SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Saturday, March 3, 2012

Гэлээ ч уучилана- СОА шинэ кино 55-р анги 2-р хэсэг


Та бүхэндээ 25 суваг тв гээр өдөр бүр гарч байгаа  Гэлээ ч уучилана СОА киног хүргэж байна...Тухтай сууж үзээрэй
 Эрхэм та бүхнээс хүлцэл өчихөд...
Өнөөдөр 25-н шууд эфир гараагүй болохоор Админ миний бие киногоо авч чадсангүй..
Гэхдээ Онлайнаас хайсны эцэст солонгос хэлтэйгээр нь 55 -р ангийг нь тавилаа..
Кино үзэхэд анхаарах зүйл гэвэл..Тоглуулaгч дээр сурталчилгаа гарч дуустал нь хүлээгээрэй..Хэрэв кино гацвал хэсэг pause-лаарай...
Маргаашийн 2 анги саадгүй гарах болноо..Амжилт www.suvdhan2.tk
55 анги 2-р хэсэг


Гэлээ ч уучилана- СОА шинэ кино 55-р анги 1-р хэсэг


Та бүхэндээ 25 суваг тв гээр өдөр бүр гарч байгаа  Гэлээ ч уучилана СОА киног хүргэж байна...Тухтай сууж үзээрэй
 Эрхэм та бүхнээс хүлцэл өчихөд...
Өнөөдөр 25-н шууд эфир гараагүй болохоор Админ миний бие киногоо авч чадсангүй..
Гэхдээ Онлайнаас хайсны эцэст солонгос хэлтэйгээр нь 55 -р ангийг нь тавилаа..
Кино үзэхэд анхаарах зүйл гэвэл..Тоглуулaгч дээр сурталчилгаа гарч дуустал нь хүлээгээрэй..Хэрэв кино гацвал хэсэг pause-лаарай...
Маргаашийн 2 анги саадгүй гарах болноо..Амжилт www.suvdhan2.tk
55-р анги 1-р хэсэг

Гэлээ ч уучилана- СОА шинэ кино 54-р анги 2-р хэсэг


Та бүхэндээ 25 суваг тв гээр өдөр бүр гарч байгаа  Гэлээ ч уучилана СОА киног хүргэж байна...Тухтай сууж үзээрэй
 Эрхэм та бүхнээс хүлцэл өчихөд...
Өнөөдөр 25-н шууд эфир гараагүй болохоор Админ миний бие киногоо авч чадсангүй..
Гэхдээ Онлайнаас хайсны эцэст солонгос хэлтэйгээр нь 54-р ангийг нь тавилаа..
Кино үзэхэд анхаарах зүйл гэвэл..Тоглуулaгч дээр сурталчилгаа гарч дуустал нь хүлээгээрэй..Хэрэв кино гацвал хэсэг pause-лаарай...
Маргаашийн 2 анги саадгүй гарах болноо..Амжилт www.suvdhan2.tk
54 анги 2-р хэсэг



Гэлээ ч уучилана- СОА шинэ кино 54-р анги 1-р хэсэг


Та бүхэндээ 25 суваг тв гээр өдөр бүр гарч байгаа  Гэлээ ч уучилана СОА киног хүргэж байна...Тухтай сууж үзээрэй
 Эрхэм та бүхнээс хүлцэл өчихөд...
Өнөөдөр 25-н шууд эфир гараагүй болохоор Админ миний бие киногоо авч чадсангүй..
Гэхдээ Онлайнаас хайсны эцэст солонгос хэлтэйгээр нь 54-р ангийг нь тавилаа..
Кино үзэхэд анхаарах зүйл гэвэл..Тоглуулaгч дээр сурталчилгаа гарч дуустал нь хүлээгээрэй..Хэрэв кино гацвал хэсэг pause-лаарай...
Маргаашийн 2 анги саадгүй гарах болноо..Амжилт www.suvdhan2.tk
54 анги 1-р хэсэг


Universe Best Songs 2012 1- шат 03.03 шинэ дугаар 18..

