SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 12, 2012

Нара: Яагаад заавал сексийг хайртай хүнтэйгээ хийх ёстой гэж


 Мөнхтөрийн Нарантуяа буюу олны нэрлэдгээр дуучин Нара. Бидний яриа зоогийн болоод албан ширээний ард бус дуучин......

Мөнхтөрийн Нарантуяа буюу олны нэрлэдгээр дуучин Нара. Бидний яриа зоогийн болоод албан ширээний ард бус дуучин бүсгүйн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэгийн платанд өрнөлөө. Элдэв чимэггүй, энгийн байхдаа үзэсгэлэнтэй харагдах Нарагийн яриа түүнлүгээ сонирхолтой.
- Шинэ оны мэнд. Бие тань сайжирч байна уу?
- Баярлалаа. Бие дажгүй ээ, одоо сайжирч байгаа.
- Хэзээ эмнэлэгт хэвтсэн бэ? Нараг эмнэлэгт хэвтсэн гэхээр юу нь өвдсөн юм бол гээд л гайхаж бас санаа нь зовох хүмүүс олон байгаа байх?
Эмнэлэгт хэвтээд долоо хонож байна. Оны өмнө осолд ороод нуруугаа гэмтээчихсэн юм. Тиймээс одоо бариа засалын эмчилгээ хийлгэж байгаа .
Яанаа, яаж яваад ийм юм болчихов оо?
- Нэгэн шинэ жилийн баярт дуулахаар явж байгаад осолд орсон юм. Гэхдээ тухай үед тус байгууллагаас гаргаж өгсөн унаагаар явж байсан юм.
- Эмнэлэгт хэвтсэн чинь найз нөхдийн хөлд их дарагдаж байна уу?
- Мэдээж найзууд маань ирж байгаа. Өчигдөр орой л гэхэд нэг хэсэг нь ирчихээд явсан.
- Найз нөхөд гэснээс Нара, Батушкагаас салснаас хойш хэн нэгэн залуутай нэр холбогдож сонсогдсонгүй. Одоо хүртэл найз залуугүй яваа гэсэн үг үү?
Одоогоор найз залуу байхгүй ш дээ.
- Мэдээж уулздаг залуу бол байгаа байх. Тийм үү?
- Уулздаг залуу ч байхгүй ээ. Харин уулзъя гэсэн залуу бол байгаа. Би алийг нь сонгохоо мэдэхгүй л байна.
- Аан “нэр дэвшигчид” бол байгаа юм байна ш дээ?
- Хэ хэ. Би нээх хүн нэр дэвшүүлээд байхаар мундаг хүн биш л дээ. Гэхдээ л тодорхой хэмжээнд утсаар ярьж, мессэж бичдэг залуучуудаасаа сонгож болзоонд явна биз дээ. Мөн дээрээс нь ямар ч хүний сэтгэлд төсөөлөлийн залуу гэж байдаг. Тэрхүү төсөөлөлтэй минь дөхөж очих залууг л сонгож найзлана шүү дээ. Түүнээс биш огт танихгүй хүнтэй шууд уулзаад найзлана гэдэг утгагүй. Тиймээс дээр хэлсэнчлэн утсаар ярьж, мессэж бичдэг залуучууд бол байгаа байгаа.
- Та сая төсөөлөлийн залуу гэлээ. Ер нь ямар залуу Нарагийн сэтгэл зүрхийг хөдөлгөж чадах вэ?
- Би нээх үлгэрт гардаг шиг цагаан морьтой ханхүүг мөрөөддөгүй ээ. Энгийн л залуу байгаасай гэж боддог. Яахав урлагийн эмэгтэй хүний хувьд аятайхан бие хаа, царай зүсэнд бол татагдана. Дараа нь ярьж үзнэ. Тэрнээс ямар бодол, хүсэл мөрөөдөлтэй вэ гэдэг нь тодорхой болно ш дээ. Түүнээс биш хичнээн гоё залуу байлаа гээд тэнэг яриатай бол бүсгүйчүүд бид чинь тэнэг залуу байна лээ гэж л ярьдаг биз дээ. Яахав хүнтэй энгийн найзлах үед тухайн хүний ямар статустай байх нь хамаагүй. Харин амьдрал зохионо гэвэл арай өөр нухацтай хандана шүү.
- Нухацтай хандаж суугаа Нарад гэр бүлийн амьдрал чинь оройтлоо гэх шүүмж ирнэ биз?
