SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, February 29, 2012

Атлантида /Оросын ОАК 1 - 12 - р анги


Атлантида /Оросын ОАК 1 - 12 - р анги  
Oросын 39 ангит уран сайхны кинонд Нэгэн бүсгүйн амьдралын нугачааг харуулсан байдаг..Вера гэгч бүсгүй Хүн амины хэрэгт гүтгэгдэн шоронд ордог бөгөөд шоронд байхдаа эрэгтэй хоригдолд хүчиндүүлэн хүүхэдтэй болдог..Улмаар хүүхдээ тэндээ төрүүлээд Олон жил суусны эцэст шоронгоос гардаг ...Цаашид кино нэлээд онц сонирхолтой.......



1,2



3.4

5,6

7,8


9,10


11,12


Гэлээ ч уучилана- СОА шинэ кино 48,49-р анги


Та бүхэндээ 25 суваг тв гээр өдөр бүр гарч байгаа  Гэлээ ч уучилана СОА киног хүргэж байна...Тухтай сууж үзээрэй
Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй


49 р анги


Universe Best Songs 2012 1- шат 02.29 шинэ дугаар

Эрхэм та бүхэнд  Universe Best Songs 2012 ыг хүргэж байхаар боллоо





Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Залуу зохион бүтээгч 2012 2-р шат бэлтгэл 02.29 шинэ дугаар

 Залуу зохион бүтээгч 2-р шатны -бүтээлүүд  хийгдэж байна
Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг 





 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.02.29



 Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.02.29




Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Зэрлэг амьтад / Эртний Хирс / баримтат кино



Зэрлэг амьтад / Эртний хирс/ баримтат кино



 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 

З.Энхболд: Pc тоглодог Ж.Энхбаяр гэх овлигогүй бацаанаар батлан хамгаалахын сайд хийлгээд хараад сууж чадахгүй




-Цэцийн дүгнэлтээр хуулийг өөрчлөхөд болохгүй юм байхгүй-
-Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах........
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 
......... бичгийг намрын чуулган завсарлахын өмнө Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарын гишүүд өргөн барьсан. Дээрх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх болов уу. МАН-ын зарим гишүүд хэлэлцэх ёстой олон асуудал байхад ээлжит бус чуулганаар ч тэр ер нь хэлэлцэх шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлэх боллоо?

-Хуульд тэгж заагаагүй. Сайдыг огцруулах саналыг гишүүдээс өргөн барьсан бол төд хоногийн дотор хэлэлцэж дуусгана гэсэн байгаа. Хэлэлцэх эсэх гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр МАН-ын гишүүд хуулиа мэдэхгүй дур зоргоороо шийдвэр гаргаж болохгүй.

-Баглан хамгаалахын сайд cap шинийн өмнө хэвлэлийн бага хурал хийж, огцруулах гэсэн нь үндэслэлгүй улстөржсөн зүйл гэсэн тайлбарыг өгч байсан. Халгаа сэлгээ ч гэсэн байх ёстой гэсэн талаас нь тайлбар өгсөн байгаа?

-Манай намын хоёр гишүүний өргөн барисан бичигт халаа сэлгээний тухай зүйл ороогүй. Тэрийг төрийн албаны зөвлөлөөр шийднэ. Хамгийн гол нь Ж.Энхбаярын хэвлэлд өгсөн ярилцлагууд байгаа юм. Хэтэрхий жаахан, овилгогүй, дэндүү залуу хүүхдийг бодлогын яамандаа тавьчихлаа. Батлан хамгаалах гэдэг бол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбараас их өөр. Манай улсын армийн үндсэн зорилгыг Үндсэн хуульд гадны халдлагаас улс орон, ард иргэдээ хамгаалахад чиглэнэ гэж заасан байдаг. Гэтэл Ж.Энхбаяр гэдэг шинэ сайд очмогцоо долдугаар сарын 1-ний өдрийнх шиг жагсаал цуглаан болох юм бол армийг ашиглана. Бэлтгэл хий. Мэргэн буучдаа бэлд гэдэг зөвлөгөөг өгчихөөд түүнийгээ хэвлэл мэдээллээр яриад байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг. Үндсэн хуульд заасан армийг ашиглах зориулалтыг эвдэх гэж байна гэж байна шүү дээ. Дотоодын жагсаал цуглаан болоход цагдаа, дотоодын цэргийн хариуцах уурэгтэй. Өөр хэний ч ажил биш. Ийм байхад ангиудад байлдааны бэлэн байдал зарлах нь хууль зөрчиж байгаа юм. Би Ж.Энхбаяр гэдэг хүний хэвлэлд өгсөн ярилцлагыг үндэслэж ярьж байгаа шүү. Тайван цагийн бэлэн байдал, байлдааны бэлэн байдлаа ялгахгүй РС-ний байлдаантай тоглоом тоглодог хүүхдийг томилохоор бүх зүйл буруу тийшээ эргэж байна. Энэ жилийн сонгууль будлиантвал арми хамгаална гэж ярьж байгаа хүн Батлан хамгаалахын сайдыг нэг өдөр ч хийх эрхгүй. Дааганаас унаж үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг гэдгийн тод жишээ энэ. Юу ярихаа, ярьж байгаагаа мэ-дэхгүй хүүхдээр яаж зэвсэг, танк, хуягттай анги нэгтгэлүүдийг удирдуулаад сууж байх билээ дээ.

-Төр иргэнийхээ өмнөөс буу шагайж эхлэх гэж үү?

-Тийм зүйл болгохгүйн эрхэнд Батлан хамгаалах яам энгийн яам болж байгаа шүү дээ. 1996 оноос эхлэн цэргийн цолгүй энгийн хүмүүсийг сайдаар томилж эхэлсэн. Энэ бодлогод хүртэл дургүйцэж явдгаа илэрхийлээд, сүүлийн 20 жилд батлан хамгаалах салбарт хийсэн реформыг эсэргүүцэж байгаа хүнийг байлгаж болохгүй.

-Тусгай хоёр ангийг бэлтгэх тухайд Л.Болд сайдын санаачилсан зүйлийг уламжлал болгон явуулж байгаа тухайгаа Ж.Энхбаяр сайд хэлсэн. Тэгэхээр Л.Болд сайд үүнийг санаачилсан болж таараад байгаа юм л даа?

-Л.Болд хэзээ ч жагсаал руу буудахын тулд мэргэн буучдын рот байгуулна гэж яриагүй шүү дээ. Тэгэхээр наад хүүхэд чинь өөрөө л ярих бүрдээ орооцолдоод байгаа юм. Яасан ч ярих дуртай юм.

-Батлан хамгаалахын салбарт энгийн хүн байхгүй ёсгүй. Түүнчлэн онц байдал гэдгийг зөвхөн сошуулиар ойлгож болохгүй гэдгийг сайд өөрөө хэлсэн. Байгалийн онц үзэгдлүүдийг ч оруулж тайлбарлах шиг болсон?

- Yep уcны гамшиг байгалийн ноцтой үзэгдэл болоход цэргийн ангиудыг ашигладаг. Бэлэн байх ч ёстой. Харин буу зэвcгээ агсаж байгаа нь байлдааны бэлэн байдал. Бүр их ярих юм бол байлдааны бэлэн байдлыг Ж.Энхбаяр ч зарлачихдаг юм биш. Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Цэргийн анги нэгтгэл татан буулгах, шинэчлэх зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй эрх байгаа. Гэтэл өөрийгөө Батлан хамгаалахын сайд болчихоор бүх зүйлийг мэдэж юу дуртайгаа хийх эрхийг монголын ард түмэн бидэнд өгсөн гэж ойлгож болохгүй. Юу дуртайгаа биш ээ. Хуульд захирагдан ажиллах л үүрэг өгсөн байхгүй юу. Тэгэхээр ийм зүйл яриад байгаа хүнтэй юу ярих юм бэ. Ярих юм ч олдохгүй юм. Тиймээс энэ хүний гараас батлан хамгаалах салбарыг аль болох хурдан салгаж авахгүй бол аюул болох гээд байна.

-Батлан хамгаалхын сайдын томилгоо анхнаасаа багагүй хэл ам дагуулсан. Төрийн тэргүүн хүртэл байр сууриа илэрхийлсэн байхад хийгдсэн. Тиймээс МАН-ынхан Д.Зоригт сайдыг гурвантаа аваад гарч байсан юм чинь Ж.Энхбаярыг ч мөн адил авч үлдэхгүй гэх баталгаа байхгүй. Амны гарз болж байгаа хэрэг биш үү?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Арай зангарагтай хүн тавьж болдоггүй юм уу" гэж ёртой юм шиг хэлсэн. Тэр үгийг ч авсангүй. АН-ын бүлэг Ж.Энхбаяр гэдэг овлигогүй бацанаар Батлан хамгаалахын сайд хийлгээд хараад сууж чадахгүй л дээ. Жагсаал цуглаан хийхэд буудаж эхлэх нь, энэ тавьсан хүн нь. Би социологийн судалгааны дүн хараад сууж байна л даа. Өөрийнхөө биед ургасан рактай, хавдартай эрхтнээ тасдаж хаяхгүй бол шууд үхнэ. Яг ийм зүйл болоод байна. Өнөөдөр гэхэд МАН-ын рейтинг АН-ынхаас хоёр дахин бага байна. Учир нь ТЭЦ 5-ыг барихгүй байгаа Д.Зоригт гэдэг сайдыгаа хамгаалсан. Харин дараа нь жагсаал цуглаан хийсэн ард иргэдийнхээ өмнөөс танк, хуягт оруулаад мэргэн буучдаар буудуулах , гэж байгаа хүнээ Батлан хамгаалахын сайдаар аваад үлдэх юм бол намынх нь рейтинг дахиад л унана. Өрсөлдөгч намын рейтинг унаж байвал бидэнд сайн л даа. Гэхдээ 70, 80 жил болсон тулгатай нам гэдэг хэрнээ МАН-ынхан арай ингэж мангартаж болохгүй. Баларч байна ш дээ.

