SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, January 6, 2012

Ч.Цэлмүүний хамгийн дургүй дуучин нь Эгшиглэн




 Монголын рок попын ертөнцөд өөрийн хоолойн чадал чансаагаар хүч түрэн орж ирсэн залуу дуучдын төлөөлөл бол яахын аргагүй Ч.Цэлмүүн. Өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай тэрээр.......


Монголын рок попын ертөнцөд өөрийн хоолойн чадал чансаагаар хүч түрэн орж ирсэн залуу дуучдын төлөөлөл бол яахын аргагүй Ч.Цэлмүүн. Өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай тэрээр сүүлийн үед олны анхаарлыг ихэд татаж байгаа. Учир нь Нью-Йоркийн продюссеруудтай хамтарч дэлхийн хэмжээний уран бүтээл хийх гэж байгаа гэдэг нь түүнийг олны анхаарлын төвд авчирах гол “түлхүүр” болсон. Анх “UBS” телевизээс зохион байгуулсан “Universe best songs” уралдаанд түрүүлсэнээсээ хойш тэрээр “од” болсон гэж хэлж болно. Харин дараа нь “Урлаг бол миний туйлын хүсэл биш” гэх ярианаасаа болж хэл амны бай болоод байсан ч саяханаас шинэ уран бүтээлээ эхлүүлээд байгаа нь фэнүүдийнх нь хувьд түүнийг “уучлах” шалтгаан болсон. Тэрээр айлын ганц охин болохоор ч тэр үү, багаасаа л нилээд эрх дураараа өссөн гэдэг. Тиймдээ ч өөртөө таалагдаагүй зүйлийг шулуухан хэлээд тавьчихдаг гэсэн. Дуучин Ч.Цэлмүүний хувьд үеийн уран бүтээлчдээсээ хамгийн “дургүй” нь Эгшиглэн. Учир нь тэд багадаа найзууд байсан хэдий ч дуучин Эгшиглэн “В” продакшнд харъяалагдаж, олны танил болмогцоо хамраа “сөхөж” багын найзуудаа ч танихаа больсон гэнэ лээ. Найзыгаа ингэж өөрчлөгдсөнд гомдсон Цэлмүүн ч хүн бүрт “энэ уг нь миний найз байсан юм. Одоо намайг танихаа байсан” хэмээн гомдсон сэтгэлээ нээж явдаг байсан аж.

0 сэтгэгдэл:

Post a Comment