- Зарим нэг хүнээс ирнэ л дээ. Гэхдээ би 30 хүрээгүй байгаа болохоор оройтчихлоо, хөгширчихлөө гэж боддоггүй. Харин ч жил ирэх тусам ертөнцийг үзэх үзэл маань өөрчлөгдөөд их догдлууштай байгаа.
- Ертөнцийг үзэх үзэл гэснээс тэр дээр байгаа библи миний анхаарлыг татаад байна л даа. Уншиж байгаа хэрэг үү?
Тийм ээ. Зун гэр бүлээрээ амралтанд явж байхад нэг эгч надад энэ библийг бэлэглэсэн юм. Саяхнаас тэр эгч над руу залгаад цуглаанд явахыг санал болгосон юм. Миний хувьд дөнгөж эхэлж байгаа ч библи уншидаг болсноор их тайван амирлангуй болоод байгаа. Мөн үхлээс ч айхаа больсон.
- Англи, монгол хэл дээр хэвлэгдсэн хоёр библи, дээрээс нь япон хэлний толь бичиг тавьчихаад нэлээн л нухацтай судлаж байгаа бололтой.
- Библи чинь өөрөө зөгнөлт ном. Уншаад үзтэл библи дээр бичигдсэн олон зөгнөлүүд биелчихсэн байдаг юм билээ. Тийм учраас миний сонирхолыг татаад байгаа юм. Тэгээд англи хэл дээр бичсэнийг нь унштал яг адилхан юм билээ. Бүүр баталгаажуулах санаатай япон хэлний толь бичиг бариад сууж байна. Дээрээс нь хэлний хичээлээ давхар давтаж байгаа гэх үү дээ. Эмнэлэгт хэвтсэн чинь хайран цаг өнгөрөөд байгаа юм шиг санагдаад байна аа.
- Нара өөрийхөө зүрх сэтгэлийг их чагнадаг бололтой?
- Тийм шүү. Өрийгөө чагнаж сураагүй байж хүнийг хэрхэн чагнах билээ. Эхлээд “би хэн бэ” гэдгээ сайн мэдчихээд бусдыг таньж мэднэ, мөн надад таарах хүнийг олно биз дээ. Миний хувьд сүүлийн үед эрдэм боловсролдоо ихээхэн анхаарал хандуулж байгаа. Яагаад гэвэл “хэнд хэзээ ч хулгайлагддагүй зүйл бол эрдэм” гэсэн үг байдаг. Бусад нь бол цаг зуурын, хулгайд алдагдана, хуучрана, орхиод л яваад өгнө шүү дээ. Ирээдүйд нөхөр байсан ч гэсэн магадгүй араар тавих ч юм уу салаад өөр хүнтэй суух ч юм билүү. Гэтэл надад юу үлдэх вэ. Миний боловсрол л үлднэ.
- Та сая “араар тавих” гэж ярилаа. Хоёулаа нууц амрагийн амрагийн талаар бодлоо хуваалцъя. Үүнийг байх ёстой, ёсгүй гэхээс илүү, энэ харилцааг юу үүсгэдэг вэ гэдэг дээр ямар бодолтой байдаг вэ?
- Өнөөдөр би нөхөртэй болоогүй араараа тавиулж, араар тавьж үзээгүй болохоор энэ талаар хангалттай сайн хариулж чадахгүй байх л даа. Гэхдээ л хүмүүс дутуугаа нөхөж, дундуураа гүйцээж амьдрана гэж ярьдаг. Тэгэхээр тухайн хүнээс авч чадахгүй байгаа зүйлсээ ямар нэгэн байдлаар нөхөх гэж өөр хэн нэгнийг хайдаг болов уу. Тухайлбал бид кино үзээд араар тавиад байгааг нь хараад байгаа мөртлөө эдний зөв гэж бодох үе байдаг ш дээ.
- Тэгвэл таны хувьд найз залуудаа, нөхөртөө хичнээн хайртай байсан ч сексээс таашаал авахгүй бол яах вэ. Ийм зүйл зарим залууст тохиолддог юм билээ?
- Тэгвэл жоохон мяа шүү. Хүний сэтгэл болоод секс аль аль нь чухал. Гэхдээ миний хувьд хайртай хүнийхээ сэтгэлийг бодоод үргэлжлүүлэх байх аа. Яахав дээ сексийг бол болгоно ш дээ.
- Яаж, араар нь тавиад уу?
- Ёоё шууд айн. Залуу хүмүүс ярилцаж, ойлголцоод болох байх гэдэг утгаараа л даа.
- Манайхан секс гэхээр “хайртай хүнтэйгээ л хийх нандин харьцаа” гэж ухаалаг ч юм шиг хариулт өгдөг. Таныг арай өөр өнцгөөс нь хариулах байх гэж бодож байна?
- Яагаад заавал сексийг хайртай хүнтэйгээ хийх ёстой гэж. Хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлахад цаг хугацаа шаардагдаг биз дээ. Гэтэл яагаад насанд хүрсэн хүний хувьд дуралсан, таалагдсан, сэтгэл татагдсан залуутайгаа секс хийж болохгүй гэж. Онгон байлаа ч гэсэн энэ бол байж болох л зүйл гэж боддог.
- Тэгэхээр Нара “анхны” гэдэг зүйлд ач холбогдол өгдөггүй бололттой?
- Хүмүүс анхны үнсэлт, анхны болзоо, анхны хайр гээд л яриад байдаг. Би бол түүнд нээх ач холбогдол өгдөггүй ээ. Байж л байдаг л зүйл ш дээ, хэнд хэрэгтэй юм бэ. Эсвэл би хөлдүү юм болов уу.
- Энүүхэндээ шивнэлдэхэд, ямар ч хүн хүссэн хүсээгүй тохиолдлын секстэй учирдаг. Хэзээ ч мартагдамгүй, халуухан учралаасаа хуваалцаач гэвэл? Нараг илэн далангуй ярьдаг болохоор л асуугаад байна л даа?
- Бодсон чинь надад нууц гэхээр зүйл ховор байдаг юм билээ. Зарим зүйлээ нууцлаж байя гэж бодож байгаа.
- Нарагийн амнаас нууц гэх үг гарч байхыг бодоход хэн нэгнээс “банга” хүртээ юу? Эсвэл сүмтэй чинь холбож ойлгох уу ?
- Хэн нэгэнд загнуулсан зүйл байхгүй. Зүгээр л би чинь ирээдүйд хүний эхнэр болох хүн шүү дээ.
- Ингэхэд та хүмүүсийн хэл амыг хэрхэн хүлээж авдаг вэ? Сайтуудад Нарагийн тухай мэдээлэл тавигдах бүрт “янхан” гэсэн коммент их үлдэх юм?
- Өө тэрнээс чинь болж хоёр ч удаа сэтгэлээр унаж уйлж үзсэн. Харин одоо бол огт тоодоггүй юм. Хүн хэллээ гээд би тийм болчих биш. Хэлж л байг л дээ. Тэгэх тусам нь би илүү тод гялалзах хэрэгтэй ш дээ. Ер нь монголчууд эмэгтэй хүн болгоныг л янхан гэдэг болчихсон юм юм биш үү. Хоёр хүн хэрэлдэхдээ “янхан минь” гээд л. Эмэгтэй нь ч эмэгтэйгээ яагий, эрэгтэй ч эмэгэйгээ яагий гээд л зогсож байх юм байна лээ. Намайг янхан гээд байгаа хүмүүс чаддаг юм бол над шиг байхгүй юу.
- Бас таныг царайлаг биш, хүн дурлаад сонсчих ганц олигтой дуугүй, хөхөөрөө од болсон гэж ярих нь бий?
- Үүнтэй бол огт санал нийлэхгүй байна. Би ямар телевизийн дэлгэцээр дүүрэн хөхөө гаргачихаад суугаад байгаа биш. Угаасаа одоо үед телевиз, радио олон болсон. Хүн хаана юу гарч байгааг тогтож үзэхэд хэцүү. Тухайлбал би нэг суваг дээр кино үзэж байтал нөгөө суваг дээр миний клип гарч байя гэж бодъё л доо. Би кино үзэж байгаа учраас тэр клипийг олж үзэж чадсангүй ш дээ. Үүнтэй нэгэн адил энэ их хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл дунд төөрөгдсөн хүмүүс олон байна. Тэдгээр хүмүүс л ингэж ярьдаг байх. Харин дуулах ур чадварын тухайд манайхан заавал хүчтэй хоолойтой хүнийг сайн дуучин гээд байдаг. Гэтэл өнөөдөр 21-р зуун үзүүлэх харуулах, бусдыг байлдан дагуулах урлагийг чухалчилж байна шүү дээ. Өөртөө чамлалттай зүйлс байгаа гэдгийг би мэдэж байгаа. Цаашдаа ч хэрхэн хөгжүүлэх талаараа бодож байгаа.
