SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, January 9, 2012

Би ханиасаа үргэлж хайрын үг сонсдог



Дахин давтагдашгүй цээл сайхан хоолойгоороо гайхагдан үзэгч олныхоо хайр талархлыг хүлээж яваа Ардын жүжигчин А.Долгор манай уншигчдын хэдийнэ танил.
Монголын.......


Дахин давтагдашгүй цээл сайхан хоолойгоороо гайхагдан үзэгч олныхоо хайр талархлыг хүлээж яваа Ардын жүжигчин А.Долгор манай уншигчдын хэдийнэ танил.
Монголын дуурийн урлагт өөрийн гэсэн өнгө аяс, орон зайг бий болгож чадсан түүний талаар элдвийг нуршихыг хүссэнгүй. Бидний яриа уран бүтээл гэхээсээ хувийн үзэл бодол дунд өрнөв. Түүний яриаг уншигч танаа хүргэе.
-Та юунаас илүүд кайф авдаг вэ?
-Төлөвлөсөн ажил санасанд хүртэл бүтээд мөн мэргэжил нэгт хүмүүс эсвэл спортын өндөр амжилт гаргаж байгаа хүмүүсийг хараад сэтгэлийн таашаал авдаг. Залуу дуучид олон улсын нэр хүндтэй тэмцээнээс шагнал аваад ирэхэд нь залуу халаагаараа бахархаж кайф авдаг даа. Бас хань ижил халамжтай, үр хүүхэд эрүүл энх явахад баярлахын зэрэгцээ улс эх оронд маань гоё таатай мэдээ дуулдахад нь хүртэл баярладаг болчих юм байна шүү дээ.
-Ямар үед амар амгалан байхыг хүсдэг вэ?
-Хамгийн гол нь сэтгэл тайван, өвдөх шаналах өвчингүй байвал жаргал болох нь тэр. Улс эх орон амар тайван байх хэрэгтэй. Улс орны тайван бус байдал бидний сэтгэл зүйд нөлөөлдөг. Би л гэхэд сонгууль ойртохоор сэтгэл түгшээд эхэлдэг юм. Наад зах нь гэр бүлийн дотор маргаан үүсээд хоорондоо талцаад эхэлдэг шүү дээ. Миний хувьд ганцаараа, ялангуяа амралтын өдөр өрөөндөө суугаад, ганц нэг нот харж суух сайхан байдаг юм.
-Хобби тань?
-Унтах л миний хобби юм даа. Насаараа дуу чимээтэй газар байчихсан болохоор чимээгүй орчинг эрхэмлэдэг.
Одоо багшлаад оюутнуудын дунд бужигнаж явна.
-Урлагийн хүмүүсийн ихэнхийг нь гоо сайхны хагалгаа хийлгэсэн гэж ярьдаг. Таны хувьд тийм зүйл байдаг уу?
-Намайг сайхан байхын тулд янз бүрийн мэс ажилбар хийлгэсэн гэдэг юм билээ. Үнэндээ би тийм зүйл хийлгэхгүй гэж боддог. Би яаж өтлөх ёстой юм тэр жамаараа л өтлөнө. Мэдээж урлагийн хүн учраас нүүрэндээ сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг бодолгүй яахав. Миний хувьд “Ив роше” гоо сайхны салоноор үйлчлүүлдэг. Уруулаа будаагүй эмэгтэй хүн муухай харагддаг. Энэ утгаар эмэгтэй хүн дандаа гоё байх ёстой.
-Та хунгийн цуглуулга олонтой. Одоо улам баяжуулаад л байна уу?
-”Бодлын цагаан хун” дууныхаа 20 жилийн ойгоор хунгийн үзэсгэлэн гаргасан. Тэр үед тоолоход 170 гаруй хун болсон байна лээ. Одоо ганц нэгээр нэмэгдээд байгаа.
-Хамгийн дуртай баяр?
-Цагаан cap, шинэ жилийн баяр хамгийн сайхан баяр. Миний хувьд олуулаа цугладаг баярыг л гоё баяр гэж боддог. Бас зун зуслан дээр байх гоё.
-Ач зээ нар олон болоо биз дээ?
-Өө олон болсон. Гарын арван хуруунаас хэтэрсэн. Гэхдээ тэднийгээ яг гардаад өсгөсөн юм байхгүй. Үнэнийг хэлэхэд эмээгийн үүргийг муу гүйцэтгэж байгаа. Харин сэтгэл зүрхнээсээ хайрлаж зав чөлөө гарвал очоод үнэрлэчих юмсан, дуртай юмыг нь авч өгөөд баярлуулчих юмсан гэж бодож явдаг.
-Сайхны өмнө харц буруугүй гэдэг. Түүн шиг таныг улам залуужаад байгаа гэх юм билээ?
-Зөвхөн би  ч гэлтгүй урлагийн хүмүүс цаанаа л өөр байдаг шүү дээ. Өнгө зүс, биеэ авч яваа байдлаараа үе тэнгийнхэн дотроо өөр харагддаг. Өтлөх нь хүртэл өөр байдаг юм билээ. Дээр нь урлагийн хүмүүс тэнгэрлэг, үзэгчдийнхээ алга ташилтанд умбаж тэндээс эрч хүч энерги цуглуулж байдаг. Дуулж байхад биднийг яаж хүлээж авч байгаа нь илт мэдрэгддэг. Энэ утгаараа бид олон хүний нүдний өмнө л явж байгаа шүү дээ. Гэхдээ ихэнх нь сайн сайхныг хүсч алга ташиж байдаг учраас тэр тал нь давамгайлдаг болов уу гэж боддог юм.
