SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, December 19, 2011

Ижил төрхтэй, мэргэжил нэгт бүсгүйчүүд




Энэ удаад бид ижилхэн төрхөөрөө ижилсэхийн хажуугаар мэргэжил нэгтэйгээрээ ч онцгойроод авдаг бүсгүйчүүдийн талаарх мэдээллийг хүргэе.
Загварын тайзнаа гунхах сайхан бүсгүйчүүдийг хараад эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийг хүртэл гайхашруулаад авдаг......





Энэ удаад бид ижилхэн төрхөөрөө ижилсэхийн хажуугаар мэргэжил нэгтэйгээрээ ч онцгойроод авдаг бүсгүйчүүдийн талаарх мэдээллийг хүргэе.
Загварын тайзнаа гунхах сайхан бүсгүйчүүдийг хараад эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийг хүртэл гайхашруулаад авдаг нь нууц биш.
Гоо сайхны салбарт тэргүүлэгч байр суурьтай байдаг ижилхэн төрхт бүсгүйчүүдээр бид загвар өмсөгч Ч.Содтуяа, Х.Бадамгэрэл нарын бүсгүйчүүдийг онцоллоо.
Ч.Содтуяа
Эрдэмтэн аавын царайлаг охин тэр бүр загварын тайзнаа алхаагүй ч шавь бэлтгэх курсээ амжилттай эхлүүлж яваа мисс, загвар өмсөгч Ч.Содтуяад иргэд ам сайтай байдаг. Нэгэн цагт өөрийн мэргэжил, сонирхол нэгт Чингүүн гэх залуутай гэрлэж, үрийн зулай үнэрлэсэн ч нөхрөөсөө салж, хэсэгтээ хэвлэлийн хуудаснаа салахаа байсан цаг саяхан. Одоогоор ганц биеэр эрчүүдийн харцыг гижигдсэн шиг яваа бүсгүйн талаарх мэдээлэл хаа сайгүй нисэлдэж, алхсан газар бүр нь олны анхааралд өртдөг.
Мөн өөрөөсөө дутуугүй олон шавь загварын ертөнцөд төрүүлж, бэлтгэсэн шавь бүр нь өөрийн эзэлж бараагүй байр суурийг нь нөхөж, шийрийг нь хатаах болжээ. Ямарсайндаа энэ жилийн “Гоёл” наадмын ялагчаар Х.Бадамгэрэл тодорно хэмээн үзэгчид андгай өргөж байсан.
Тэгтэл үзэгчдийн санаснаас хол зөрж, энэ жилийн Гоёл наадмын топ –оор Ч.Ундрах гэх бүсгүй тодорсон юм билээ.Гэхдээ өөрийн орон зайгаа шавь нараараа тодотгож яваа Ч.Содтуяа бүсгүй одоогоор “Азийн модель” загварын агентлагийн тэргүүний алба хашиж явна.
Х.Бадамгэрэл
Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяагийн шавь нар дундаас ижилхэн төрхөөрөө ч ижилсээд авдаг. Ажил мэргэжлээрээ, гаргаж яваа амжилтаараа ч ижилсээд авдаг нэгэн бүсгүй бий. Нас нь дөнгөж хорь гарч байж өдий зэргийн амжилт үзүүлж байгаа загвар өмсөгч Х.Бадамгэрэлд атаархах нэгэн байхад.
Болоогүй ээ хэмээн хурцлах нэгэн байна. Ямартай ч энэ жилийн “Гоёл” наадмын шилдэг, “топ”-оор шалгарах горьдлого тээлгэсэн энэ бүсгүй өөрийн багш Ч.Содтуяатайгаа үйлийн үргүй “эгч дүү” мэт адилхныг яана гээч.. Магадгүй түүнийг багштайгаа зүс царай адилхныг хэлэх үү.
Содтуяаг шүтэн бишрэгч хэмээн нэрлэх ч байж мэднэ. “Гоёл”-ын топ-оор үнэлэгдэх зиндаанд хүртлээ өсч дэвжиж чадсан загвар өмсөгч бүсгүй одоогоор загварын багш хийнгээ алхаа гишгээгээ бусдад заасан шигээ завгүй явна. Дашрамд сонирхуулахад, загвар өмсөгч Х.Бамгэрэл “Шилмэл загвар”-т багшилдаг юм билээ. Түүнчлэн түүнд дурласан залуус “Шилмэл загвар”-ын гадаа дугаарлах нь холгүй асууж сураглаад зүгээр байлгадаггүй гэх яриа ч бий.

0 сэтгэгдэл:

Post a Comment