SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Saturday, January 7, 2012

Хайрыг одоо л амталж байна даа



      
 “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай хамтлаг 15 жилийнхээ ойгоор хамтлагаараа "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан. Саяхан хамтлагийн а......


“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай хамтлаг 15 жилийнхээ ойгоор хамтлагаараа "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан. Саяхан хамтлагийн ахлагч Д.Болд Төрийн соёрхолт дуучин боллоо. Үзэгч фенүүд та бүгдээс их зүйл хүлээж байгаа байх?
-Д.Болд төрийн соёрхолт дуучин болсноор биднийг их хурцалж өгсөн. Энэ их хүндэтгэлийн зэрэгцээгээр их хариуцлага ирж байна. Манай Болд чинь шоргоолж шиг л зүгээр сууна гэж үгүй шүү дээ. Найзыгаа энэ их нэр хүндтэй шагнал хүртсэнд бид их баяртай байгаа. Өөрөө жижигхэн хэрнээ өөрөөсөө хэд дахин хүнд ачааг нуруундаа үүрч явдаг. Бид удахгүй залгамж халаагаа бэлдэнэ. "Хижээл" насны дөрвөн залуу, шинэ залуу дүү нартайгаа үзэж тарна даа.
Энэ жил амжилт, уран бүтээлээр дүүрэн жил байх болноо гэж үзэгч фэнүүддээ амлаж байна.
-Залгамж халаагаа бэлдэнэ гэснээс "Камертонны шинэ төсөл, реалити шоуныхаа талаар тодруулахгүй юу?
-Манай хамтлагийн гишүүд залгамж халаагаа бэлтгэхээр "Камертон"-2 төслийг эхлүүлэх гэж байгаа. Төсөл реалити шоугаар үргэлжилнэ.   15-25 насны урлагт бие, сэтгэлээ жинхэнэ зориулж чадах авьяаслаг дөрвөн залууг бид шалгаруулна. Төсөл 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай. Төслийг "В" продакшн, "Боловсрол телевиз",  "MCS", "Скайтель" зэрэг олон байгууллага ивээн тэтгэж байгаа.
-Төслөөр шалгарсан дөрвөн залууг "В" продакшн уран бүтээлийг нь таван жил ивээн тэтгэнэ гэсэн байхаа. Залгамж халаадаа юу амлаж чадах вэ?
-Сайн дуучин болно гэдэг амаргүй. Бид зовлонг нь дайраад л гарсан. Хүний эдлээгүйг эдлүүлж өмсөөгүйг өмсүүлнэ гэж бид амлахгүй. Гэхдээ хамтлаг шиг хамтаараа зүтгэдэг шилдэг залуус л болгохыг хичээнэ дээ. Азтай л аавын хүү манай хамтлагийн залгамж халаа болно. Бидний үед нэг дуу гаргая гэхээр ивээн тэтгэгч олох гээд мөнгө санхүүгийн асуудал хэцүү байдаг. Энэ дөрөвтөө тийм зовлонг үүрүүлэхгүй санаатай. "Камертон" ар талынх нь асуудлыг бүгдийг зохицуулна. Харин тэд хариуд нь од болж биднийг гийгүүлэх л их хариуцлагыг үүрнэ дээ.
-Бүртгэл хэзээ эхлэх вэ?
-"Боловсрол"   телевиз дээр энэ сарын 20 хүртэл бүртгэл явагдаж байгаа. Шалгаруулалтад шүүгчээр бид дөрөв сууна. Эба нь Эбагаа, Болд нь Болдыгоо гээд шүүж өгнө дөө. Шалгуур их өндөр учраас маш сайн бэлтгэлтэй ирээрэй гэж залууст захья.
-Дуучин болох амаргүй л байсан байх. Танай гэр бүлийнхэн ах дүү нарыг чинь урлагийнхан гэж сонссон. Тэдний нөлөө байв уу?
-Би эхээс долуулаа. Нэг эгч, таван ахтай айлын отгон нь. Миний аав, ээж боловсролын байгууллагад насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хоёр буурай бий. Нэгдүгээр ангидаа ээжийнхээ сургуульд элсэн орсон ч эрхэлж дүрсгүйтээд юм сурахгүй байна гээд Хөгжим бүжгийн сургууль руу оруулчихаж билээ. Манайхан бүгдээрээ урлагт хайртай. Тайванбат, Ганзам хоёр ах маань урлагийн хүмүүс. Би чинь социализмын үед ах нараа дагаад орцонд гитар дарж, дуулж явлаа шүү дээ. Энэ л үеэс би дуучин болох хүсэлдээ хөтлөгдсөн. Намайг