SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 12, 2012

Бооёо Зайсанд 1 тэрбум 500 сая төгрөгөөр орон сууцтай болжээ




 “Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Н.Ариунболд буюу олны хэлж заншсанаар “Волтрон” Бооёог мэдэхгүй хүн гэж үгүй болсон. “Бага тайз” гэдгээс гараагаа эхэлж.......



“Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Н.Ариунболд буюу олны хэлж заншсанаар “Волтрон” Бооёог мэдэхгүй хүн гэж үгүй болсон. “Бага тайз” гэдгээс гараагаа эхэлж байсан Монголын хошин урлагийг өнөөгийн түвшинд хүргэхэд багагүй хувь нэмэр оруулсан авьяаслаг жүжигчин Бооёо саяхан буурь сэлгэжээ. Тэрбээр нэгдүгээр хороололд байх орон гэрээ зарж, баячуудын төвхнөх болсон Зайсан толгойн орчимд 1 тэрбум 500 сая төгрөгөөр сууц худалдаж авсан сурагтай.
Хошин шогийн жүжигчин Аглуу буюу Баттулгыг өнгөрсөн наадмаар МУ-ын Гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнуулахад олон хүн нүдээ олсон шагнал гэхийн сацуу “Бооёод бас өгчих байсан юм” хэмээн халаглаж байсан. Үнэхээр л хошин шогийн төрөл дотроо манлайлж яваа жүжигчид цөөхөн байдгийн тод жишээ энэ хоёр билээ. Хошин шогийг урлаг болтол нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан жүжигчид эстрадын дуучид, хамтлагуудаас илүү эрэлт хэрэгцээтэй байдаг нь хэнд ч ойлгомжтой. Өнөөдөр зохиолын дууны ханхүү дуучин С.Жавхланг эс тооцвол манай урлагийнхан дотор овойж оцойтлоо хөлжчихсөн хүн хуруу дарам цөөн байгаа нь ч аргагүй юм. Манай зах зээл жижигхэн, дээр нь цаг завгүй ажилладаг хүмүүс давхар бизнес хийх боломж хомсхон нь мэдээж. Хошин шогийн урлагт шинэ үе гарч ирснийг зарлан тунхаглаж, хамтлагаа ч ийн нэрийдсэн жүжигчин Бооёо сүүлийн арван хэдэн жилийн туршид мэргэжилдээ үнэнч байж, өсч дэвжсэний эцэст амьдрал нь ихэд сайжирчээ. Тэрбээр 120 гаруй мянган долларын үнэтэй “Lexus-570″ загварын машин хөлөглөөд зогсохгүй цаг зав хомс ажилладаг тул гэртээ хоёр ч үйлчлэгчтэй болсон аж. Харамсалтай нь, үйлчлэгчээр ажиллаж байсан хүмүүс нь итгэл даалгүй аар шаархан зүйл хумсалж орхиод халагдсан удаатай.
Олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр шимийг Бооёо ийнхүү хүртэж байгаа аж. Тэрбээр бие засах өрөөндөө 32 инчийн LED зурагт өлгөчихсөн түүгээрээ тоглолтынхоо бичлэгийг үзэн анализ хийж суудаг гэнэ шүү. Цагийг жинхэнэ үр бүтээлтэй ашиглана гэдэг энэ байх. Ард олон түүнийг гавьяатгүй гавьяат хэмээн цоллох болсон. Угийн хөдөлмөрч Бооёо үзэгч олныхоо итгэлийг даан “Шинэ үе” хамтлагаа айлын дайтай авч яваа билээ. Дэндүү их ачаалалтай хөдөлмөрлөсний үр дүнд түүний эрүүл мэнд бага зэрэг доройтож, ядаргаанд орсон тул энэ Цагаан сараар бага ч болтугай амрахаар төлөвлөсөн сурагтай. Мөн тэрбээр хошин урлаг цаашид явцгүй болно гэдгийг мэдрээд бизнесийн санаа хайх эрэлд гарчээ. Өнөөдөр хошин шогийн тоглолтуудыг хот газар орж ирж наймаа, худалдаа эрхэлж буй хөдөөнийхөн далим гаргаж үзээд буцдаг нь нууц биш. Тэд л хошин шогийнхны тоглолтуудыг үзэж, тоглолтын CD-г нь хамж аваад гэртээ харьцгаадаг. Өөрөөр хэлбэл, гол хөрөнгө оруулагчид нь гэсэн үг. Манай хошин шогийн зарим хамтлагууд шинэ үеэ бэлдэж, цус сэлбэхээс аргагүйд хүрчээ. Үнэндээ хошин шогийн төрөл нь залуу насны ажил болох нь тодорхой юм. Өнөөдөр “Марзан” Б.Батзаяа, Д.Сосорбарам зэргийг хошин шогийн үзэгчид төдийлөн хүлээж авахгүй. Тиймээс удахгүй халаагаа өгөх цаг ирнэ гэдгийг ойлгосон Бооёо бизнес хийхээр шулуудсан бололтой.

2 сэтгэгдэл:

  1. gueee bljil bnshde ochnoon olon jil ajilj olon humusig ineelgesen ym chine odi chineen ym bj boloh blgude :)

    ReplyDelete
  2. Ariun tsagaan hudulmuruuruu olson huniig urgelj iveel dagaj yavnaa, Booyoodoo ulam iluu ih amjilt husiye. Tusheed shig ulsaa zarj tsadaj bgaa bish bor zurheeree olj bgaa hurungu ni ulam arvijig, gehdee urlag mungund shunaval muhdug shuu uran buteelchid min.

    ReplyDelete