SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 5, 2012

“Петровис”-ын ханхүү хүн зодож, танхайрчээ



 Монголын нефтийн салбарын төмөр хатагтай Ж.Оюунгэрэл яахын аргагүй Монголын толгой баячууд хийгээд томоохон бизнесмэний нэгд тооцогдох мэдлэг боловсролтой эмэгтэй. Аминаасаа......


Монголын нефтийн салбарын төмөр хатагтай Ж.Оюунгэрэл яахын аргагүй Монголын толгой баячууд хийгээд томоохон бизнесмэний нэгд тооцогдох мэдлэг боловсролтой эмэгтэй. Аминаасаа илүү хайрладаг хүү, охин хоёроо бусдаас толгой дээгүүр амьдруулах гэж зүтгэж яваа нэр төртэй бизнесмэний газар дээрх ганц хүү харин ээжийнхээ чихийг  нэлээд халууцуулдаг нэгэн бололтой. Түүнийг Б.Дөлгөөн гэдэг бөгөөд найз нөхөд нь Дүүк хэмээн дууддаг гэдэг.  Нэлээд хэдэн жилийн өмнө “Нохойн орон” киногоороо алдаршсан нэрт сэтгүүлч Д.Төрмөнхийн охин загвар өмсөгч Б.Номунзултай гэрлэж, хөлгүй их хурим найр хийн, эгчээсээ түрүүнд ээж, аавдаа ачийн зулай үнэрлүүлсэн энэ эр одоо хэр томоожоогүй нь тоогүй. Ердөө саяхан, шинэ оны гарахын өмнө, арванхоёрдугаар сарын 28-ны үдэш ноён Б.Дөлгөөн “Metropolis” шөнийн клубт зугаалж яваад бусадтай маргалдан, гэм зэмгүй хүний толгой тархи руу шилэн аягаар цохиж, нүүр, нүдийг нь хүнд гэмтээжээ.
Хэрэг гарсны дараа Баянзүрх дүүргийн цагдаад Б.Дөлгөөний танхай балмад авирыг мэдүүлсэн боловч хажуугаар нь зөрөөд өнгөрөхдөө санаандгүй шүргэж орхисон захын хүнийг барьж аваад балбаж байдаг дээдсийн дээрэлхүү зангаар гоёсон, залуу ноёнтон Дүүк гэгч эрх чөлөө ханхлуулан яваа бололтой.
Загвар өмсөгч эхнэрээсээ салснаасаа хойш “клабдах” хоббигоо чөлөөт цагаараа чамгүй сайн хөгжүүлж буй Б.Дөлгөөний танхай зан авирын тухай өмнө нь хэвлэлүүд ч олонтаа бичиж байсан удаатай.
Хэдийгээр Б.Дөлгөөн мэт баячуудын олон хүүхдүүдийг баруунд өндөр боловсрол эзэмшсэн хэмээн цоллодог ч дээрэнгүй зангаараа тэд хэдий болтол гэм зэмгүй залуусыг хохироохыг мэдэхгүй юм.

0 сэтгэгдэл:

Post a Comment