- Монгол наадамд зориулсан дууны клип дээрээ Нара нүцгэн, хэт задгай үл хүндэтгэлтэй хандлаа гэх шүүмжлэлд өртсөн. Зарим хүмүүс илт дургүйцэж таныг нилээд элдэвлэсэн?
Би буруугаа хүлээж чаддаг хүн. Тэр бол алдаа болсон. Уг нь тэр уужны дотор хантааз өмсөх байсан юм. Гэвч цаг нь тулцан байсан учраас хантаазаа хийлгэж амжаагүй юм. Үүнийхээ төлөө бараг л үндэстний буруутан дайтай хэлэгдсэн дээ. Нараг Хятадын цагаан хэрэм давуулж цөл гэх мэт шүүмжлэлийн үг хангалттай сонссон. Магадгүй дараа жилийн наадмаар засах залруулах боломж гарч юм билүү. Гэхдээ яг амламааргүй байна. Юутай ч богинохон хувцас нүцгэн өмссөн нь нэг алдаа.Тарган байсан минь бас нэг алдаа. Гэхдээ уран бүтээлийн амт шимтийг мэдэрдэг хүмүүсийн амнаас гоё байна гэх урмын үгийг ч сонссон.
- Хүмүүс рок попын эмэгтэй дуучдыг их өрсөлдүүлдэг ш дээ. Таны хувьд жинхэнэ уран бүтээлийн өрсөлдөгчөө гэж хэнийг нэрлэх вэ?
- Мэдээж өрсөлдөөн дундаас илүү чанартай, шинэлэг уран бүтээлүүд төрөн гардаг л даа. Би бүх л дуучдын өөрийн уран бүтээлийн өрсөлдөгчид ба найзууд гэж нэрлэнэ. Хүмүүс дуучин Ч.Ану бид хоёрын их өрсөлдүүлж, хоорондоо түнжин муутайгаар төсөөлж боддог юм шиг байгаа юм. Гэтэл энэ эмнэлэгийн хаягийг Ч.Ану надад зааж өгсөн байх жишээтэй.
- Японд мэргэжил эзэмшсэн хүний хувьд, Нарад шоу бизнесийг жинхэнэ утгаар нь хийхийг хүссэн, төлвөлсөн зүйл байгаа байх. Тийм үү?
- Михаливт санаа би гэдэг шиг Нарад бодсон зүйл байгаа. Бүжгийн хамтлаг, итгэл даах продюссертэй болох гэх мэтчилэн …
- “Чингис сосэ”-д сурч байх үеийн чинь зургийг харж байсан л даа. Тэр зураг дээрх Нара одоо миний өөдөөс хараад сууж байгаа Нара хоёр нэлээн ялаатай харагдаж байна л даа?
- Уг нь би хамраа л өндөрлүүлснээс өөр мэс засал хийлгээгүй ш дээ. Тэгээд ч хамрынхаа ….авхуулчихсан. Одоо надад хиймэл зүйл байхгүй. Гэтэл Нарагийн хөх нь , өгзөг нь , өөшөө юу юу ч билээ бүх зүйл нь л хиймэл гээд яриад байдаг юм. Нэг мөсөн Нара эрэгтэй хүн байж байгаад хүйсээ солиулсан юм гэнэ гэвэл яасан юм бэ.
- Ярилцлагын төгсгөл манай уншигчидад хандан үг хэлвэл?
- Шинэ он гараад удаагүй байгаа энэ цаг мөчид уншигч та бүхэнтэй уулсандаа баяртай байна. Ирэх ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байх болтугай гэж ерөөе.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Түргэн эдгэрээд шинэ ондоо төлвөлсөн бүх ажлаа амжуулаарай. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.
Ярилцсан: А.Санчирмаа

1 сэтгэгдэл:

  1. Narad amjilt husiy minii mongoliin zaluuchuudaa sain yavaa negnee doosh ni hiih gej buu orold harin ch demjeed ugch bail da Nara zuv heljee emegtei hun l bval yanhan gedgee boli ene buduuleg ugsiig helj bichij bgaa uhaan darai humuus ungutei uudtei sain yavaadaa bu ataarah!!!amjilt bas hurdan edgereed ihiig hiigeerei Nara!

    ReplyDelete