Эрхэм та бүхэнд  Universe Best Songs 2012 ыг хүргэж байхаар боллоо








Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Сэлмэн Соёот. Дэлхийн шилдэг баримтат киноноос


Сэлмэн Соёот
Дэлхийн шилдэг баримтат киноноос


  Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 


Гэлээ ч уучилана- СОА шинэ кино 53-р анги


Та бүхэндээ 25 суваг тв гээр өдөр бүр гарч байгаа  Гэлээ ч уучилана СОА киног хүргэж байна...Тухтай сууж үзээрэй






Friday, March 2, 2012

Universe Best Songs 2012 1- шат 03.2 шинэ дугаар

Эрхэм та бүхэнд  Universe Best Songs 2012 ыг хүргэж байхаар боллоо







Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Гэлээ ч уучилана- СОА шинэ кино 52 -р анги



Та бүхэндээ 25 суваг тв гээр өдөр бүр гарч байгаа  Гэлээ ч уучилана СОА киног хүргэж байна...Тухтай сууж үзээрэй


Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Монгол үндэстний Дууны их наадмын 2 - р шат 2012.03.02 дугаар

Монгол үндэстний Дууны их наадмын 2 - р шатнаас та бүхэндээ сонирхуулж байна..Энэ өдөр Төвийн бүсийн 5 аймаг оролцлоо...





 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Залуу зохион бүтээгч 2012.03.02 дугаар 2-р шатны -бүтээлүүд хийгдэж байна

 Залуу зохион бүтээгч 2-р шатны -бүтээлүүд  хийгдэж байна
Монголын хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг 




 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Мансуурагчдын тоо хэрээс хэтэрлээ...




Хар тамхи, мансууруулах бодисын нөлөөнд хүүхэд, залуучууд хамгийн их өртдөг байна. Ялангуяа .........
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
.........найз нөхөдгэйгөө хамт байж байгаад хэрэглэж үзэх, эсвэл хар тамхи хэрэглэж үзэх талаар найз нөхдөөс нь санал ирэх нь их байдаг аж.

Нийслэлийн 9 дүургийн 34 ерөнхий боловсролын болон их дээд сургууль, коллежийн 12-28 насны 2000 гаруй сурагч, оюутныг хамруулан тандалт судалгаа явуулж үзэхэд 436-д нь буюу бараг дөрөвний нэгд нь хар тамхи мансууруулах бодисыг хэрэглэх санал ирж байсны дийлэнх нь найз нөхдөөс нь ирж байсан гэсэн хариулт өгсөн байна.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Иргэний танхимд зохион байгуулсан "Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам" сэдвийн дор болсон нээлттэй уулзалтын үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын төслийн зохицуулагч Д.Ганцэцэг хийсэн танилцуулгадаа дурдсан юм.

Мөн судалгаагаар хар тамхины хэрэглээ хэсэг бүлэг хүмүүсийн дунд биш нийтлэг байддаар тархаж эхэлсэн байна гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа аж. Түүнчлэн хар тамхинд өртсөн тохиолдолд эмчилгээний үр дүн ердөө тавхан хувь байдаг эдгэшгүй өвчин аж. Тиймээс л хар тамхинаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цаг алдалгүй эрчимжүүлэх шаарддагатай болсон гэдгийг төслийн зохицуулагч хэлж байлаа.

Мөн ийм дүгнэлтийг хууль, хяналтын байгууллагынхан ч хэлж байна. Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Ганбат дээрх хэлэлцүүлгийн үеэр хийсэн танилцуулгадаа энэ он гарсаар 22 холбогдочтой 4 хэрэг илэрсэнгийг бүртгэсэн, нэг хэргийн ард илрээгүй 10 хэрэг байдаг гэсэн тооцоо байдаг учир одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээнд гол анхаарлаа хандуулдах ёстой гэдгийг хэлж байлаа.