-Аль нэг намын босч унаж байгаа рейтингэд ач холбогдол ихээр өгчихөөд ард түмний эрх ашгийг мартаж болохгуй байх л даа?

-МАН-ынхан мартаад байгаа учраас л нэр хүнд нь унаад байна. Ард түмэнд юу хэрэгтэйг хэлэх хэрэгтэйгээс илүү Ж.Энхбаяр гэдэг PC тоглодог сайдаа байлгах нь МАН-ын зорилго юм бол байлгаж л байхаас. Хуульд заасны дагуу огцруулах асуудлыг хэлэлцээд санал хураалгах ёстой. Харин үлдсэн ч, үлдээгүй ч ард түмэн өөр өөрийн дүгнэлтээ хийх байх л даа.

-УБЕГ-ын үүрэг гүйцэтгэгч даргын тухай асуудал яригдаж эхлээд байна. Энэ байдлаас үзэхэд ер нь намуудын томилгооны асуудал хэрээс хэтэрч байгаа юм биш үү?
-МАН-ынхны томилгоо замбараагаа алдчихсан. Намынх нь байрыг барихад тэрбум төгрөг хандивласан хүн дуртай яамныхаа сайдаар томилогдож байна. Хэдийгээр улс төрийн томилгоо ч ийм ёс зүйгүй байж болохгүй. МАН-д аль нэг салбарын сайд, дэд сайдыг хийчихээр хүмүүс зөндөө байгаа ч сонгон шалгаруулахгүй юм. Мөнгөөр хэмжээд л тавьчих юм. Л.Амарсанаа гэх намынхаа аппаратын хүнийг УБЕГ-ын даргаар тавьчихлаа. УБЕГ бол өмнөхөөсөө шал өөр болсон. Сонгуульд сонгогчдынбүртгэл, санал авах процесс гэсэн хоёр үндсэн ажил байдаг. Тэгэхээр сонгуулийн ажлын талыг хийж нугалдаг сонгогчдын бүртгэлийн ажлыг УБЕГ-т өгсөн. Төрийн албан хаагчдаар сонгууль удирдуулахгүй бол болохгүй байна гээд байхаар нь хуулийг нь баталсан. Гэтэл хуулиа батлуулжавчихаад, улстөрөөс хол байж, төрийн албаны хүн ажиллах ёстой УБЕГ-ын даргаар намынхаа аппратын хүнийг томилчихоор ард иргэд сонгуульд яаж итгэх вэ. Би бол яагаад ч итгэхгүй. Тэр хүнийгээ халж, хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж намд хамаагүй хүн тавих ёстой. Хуучин байсан хүмүүс нь сонгуульд нэр дэвшинэ гээд алга болчихеон. Тэгэхээр намаас хол байдаг хүмүүсийг тавихгүй бол МАН-ынхнаас бусад хүмүүс сонгуульд итгэхгүй. Үүнээс харахад томилгоонууд маш хариуцлагагүй байгаагийн илрэл. Сонгуульд чиглэгдсэн томилгоогоо засч залруулж байж сонгогчдынхоо итгэлийг хүлээх хэрэгтэй.

-Боловсон хүчний бус тэрбумын дэнчингийн томилгоо гэж хэлэх гээд байна уу?

-Ардын нам дотор ажил амьдралын туршлагатай сайн хүмүүс байгаа ч байх ёстой газраа очиж чадахгүй. Оронд нь тэрбумын хандив өгдөг хүмүүс дэд сайд болоод байна. Тиймээс энэ учир утгагүй томилгоонд ард түмэн ямар дүн тавихаа мэдэх байлгүй дээ. МАН-ынхан аваад үлдэх нь эрх нь байгаа. Өөрсдөө бодог.

-Сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдлээ. Иргэний цахим үнэмлэх тараах ажил эхлээ ч үгүй байна. Иргэний бүртгэлийн дэд хороо гэж байгуулагдсан. Танай дэд хорооноос холбогдох байгууллагуудтай хэр зэрэг холбоотой ажиллаж байна?

-Өчигдөр /уржигдар/ анх удаа намынхаа бүлгийн хуралдааны үеэр СЕХ, УБЕГ-ынхныг сонгогчдын нэрсийн жагсаалттай холбогдсон хийж буй ажлаа долоо хоног тутамд дэд хороонд мэдээлж бай. УИХ-ын гишүүд мэдээлэлтэй болмоор байна. Тэгэхгүй бол сонгууль болох үед ухаалаг үнэмлэх тараагдаагүй байх юм бол сонгууль дампуурах вий гэдгийг сануулсан. Тиймээс энэ ажил одоо нэлээд урагшлах байх. НАлтанхуягийг сайд байхад ухаалаг үнэмлэх олгох ажил хэвийн явж байгаад Ц.Нямдорж хариуцаад эхлэхээр гацдаг. Сонгуулийн өмнө тарааж амжихгүй гэж мэдэгддэг зүйл байж болохгүй. Төрийн ажил явдгаараа явах ёстой. Ц.Нямдорж хариуцаж эхэлмэгцээ баахан хүмүүсийг ажлаас нь халсан байна билээ. Л.Амарсанааг оронд тавих гэсэн зорилготойгоор. Халагдаж байгаа хүмүүст нь алдаа дутагдал байсан л байх. Гэхдээ бүх дарга нарыг нь сольчихоор шинэ хүн хэрхэн ажиллах вэ. Тэр тусмаа намд байсан хүн улс төрийн зорилгоор хэрхэн яаж намдаа ашигтайгаар эргүүлэх вэ гэж бодож байна.

-Н.Алтанхунгийг сайд байхад гацаагүй асуудлыг Ц.Нямдорж хариуцаад ирсэн чинь саатаж байна гэлээ. Үүнтэй холбоотойгоор асуухад Х.Баттулгын хийж чадаагүй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг Ц.Дашдорж болоод хэрэгжүүлчихсэн юм шиг ойлголт газар аваад эхэллээ?

-Тийм амархан зүйл байж болохгүй. Ипотекийн зах зээл өөрийнхөө хуулиар явдаг. Х.Баттулга сайд байхад явдаггүй хэр нь Ц.Дашдорж хийчихдэг юм байна гэж ойлгож болохгүй. Харин үүнтэй холбогдуулаад хэлэхэд МАН-ын улстөржилт хэрээс хэтрээд байгаа юм. "Б.Ариунсан ЭБЭХ-ний дэд сайд байхдаа үнэ нэмчихсэн" гэж баахан худлаа ярилаа. Тэгвэл Ц.Гарамжав гэдэг дэд сайд нь үнийг нь бууруулчихад л болно. Тэгээд өмнөх байдалдаа орох ёстой. Харамсалтай нь орохгүй байгаа учраас Б.Ариунсан гэдэг дэд сайдаас хамааралгүй гэдгийг харуулж байгаа юм. Түүнтэйяг адилхан Х.Батгулгын үед өгөхгүй байсан зургаан хувийн зээлийг ЦДашдорж өгөөд эхэлнэ гэдэг нь сонгуулийн шоу. Өөр юу ч биш.

-Яагаад?

-Маш их бэлтгэл ажил хийх ёстой ч түүнийгээ хийхгүй байгаа юм. Орон сууцыг мөнгөөр барьдаг. Харин тэр мөнгийг яаж олж, санхүүжүүлэх нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиуд хэрэгжих ёстой. Зах зээлийг хөдөлгөх дотоод, гадаадын нөөц бололцоо байна. Бид олон улсын төвшинд нийцсэн хүн болгон ойлгож болдог хууль журамтай дэглэмтэй зах зээлтэй болчих юм бол мөнгө өгөх хүн хаа сайгүй байна. У чир нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах гацсан байна. Европынх гацаж эхэлж байна. Дэлхий дээр мөнгөтэй хэр нь тохилог орон сууцанд иргэд нь амьдарч чаддагүй улс орон гэвэл Монгол л байна. Манай үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү гадаадын мөнгө орж ирж байна. Тэр нь сайн. Мөнгөө зээлдүүлчихвэл эргүүлж төлнө гэж итгэж байгаа тийм л хөрөнгө оруулагч бидэнд хэрэгтэй. Түүний дараа Моргейжийн анхдагч болон хоёрдогч зах зээлд мөнгөө төлөхгүй байгаа хүнийг албадан гаргадаг хуулиуд эхлээд арилах ёстой. Үүнийг арилгах олон гэрийн даалгавраа Засгийн газар, Монголбанк хийгээгүй байна. Энэ бүх зүл номондоо ортол хагас жилийн зай байна. Түүнээс биш юу юугүй өнөөдөр зээл өгөөд эхлэх мөнгө нь хаа байна. Мөнгө байлаа гэж бодоход бусад дэд бүтцүүд баригдаагүй байна. Зээлийн мэдээллийн сангийн хууль батлагдаад нэг cap ч болоогүй байна. Тэгэхээр ганц байснаар бүх зүйл шийдэгдэхгүй, комплекс арга хэмжээ авч байж моргейжийн зах зээл өөрөө томорно. Төрөөс төдийлөн дэмжээгүй байхад моргейжийн зах зээл 650 тэрбум төгрөг болтлоо өссөн байгаа. Жаахан дэмжээд өгөх юм бол ажилтай өрх гэр бүр орлогодоо таарсан байртай болох боломж байгаа.

-Хийсэн ажлынхаа оноог МАН авах гэсэн оролдлого гэж үү?

-Оноо нь наалдахгүй л дээ. МАН-ынхан хэрхэн яаж АН-ын тал дунд яваа рейтингээ босгож авах уу л гэсэн ганцхан бодолтой байгаа. Харин тэгэхийн тулд буруу зүйлүүдтэйгээ тэмцсэн нь дээр. Ж.Энхбаярыг огцруулаад өгөх хэрэгтэй. Зургаан хувийн зээлээ зах зээлийнх нь жамаар зөв менежментээр явуулах хэрэгтэй. Зээлээ гэнэт өсгөөд нөгөө талд нь барилгын нийлүүлэлт байхгүй бол орон сууцны үнэ дахиад л өсчихнө. Тэгэхээр зээл авах гэсэн хүмүүс авч чадахгүй болно. Энэ мэт эрэлт нийлүүлтээ зохинуул. Нийлүүлэлтэд саад болж байгаа саад тотгорр арилга. Замын-Үүд сайд болоод байгаа бол арилга. Дотоодынхоо барилгын үйлдвэрүүдийг хэл дээр нь зогсоо. Газрын асуудлыг ойлгомжтой ил тод болгох хэрэгтэй. Хот байгуулалтын тухайд ч гэсэн дөрвөн уулынхаа дунд шахалдаад байх уу гээд барилгын үнийг бууруулах хийх ажил маш их байна. Зах зээлийнх нь үндсэн бүтцийг өөрчлөхгүй дэмжигчээр орж ажиллах ёстой. Түүнээс төр барилга бариад, зээл өгөөд орж сууна гэж хуучин нийгмийн үе шиг сэтгээд байх юм бол ажил явахгүй шүү дээ.

-УИХ-ын Сонгуулийн тухай шинэ хууль батлагдсан цагаасаа эхлэн маргаан дагуулсаар байна. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн заалтаар Цэцэд хандсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байсаар байгааг та хэрхэн дүгнэж байна?

-Цэцэд УИХ-ыг төлөөлж хуулийн тайлбар өгөхөөр томилогдсон байгаа. Цэц хуралдаад Үндсэн хууль зөрчсөн байгаа эсэхийг нь тогтоогоод гаргах байх. Цэцийн дүгнэлтээр хуулийг өөрчлөхөд болохгүй юм байхгүй. Яг юу нь болохгүй байгааг очиж байж харъя.

Б.Даваа
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

Бааварын бие мууджээ


“Дижитал” хамтлагийн ахлагч, Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаярыг Н.Алтай гэх 37..........
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 
......... настай эр болон өөр хэдэн залуугийн хамтаар мансууруулах төрлийн бодис хэрэглэж, хадгалсан хэргээр цагдан хорих төвд шалгаж байгаа билээ.  Шалгалтын явцад Бааварынхаас мансуурагчдын дунд “мөс” гэж нэрлэгддэг амфитамин гэх хүчтэй үйлчилгээтэй бодис багагүй хэмжээгээр олдсон аж.   Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан ажлын хэсгийнхний шалгалтаар илэрсэн дээрх сэжигтэнүүдийн биеийн байдал сүүлийн үед эрс муудаж байгаа гэнэ. Хип хоп холбооны ерөнхийлөгч Бааварын ээж Б. Орголол хэлэхдээ:  “Бие нь их л тааруу байна. Хүүгээ батлан даалтад гаргаж авах гэсэн боловч зөвшөөрсөнгүй” гэсэн юм. Сэжигтнүүдийн хүсэлтийг холбогдох байгуулллагынхан нь хүлээж авахгүй байгаа бөгөөд таслан сэргийлэх хугацааг үргэлжлүүлэн 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан аж.

Hey Hey цэнгээнт нэвтрүүлэгийн 2012.02.29 дугаар

 
Hey Hey цэнгээнт нэвтрүүлэгийн 2012.02.29 шинэ  дугаар
 
 
 
 
 
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 

Tuesday, February 28, 2012

Universe Best Songs 2012 1- шат 02.28 шинэ дугаар


Эрхэм та бүхэнд  Universe Best Songs 2012 ыг хүргэж байхаар боллоо





Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй





Гэлээ ч уучилана 46.47-р анги


Та бүхэндээ 25 суваг тв гээр өдөр бүр гарч байгаа  Гэлээ ч уучилана СОА киног хүргэж байна...Тухтай сууж үзээрэй
Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй




47-р анги


Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.02.28


 Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.02.28






Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Эрдэмтэд гоц хүмүүсийн нууцыг тайлж чадсангүй



  Гадна төрхөөрөө энгийн мэт харагдах зарим хүмүүс хэдэн сараар өөрийгөө тамлаж, олон жилээр унтахгүй........
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

....... байхын зэрэгцээ цаг хугацааг эргүүлэн улам залуужих нь хачирхалтай. Мөн могойтой торонд унтдаг, гартаа тааралдсан бүхнийг шатаадаг, нүднээс нь нулимс бус очир эрдэнэ гоождог хүн ч бий. Тэд хэн бэ? Хэн тэдэнд ийм нууцлаг чадварыг заяасан юм бол? Йог аймшигтай Энэтхэгийн Бхопал хотын йог Рави Варанаси 87 өдрийн турш нуруу ба хөлнөөсөө гох¬дуулан дүүжлэгджээ.
 Мо¬дон бай¬гууламжны найман дэ¬гээнээс өлгөгдөн газраас нэг метр зайд ийнхүү олон хоног байх¬даа тэрээр хүмүүстэй юм ярьж, хоол унд багахан хэм¬жээгээр идэж байлаа. Гур¬ван сарын дараа Рави юу ч болоогүй мэт хөл дээрээ босч ирэн дасгалаа хийж эхэлсэн бай¬на. Энэ бүх хугацааны турш түү¬нийг ажиглаж бай¬сан эмч йогчны бие маш сайн байгааг мэдэгджээ. Мөнхөд сэрүүн Минск хотын оршин суугч Яков Цеперович 26 настайдаа кл謬ник үхэлд оржээ. Түүнээс хойш тэр нэг л ха¬чин болсон гэнэ. Яков огт ун¬тахаа бай¬сан тул нойр¬ны эм уув. Гэвч үйл¬чил¬сэнгүй. Түүний хувьд амьд¬рал нь хяз-гааргүй үргэлжлэх нэг өдөр бо¬лон хувирлаа.
  Тэр бүү хэл Яков хөгшрөхөө боль¬жээ. Одоо тэр 43 настай ч хоёр дахь удаа¬гаа төрсөн тэр мөч ши¬гээ 26-тай мэт ха¬рагддаг аж. Хавьтсанаа түймэрдэгч 1927 онд Америкийн эмч Л.Вуд¬ман дээр ирсэн хар арьстан өвчин зовлонгоо тоо¬чив. Ан¬дервуд хэмээх тэр эр нус¬ны ал¬чуур аваад амандаа наан, амьс¬галж гарлаа. Хэд¬хэн се¬кундын дараа нусны ал¬чуур ша¬таж, гайхаж мэлэр¬сэн эмчийн нүдэн дээр ердөө үнс болж хувирчээ. Дараа нь тэр хуу¬рай навчсыг шатаав. Шин¬жээчид маш сайн шал¬гаж үзээд ямар ч луйвар байх¬гүйг нотолжээ. “Өвчтөн” үр¬гэлж амьсгалаа барьж байх шаард¬лага гардаг хэмээн гомдоллож байв. Учир нь хэрэв тэр цээж дүүрэн амьсгал аваад гаргавал эргэн тойрны хамаг юмаа шатаачих гээд байдаг аж.
 Андервудыг эмнэлэгт хэв¬түүлэн удаан судалсан ч эмч нар түүний энэ гоц үзэгдлийн учрыг тайлж чадсангүй. Могойг захирагч Энэтхэгийн Сингх Абу гэдэг эрд могойн хор огт үйл¬чилдэггүй нь хачирхалтай. Тэ¬рээр амьтны хүрээлэнд ажил-лаж байхдаа анх наж мо¬гойд хатгуулжээ. Гэтэл биед нь ямар ч өөрчлөлт ажиг¬лагдсангүй. Тэр бүү хэл өчүү¬хэн төдий ч хорсоогүй гэнэ. Дараа нь тэр зориуд мо¬гойд хатгуулсан ч мөн адил яасан ч үгүй. Түүнээс хойш Абу хорт могой язганалдах шилэн тасалгаанд орох зэрэг шоу үзүүлж эхэллээ. Хэвлээр мөлхөгчид түүнийг дураараа хазах ч мань эрийн бие могойн хорны эсрэг дархлаатай тул хэнэг¬гүй зогсдог аж.
  Эмч нар түү¬ний цусыг шинжилж үзэ¬хэд могойн хор биед нь ороод уусч, тэжээлийн бодис болон хувирч байлаа. Тэр бүү хэл Сингхийн цусны бүтэц жи¬рийн хүмүүсийнхээс өөр аж. Иймээс түүнийг харь га¬ра¬гийн хүн гэсэн таамаглал ч гарч ирэв. Суд¬лаачдын хувьд Абу үнэ¬хээр оньсого хэвээр үлджээ. Очир эрдэнийн нулимс Хойд Африкийн Ханумаг очир эрдэнийн бүсгүй гэдэг. Тэр огт уйлдаггүй хүүхэд бай¬сан гэдэг. Харин нэг удаа эхдээ сонгино арилгахад нь тусалж байгаад анх удаа уйлсан байна. Эцэг эх нь түүнийг ха¬раад мэл гайхлаа. Учир нь түү¬ний нүднээс нулимс бус ха¬туу талстууд унаж эхэлжээ. Аф¬рикчууд мухар сүсгээрээ алдар¬тай.
  Эцэг эх нь түүний биед чөт¬гөр шүглэчихэж гэж бо¬доод энэ явдлыг чанд нууцлахаар шийдэв. Ханумын эцэг алт, мөн¬гөний дархан тул тэдгээр талс¬тыг судлахаар шийдсэн бай¬на. Тэрээр гайхалтай тун-галаг бөгөөд очир эрдэнэ мэт гя¬лалзах эдгээр талстыг өнгөлж янз¬лан гоёлын зүүлт чимэглэл хийж үзэв. Удалгүй охины ну¬лимс нь худалдан авагчдын дунд маш гүйл¬гээтэй бараа боллоо. Нэ¬гэн үйлчлүүлэгчид энэ талст хачин санагдаад тэр шин¬жилгээнд аваачиж өгчээ. Гэ¬тэл органик гаралтай брил¬лиант гэсэн хариу гарлаа. Түү¬нээс хойш эрдэмтэд Ханума охиныг сонир¬хон судалсаар бай¬гаа ч хатуу чулуун ну¬лимсны учрыг тайлж чадахгүй л байна.

