SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, January 10, 2012

“DOZ”-ийн Дооёо


 
 Блиц
Хэлэх дуртай үг: Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэе.
Өөрийгөө ямар харагддаг гэж боддог вэ: Нэг......

Блиц
Хэлэх дуртай үг: Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэе.
Өөрийгөө ямар харагддаг гэж боддог вэ: Нэг телевизийн нэвтрүүлэгч намайг өвөө болсон гэж андуурсныг бодоход өвөө шиг харагддаг юм байлгүй.
Хувцасны хэмжээ: Өөрөө сайн мэдэхгүй. Хувцас авахаараа заримдаа томдуулаад, заримдаа багадуулчихдаг. Эхнэр мэдэж байгаа.
(Эхнэр А.Мөнгөнзулынх нь хэлснээр тэрбээр 48 размер)
Авч байсан хамгийн том бэлэг: Хоёр хүүхэд
Анхны гар утас: 9919... дугаартай, Siemens маркын том хар утас.
Энэ оны төлөвлөгөө: Хавар шинэ жүжиг, зун түүхэн кино хийнэ.
e-mail: Doz_entertainment@yahoo.com
Website: Doz.mn
Facebook: Doz_entertainment
Гадаадад  ихэнх  зургийг нь ав­сан, өн­дөр өртгөөр бүтсэн, Европт болон Төрийн ордонд нээл­тээ хийсэн анхны монгол кино гэх зэрэг олон тодотгол зүүгээд буй “Хөх тол­бот хүмүүс” уран сайхны ки­ноны най­руулагч, “DOZ entertaiment”- ын захирал Ш.Доржсүрэнг “Фэн клуб” он­цоллоо. Үзэг­чид болон уран бүтээлчид түүнийг Дооёо хэмээн дотночилдог.
1975 оны арванхоёрдугаар сарын 8-нд Улаан­­баатар хотод төрсөн тэрбээр 19 дү­гээр хорооллын 32 дугаар байрны ата­мануудын нэг байж. СУИС-ийг жүжигчин, най­руулагч мэргэжлээр төгсөөд УДЭТ-т хуваарилагдаж очсон тэрбээр “Ромео, Жульетта”, “Тамгагүй төр”, “Чимээгүй шөнө” зэрэг олон жүжигт дүр бү­­­­тээ­жээ. УДЭТ-т дөрвөн жил ажил­лаад өрх тус­гаарлаж,  хошин урлагт хүч сорьсон Ш.Дорж­сүрэн сүүлийн үед най­руулагчийн ажилд илүү хорхойсож, дэл­гэцийн бүтээл хийх болсон. Түүний бүтээ­сэн “Уурга” богино хэмжээний кино, “Амьдрах тасал­бар” уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэл­­гээ авсан. Нийгэмд буй сэтгэл  эм­зэг­­­лүүлсэн асуудлыг хөндөж, үзэгч­дэд ухаа­рал  хайрлахыг зорьсон байд­­­гаа­раа түүний бүтээлүүд онцлог. Энэ  удаа Дооёо “Хөх толбот  хүмүүс” кино­­гоороо  шуугиан тариад байна. Ард­чил­сан шинэ үндсэн хуулийн 20   жилийн ойн  хүрээнд  уг киноны нээлтийг Төрийн ор­донд хийх юм. Киноны зургийн 20 ху­вийг Монголд, үлдсэн хэсгийг Бер­лин, Па­рист авсан бөгөөд  өнгөрсөн  оны   арав­ду­гаар сарын  29-нд Парисын “Escape landowski  cinema d’art et d’essai” театрт нээж,  Францад  ажиллаж амь­дарч буй монголчуудад толилуулсан юм. Ш.Доржсүрэн уг киноны зохиолыг бичиж, найруулсан бөгөөд зураглаачаар Б.Отгон­зориг, хөгжмийн зо­хиолчоор “Ал­тан ураг” хамтлагийн Б.Эрдэнэбат, зөв­лөхөөр ХБНГУ-ын най­руулагч Вейт ажил­лаж, Тө­рийн соёрхолт жүжигчин Ц.Төмөр­баа­тар, гавьяат жүжигчин Н.Даагийранз, жү­жигчин Т.Эрдэнэ­баяр, “Авьяаслаг хята­дууд” шоу­ны оролцогч С.Уудам нар гол дүрд тоглосон байна.

 

0 сэтгэгдэл:

Post a Comment