Эрүүгийн цагдаагийн газрын даргын хэлж байгаагаар ийм төрлийн гэмт хэрэгт хүүхэд залуучууд өртдөгийн дээр үндэстэн дамнасан зохион байгуулалттай болох төлөвтэй байгаа аж. Түүнчлэн twitter,facebook-ээр дамжуулан эсвэл хуурах, мөнгө амлах зэргээр уруу татдаг байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас гаргасан мэдээллээр сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах хар тамхийг хэрэглэж буй хүмүүсийн тоо 16 мянгад хүрчээ. Олон улсын дүгнэлтээр нэг хэрэглэгчийн ард дунджаар дөрвөн хүн байдаг гэнэ. Үүнтэй холбоод үзэхээр дээрх 16 мянга нь 64 мянга болох нь. Энэ тоо манай улсын нэг аймгийн хүн амтай тэнцэхээр болж байгаа аж.

Сэтгэцэд нөлөөтэй бодис, хар тамхитай холбоотой хэргийн гаралт 2010 онд 2009 онтой харьцуулахад 3 дахин өссөн, 2011 онд 2010 оныхоосоо дахиад 3 дахин өссөн байна. Зарим мэдээллээр бол 5 дахин өссөн гэж гарч байгаа аж. Цагдаагийнхны мэдээлснээр 2011 онд 3 бүлэг зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ.

Нэг бүлэглэлийн ард хар тамхийг үйлдвэрлэдэг, худалддаг, тээвэрлэдэг гээд хэд хэдэн булэглэлүүд байдаг гэнэ. Түүнчлэн нэг хар тамхичин жилдээ дунджаар 30-40 сая төгрөгийг донтох хэрэглээндээ зарцуулдаг болсон байна. Дээрх баримтаас харахад хар тамхины хэрэглээ, түүнийг тойрсон гэмт үйлдэл үнэхээр нийгэм, иргэдийн санааг зовоосон, сэтгэлийг түгшээсэн түвшинд хүрчээ.

Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудалд анхаарлаа хандуулан энэ аюултай тэмцэх үндэсний чадавх, сэрэмжлүүлж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрс дээшлүүлэх хэрэгтэйг сануулж байна. Тэрбээр, "Ийм тоо сонсоод бид цочирдохгүй, түгшүүр төрөхгүй байхын аргагүй" хэмээн дээрх нээлттэй уулзалтад оролцохдоо хэлсэн үгийнхээ эхэнд онцолж байсан юм.

Ерөнхийлөгч энэ аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд гурван зүйлийг анхааруулан захилаа. Нэгдүгээрт. Сэрэмжтэй бай. Хар тамхины аюул монголын хаалгыг тогшилгүй орж ирсэн. Танай хаалгыг бас тогшилгүй орно шүү. Энэ аюул хэнд ч тохиолдож болно. Аль ч айлд, ямар ч хүнд тохиож болно. Ийм учраас сэрэмжтэй байгаарай.

Энэ, сэрэмжийг үр ачдаа дамжуулж өг. Хоёрдугаарт. Хар тамхинаас хол бай. Хар тамхи гэдэг зүйлийг хаяа хатавчиндаа бүү ойртуул. Үр хойчдоо захих сургаал гэж байгаад монголчууд захиж ирсэн уламжлалтай. Энэ захиасыг захиж бай. Тийм захиасын нэг нь хар тамхийг жигших захиас юм шүү. "Миний хүү, миний хүүхдүүд, ач зээ хар тамхинаас хол яваарай" гэж захиж байх хэрэгтэй.

Гуравдугаарт. Би түрүүн хэлсэн, хэрвээ хар тамхины гэмт хэрэгт холбогдох юм бол зөөвөрлөсөн, тээвэрлэсэн, олсон, тарьсан, ургуулсан, хадгалсан, янз бүрийн байдлаар ямар ч хүн холбогдсон бай өршөөл байхгүй шүү. Хууль улам чанга болно. Энэ бол улс үндэстний аюулгүй байдалд харш, манай нийгмийн сайн сайхан, ард иргэдийн маань амар амгалан амьдрахад аюул занал учруулдаг.

