SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, January 10, 2012

Хүн төрөлхтөнг сүйрүүлэх асар аюултай нянг гаргаж авчээ



 Эрдэмтэд дэлхий ертөнцийг биологийн сүйрлийн ирмэгт аваачжээ. Голландын мэргэжилтнүүд шувуны томуугийн нян дээр туршилт.......



Эрдэмтэд дэлхий ертөнцийг биологийн сүйрлийн ирмэгт аваачжээ. Голландын мэргэжилтнүүд шувуны томуугийн нян дээр туршилт хийж байгаад хэдэн зуун бус хэдэн арван сая хүний аминд хүрэх вирусыг бүтээсэн тухай “The New York Times” сонин мэдээлсэн байна. Шинэ бүтээл сайн хадгалагдаагүй эсвэл террористуудад хулгайлагдана гэж тус сонин болгоомжилж байна. Эрсдэл маш өндөр байгаа учир эрдэм шинжилгээний ажлынхаа тухай нарийн ширийн зүйл мэдээлэхгүй байхыг Америкийн Засгийн газар уриалжээ.

Америкийн Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн санхүүжилтээр Эразмын анагаах ухааны төвд өмхий хүрэн дээр туршилт хийсэн байна. Ингэхэд А хүрээний H5-N1 вирус хэрхэн түргэн өөрчлөгдөж, агаар-дуслын замаар халдварлаж болохыг тодруулахыг эрдэмтэд оролджээ. Вирус ердөө таван хувирлын дараа агаар-дуслын замаар өмхий хүрэнгээс өмхий хүрэнд халдварлаж эхэлсэн байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment