SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, December 12, 2011

Л.Сөрөлт- Би “Модон” залуу


“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Л.Сөрөлттэй ярилцлаа. Тайзнаа хэвлүүхэн залуу, эсвэл айлын шоовдор хүүгийн дүрд тоглох нь......

 


“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Л.Сөрөлттэй ярилцлаа. Тайзнаа хэвлүүхэн залуу, эсвэл айлын шоовдор хүүгийн дүрд тоглох нь олонтаа. Түүнийг үзэгчид жүжиглэх авьяас, ур чадвараар нь “жижиг ” Бооёо гэж адилтгах нь ч бий.
-2006 онд тайзнаа анх гарч байсан, жүжипин Л.Сөрөлтийг үзэгчид таньдаг болжээ. Анх яаж “Шинэ үе”-ийн гишүүн болж байв?
-СУИС-ийн жүжигчний ангид суралцаж байхад Бооёо ах манай ангид байнга орж ирдэг байсан юм. Бид хоёр нэг багшийн шавь. Түүнийг ирэх бүрт ангийн багш “Манай Сөрөлт хэвлүүхэн дуулдаг. Дуулаад үзүүлчих” гэж шавдуулна. Би ч дуртай, дургүй нэг юм Дархадын тухай дуугаа дуулна даа. Давтан дуулсаар байгаад сүүлдээ ч нөгөөхөө сайхан дуулдаг болчихсон. Тэр үедээ Бооёо ахыг жүжигчнийх нь хувьд хайрлан хүндэлж “Энэ хүнтэй хамтарч ажиллах юм сан” гэж битүүхэн мөрөөддөг байлаа, Хүндлэхийн аргагүй сайн хүн л дээ. Оюутан байхдаа “Шинэ үе”-д дадлага хийсэн юм.
Тэгэхэд Бооёо ах “Чамд манай продакшны хаалга нээлттэй. Ажиллаж болно. Ажиллахгүй гэвэл ах нь хөөцөлдөөд өөр аятайхан ажилд оруулж өгье гэж халуун сэтгэлээр хандаж байсан.
Худалч хүнд гэр бүлийнхэн маань санаа зовоогүй байхад Бооёо ах намайг ажилтай болгохын төлөө хичээсэн нь тэр. “Шинэ үе”-тэй амьдралаа холбон, энэ продакшнаар овоглоод долоон жил боллоо. Өнгөрсөн хугацаанд сайн, муу ч гэсэн жүжигчин мэргэжлийн зах зухаас амталлаа. Бооёо ах Ундраа эгч хоёрын тус юм даа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Манай продакшн өнгөрсөн зун кино, намар нь хоёр шоу тоглолт хийлээ. Үндсэндээ цаг, наргүй ажилласан. Ойрноос л амсхийж байна. Гэхдээ амралт маань удаан үргэлжлэхгүй болов уу. Шинэ жил дөхөж байгаа болохоор хамтран ажилладаг  байгууллагуудынхаа баярт оролцоно. Үнэ хөлс тохирвол халтуур хийхээс эхлээд ачаалалд дахиад л даруулах байх. Манайхан жил бүрийн төгсгөлд шилдэг түүврээрээ тоглолт  хийдэг уламжлалтай. Энэ сарын 28-нд ” UB раlасе”-д “Оны онцлох инээд” тоглодтоо үзэгчдээ өргөн барина.
-Сөрөлтийг жүжигчнээс гадна муугүй дуучин гэх юм билээ?
- Манайх тоглолтыг музиклээр төгсгөдөг санаачлагыг анх гаргасан. Энэ нь үзэгчдэд таалагддаг. Музиклийн үеэр л хэдэн дуу дуулахыг харсан хүмүүс “Чи сайн дууллаа. Баяр хүргэе” гэцгээдэг юм. Үзэгчдэд таалагдаж байвал болж дээ. Гэхдээ өөрийгөө сайн дуулдаг гэж боддоггүй. Харин дуулах дуртай. Хүүхэд байхдаа дуучин болно гэж мөрөөддөг байсан. Анх гавьяат жүжигчин Э.Бүрнээбаярын дуулах таалагддаг байлаа. Сүүлдээ ардын жүжигчин А.Долгор эгчийн дуунд урваад түүнийг сонсдог болсон. Ер нь дуу сонсох, аялах дуртай шүү.
-Цаашдаа жүжигчин Б.Баярмагнайг дуурайгаад дууны түүвэр гаргая гэсэн бодол бий биз?
Б.Баярмагнай ах сайн уран бүтээлч. Түүний дайтай  дуулж арай ч чадахгүй. Найз  нөхдийн хурим, баярын арга хэмжээн дээр бол дууны дугараатай. Дуулах дуртай ч гэсэн дуучин болно гэдэг чинь явдал ихтэй юм билээ. Яруу найрагчаас дууныхаа үгийг авах, хөгжмийн зохиолч дээрээ очихоос эхлээд дуу бичлэгт бичүүлэх гээд л. Гэхдээ залуу хүн учраас дуулах юм сан гэж бодолгүй яахав.
