SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 5, 2012

Усан доорхи ой

 
 Өнгөрсөн жил “Сайхан ертөнц сан”-гаас Олон улсын ойн жилд зориулан “Ой ба хүн” ном гаргасан байна. “Сайхан ертөнц сан” 2005 онд байгуулагдсан бөгөөд тэргүүнээр нь Ян Артур-Бэртранд ажилладаг юм байна. Тус......


 Өнгөрсөн жил “Сайхан ертөнц сан”-гаас Олон улсын ойн жилд зориулан “Ой ба хүн” ном гаргасан байна. “Сайхан ертөнц сан” 2005 онд байгуулагдсан бөгөөд тэргүүнээр нь Ян Артур-Бэртранд ажилладаг юм байна. Тус сан олон нийтийн ухамсарт экологийн мэдлэг суулгахыг гол зорилго болгон ажилладаг. Экологийн боловсрол олгодог, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой уг номыг Ойн газрын дарга М.Тунгалаг болон эрдэмтэн Б.Батчулуун нар орчуулж, НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн дэмжлэгээр хэвлэгдэн гарчээ. “Ой ба хүн” номд орсон сонирхолтой материалуудыг манай сонин “Бадарчин” булангаараа цувруулан хүргэхээр болов. Эхний ээлжинд танд усан доорх ой буюу далайн аварга ургамлын талаар сонирхуулъя. …Австралийн Тасманийн эрэг хавьд модгүй ой байдаг. Энэ нь усан дор ургадаг бөгөөд замаг, бөмбөлөгт хүрэн замгаас тогтдог аж.
Өдөрт 50- 60 см урт ургадаг, 50 метр хүртэл өндөр болдог энэ замаг усан дорх ургамлан ойг үүсгэдэг байна. Замган ой зөвхөн Австралид биш, далайн ус нь зөөлөн дулаан Калифорни, Чили, Норвеги, Өмнөд Африк хавийн шим тэжээлтэй орчинд ихээр ургадаг. Далайн чулуурхаг ёроолд үүссэн энэ ургамал нарны гэрэл рүү тэмүүлэн босоо байрлалтай ургадаг байна. Энэ нь ургамлын их бие болох мөчрүүд агаараар дүүрдэгтэй холбоотой гэнэ. Усан доорх ой хуурай газрынхтай адил олон төрлийн амьтдын гэр болдог.
Ёроолд нь дун, хясаа, зараа загас, дээд талаар нь хавч, далайн морьд амьдарна. Харин иш болон дунд хэсгээр далайн од, наймаалж, төрөл бүрийн загаснууд сүлжилдэн идэш тэжээлээ хайна. Зарим үед тэдэнтэй махчдаас зугтсан сүрэг амьтад зэрэгцэн амьдардаг аж. Эдгээр амьтны дунд далайн халиу чухал байр суурьтай. Учир нь далайн замгаар хоол лодог зараа загас нь далайн халиуны гол хүнс юм. Харамсалтай нь, махчид болон хүмүүсийн нө лөөгөөр далайн халиуны тоо толгой эрс цөөрч, ойг иддэг зараа загас элбэгшжээ.
Зараа загасны хэт өсөлтөөс болж экологийн тэнцвэр алдагдахад хүрсэн бөгөөд усан дорх ойн хэмжээ багассаар байгаа гэнэ. Түүнчлэн хүмүүс далайн замгийг хүнс болон эмийн үйлдвэрлэлд их хэмжээгээр ашиглах болсон. Мөн цаг уурын өөрчлөлтөөс болж далайн усны дулаан нэмэгдсэнээс замган ойд шинэ аюул заналхийлэх болов. Судалгаанд дурдсанаар сүүлийн 50 жилд Тасманийн зүүн эрэг дагуух замган ойн гуравны хоёр нь хэдийнэ устжээ.У

0 сэтгэгдэл:

Post a Comment