Таны арьасаа хөгшрүүлдэг долоон алдаа


1.Нарны шилийг үл ойшоох бас бээлий өмсөхгүй байх
Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны........
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
......... хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс,
▪ Зун биш болохоор
▪ Ердөө 15 минут л гараад ирнэ
▪ Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй явах нь элбэг. Нарны хэт ягаан цацрагийн тусахгүй газар гэж үгүй. Машины шил түүнд ямар ч саад биш. Тиймд аль болох том хүрээтэй нарны шил сонго. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Бас та SPF-нарны хамгаалттай тосыг сонгож хэрэглээрэй.
Бээлий бол нар болон салхинаас арьсыг хамгаалах хамгийн сайн хэрэгсэл. Түүнийг үл ойшоодог хэний боловч гарын арьс үрчлээтэн, толботож, сэвхтэй болоход гайхах зүйлгүй юм. 2. Соруулаар шүүс, коктейл уух
Соруул бүхий уруул? Илүү секси харагдаж болох ч байнга соруулаар ундаа уухад уруулын эргэн тойронд нарийн үрчлээсүүд үүсдэг. Энэ үрчлээ нь нүдэнд ил тусахаар, гүн байдаг. Ийм үрчлээ бас тамхи татах үед ч үүсдэг.
Тэгвэл яах хэрэгтэй вэ? Тамхи болон соруулаа л хаячих. Зурагтын өмнө, компьютерын ард, кинотеатрт байнга ундаа сордог зуршлаасаа татгалз. Өглөө болон оройдоо зориулалтын уруул өнгөлөгч, тос түрхэн арчилж бай. Бас зөгийн бал түрхэж байх хэрэгтэй шүү.
3. Арьс суларч буй шинж тэмдгийг үл анзаарах
Тухайлбал, таны хүзүүний арьс ямар ч энгэсэг түрхээгүй байхад намуу цэцэг шиг л улайгаад байхыг юу гэж ойлгох вэ? Энэ бол таны арьс суларч буйн шинж! Заримдаа энэ удмын шинж тэмдэг нь нар болон стрессын үйлчлэлийн үр дүнд бүр эрт илэрдэг. Цаашдын дүр төрх гэвэл үрчлээс үүсч, батга, толбо нэмэгдэнэ.
Өөрийн гадаад төрхөнд гарч буй өөрчлөлтийг хянамгай сонж. Хэрвээ хэвийн бус улайлт үүсэх, ялангуяа нар, хурц хоол идэх, алкоголь, кофеин агуулсан кофе цай уусны дараа нүүр улайгаад байвал эдгээрийг хэрэглэхээс аль болох зайлсхийж, оронд нь хүйтэн ус уух хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа тайвшруулах бигнүүр нүүрэндээ тавь. Хэрвээ арьсны улайлт арилахгүй бол эмчид ханд. Тэд судасны үйл ажиллагааг тогтворжуулах эмчилгээ хийх болно.
4. Үе үе хүчтэй гуужуулагч хэрэглэх
Эмзэг арьстай хэр нь долоо хоног тутамд арьсаа гуужуулагчаар хайр найргүй үрээд байвал та арьсныхаа хамгаалалтын тогтцыг алдуулж, эпидермисийг эвдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Ийм “арчилгаа” хийснээр батга гарах, арьс хогжруутах, арьс цочрох зэрэг олон сөрөг үр дагавар илэрнэ.
Хэрвээ та ийм эмзэг арьстай бол жимсний хүчил найрлагад нь орсон бүтээгдхүүнийг болгоомжтой хэрэглэ. Хүчтэй бус дунд зэргийн үйлчлэлтэй гуужуулагчийг сонго. Гуужуулагч хэрэглэсний дараа чийгшүүлэгч бүхий тос заавал түрхээрэй. Хуурай арьсанд бол оливын тос, харин тослог арьсанд гиалуроны хүчил бүхий зориулалтын бүтээгдхүүнээс хэрэглэ.
5. Нүүрний хөдөлгөөн ихтэй ярих
Сэтгэл хөдлөлөө нүүрийн хөдөлгөөнөөр илэрхийлж ярьдаг хүний нүүрний арьс амархан үрчлээ суудаг. Хөмсгөө зангиддаг бол хөмсөгний хооронд, хөмсгөө өргөж ярьдаг бол духанд гээд нүүрний аль хэсэг илүү хөдөлгөөнд орно тэр хэсэгт нь эрт үрчлээ тогтдог. Хэрвээ та залуу насандаа жигнэсэн алим шиг царайтай болох хүсэлгүй л бол:
▪Утсаар ярих үедээ духаа үрчлээтүүлж, хөмсгөө зангидан ярьдаг зуршлаасаа татгалз.
▪ Ретинолтой тос нь арьсыг бэхжүүлж, толигор болгодог тул ретинолын найрлагатай тосыг хэрэглэж занш.
▪ Мимик буюу нүүрний хөдөлгөөн ихтэй ярьдаг бол түүнийгээ хяна. Аль болох нүүрний хөдөлгөөн багатай ярихыг хичээ.
6. Хамраа оролдох зуршил
Таны гарны хөдөлгөөн тэр бүр танд захирагдахгүй. Дуулгаваргүй гар хэдийнээ л хамар амыг оролдчихсон байдаг. Тухайлбал, зурагт үзэх үед, нийтийн унаанд явах үед гээд өөрөө мэдэлгүй л … Гэтэл хамар нь маш эмзэг мэдрэмтгий эрхтэн. Арьс нь амархан улайж, батга гарч, бохирдоно. Тиймээс та хамрын ханиад хүрсэн бол хамгийн зөөлөн, эвтэйхэн салфеткийг сонгон хэрэглэ.
Хамар улайвал яах вэ? Суурь крем түрхэж бүдгэрүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэнд хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ийм тохиолдолд судсыг бэхжүүлэх үйлчлэлтэй аскорутин зэрэг эм бэлдмэлийг авч хэрэглэ. Гол нь тамхи, архи хэрэглэдэг муу зуршлаасаа сал. Мөн нарны цацрагийн хортой үйлчлэлийг ч мартаж болохгүй.
7. Нүдээ байнга нухлах
Хэрвээ таны нүдний доор сэлхэрч, үрчлээ суун сүүдэртсэн мэт хөх туяа үүсээгүй бол тун сайн хэрэг. Хэрвээ үүссэн бол:
▪ Зовхины арьсыг чангаруулах, цайруулах үйлчлэлтэй тосон түрхлэгийг гоо сайханчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирохыг сонгон хэрэглэ
▪ Нүдний эргэн тойрны арьсанд зориулсан бигнүүрийг хэрэглэж бай. Энэ урьдчилан сэргийлэх арчилгаа нь наснаасаа эрт үрчлээ суухаас хамгаалж өгдөг.
Хэрэв та нүдээ нухлах зуршилтай бол амархан үрчлээ суудаг. Үүнээс зайлсхийхийн тулд нүдний хүрээлэгч харандаа, сормуусны будаг хэрэглэ. Ингэвэл нүдээ нухлах хүсэлгүй болно.


Хүний арьсны бүтцийн талаар өгүүлсэн видео нийтлэл. Арьс бол хүний хамгийн том эрхтэн гэдэг. Тиймээс ямар төрлийн үүрэг, бүтэцтэйгээр ажилладаг болох нь таны сонирхлыг татах болно.


Хугацаа: 3 минут

“ХИТ”-ийн Д.Давааням 15-тай охиныг хүчирхийлсэн хэрэгт холбогджээ

 МҮОНТ-ийн “ХИТ” хөгжмийн нэвтрүүлгийн гэж овоглогдох болсон хөтлөгч Д.Давааням насанд.........
  Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
....... хүрээгүй охидыг хүчирхийлж, бэлгийн мөлжлөгт уруу татсан хэрэгт холбогджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Д.Давааням насанд хүрээг үй охидыг согтоож, биеэ хянах чадваргүй болсны дараа бэлгийн дур хүслээ хангадаг байсан аж. Түүний энэ хууль бус үйлдлийн талаар хохирогчдын ар гэрийнхэн цагдаагийн бай­гууллагад гомдол гаргаад байгаа гэнэ. Тодруулбал, Д.Давааням 2010 онд 15 настай У гэх охины продюссер болжээ. Тэрбээр охиныг “Дуучин, од болгоно” хэмээн хуурч, гурван шил архи нэг дор уулгасан байна.
Улмаар охины биеэ хянах чадварг үй байдлыг ашиглан, хүчирхийлжээ. Айж балмагдсан хохирогч охин тухайн үед эцэг эхдээ хэлнэ гэсэн боловч Д.Даваанням охины хүсэл мөрөөдлөөр тоглож, “Жинхэнэ од болох гэж байгаа хүнд ийм зүйл гарна” хэмээн аргацаасан байна. Ийм байдалтайгаар тэдний харилцаа жил гаруй хугацаанд үргэлжилжээ. Тэгээд энэ хугацаандаа Д.Даваанням 15 настай охиныг “Од болгоно” гэсээр гадаад хүнтэй хүртэл бэлгийн харилцаанд оруулж бай­сан тухай ч хохирогч мэд үүлсэн бай­на.
Харин худал үгэнд нь хууртаж бэлгийн мөлжлөгт автсан охин сүүлдээ Д.Даваанямын гэрт хонож, өнждөг болж. Улмаар У мөн 15 настай найз охин А-гаа дагуулан Д.Даваанямын гэрт ирдэг болсон байна. Гэтэл хоёр охиныг гэрт байх үед нь Д.Даваанямын 40 сая төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, гоо сайхны хэрэглэл алга болжээ. Энэ дагуу Д.Давааням цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар У, А нарыг 40 сая төгр өгийн эд зүйл хулгайлсан хэмээн шалгаж эхэлжээ.
Охид шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас оргон зайлсан тул эл хэргийг хоёр жил орчим шалгасан байна. Цагдаа нар сэжигтэн У-г удалгүй олж, А-г өнгөрсөн сарын эхээр баривчилжээ. Одоо тэднийг Цагдан хорих төвд хорьж шалгаж байгаа. Ерөнхийдөө гай газар дороос, гахай модон дотроос гэгчээр Д.Давааням охидыг хулгайн хэргээр цагдаад барьж өгснөөрөө өөрөө том хэрэгт унах болчихоод байгаа аж. У охин хоригдохдоо Д.Давааням өөрийг нь хэрхэн дарамталж, бэлгийн харилцаанд ордог байсан талаар ар гэрийнхэндээ хэлжээ. Ингэснээр охины ар гэрийнхэн Д.Даваанямын эсрэг гомдол гаргаж эхэлжээ.
Хохирогч У-гийн ар гэрийнхэн боломжийн амьдралтай. Аав Э нь нэгэн аялал жуулчлалын компанийн захирал юм байна. Ийнхүү Монголын телевизийн салбарт орчин үеийн хөгжмийн нэвтрүүлгийн урсгалыг анх оруулж ирсэн гэгддэг “ХИТ”-ийн Д.Давааням энэ мэтээр насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт уруу татсан хэрэгт холбогджээ. Түүний энэ үйлдэл нэг бус удаа давтагдсан гэдгийг ч хохирогчид мэд үүлээд байгаа аж.


Эх сурвалж: "Өглөөний сонин"

Хурандаа нарыг өмгөөлөх хүн байсангүй






2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон "Долдугаар сарын 1"-ний үймээний үеэр галт зэвсэг.......
  Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
......... хэрэглэх үүрэг өгсөн хэрэгт холбогдсон цагдаагийн экс дарга нарын анхан шатны шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн танхимд болох байсан боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Итгэл, Л.Өлзийсайхан нар нь шүүх хуралд эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй учраас ирэх сарын 14-ныг хүртэл хойшлогдлоо.

Шүүх хуралд хохирогчын талыг төлөөлж Ц.Энхбаяр байлцсан бол шүүгдэгч Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нар өөрсдөө хүрэлцэн ирсэн юм.

Мөн хохирогчын ар гэр болох Ц.Энхбаяр нар нэмж өмгөөлөгч авсан нь О.Баасанхүү. Тэрбээр 14-ныг хүртэлх хугацаанд хавтаст хэрэгтэй танилцах аж. Хэргийг сануулахад таван хүний алтан амь, олон залуус гэмтэж, нэлээд их хэмжээний хөрөнгө устаж үгүй болсон гээд монголчуудын хувьд энэ өдрийг "хар" хэмээн тодорхойлсон байдаг.

Энэ бүгдэд тухайн үеийн Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг буруутган өршөөгдсөн байсан хэргийг сэргээн шалгаж байгаа билээ. Тэгвэл тэдэнд холбогдох 21147006 дугаартай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн, 274 дүгээр зүйлийн 247.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгг, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгг заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай болох нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.

 ЦАГДААГИЙН ДАРГА НАРЫН АР ГЭРИЙНХЭН ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ ЖАГСАВ

Анхан шатны шүүхийн хурал болохтой зэрэгцэн Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна талбайд Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарын гэр бүл, үр хүүхэд болон багын найз нар нь эсэргүүцлээ илэрхийлж тайван жагсаал хийсэн юм.

Тэдний энэхүү жагсаалд ойролцоогоор 50 орчим хүн оролцсон бөгөөд "Цагдаа улс төрийн золиос биш", "Хуулийг завхруулж болохгүй", "Зарлиг хэрэгжүүлсэн цагдааг буруутгах ёсгүй", "Улс төрчид шүүхэд нөлөөлөхөө боль" зэрэг уриа лоозон барьсан байлаа.

Н.ЭНХБАЯР, С.БАЯР, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Ц.МӨНХ-ОРГИЛ НАРЫГ ШҮҮХ ХУРАЛД ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

Анхан шатны шүүх хурлын үеэр Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл шүүх бүрэлдэхүүнд тухайн үөд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг шүүх хуралд байлцуулах хүсэлт гаргасан. Шүүх бүрэлдэхүүн энэ хүсэлтийг хүлээж авч дээрх нэр бүхий хүмүүсийг гэрчээр байлцуулахаар болсон. Тиймээс ирэх сарын 14 нд болох шүүх хуралд дээрх хүмүүс оролцохоор болж байгаа юм.

Хохирогчийн ар гэр Д.Үржигсүрэн: ХУРАНДАА Ш.БАТСҮХ ӨӨРӨӨ ЭХЭЛЖ БУУДСАН ЮМ БИЛЭЭ

-Шүүх хурал болох талаар танд албан ёсоор мэдэгдсэн үү?


-Бидэнд мэдэгдээгүй. Телевиз болон сайтуудад гарсан мэдээллийг харж л мэдлээ. Уг нь энэ хэргийн хохирогчдод албан ёсоор мэдэгдэх ёстой баймаар юм. Манай нөхөр Ц.Энхбаяр энэ хэргийн араас бүтэн дөрвөн жил тасралтгүй хөөцөлдөж байна. Гэтэл бидэнд мэдэгдэлгүй шүүх хурал зарласан нь сонирхолтой л юм.

-Цагдаагийн дарга нарын ар гэрийнхэн хууль бус шүүх хурал болох гэж байна хэмээн эсэргүүцэж байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон хүмүүсийг зандалчлах гэдэг зүйл ангиар хоморголон яллаж байсан. Гэтэл цэргийн гэмт хэрэгт хамааруулж болохгүй гэж байгаа нь юу гэсэн үг вэ. Би хүүгээ бусдын гарт алдсан эх хүний хувьд жагсч байгаа цагдаагийн ар гэрийнхнийг хариуцлагагүй, бүдүүлэг үйлдэл гаргаж байна гэж үзнэ. Цагдаа үүргээ гүйцэтгэсэн гэж бодохгүй байна. Тэр үед цагдаа нар намын байрыг, эрх баригчдыг жагсагчдаас хамгаалж байсан шүү дээ. Түүнээс эх орноо хамгаалсан юм шиг яриад, уйлж унжаад байгаа нь утгагүй л санагдаж байна.

-Ар гэрийнхэн тэднийг буудах тушаал өгөөгүй гэх юм?

-Буудах тушаал өгсөн байсан ч онц байдал тогтоосон бүсэд галт зэвсэг хэрэглэж болохгүй гэж хуулинд заасан байдаг юм билээ. Буудах тушаал өгсөн үү, өгөөгүй юу гэдгийг шүүх шийднэ. Шүүхээр ороогүй байхад энэ тэрүүгээр уйлаад яваад байгааг эсэргүүцэж байна. Буудах тушаал өгсөн. Тэгээд 805 дугаар ангийн тусгай тасгийн 20-иод алба хаагчид сум тараасан байдаг.

Алба хаагчид нь буудаж чадахгүй байх үед хурандаа Ш.Батсүх өөрөө буудаж, нэг залуугийн хэвлийн тус газар оносон гэдэг. Даргыгаа буудсаны дараа алба хаагчид нь зориг орж, буудаж эхэл-сэн талаар ярьсан зүйл бий. Хэн ярьсан талаар би дэлгэрэнгүй хэлмээргүй байна. Манайд гэрчийг хамгаалах эрх зүйн орчин ямар билээ. Надад сайн санасан хүнийг элдэв асуудалд оруулаад яах вэ. Дээрээс нь буудах тушаал өгсөн ч заавал хүнийг буудах албагүй.

Гэтэл цагдаа нар хөөж байгаад буудсан байдаг. Бүр сумны шарх аваад амиа алдсан миний хүү, бас хоёр залууг цагдаа нар хохь нь гээд өшиглөж байсан юм билээ. Гэм зэмгүй хүнийг алчихаад ийм авир гаргаж болох уу.