-Тэгвэл жүжигчнээс дуучин руу урваж магадгүй гэсэн үг үү?
-Амьдралын шаардлага эсвэл ахиж дэвших боломж байвал өөр ажилд орохыг үгүйсгэхгүй. Гэхдээ хичнээн ядарч, зүдэрсэн ч жүжигчнээсээ урвахгүй л болов уу. Урвалаа гэхэд ямар ч байсан улс төрч болохгүй /инээв/. “Шинэ үе” хаа байна тэнд би байх болно. Энэ байгууллагаар овоглож явахад их сайхан байдаг. Бооёо ах, Ундраа эгч, Хүрлээ ахаас эхлээд олон сайхан залуусаас багагүй зүйл сурч баигаа. Цаашид ч сурах биз.
-Өөрөө ихэвчлэн гэнэн томоогүй залуу эсвэл хүүхдийн дүр бүтээх нь олонтаа?
-Болоод байхад хүүхдийн дүрд тоглосон нь олон юм билээ. Жижигхэн биетэй болохоор ийм дүр ногддог ч байж мэднэ. Хүүхдийн дүрээс гадна гэнэн томоогүй, олны дунд бужигнаж явдаг залуусын дүрд тоглоно. Өнгөрсөн цагаан сараар манай продакшн нэг зохйомж хийсэн юм. Түүнд би айлд бууз идэхээр ороод идэж чадалгүй Бооёо ахад хөөгдөж гардаг хэсэгбий.
Тэрийг хөдөө байдаг эмээ маань харчихаад “Эвий дээ, хүү маань ядарч явна. Ганц бууз ам руу нь хийчихгүй дээ” гээд уйлсан гэнэлээ. Эмээ намайг жүжигчин гэдгийг мартчихсан байгаа байхгүй юу. Заримдаа бодохоор инээд хүрээд байдаг юм.
-Жүжигчин түүхэн дүр бүтээх юмсан гэцгээдэг. Танд ч бас тийм хүсэл байгаа байх?
-Надад тийм бодол байдаггүй. Таалагдсан зохиол байвал ямар ч дүрийг голохгүй тоглоно. Түүнээс биш тэр зохиолын тэр дүрд л тоглоно гэж галзууртлаа мөрөөддөггүй.
-Сөрөлтийг Хөвсгөлийн Мөрөн хотынхоо овгор байсан гэцгээх юм билээ?
-Над шиг даруухан хүн тэнд  байгаагүй шүү дээ. Хүмүүс  даруухан болохоор нь явуулж байхгүи юу. Надад бусдад  овгорлоод байх сэтгэл, бие хаа, чадал ч байхгүй. Гэхдээ эр хүн учраас өөрийгөө хамгаалах чадал бий шүү. Хөвсгөлийнхөн өндөр хүмүүс байдаг юм билээ. Харин би намхан. Тэгээд л найзууд маань өндөр нутгаас яагаад намхан хүн гардаг байна гээд намайгаа явуулна шүү дээ.
-Найз бүсгүйтэй юу?
-Өнгөрсөн жил нэг сайхан бүсгүйтэй танилцсан. Одоо түүнтэйгээ хамт амьдарч байна. Бид хараахан хүүхэдтэй болж амжаагүй. Ирэх жил болох том төлөвлөгөө тавьчихсан явна даа.
-Бас урлагийнх уу?
-Худалдаа, үйлчилгээний салбарт ажилладаг. Залуу хүн учраас бид аль болох хамтдаа байхыг хичээж байна. Орой гэр рүүгээ догдолж харина. Өглөө салж ядна. Залуу насны аз жаргал баих даа,энэ.
-Сөрөлт хэр дурламтган залуу вэ?
-Найз бүсгүйтэйгээ танилцаад удаагүй байхад найзууд нь “Урлагийн хүн дэмий. хувирамтгай, дурламтгай байдаг гэнэ лээ” гээд намайг их гоочилно. Тэр бүрт нь  гомддог байлаа. Би өөрийгөө бусадтай харьцуулахад дурламтгай биш, “модон” юм билээ. Нэг хайрласан хүнээ мөнхөд хайрлана гэж боддог. Тэгээд ч дурламтгай байгаад хэрэггүй болов уу. Сэтгэл санаа тогтохгүй хэцүү биздээ.
-Төрөөс хошин урлагийнхнийг шагнаж урамшуулах нь бага байна гэдэг. Үүнтэй санал нийлдэг үү?
-Ийм цол авах хүн хийсэн, бүтээснээрээ гавъяатай байх ёстой. Хошин урлагаас Аглуу ах, Одноо эгч авсан. Авах ч ёстой хүмүүс. Харин Бооёо ахад өгөхгүй байгаад залуу жүжигчид гайхаж л явдаг. Хүмүүс “Танай Бооёо яагаад шагнуулдаггүй юм бэ” гээд байнга шалгаана. Хэрэв түүнийг гавьяатаар шагнуулвал үзэгчид муучлах биш “Болж дээ. Шагнал нүдээ олсон байна” л гэх байх. Гэхдээ Бооёо ахад энэ шагнал ойрхон байгаа байх аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ”

0 сэтгэгдэл:

Post a Comment