SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, January 12, 2012

Пүрэвсүрэн ахин сүй тавьж хадамд гарлаа




 Моделиуд дундаас монголжуу төрх эвлэгхэн бие галбираараа ялгарч олны танил болсон Д.Пүрэвсүрэн өнөө хэр нь.......


Моделиуд дундаас монголжуу төрх эвлэгхэн бие галбираараа ялгарч олны танил болсон Д.Пүрэвсүрэн өнөө хэр нь өөрөөс нь нэр салахгүй яваа өмнөх амьдралдаа цэг тавив.
Залуу бүсгүйн хувьд хангалттай алдаа оноог туулж олны нүдэнд ил амьдарсан тэрээр Ц.Мянганбаярын экс гэргий тодотголоо цоо шинэ сүйн бөгж гардсанаар орхилоо гэж болох юм. Охиноо өсгөж, урлагийн тайзнаа хүч сорьсон ганц бие амьдралаа энэ удаад мөн л алтны уурхайн эзэнд даатгаж байгаад нь ойр дотныхон нь төдийлөн нааштай хандахгүй байгаа аж.
Учир нь алт хүний амьдралд оройд нь гарахгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй зовлон авчирдаг гэж Монголчууд цээрлэдэг. Гэлээ ч хүүхнүүдийн хэл үгний бай болж, харчуудын нүдний хор орсон амьдралаа Д.Пүрэвсүрэн намбалаг эзэгтэйн дүрээр эргэлзээгүй сольж орхив.
Хэдий цуутай баян ч охиныхоо эцгийн гарыг харалгүй хараат бусаар амьдарч тайз дэлгэцийн хамгийн эрэлттэй дүр төрх болж ирсэн амжилтаа топ модель чухам хэн гээч аавын хүүд даатгасан нь хамгийн сонирхол татаж байна.
Өнгөрсөн хугацаанд нэлээдгүй эрхмүүдтэй нэр холбогдож сайн мууг бишгүй сонсож, саваагүй омголон явсан эрх чөлөөт амьдралаа Ганбаяр хэмээх бизнесментэй холбосон нь цөөнгүй эрчүүдийн голыг гонсойлгож буй бололтой. Нууц ноёнтноо хэвлэлээр зарлаж өөртөө ухаангүй хайртай, цаг үргэлж магтаж урам өгч байдгийг нь харамгүй дэлгэсэн топ бүсгүй шинэхэн амьдралынхаа алхмыг ийнхүү зоримог эхлүүллээ.
“Гоёл” наадмаас эхлээд загварын тайзнaa ховорхон харагдах болсон түүнийг хувийн амьдралаасаа болоод арын албанд шилжих вий гэж зовинох хүн ч мэр сэр байна. Одоогоор хосууд европын орнуудаар аялж яваа аж. Цуутай хүүхэн хуримгүйн үлгэрээр өмнөх амьдралдаа зөвхөн тайзан дээр хуримын өмсгөлтэй үзэгдсэн түүнийг нижгэр хурим хийхийг хэлэхэд арай эрт байна.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”

0 сэтгэгдэл:

Post a Comment