Ч.Амарболдын эхнэр Ш.Нарангэрэл: ҮЙМЭЭНИЙГ ӨДӨӨЖ, ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮМҮҮСИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

-Цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг та бүхэн ямар учраас эсэргүүцэж байгаа юм бэ?


-Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжав томилогдсоноос хойш хууль хяналтын байгууллагынхан 2008 оны сонгуулийн үеэр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дарга нарыг заавал яллах гэсэн хууль бус үйлдэл гаргаж байна. Прокуророос өнгөрсөн нэгдүгээр сарын 2-нд шүүх рүү шилжүүлэн, цэргийн гэмт хэрэг гэж ярьж байгаа. Энэ бол цэргийн гэмт хэрэг биш, цэргийн ч байгууллага биш. 2010 оны долдугаар сарын 9-нд өршөөлийн хуульд хамрагдсан. Гэтэл хэргийг эргэж сэргээсэнд эсэргүүцэж байна. Энэ шүүх хурлыг хууль бус өөрсдийнхөө хэргийг нууж, цагдаа нарыг хэлмэгдүүлж байгаа нь харамсалтай.

-Хууль хяналтын байгууллагаас танай гэр бүлд ямар дарамт шахалт хэр ирж байсан бэ?

-Ч.Амарболд, Д.Зоригт, Ш.Батсүх нарыг заавал яллах гэж байцаасаар 3-4 жил ажилгүй, сэтгэл санааны дарамтад оруулсан. Ар гэрийнхэн бид ч гэсэн сэтгэл санааны дарамтад давхар орж хэцүү л байна. Энэ бол хоёр, гурван хүний хийж байгаа зүйл. Үнэн хэрэг дээрээ энэ үймээнийг өдөөсөн, зохион байгуулсан О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нар байсаар байтал цагдаагийн удирдлагуудыг буруутгах гэж улайрч байгаа цаанаа учиртай.

Тэдний хэрэг бас өршөөлд хамрагдсан ч адилхан сэргээж шалгах хэрэгтэй. Худлаа шалгаж байгаа дүр үзүүлээд өршөөлийн хуулиар гарчихаад чимээгүй байгаа нь утгагүй шүү дээ. Яагаад гол хүмүүсийг нь шалгахгүйгээр, ажлаа хийж байгаа хүмүүсийн шалгаад яллах гээд байгаа юм бэ. Энэ бол цэвэр улс төрийн хэлмэгдүүлэлт гэж ойлгож байна.

-Прокурорын байгууллагаас цагдаа буудсан гэдгийг нотолсон гэдэг тайлбар өгч байгаа шүү дээ?

-Хэн тушаал өгснийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сайн мэдэж байгаа байлгүй. Дарга буудах тушаал өгөөгүй гэдгийг тухайн үед жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан алба хаагчид гээд 1000-аад хүн мэдүүлсэн байдаг юм билээ. "Манай дарга буудах тушаал өгөөгүй" гэж хэлсээр байхад тушаал өгсөн мэтээр яллахыг санаархаж байгаа нь улс төрийн зорилготой гэдгийг харуулж байна.

-Төрийн гурван өндөрлөгт хэргийн талаар хүсэлт гарсан. Ямар хариу ирүүлсэн бэ?

-Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн яам, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх л хүнд хүсэлт гаргасан. Еренхийлөгчид гурван ч удаа хүсэлт гаргасан боловч нэг ч хариу ирээгүй. Энэ бол зүгээр улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж байна. Шүүх шийдвэрээ зөв гаргах байх гэж найдаж сууна. Бидэнд шүүхэд л найдахаас өөр зүйл алга байна. Манай нөхөр Монголын төрийн муу сайн бүх зүйлд явж байсан. Ийм хачин гүжирдсэн юм хийж байгаад их гайхаж байна. Хийгээгүй хэргийн төлөө яллах гээд байгаа нь бүр харамсалтай байна.

Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг: МИНИЙ ХАНЬ ХУРАНДАА БОЛТЛОО ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ҮНЭНЧЭЭР ЗҮТГЭСЭН

-Цагдаагийн удирдлагуудын гэм бурууг хэлэлцэхийг ямар учраас эсэргүүцэж байгаа юм бэ?


-Энэ хэргийг шүүхэд ирэх дээрээ хүрнэ гэж бодоогүй. Ханилсан ханиа шүүхийн танхимд орчихоод байхад сэтгэл санаа хүнд байна. Миний хань хурандаа болтлоо цагдаагийн байгууллагад зүтгэсэн хүн. Байгуулсан гавьяаг нь Монголын төр мэднэ. Ажлаа хийж явсан хүнийг гэмт хэрэгтэн болгох гэж байгаад гомдолтой байна.

-Хавтаст хэрэгтэй танилцах хугацааг өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр сунгасан. Ш.Батсүх хурандаа хэрэгтэйгээ бүрэн танилцсан биз дээ?

-30-40 хавтаст хэргийн дөнгөж 10 гаруй хавтаст хэрэгтэй танилцаад л шүүх хурлын тов гарчихлаа.

-Хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагуудад адилхан зүйл ангиар ял төлөвлөсөн. Гэхдээ танай нөхрийг чухам ямар үндэслэлээр буруутгаж байгаа бэ?

-Хамтран үүрэг гүйцэтгэсэн гэж буруутгаж байгаа. Намайг хуулийн хүмүүстэй уулзъя гэхэд нөхөр маань "Хэрэггүй" гээд л байсан. Шүүхийн танхимд очно гэж санаагүй байх л даа. Би Хүний эрхийн хороо, Цагдаагмйн ерөнхий газар, ХЗДХЯ гээд хандаж болох бүхий л газарт хандаад байна.

Өмгөөлөгч О. Алтангэрэл: ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ОЛОН ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР НЭЭЛТТЭЙ ХИЙХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

-Та шүүх хуралдаанд ямар хүсэлт гаргасан вэ?


-Шүүх хуралдааныг олон түмний нүдэн дээр, сэтгүүлч нарыг байлцуулан, нээлттэй хийж өгөөч ээ гэсэн хүсэлт гаргалаа. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг гэрчээр байлцуулж өгөөч гэдэг хүсэлт гаргасан.

-Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг сэргээн шалгах нь буруу гэж үзэх хууль зүйн үндэслэл юу вэ?

-Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг сэргээн шалгаж байгаа анхны тохиолдол нь энэ хэрэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ хэргийг шалгаж, хяналт тавьж байсан хүмүүсийн цагдаагийн удирдлагуудыг гэм буруутай мэтээр ярьж байсан нь хууль зөрчсөн үйлдэл. Үүрэг өгсөн талаар хавтас хэрэгт байхгүй байгаа.

-Хуулийн зүйл заалтыг та юу гэж үзэж байна вэ?

-Энэ зүйл заалт яагаад ч таарахгүй. Цэргийн гэмт хэргийн зүйл заалт юм. Энэ хүмүүс чинь Цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байсан. Хууль зүйн хувьд яагаад боломжгүй заалт юм.

О.Ууганжаргал, Н.Алтанцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"

Оюумаа: Үнэндээ хувийн амьдралаа зохиох гэж яарсан юм алга


Соёлын тэргүүний ажилтан  Э.Оюумаагийн “Амрагхан чамдаа” бие даасан тоглолт ирэх гуравдугаар сарын 7-нд АСА циркт болно............
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