Хүний, өрх гэрийн аз жаргал тэмүүллийг алга болгодог. Хүмүүс, иргэдийн амьдралыг сүйтгэдэг тийм аюултай. Ийм учраас бид хар тамхины асуудал дээр хатуу бодлоготой байна" гэлээ.

Дээрх уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, мөн холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, оюутан залуусын төлөөлөл оролцлоо.

Ш.Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ"

Элбэгдоржийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж хоёр нүгэл үйлдсэн гэж боддог



 Улстөр судлаач Л.Эрдэнэтуултай хийсэн цаг үеийн, сонирхолтой ярилцлагыг хүргэж байна..............
Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

 -Өнөөдөр асуух цаг нь болжээ гэж бодож байна. Тодруулбал С.Зориг агсны хэрэг илрэхгүй 14 жил боллоо. Ардчилсан Ерөнхийл өгчтэй болоод ч, Улсын Ерөнхий прокурор нь Ардчилсан намын хүн байгаад ч С.Зоригийн хэрэг илэрсэнг үй. Хууль, хяналтын бүх байгууллагыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гартаа авчихсан хэрнээ яагаад С.Зоригийн хэргийг илр үүлж чадахгүй байна вэ?

-Илрүүлэх сонирхол эдэнд байхгүй гэдэг нь тов тодорхой байна. Илрүүлэх хүсэл эрмэлзэлгүй байгаа нь өөрсдийг нь хардах бүрэн үндэслэлтэй болголоо. 1998 онд “С.Зоригийг хөн өөсөн хэргийн захиалагч нь АН дотор байх нь гарцааг үй” гэж би нэгэнтээ хэлсэн нь 14 жилийн дараа дахин нотлогдлоо. Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав хоёр болих хэрэгтэй байхгүй юу. Цаазын ялыг болиулах, хаа байсан Европын холбооны стандартын араас хөөцөлдөх, эсвэл Н.Энхбаярын улыг шагайж явахын оронд С.Зоригийн хэргийг илрүүлэх эр зориг гаргах хэрэгтэй. Чаддаггүй юм аа гэхэд ядахдаа эд мөрийн баримт устгагдсан асуудлыг яривал яасан юм бэ.

-Эд мөрийн баримт устгагдсан гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Тэр үеийн Ерөнхийл өгчөөр Н.Багабанди ажиллаж байсан. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч нь Ц.Элбэгдорж байлаа. Цагдаагийн дарга нь Д.Мөрөн хурандаа, одоогийн АН засгийн эрхэнд байсан. Бүх албан тушаал одоогийн АН-ын нөл өөнд үндсэндээ байсан юм. Ийм нөхцөлд 60, 70 хүнийг хэрэг болсон газарт адуу мал шиг бэлчүүлэхээр ямар ул мөр үлдэх билээ. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Ц.Элбэгдорж энэ бүгдийг маш сайн санаж байх ёстой.

-Тухайлбал ямар эд мөр баллагдсан юм бэ. Тэр, энэ гээд хэлчих зүйл байна уу?

-Хэлж болохоор зүйлээс гэвэл хэргийн ойр хавиас олдсон мөнгөн дэвсгэртийн тасархай мэтийн зүйл алга болсон гэгддэг юм. Үсний асуудал ч гэсэн эргэлзээтэй. Талийгаач амьд үлдэхийн төлөө тэмцэлдэж байхдаа хэрэгтний үсийг тугаар нь зулгаасан байдаг. Гэтэл Англи улс руу криминалистикийн шинжилгээнд тухайн үсийг явуулахад тэнцээгүй. Учир нь туг үсний үндэс, уг нь байхгүйгээс гадна ерөөсөө л нэг см хүрэхгүй хэдхэн ширхэг үс явуулсан байсан. Тэгэхээр тэр үс замдаа солигдсон байх гэж боддог юм. Яагаад гэвэл амь тэмцэж байгаа хүн алуурчны үсийг зулгаахад угтайгаа л үлдэх ёстой биз дээ.

 -Тэгэлгүй яах вэ. Угтайгаа үлдэх ёстой. Өөр ямар ул мөр баллагдсан байж болох вэ?

-Орчин үед техник, шинжлэх ухаан улам л хөгжих болж. Өчүүхэн дусал цус байтугай, бараг хөлсний мөрөөр нь алуурчныг олдог бололцоо бий болчихоод байна. Гэтэл хэрэг үйлдэгдсэн гэх талийгаачийн гэрийн коридор дахь хивсэнцрийг хэн ч эд мөрийн баримт болгож аваагүй. Айлд байлгаж байгаад, байлгасан айл нь сүүлдээ дургүйлэхэд нь хэн нэг албан тушаалтан наадах чинь хэрэггүй гэж хэлээд шатаалгасан байсан. Хэрэв тэр хивсэнцэр өнөөдөр бүрэн бүтэн байсан бол гадаадад шинжилгээ хийлгээд их олон зүйлийг тодруулж болох байлаа. Харамсалтай нь хэрэг үйлдэгдсэн талбай тэр чигээрээ утсгагдсан. Улсын нууц биш боловч үүнийг хичнээн жил дарах юм бэ.

-Бас Э.Бат-Үүл гишүүний малгай хэргийн газарт байсан гээд л үлгэр домог шиг зүйл яригддаг?

-Үлгэр домог биш. Малгай олдсон. Сүүлд нь Э.Бат- Үүлийн малгай хэзээ олдсон бэ гэдэг асуудал үүсч, үүнтэй холбоотойгоор шалгуулж ч явсан. Гэвч Э.Бат-Үүлийн малгай яагаад тэндээс олдсон бэ гэдэг асуултын хариуг хэн ч өгөөгүй.

-Ер нь талийгаачид өстэй хүн байсан уу. Та л сайн мэдэх ёстой доо?

-Өс хонзон нь хаашаа юм. Дургүй хүмүүс бол байсан. Одоогийн АН-ын лидерүүд гэх эрхэм Ерөнхийлөгчөөс авахуулаад бүгд дургүй байлаа. Бүгдээрээ л ар хударгаар нь энэ муу шар С.Зориг гэж муу хэлнэ. Манай М.Энхсайхан дарга ч гэсэн таатай харьцаатай байгаагүй. Ер нь С.Зориг агсан одоогийн АН гэдэг бүрэлдэх үүн дотроос цагаан хэрээ шиг л ялгардаг байсан даа.

-Тэгвэл дотны нөхөд нь хэн хэн байсан юм бэ?

-С.Зоригтой айхтар дотно хүн цөөхөн байлаа. Аргагүй найзалдаг, баар саваар явдаг найзууд бол байсан. Казино Энхбаатар, Социал демократ намын Ганбаатар нар гарцаагүй найз нь мөн. Харин хоёр Э шиг улстөрийн портнёр байгаагүй. Бүгд болгоомжилж, айж, жийрхдэг байсан. Илт дургүй хүм үүс ч байдаг байлаа.

-Илт дургүй нь хэн юм бэ?

-Илт дургүй нь Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нарын фракци. Тэд энэ муу шар С.Зориг юу юм гэдэг байдлаар ил тод ханддаг байсан.

 -Нууц биш бол С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж та хэн нэгнийг харддаг л биз дээ?

-Аль ч талаас нь харсан АН дотроос л хайх хэрэгтэй.

-Ер нь та алсуураа Ц.Элбэгдорж гэж хэлээд байгаа юм биш үү?

-Баримтгүй учраас арай ч тэгж гүтгэж болохгүй. Гэхдээ би Ц.Элбэгдоржийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж хоёр нүгэл үйлдсэн гэж боддог.

-Ямар вэ?

