SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, January 10, 2012

Э.Ганболор: Юм бүхэн санасанаар болдоггүй юм байна







 
 - Монголд ирж тоглолтоо хийснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хамтлагийнхаа нэрийг шинэчилсэн ч үзэгчид энэ нэрэнд тэр бүр дасахгүй......

- Монголд ирж тоглолтоо хийснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хамтлагийнхаа нэрийг шинэчилсэн ч үзэгчид энэ нэрэнд тэр бүр дасахгүй байх шиг байна. Одоо та хэд ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

- Тиймээ. Биднийг гадуур явж байхад хүмүүс “Эмоушн”-ийхан явж байна гэдэг. Бид ч гэсэн энэ нэрэндээ хайртай. Өөрсдөө ч шинэ нэрэндээ дасах гэж хичээж байгаа. Хамтлагийн маань одоогийн нэр шинэ юм шиг хэрнээ “Sweetymotion” гэхээр “Эмоушн” гэдэг нь байгаа л байхгүй юу. Америкт байхдаа хамтлагийн нэрээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Учир нь тэнд “Эмоушн” гэдэг нэрээр олон улсын хэмжээнд оюуны өмчид бүртгэлтэй хамтлаг байсан. Нэгэнт нэрээ ингэж өөрчилсөн юм чинь Монголд энэ нэрээ таниулъя гэдэг үүднээс “Sweetymotion” гэдэг нэрээр яваад байгаа. Уран бүтээлийн хувьд, өнгөрсөн жил ирээд бид “Эмоушн” нэрээр цомгоо гаргасан. Мөн тоглолтоо хийлээ.
- Та бүхний ажлын нэг өдөр яаж өнгөрдгийг сонирхмоор байна?
- Шинэ жил уран бүтээлч, дуучдын хувьд тоглолтын улирал байдаг. Тоглолт ихтэй үед шөнөдөө гэртээ орж унтаад өглөө эрт гардаг юм.
- Монголд ирээд хөдөлгөөнд орж эхэлдэг гэснээс та хэд хамтлагаа байгуулаад ид олонд танигдаж байх үедээ Америк руу яваад өгсөн. Тэрнээс хойш охидын хэд хэдэн хамтлаг төрөн гарлаа. Тэдэнд өөрсдийн орон зайгаа алдах нь гэсэн бодол төрж байв уу?
- Бид маш олон хүнд ид юм хийж байгаад яваад өгсөн гэж зэмлүүлдэг. Гэхдээ бид өөрсдөө зориг гаргаад явсан болохоор бодох, санах, дүгнэх юм байлгүй л яах вэ. Залуу насандаа хүн юм үзэж, өөрийгөө хөгжүүлж, ямар боломж байгааг харах ёстой гэж үздэг. Бид мэдээж сайхан дуучин, урт настай, нэр хүндтэй хамтлаг болох нь бидний хүсэл мөрөөдөл байсан. Бид чинь багадаа Том болоод Монголдоо төдийгүй дэлхийд апдартай, бие биендээ машин бэлэглэдэг одод болно” гэж мөрөөддөг байлаа. 2001 онд АНУ дахь монголчууддаа зориулж тоглохоор явсан. Нэлээд хэдэн хотуудаар явж тоглосон. Тэр үед бидэнд Америкт ирж тоглолт хийх санал ирсэн. Энэ тухай ярилцсаны эцэст бид үзээд алдъя гэж шийдээд Америкийг зорьсон юм. Тэнд долоон жил боллоо. Одоо бидэнд харамсах зүйл байдаггүй. Энэ хугацаанд бид авьяасаа хөгжүүлэх төдийгүй амьдралын тал дээр ч маш ихийг сурч, мэдсэн. Өөрсдийнхөө боловсролд ч анхаарах гэж хичээсэн. Энэ нь бидниймөрөөдөлбайсантул болохоос болохгүй хүртэл нь үзсэн. Бид зорьсон оргилдоо одоохондоо хүрээгүй л явна. Америкт байхдаа маш олон уралдаан, тэмцээнд оролцсон. Америкт нэртэй продюссерүүдээс зөвлөгөө авч, хамтарч дуу хийлзэ. Одоо бодоход тухайн үед Монголдоо ихийг мөрөөдөж үлдэж байснаас зориг гаргаж Америк руу явсан маань ч оносом. Энэ хугацаанд нэлээд хэдэн охидын хамтлаг төрөн гарчээ. Тэглээ гээд бидэнд алдах, харамсах зүйл байдаггүй. Бид чинь урлагийн хүмүүс учраас хийх ёстой ажлаа л хийнэ. Орон зайгүй болсон ч түүнийгээ олж авах нь биднээс хамааралтай. Юу ч болсон “Sweetymotion”-bi орон зайг бий болгоно л гэж боддог.
- Цаашид хамтлаг гишүүдийнхээ хувьд өөрчлөгдөх үү. Солонгоог хамтлагаасаа нүүр буруулсныг хүмүүс янз бүрээр ярьж, таамагладаг…
- Хамтлагаас гарсан ч гэсэн бид найзууд хэвээрээ. “Sweetymotion” хамт-лагийн хувьд Америкт гэрээт ажилтай. Ирэн очин уран бүтээлээ хийдэг. Бидний дахин нэгдэх, үгүй эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Одоогийн байдлаар Сарнай, Сүндрээ, Болороо гурав “Sweety-motion” гэдэг нэрээр уран бүтээлээ хийгээд явна. Солонгоог хамтлагаасаа яагаад гарсан талаар бид ярихыг хүсдэггүй. Гэхдээ хэлье. Солонгоотухайн үед хувийн амьдралын шалтгаанаар Америкаас явсан. Одоо өөрөө бие дааж уран бүтээлээ хийгээд эхэлсэн. Тэр хугацаанд бид ч гэсэн ажил, уран бүтээлээ цааш нь үргэжлүүлсэн дээ.
- Үерхэл, нөхөрлөлийн талаар ямар үзэл бодолтой байдгаа ярихгүй юу?