бага байхад аав минь хоёр ахад төгөлдөр хуур авч өгөөд гэртээ оруулах гэж хөгөө чирч билээ. Манайх есөн давхарт. Таван ах, таван найзтайгаа хөлсөө гаргаж гэрт зөөж оруулж байсансан. Хоёр ахаараа төгөлдөр хуур заалгасаар нэлээд сайн тоглодог болсон. Тэгээд Хөгжим бүжгийн төгөлдөр хуурын ангид орох гээд шалгуулсан чинь жижигхэн гартай, богинохон хуруутай байна гээд тэнцээгүй юм. Инээдтэй байгаа биз. Гэхдээ хийлийн анги намайг тоосон юм даа. Манай "Камертон"-ыхон чинь бүгд хийлчид шүү дээ.
-Тэгэхээр та хөгжим бүжгийн дуулаачийн ангийг төгсөөгүй гэсэн үг үү?
-Эба бид хоёр морин хийлээр, харин Болдоо Мээдээ хоёр бид хоёроос нэг насаар дүү, Хийлийн доод ангид сурдаг байсан.
-Тэр үед хамтлагаа яагаад "Камертон" гэж нэрлэв?
-"Камертон" гэдэг чинь дэлхий нийтийн хөгжим хөглөгч жижигхэн зэмсэг байхгүй юу. Дэлхий нийтийн бүх хөгжмийг камертоноор хөглөнө. Хүний сэтгэл, дуу хоолой хөгжмөөр хөглөгдөж, хөгжмөөр уянгалсан аялгуу бид бүгдийг уярааж чаддагт хөгжмийн гайхамшиг оршдог болов уу даа.
-"Ганаа мэргэжлээ сольсон нь" нэвтрүүлэг хөтлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нэвтрүүлгийг хэзээнээс эхэлж хөтлөв, шинэ онд үргэлжлүүлэх үү?
-Сүүлийн үед би телевизтэй амьдралаа холбочихоод байгаа шүү. Телевиз гэдэг оюуны чадавхи ур ухааныг хөглөж чаддаг маш сайхан урлаг гэж боддог. 2008 оны гуравдугаар сараас энэ нэвтрүүлгээ эхлүүлснээс хойш гурван жил болчихлоо. Хамгийн анх гал сөнөөгч болж мэргэжлээ сольсноос хойш даруй 70-аад мэргэжлээр ажиллаж үзлээ. Мэргэжил бүхэн сайхан, өөр өөрийн онцлогтой. Цонх угаагч хийгээд Улаанбаатарын хамгийн өңдөр байшин дээр гарахад их айсан. Мөн тогооч хийж байхдаа гараа түлж цэврүүлтүүлчихээд хөглөж байлаа. Мэдэхгүй чадахгүй олон мэргэжлээр ажиллахад хэцүү шантрах зүйл их байсан даа. Одоо харин хийсэн бүтээснээ хараад бахархаж байхад мэргэжил бүхэн сайхан юм билээ. Гэхдээ хамгийн гол нь хүүхэд залуусын мэддэггүй анзаардаггүй олон ажил, мэргэжил цоо шинэ ертөнцийг нээдэг сайхан нэвтрүүлэг юм шүү.
-Нэвтрүүлэг үргэлжлэх үү гэж асуудгийн учир нь таныт өмнөх эхнэр Халиунаа телевиз рүү хөтөлсөн гэдэг юм билээ. Таныг Халиунаагаас салаад "Жигүүр Гранд"-ын хүргэн болжээ гэж яриа сонсогдох болсон?
-Халиунаагаас саллаа гээд би нэвтрүүлгээ орхиогүй. Дэлхий дээр 8000 орчим мэргэжил байдаг гэсэн. Харин ч хийх ажил зөндөө байна. Хүн амьдралд алдаж онохыг алийг тэр гэхэв. Одоо бол би хайр гэдэг агуу зүйлийг жинхэнэ утгаар нь ухаарч мэдэрч хань Уянгатайгаа сайхан амьдарч байна.
-Хамтлагийн гурван залуу хаагуур юу хийж явна даа. Бүгдээрээ бизнес эрхэлж байгаа сурагтай. Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр хамтарч ажиллав?
-Одоогоос хоёр жилийн өмнө “June-2004” цомгоо гаргасан.Түүнээс хойш дорвитой хийсэн бүтээл алгаа. Болд "В" продакшиндаа, харин Эба газар тариалангийн салбартаа чамгүй амжилттай ажиллаж байгаа. Мээдээ "Монгол газар"-т барилгын салбарт хүч үзэж яваа. Сониноос Эбагийн маань гэргий алдарт эх болсон. Камертон жил ирэх тусам ам бүл нэмж сайхан л байна. Удахгүй хань бид хоёр ч гэсэн хүүхэдтэй болох бодолтой байгаа.

                                                                                                                              Өдрийн сонин

0 сэтгэгдэл:

Post a Comment