SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 5, 2012

Бархүү хэн нэгэнд зодуулав уу...



 “Буян”-гийн Б.Жаргалсайхан өнгөрсөн сарын 30-нд шинэ жил тэмдэглэж байхдаа “X ТҮЦ” хамтлагийн жүжигчин Т.Бархүүг нэвширтэл зодсон.....


“Буян”-гийн Б.Жаргалсайхан өнгөрсөн сарын 30-нд шинэ жил тэмдэглэж байхдаа “X ТҮЦ” хамтлагийн жүжигчин Т.Бархүүг нэвширтэл зодсон талаар өчигдрийн зарим сонинд мэдээлжээ. “Сөүл” ресторанд болсон шинэ жилийн арга хэмжээний үеэр өөрийг нь элэглэсэн жүжигчинг “Намайг доромжилдог хэн юм бэ” гэж хамгаалагчаараа бариулж байгаад зодсон талаар бичжээ.
Энэ талаар “X ТҮЦ” хамтлагийн ахлагч Ц.Ононгоос тодруулахад ихэд бухимдсан юм.
-Танай хамтлагийн жүжигчин Т.Бархүү “Буян”-гийн Б.Жаргалсайхаиыг дуурайж элэглэснийхээ хариуд зодуулсан гэх юм.
-Юугаа балай юм яриад байгаа юм бэ. Юун зодоон. Сая зүгээр л орж ирээд гарлаа.
-Танай хамтлагийнхан өнгөрсөн сарын 30-нд “Сөүл” ресторанд болсон шинэ жилд оролцсон гэж байна. Тэр үеэр Т.Бархүү Б.Жаргалсайханыг элэглэснээс болж маргаан үүссэн юм биш үү?
-Үгүй гээд байна. Юун шинэ жилийн арга хэмжээ. Тийм юманд ороогүй. Тэгээд ч Бархүү элэглээд байдаггүй.
-Олны танил цөөнгүй хүнийг дуурайж элэглэдэг шүү дээ. Урьд нь “Буян”-гийн Б.Жаргалсайханыг дуурайж элэглэж байгааг харсан юм байна. Бас Ч.Найдандорж гавьяатыг ч дуурайж байсан?
-Тийм юм байхгүй ээ. Та нар боль л доо гэв.
Харин энэ мэдээллийг жүжигчин Т.Бархүү шоолсон байдалтайгаар инээдээ барьж ядан хүлээж авсан юм.
-Таны бие гайгүй юу. Шинэ жилийн өмнө зодоон хийж дээ?
-Айн. Хэн тэгж байна. Би зүгээр л байна шүү дээ. Харж байгаа биз дээ.
-Сонин дээр таныг Б.Жаргалсайханд нэвширтэл зодуулсан талаар бичсэн байна.
-Яанаа. Хараагүй юм байна. Тийм юм байхгүй ээ. Муу ёр байгаа даа. Хэн ч намайг зодоогүй. Ялангуяа Б.Жаргалсайхан гуайн барааг хараагүй удаж байна. Ёстой балай юм бичиж л дээ (Асуултад хариулах бүртээ инээж байсан юм).
-УИХ-ын сонгууль дөхөж байна. Б.Жаргалсайхан нэр цэвэр үлдэхийн тулд өөртэй чинь тохиролцсон юм биш үү?
-Уулзаагүй хүмүүс юугаа тохирох билээ дээ гэлээ.
“Сөүл” ресторанд арванхоёрдугаар сарын 30-нд уул уурхайн компани шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Тус рестораны менежер Н.Саруултуяа “Тэр өдөр ямар ч зодоон болоогүй. Огт худал мэдээлэл” гээд халгаагаагүй. Мөн цагдаагийн байгууллагад “Сөүл” ресторанд зодоон болсон талаарх мэдээлэл ирээгүй байв.
“Буян”-гийн Б.Жаргалсайхан худлаа мэдээллийн төлөө ямар нэг тайлбар өгсөнгүй. Тэрбээр өмнө нь сонинд ярилцлага өгөхдөө “Хэдэн залуу намайг дуурайж хоолой олж идэг л дээ. Тэрэнд дургүйцээд байх зүйлгүй” гэж ярьж байсан удаатай.

0 сэтгэгдэл:

Post a Comment