SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, January 10, 2012

Үхэлд хүргэх аюултай гэдэг байжээ

 
 Суурин утас зохион бүтээсэн А.Г.Беллийн нэгэн захидлыг Их Британийн Хемпшир гүнлэгт болох дуудлага.......


Суурин утас зохион бүтээсэн А.Г.Беллийн нэгэн захидлыг Их Британийн Хемпшир гүнлэгт болох дуудлага худалдаагаар зарах гэж байна. 1878 онд аавдаа бичсэн уг захидалд утсан холбоог ашиглахдаа аюулгүй байд­лын үүднээс чухам юу анхаарах ёстойг тун нарийн тайл­барласан байжээ. Хүн төрөлхтний түүхэнд тэсрэлт хийсэн тэрхүү гайхалтай техникийг хэрэглэх нь  нэлээд эрсдэлтэй зүйл байсныг энэхүү захидлаас харж болох аж. Тиймээс  утсаар ярих төхөөрөмжийг хэрэглэхдээ зайлш­гүй газардуулагч ашиглахыг анхааруулж, газар­дуулагчгүй бол аянганд цохиулах аюултайг тэрбээр захи­далдаа анхааруулжээ. Үнэхээр тэр үед утсаар ярихдаа газар­дуулагч хэрэглээгүйн улмаас олон хүн аянганд нэр­гүүлж байсан түүхтэй аж. Тиймээс хүмүүс тухайн үеийн хамгийн дэвшилт техникийг ашиглахаас айж, үх­лийн аюултай хэмээдэг байжээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment