SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, December 15, 2011

Дагвадорж Японд шинэ жилийн шоунд....




 Японы телевизүүдийн шинэ жилийн нэвтрүүлгийн өрсөлдөөн аль хэдийнэ эхэлсэн аж. Тэр дундаа  NHK телевиз уламжлал ёсоор 31-ний үдэш эстрадын Бүх оддын тоглолтоо шууд дамжуулан үзүүлдэг бол бусад телевиз....










Японы телевизүүдийн шинэ жилийн нэвтрүүлгийн өрсөлдөөн аль хэдийнэ эхэлсэн аж. Тэр дундаа  NHK телевиз уламжлал ёсоор 31-ний үдэш эстрадын Бүх оддын тоглолтоо шууд дамжуулан үзүүлдэг бол бусад телевиз ихэнхдээ тулааны урлагийн тэмцээн сонгодог билээ. Тэгвэл Японы  TBS телевиз мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Асашёорюүгийн ачаар NHK-гийн Бүх оддын концертийг даван гарахаар төлөвлөж байгаа гэнэ.  31-ний үдэш  TBS телевизээр алдарт кино найруулагч Китано Такэшигийн хөтлөн явуулах “Такэшигийн спортын гавьяат цол олгох шоу 2011” нэртэй спортын нэвтрүүлэг 18.00 цагт эхэлж бүтэн таван цаг үргэлжлэх гэнэ.  Энэ нэвтрүүлэгт хөлбөмбөгчин  Казү Миүра, уран гулгалтын Андо Мики зэрэг одууд оролцох бөгөөд хамгийн гол баатар  нь Асашёорюү байх аж.   2011 онд дэлхийн аварга болсон Японы эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн баг Бүх оддын багтай футзалаар өрсөлдөх тоглолтолд Асашёорюү оролцох юм байна. Одоогоор зураг авалт болж байгаа бөгөөд Асашёорюүгийн хөлбөмбөгийн авьяас мэргэжлийн хөлбөмбөгчдийг ч бишрүүлж байгаа сурагтай.

0 сэтгэгдэл:

Post a Comment