post a Comment