........... Зохиолын дуучид дунд эрэмбээрээ дээгүүрт бичигддэг  түүнтэй уран бүтээл болоод хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.
-Сургууль, соёл гээд өөрөө нэг хэсэгтээ сураг алдарсан. Японд сурч байгаа дуулдсан. Хэзээ ирсэн бэ?
-Япон хэлний чиглэлээр бэлтгэл сургуульд сурч бай­гаад ирсэн. Уг нь үргэлж­лүүлээд тэндээ  урлагийн чиг­лэлээр сурах бодолтой бай­сан. Гэвч  уран бүтээл маань орхигдоод байгаа юм шиг санагдаад хүрээд ирлээ. Тэгээд ч би хүний нутагт удаан хугацаагаар  амьдарч чадах­гүй юм билээ. Бараг өдөр хоног, цаг минут бүрийг тоолж байгаад хэлний бэлтгэлээ төгсөөд шууд нааш ирлээ.
-Энэ удаагийн тоглолт таны хувьд бие даасан гэдэг утгаараа анхных байх аа?
-Тийм ээ. Би өмнө нь 2005 онд дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хамтарч “UB palace”-ийн кон­цертын танхимд “Чи минь дэргэд байвал би жаргалтай” тоглолтоо хоёр өдөр хийж байсан. Тэрнээс хойш ихэвч­лэн хөдөө орон нутгаар явж, хамтарсан тоглолтоо хийж ирсэн. Харин бие даасан тоглолт хийж байгаагүй. Энэ удаагийн тоглолтоо “Амраг­хан чамдаа” гэж нэрлэсэн. Анхных гэдэг утгаараа тог­лолтын найруулга маань өмнөх тоглолтуудаас нэлээд өвөр­мөц байх юм. Би дуучин Ч.Бат-Эрдэнэ­тэй хамтарч хайрын тухай 30 гаруй дуу дуулсан. Тэр дуунуудаасаа  дуулна.
-Дуучин Ч.Бат-Эрдэнэ таны бие даасан тоглол­тод оролцох уу?
-Үгүй ээ. Ч.Бат-Эрдэнэ маань Ирландад урлагийн менежментийн чиглэлээр сурч байгаа. Одоо шалгалт нь эхэлчихсэн, хичээл ихтэй  байгаа болохоор тоглолтод маань оролцож амжихгүй гэсэн. Харин Ч.Бат-Эрдэнэ­тэй хамт дуулсан дуунуудаа өөр олон сайхан уран бүтээл­чидтэй хамтарч дуулна. Тухайлбал, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбаттай хамтарч “Чи минь дэргэд байвал би жаргал­тай” дуугаа дуулахаар болсон. Дуучин Чулуунбаа­тар, Төрмандах, “Мотив” хамт­­лагийнхантай ч хамтдаа дуулна. Тоглолтод маань Улсын филармонийн “Баян­мон­гол” чуулга, ҮДБЭЧ-ын төрийн их найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ орол­цоно. Тоглолтын зохион байгуулалтын хувьд  маш нүсэр баг бүрэлдэхүүн ажил­лаж байгаа.
-Та СУИС-ийг уртын дуу­чин мэргэжлээр төгс­сөн. Яагаад нийтийн дуу руу орох болсон юм бэ?
-Уртын дуу маань хэдий тив дэлхийд өндрөөр үнэ­лэгд­дэг ч Монголдоо эсрэгээ­рээ. Зөвхөн уртын дуу дуу­лаад явна гэвэл худлаа. Монголд зах зээл багатай юм уу даа. Хүн болгон уртын дуу сонсоод байдаггүй шүү дээ. Би 2001 онд “Сарны чулуу” чуулгад гоцлол, уртын дууч­наар орсон. Чуулгад ажиллаж байхдаа зөвхөн уртын дуу дуулдаг байсан. 2003 оноос анх нийтийн хос дуучид гарч ирж байхад дуучин Ч.Бат-Эрдэнэ хамтарч дуулах санал тавьснаар бид хоёр дуулж эхэлсэн. Уртын дуу гэдэг маань зөвхөн тоглолтын эхэнд дуулагдах төдий бай­даг. Энэ чиглэлээр дуулахад хүнд танигдах нь ховор тал­даа. Гадаадад бол манайхан уртын дуугаараа урлагийн­хаа нүүр царайг тахалдаг. Миний хувьд нийтийн дуу дуулж эхэлснээр ард түмэнд танигд­сан. Энэ мэргэжлийг эзэмш­сэн л юм чинь хэзээ нэгэн цагт дуулна. Багш маань харамсдаг юм шиг байна лээ. Тоглолт дээрээ уртын дуу дуулах юм бол очиж үзнэ гэдэг юм. Тийм болохоор би энэ тоглолт дээрээ уртын дуу дуулна.
-Хичээл сургууль гээд уран бүтээлээ хийх зав хэр байв. Тоглолтод шинэ уран бүтээлээс тань орох уу?
-Миний шинэ уран бүтээ­лүүд болох “Чамдаа”, “Эхийн сэтгэл” гэсэн дуугаа дуулна. Ер нь цаа­шид уран бүтээлдээ түлхүү анхаарах байх. Учир нь өнгөр­сөн жилүү­дэд сурч мэдэх, боловс­рох гээд уран бүтээлээсээ нэлээд хөндийр­лөө. Мөн шинэ дуунуудаа клипжүүлэх ажил бий.
-Уучлаарай. Тоглолтын нэрийг сонсоод л хэнд зориулсан юм бол гэж бодогдлоо?
-Хэн нэгэнд зориулж ийм нэр өгөөгүй. Энэ жилийн морин хуур наадмын тэргүүн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхбатын хөгжим Бумцэн­дийн шүлэг “Амрагхан чам­даа” дууныхаа нэрээр нэрлэ­сэн. Тоглолтын найруулагч,  багийн­хантайгаа ярилцаж байгаад “Амрагхан чамдаа” гэдэг нэр тохиромжтой гэж зөвлөсний дагуу ингэж нэрлэхээр шийдсэн.
-Өмнө нь дуучин Ч.Бат-Эрдэнэтэй гэр бүлийн амьд­ралаа холбосон тухай­­гаа илэн далангүй ярьж, ярилцлага өгч бай­сан. Та хоёрын хамтын амьдрал хэвээр үү?
-Яг одоо энэ тухай яри­мааргүй байна. Энэ бүгдийг цаг хугацаа л харуулах байх. Үнэндээ  хувийн амьдралаа зохиох гэж тэгтлээ яарсан юм алга.
-Удирдлагын академийг дуучин Ч.Бат-Эрдэнэ­тэй хамт  төрийн удирд­лагын чиглэлээр төгс­сөн.  Энэ чиглэлээр ажил­лах уу?
-Одоохондоо энэ чиглэ­лээр, төрийн байгууллагад ороод ажиллая гэсэн бодол алга. Цаашид бодож, төлөв­лөсөн юм бол бий.
-Мэдээж өглөө бүр бус­дын адил яаран гэрээ­сээ гардаггүй л байх. Таны ажлын нэг өдөр яаж өнгөрдөг вэ?
-Өдөр бүр өглөө гэрээсээ эрт гардаггүй ч гадуур явж, хөөцөлдөх ажил мундах­гүй. Ар гэрийн амьдралаа авч явах, уран бүтээл хийх, өөртөө цаг зав гаргах гээд бүх л юм миний нуруун дээр байдаг учраас бүтээхээс өөр аргагүй шүү дээ. Ингэж явсаар заримдаа өдөр, хоног яаж өнгөрснийг ч анзаардаг­гүй. Сүүлийн тав, зургаан сарын ихэнх цагийг  тоглол­тынхоо бэлтгэл ажилд зориулж байна.
-Одоо хэнтэйгээ амь­дар­даг вэ?
-Ээжтэйгээ хоёулаа амь­дар­даг. Миний ээж “Бадам­лянхуа” хүүхдийн төлөө төрийн бус байгууллагад сургалтын албаны менежер хийдэг. Багш мэргэжилтэй хүн л дээ.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Бид эхээсээ дөрвүүлээ. Хоёр эгч, нэг ахтай. Хоёр эгч маань багш мэргэжилтэй. Ганц ах маань малчин. Одоо Дундговь аймгийн Дэлгэрцогт сумандаа малаа маллаж бай­гаа. Би айлын бага охин.  Намайг сурагч байхад аав маань хүүхдийн ордонд хөтөлж оруулсан. Тэр  цагаас эхэлж дуулсан даа.
-Таныг  хувийн биз­нестээ нэлээд амжилт гаргаж яваа гэж сонссон. Ямар бизнес эрхэлдэг вэ?
-Урлаг гэдэг маань өөрөө бизнес тал руугаа эргэчихсэн байна. Дуулахаас гадна хувь­даа хүргэн ахтайгаа хамтарч эрхэлдэг бизнес бий.
-Өөрөө ихэвчлэн хайрын сэдэвтэй уян­гын дуунууд дуулдаг. Арай өөр урсгал, жан­рын уран бүтээл туур­вих бодол байдаг уу?
-Би ихэнхдээ уянгын, хайрын, ээжийн тухай намуу­хан дуунууд дуулдаг юм. Хур­дан хэмнэлтэй дуу дуулахаар надад нэг л зохидоггүй. Хүнд тохирох тохирохгүй зүйл гэж байдаг. Би хип хоп дуу дуулах юм бол хүмүүс хүлээж авахгүй байх. Харин энэ тоглолтоор поп урсгалын дуу дуулж байгаа. “Чамдаа” дуу маань уянгын поп талдаа. Мөн “Мотив” хамтлагтай хамтарч “Хайрын танго” дуугаа арай өөр хэлбэрээр дуулж байгаа.

Monday, February 27, 2012

Гэлээ ч уучилана 44.45-р анги


Та бүхэндээ 25 суваг тв гээр өдөр бүр гарч байгаа  Гэлээ ч уучилана СОА киног хүргэж байна...Тухтай сууж үзээрэй
Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй


45-р анги


Universe Best Songs 2012 1- шат 02.27 шинэ дугаар


Эрхэм та бүхэнд  Universe Best Songs 2012 ыг хүргэж байхаар боллоо




Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй




Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.02.27



 Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.02.27




Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Монгол ТВ хөтөлбөр 27.02 .2012 -04.03 .2012 7 хоног бүр шинэчлэгдэнэ .....MN .




Монгол ТВ хөтөлбөр


27.02 .2012 -04.03 .2012
7 хоног бүр шинэчлэгдэнэ
.....MN .


 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Даваа


  • 21:30
    С.Удвалын мэндэлсний 90 жилийн ойд: "Ховор хүн" цэнгүүн

  • 22:30
    "Гучин Минутын Дотор" уран сайхны кино

  • 23:50
    Үдшийн мэдээ

  • 00:00
    "Гэрэлтэй цонх" хөтөлбөр


Мягмар




  • 07:00
    "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр

  • 08:00
    "Өглөө" хөтөлбөр

  • 09:00
    "Гучин Минутын Дотор" уран сайхны кино

  • 10:20
    "Нар ээсэн нарлаг говь" концерт

  • 11:00
    Мэдээ

  • 11:10
    Бизнесийн мэдээлэл

  • 11:40
    "Домгийн өглөө" МУГЖ Т.Ариунаа /Богино хэмжээний дуут кино/

  • 12:00
    "Утгын чимэг-2012" богино өгүүллэгийн наадам 2-р хэсэг

  • 13:00
    Мэдээ

  • 13:10
    "Домог" хамтлагийн тоглолт

  • 13:50
    Эргэх дөрвөн цаг

  • 14:30
    Залуу зохион бүтээгч

  • 15:00
    Мэдээ

  • 15:10
    "Десантынхан" уран сайхны кино. 2-р анги

  • 16:00
    "Уулс туульсын Ховд"

  • 17:00
    Урлагийн сүлжээ

  • 18:00
    Мэдээ

  • 18:10
    Тоглоомын тойрог

  • 18:40
    "Face to face" Talk show

  • 19:10
    "Эрх зүйн хөтөч" теле сэтгүүл

  • 19:40
    Соно студи: "Маамуу нааш ир"

  • 20:00
    "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр

  • 21:00
    Залуу зохион бүтээгч

  • 21:30
    "Цаг үе, үзэл бодол" /шууд/

  • 22:10
    Монгол үндэстний дууны их наадам

  • 23:10
    "Асрагч" уран сайхны кино

  • 00:50
    Үдшийн мэдээ

  • 01:00
    "Гэрэлтэй цонх" хөтөлбөр

Лхагва


  • 07:00
    "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр

  • 08:00
    "Өглөө" хөтөлбөр

  • 09:00
    "Асрагч" уран сайхны кино"

  • 10:40
    "Тоглоом" зохиомж

  • 11:00
    Мэдээ

  • 11:10
    "Шинэд сарын уянга" концерт дуучин СТА Б.Батболд

  • 11:40
    "Адуучин" уралдаант нэвтрүүлэг/Сүхбаатар аймгаас бэлтгэв./

  • 12:30
    "Face to face" Talk show

  • 13:00
    Мэдээ

  • 13:10
    "Цаг үе, үзэл бодол"

  • 14:00
    Алтан язгуур

  • 14:30
    Залуу зохион бүтээгч

  • 15:00
    Мэдээ

  • 15:10
    "Десантынхан" уран сайхны кино. 3-р анги

  • 16:00
    Монгол үндэстний дууны их наадам

  • 17:00
    "Эрх зүйн хөтөч" теле сэтгүүл

  • 17:30
    "Hey hey" цэнгээнт нэвтрүүлэг

  • 18:00
    Мэдээ

  • 18:10
    "Цэвэр агаар бэлэглье"

  • 18:25
    Сүлд

  • 18:40
    "ММ-Тоday" English news

  • 18:50
    "Соёл-Эрдэнэ" соёл урлагийн хөтөлбөр

  • 19:40
    Соно студи: "Маамуу нааш ир"

  • 20:00
    "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр

  • 21:00
    Залуу зохион бүтээгч

  • 21:30
    Монгол үндэстний дууны их наадам-2012

  • 22:30
    "Нөхөрсөг Харьцаа" уран сайхны кино

  • 00:10
    Үдшийн мэдээ

Пүрэв


  • 07:00
    "Цагийн хүрд"мэдээллийн хөтөлбөр

  • 08:00
    "Өглөө" хөтөлбөр

  • 09:00
    "Нөхөрсөг харьцаа" уран сайхны кино

  • 10:40
    "Цэвэр агаар бэлэглье"

  • 11:00
    Мэдээ

  • 11:10
    "Морин хуур-25"дууны наадмын тоглолтоос 1-р хэсэг

  • 11:50
    "Аз жаргалын эхлэл" гэр бүлийн нэвтрүүлэг

  • 12:30
    "Мазаахай"хүүхдийн нэвтрүүлэг

  • 13:00
    Мэдээ

  • 13:10
    "Соёл-Эрдэнэ" соёл урлагийн хөтөлбөр

  • 14:00
    "Хариулахгүй ч байж болно" Сэтгүүлч Л.Цагаандалай оролцоно

  • 14:30
    Залуу зохион бүтээгч

  • 15:00
    Мэдээ

  • 15:10
    "Тусгаар тогтносон Монгол улс" уран сайхны кино

  • 16:50
    Хөгжмийн агшин

  • 17:00
    Монгол үндэстний дууны их наадам-2012

  • 18:00
    Мэдээ

  • 18:10
    "Эко ертөнц"

  • 18:40
    Нээлттэй засаг

  • 19:00
    "Music station" хөгжим мэдээллийн хөтөлбөр

  • 19:40
    Соно студи: "Маамуу нааш ир"

  • 20:00
    "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр

  • 21:00
    Залуу зохион бүтээгч

  • 21:30
    Нээлттэй хэлэлцүүлэг /шууд/

  • 22:30
    Монгол үндэстний дууны их наадам-2012

  • 23:30
    "Ойн Цагдаа" уран сайхны кино

  • 01:10
    Үдшийн мэдээ

  • 01:20
    "Гэрэлтэй цонх" хөтөлбөр
Баасан


  • 07:00
    "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр

  • 08:00
    "Өглөө" хөтөлбөр

  • 09:00
    "Ойн Цагдаа" уран сайхны кино

  • 10:40
    Нээлттэй засаг

  • 11:00
    Мэдээ

  • 11:10
    "Морин хуур-25"дууны наадмын тоглолтоос 2-р хэсэг

  • 12:00
    Нээлттэй хэлэлцүүлэг

  • 13:00
    Мэдээ

  • 13:10
    "Бөмбөгөр Ногооныхон" нийтлэл уран сайхны нэвтрүүлэг

  • 14:00
    Тоглоомын тойрог

  • 14:30
    Залуу зохион бүтээгч

  • 15:00
    Мэдээ

  • 15:10
    "Десантынхан" уран сайхны кино. 4-р анги

  • 16:00
    "Монгол үндэстний дууны их наадам-2012"

  • 17:00
    "Эко ертөнц"

  • 17:30
    "Ногоон дарь эх" хүүхэлдэйн жүжиг

  • 18:00
    Мэдээ

  • 18:10
    "Олон нийтийн цаг" /шууд/

  • 19:05
    "Дуудлага" Цагдаагийн студиэс бэлтгэв.

  • 19:15
    Эзэнгүйдэл: "Тэд ч бас ..."

  • 19:45
    Соно студи: "Маамуу нааш ир"

  • 19:50
    ММ- Тoday" English news

  • 20:00
    "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр

  • 21:00
    Залуу зохион бүтээгч

  • 21:30
    "Лондон-2012"

  • 22:10
    Монгол үндэстний дууны их наадам-2012

  • 23:10
    "Тусгай Хүчнийхэн" уран сайхны кино

  • 00:55
    Үдшийн мэдээ

  • 01:05
    "Гэрэлтэй цонх" хөтөлбөр
Бямба





  • 07:30
    "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр

  • 08:30
    "Өглөө" хөтөлбөр

  • 09:30
    Залуу зохион бүтээгч

  • 10:00
    "Алим" хүүхдийн нэвтрүүлэг

  • 10:30
    "Ярилцъя..." үйл явдал, тойм тайлбар /шууд/

  • 11:30
    "АСК-2012"

  • 12:30
    "Мазаахай" бага насны хүүхдүүдэд зориулсан нэвтрүүлэг

  • 13:00
    Мэдээ

  • 13:10
    Шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүл

  • 13:40
    "Уянга дууны хорвоо" зохиомжит концерт

  • 14:30
    "Шүүдэр" эрүүл мэндийн нэвтрүүлэг

  • 15:00
    Мэдээ

  • 15:10
    "Эр хүний дүрд" уран сайхны кино

  • 17:00
    Монголын эдийн засгийн форум

  • 18:00
    Мэдээ

  • 18:10
    Биотехнологи ба био аюулгүй байдал

  • 18:15
    Дараагийн хуудас

  • 18:45
    Үндэсний хэл бичиг, соёл

  • 19:15
    "Hey hey" цэнгээнт нэвтрүүлэг

  • 20:00
    "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр

  • 21:00
    Залуу зохион бүтээгч

  • 21:30
    "Аз жаргалын эхлэл" гэр бүлийн нэвтрүүлэг

  • 22:10
    "Өмгөөлөгчдийн Дурлал" уран сайхны кино

  • 23:40
    Үдшийн мэдээ

  • 23:50
    "Гэрэлтэй цонх" хөтөлбөр
Ням




  • 07:30
    "Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр

  • 08:30
    "Өглөө" хөтөлбөр

  • 09:30
    "Хаан цэцэн зурхайч" тууль

  • 10:00
    Ариусахуйн гүмүда

  • 10:30
    Захидлын мөрөөр

  • 11:00
    Мэдээ

  • 11:10
    "Өрөг" реалити нэвтрүүлэг

  • 12:00
    Үндэсний дэлгэц

  • 13:00
    Мэдээ

  • 13:10
    "Тавтай морил!" ток шоу

  • 14:10
    "Учрахын заяа" теле зохиомж

  • 14:30
    "Гэр бүлийн автобус".уран сайхны кино

  • 16:30
    Дэлхийн тамирчид

  • 17:15
    "Хариулахгүй ч байж болно" МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид оролцоно.

  • 17:45
    Иргэдийн оролцоо

  • 18:00
    Мэдээ

  • 18:10
    "Smart kids"

  • 18:40
    Бид ямар ус уух вэ?

  • 18:50
    "Эх орны төлөө" Дуулга студиэс бэлтгэв.

  • 19:10
    Эргэх дөрвөн цаг/Ховд аймгаас бэлтгэв./

  • 19:40
    "ХААН банк-талархлын баяр-2012" шууд нэвтрүүлэг

  • 20:00
    "Долоо хоног" мэдээллийн хөтөлбөр

  • 21:00
    Залуу зохион бүтээгч

  • 21:30
    "Нэг минут нэг сая" уралдаант цэнгээнт нэвтрүүлэг

  • 22:30
    "Сан Луис Регийн гүүр" уран сайхны кино

  • 00:20
    Үдшийн мэдээ

  • 00:30
    "Гэрэлтэй цонх" хөтөлбөр