-Мартсанаас та хэр бясалгагч вэ?
-Ер нь би энерги олгох зүйлийг бүгдийг нь хэрэглэх дуртай. Бясалгал, мөн өөрийгөө ариусгаж өөртөө шингэсэн муу зүйлийг авч хаяхыг боддог. Хүнд буян хийгээд сүйд болохгүй ч хор хүргэхгүй юмсан гэж боддог. Гэхдээ би хүн болгонд таалагдах албагүй шүү дээ. Мэдээж надад дургүй хүн байдаг ч ихэнх нь сайн байдаг болохоор би баяртай байдаг. Угтаа хүнд хар цагаан хэл ам хоёулаа байх ёстой юм шиг. Өөрөөр хэлбэл тэнцүүлж өгдөг байхгүй юу.
-Зарим хүмүүс атаархуу зантай байдаг. Таны хувьд ямар нэгэн атаархал байдаг уу?
-Тийм юм хийчих юмсан, эсвэл өндөр амжилт гаргаад байгаа хүнийг хараад би яагаад ийм амжилт гаргаж чадахгүй гэж бодох үе бий. Гэхдээ бусдад учиргүй атаархаад явдаггүй. Шаардлага ч үгүй гэж үздэг.
-Та харахад ихэмсэг талдаа хүн. Гэтэл тулаад ярихад энгийн нээлттэй хүн юмаа даа?
-Хүмүүс намайг их зантай гэж боддог юм билээ. Гэхдээ би урлагийн хүн гээд ангалзаад байх дэмий биз дээ. Ер нь хүн хүссэн хүсээгүй ажил амьдралын явцад биеэ төв авч явах шаардлагатай болчихдог юм. Дэлгүүр, олон нийтийн газар ах дүү нартайгаа явж байхад тэд маань таныг хараад янз бүрээр яриад байна гэдэг. Гэтэл түүнийг ер анзаарахаа больчихсон байна лээ.
-Уучлаарай Сайнцог хурандаа та хоёрыг анх гэр бүл болж байхад зарим хүмүүс таатай хүлээж аваагүй?
-Бид хоёрыг хүн танилцуулж байсан. Тухайн үед янз бүрээр яригдаад хэцүү л байсан. Тиймээс салж сарнисан амьдралыг хүмүүс битгий дуулаасай гэж боддог. Гэхдээ би энэ бүхэнд анхны нөхрөө буруутгадаггүй. Анхнаасаа бие биедээ тохирох хүнээ олох ёстой. Энэ үгийг би өөрт нь ч хэлж байсан. Мэдээж тэр хүн өөрийнхөө тохирсон хүнд сайхан л харагдана шүү дээ. Түүнээс энэ муу хүн, би сайн учраас салсан гэж хэзээ ч боддоггүй.
-Ханиасаа хэдийд хамгийн сайхан мартагдашгүй үг сонсч байв?
-Миний хань хүн үргэлж гоё үг хэлдэг. Сайхан амттай хоол хийгээд өгсөн үед мөн ч сайхан хоол хийх юм, баярлалаа гээд үнсэх нь бий. Ер нь бид хоёр “залуучууд шиг байдаг. Бие биесээ дандаа зөөлен хайрын харцаар харах эсвэл духыг нь илээд авах элбэг. Заримдаа би өглөө залхуураад миний хань найзынхаа машиныг гаргачих, тэгэх үү гэхэд тэгье тэгье гээд уриалагхан гаргаад өгдөг. Нэг аяга цай хийгээд өгсөн ч баярлана. Сэтгэлийн юм гэдэг хэзээ ч багаддаггүй. Миний хувьд хамгийн жижиг зүйлээс бүх зүйл эхэлдэг гэж боддог. Энэ мэтээр бид бие биенээ аль болох гомдоохгүй аз жаргалаар дүүрэн байхыг хүсдэг.
-Олон жил хамтдаа амьдраад ирэхээр ижил төстэй чанарууд бий болдог гэх?
-Өө олон талаар адилхан болоод уусчихдаг юм байна. Харин идэх дуртай зүйл, зурагт үзэх өөр байдаг. Би урлагийн нэвтрүүлэг үзлээ гэхэд Сайнаа спортын талын нэвтрүүлэг үзэх дуртай байх жишээтэй. Бас Сайнаа чихэрлэг зүйлэнд дуртай гэхэд би хайртай юм чинь дагаад идэж болохгүй биз дээ.
-Даашинзны цуглуулга хэр олонтой вэ?
-Маш олон даашинзтай. Давхардсан тоогоор 30 гаруй бие даасан тоглолт хийсэн.Тэр болгонд шинээр дээд тал нь зургаа, доод тал нь гурван даашинз гээд бодохоор олон болох нь ойлгомжтой. Ирэх гуравдугаар сарын 8-нд “Ээжийн цагаан суварга” тоглолтоо хийнэ. Надад маш олон ээжийн тухай дуу бий.
-Тантай дуэт дуулсан дуучдын нэр хүнд өсдөг гэж ярьдаг?
-Цол дагаж бяр нэмнэ гэдэг шиг цол хэргэм нөлөөлдөг байж магадгүй л дээ. Нөгөөтэйгүүр залуу дуучдад нэр төртэй дуучинтай дуулах сайхан л байдаг байх. Олон газар урихад тэр болгонд очихыг боддог ч бага үнээр дуулуулах гээд байх тохиолдолд татгалзах үе бий. Цол хэргэм насаа бодсон ч залуу дуучдын ханшаар дуулах нь зарим үед зохимжгүй санагддагаа нуугаад яахав.
Д.Очир
Эх сурвалж: “Нийслэл таймс”

0 сэтгэгдэл:

Post a Comment