SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 5, 2012

Сарнаас ашигт малтмал хайх


 
 Америкийн «Grail A», «Grail B» гэсэн хоёр ихэр зонд Сар орчмын тойрог замд амжилттай орсон тухай Би-Би-Си мэдээллээ. Ойрын хэдэн сарын турш эдгээр........

Америкийн «Grail A», «Grail B» гэсэн хоёр ихэр зонд Сар орчмын тойрог замд амжилттай орсон тухай Би-Би-Си мэдээллээ. Ойрын хэдэн сарын турш эдгээр аппарат Сарыг тойрон нисэхдээ хиймэл дагуулын таталцлын хүчийг судалж, Сарын дотоод бүтцийн тухай мэдээллийг цөм хүртэл нь судалж, нарийвчилсан газрын зураг гаргах ажээ.  Гэхдээ Сарнаас ашигт малтмал хайх нь хамгийн гол зорилго нь аж. Эрдэмтдийн үзэж буйгаар, сарны хөрс орчин үеийн аж үйлдвэр, тухайлбал, компьютер, теле харилцааны салбарт хэрэгтэй ховор эрдсүүдийг агуулж байж магадгүй. Одоо дэлхийн ховор металлын зах зээлийн 95 хувийг Хятад улс хяналтдаа байлгаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд экспортын хэмжээ буурсан байна.  Сар судлах хоёр аппаратыг 2011 оны есдүгээр сарын 11-нд «Дельта-2» зөөгч-пуужингийн тусламжтайгаар хөөргөжээ. Эхний аппарат шинэ оны өмнөхөн сар орчмын тойрог замд орсон байна. Хоёр дахь нь шинэ 2012 онд тойрог замдаа хүрчээ. Энэ төсөл бараг хагас тэрбум долларын өртөгтэй аж. Зондуудын тусламжтайгаар сарын татах хүчний газрын зургийн нарийвчлалыг 1000 дахин өсгөж чадна гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь ирээдүйд жолоодлогот аппаратыг саран дээр буулгахад ашигтай байх аж. /Монцамэ/

0 сэтгэгдэл:

Post a Comment