- Бид чинь багаасаа найзалсан. Нэг ангид явахаас гадна бидний гэр ойрхон, 12, 13 дугаар хороололд амьдардаг байлаа. Хамтлаг маань оршин тогтнож байгаа өөр нэг шалтгаан нь Б.Чинбаттай уулзсан явдал юм. Чимбаа манай хамтлагийн продюссер нь гэдгийг уншигчид мэдэж байгаа байх. Сарнайтай цуг байснаар тогтвортой уран бүтээл хийх үндэс бүрдсэн л дээ. Продюссер маань гадны дөрөвдөгч хүн байсан бол бүхий л цаг заваа бидэнд зориулж явах байсан уу үгүй юу. Энэ мэт хүчин зүйл нелөөлж л өнөөдрийг хүрсэн байх л даа.
- Зөвхөн Сарнай ч биш та гурав анх Б.Чинбаттай хэрхэн холбогдож байсан бэ?

- Ёстой л цаг хугацааны зохицол-долгоо байсан гэх үү дзэ. Бид 1997 онд нэгдэж, гадаад дууны уралдаанд оролцох болоод явж байтал Сарнай Чинбаа хоёр тааралдсан.Тэр цагаас л Чинбаа Сарнайг эргүүлж эхэлсэн байхгүй юу. (инээв) Тэгж явсаар байгаад Сарнайг гэргийгээ болгоод аваад суучихсан юм.
- Уучлаарай. Болороо гэр бүлийн амьдралаа зохиох болж байна уу?

- Орчин үеийн эмэгтэй хүний гэр бүл зохиох нас нь бидний үе гэж боддог. Юм болгон санаснаар болдоггүй юм байна. Хэт өндөр босго тавиад байж магадгүй юм. Гэхдээ нэлээд харж байж,л шйлэдэ гэдэг бодолтой байдаг. Манай Сарнай, Чимбаа хоёр арван хэдэн жил үерхэж нэг гэрт орсон. Тэдэн шиг олон жил харах нь хаашаа юм, нөхөр болох хүнээ сайн таньж байж амьдралаа холбоно.
- Дуучин Сэрчмаа “Эмоушн” хамтлагийн анхны гишүүдийн нэг. Одоо холбоотой байдаг уу. Сэрчмааг харийн хүнтэй гэр бүл болсныг нь хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Та нар энэ тухай юу гэж боддог вэ?
- Даяарчлалын зуун. Хэдийгээр монгол үндэстэн цэвэр байх гэсэн үзэл байх ёстой ч монголчууд нээлттэй байх хэрэгтэй. Сэрчмаа хайртай хүнтэйгээ гэр бүл болж, хүүхдээ төрүүлсэн нь зөв. Бид хэд нэг ангийнхан. Одоо бол холбоогүй. Сэрчмаад гэр бүл, хүүхэдтэй болсонд нь хамтлагийнхаа өмнөөс баяр хүргэе.

0 сэтгэгдэл:

Post a Comment