-Нэгдүгээрт, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байбайхад нь С.Зоригийн амь нас хохирсон төдийгүй хэргийн ул мөр баллагдсан. Өөрөөр хэлбэл хэргийн газарт хууль хяналтынхан үй олноороо нэвтэрч, алуурчныг халуун мөрөөр нь эрж хайх боломж замхарсан. Хоёрдугаарт, Ерөнхийл өгч болонгуутаа прокурор Д.Дорлигжавтаа С.Зоригийн хэргийг хаа гэсэн тушаалыг бараг л өгсөн. Ц.Элбэгдоржийг гадагшаа явсан хойгуур Д.Дорлигжав прокурор сонинд өгсөн ярилцлагадаа “С.Зоригийн хэргийг хаавал хаана. Олон хүн энэ хэргээс болж хэлмэгдэх юм шиг байна. Нэгэнт илрэхгүй юм чинь хэргийг хаая” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ийм л Ерөнхийлөгч, прокурортой байна шүү дээ, бид.

-Нээрээ тэгж хэлээд амжсан шүү. Ямар санаатай тэгж хэлдэг байна аа?

-Хэрэг илрэх найдвар байхгүй гэж Монголын төр хэлэх эрхгүй. Тэгж хэлбэл С.Зориг байтугай жирийн Дулмаа эмээ юу бодож суух вэ. Нэг дээрэмчин орж ирж тоншчихоод тэтгэврийн хэдэн цаасыг нь аваад явбал үр хүүхдүүд нь хохироод л үлдэх үү. Өнөөдөр нэг иргэн алууллаа гэхэд маргааш хэргийг илрүүлэхгүй хаячихна гэсэн үг шүү дээ. Асуудалд ийм хайнга хандаж болохгүй.

-Та Ц.Элбэгдоржийг л чичлээд байх юм. Н.Энхбаярыг Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхад С.Зоригийн хэрэг урагшилсан юм уу?

-Харин ч Н.Энхбаяр Ерөнхий сайдын үед С.Зоригийн хэрэгтэй холбоотой байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг чадлаараа ажилласан. Харамсалтай нь алдаатай зүйлүүд ч хийгдсэн нь илэрсэн. Жишээлбэл С.Зоригийн хэргийг илрүүлэх явцад Б.Хурц гэдэг хүн Д.Энхбатыг хулгайлсан нь алдаатай үйл явдал болсон.

-Франц явж, Д.Энхбатыг хулгайлах үүргийг Н.Энхбаяр дарга өгсөн юм биш үү?

-Үгүй. Тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярт хэлээг үй юм билээ. Харин Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Батсайхан мэдэж байсан байх. Мэдэж байж л мөнгө санхүү, зардлыг нь зохицуулна шүү дээ. Уг нь улсын зардлаар тийм үйл ажиллагаа хийхийн тулд их ул суурьтай хандах ёстой байсан юм. Зүгээр нэг авгай, хүүхнүүдийн хов жив сонсчихоод давхиагүй л юм бол Б.Хурц гэдэг мэргэжлийн тагнуулчид Д.Энхбат их том юм мэдэж байгаа, ноцтой хүн гэсэн ойлголтыг хэн нэг нь хэлж өгсөн байж таарна. Өөрөөр хэлбэл Б.Хурцаар хэн чулуу хөөлгөв гэдэг ноцтой асуудал бас үүсч байна.

-Нэг ёсондоо Б.Хурц гэмт хэрэг үйлдсэн атлаа АТГ-ын дэд дарга болоод дэвшчихлээ?

-Харин тийм. Д.Энхбатыг ноцтой гэмт хэрэгтэн байсан, үгүйг нотолж чадаагүйгээс гадна Б.Хурц өөрөө Германаас яаж суллагдсан нь ойлгомжгүй л санагддаг. Монгол Улсын Ерөнхийл өгч нь өөрөө очиж авч ирээд, ирэнгүүт нь АТГ-ын дэд даргын албан тушаалаар шагнаад л. Энэ чинь ямар мараал, ёс жаяг вэ. Миний мэдэхийн барууны орнуудын ямар ч хуулиар шоронгоос суллагдаж буй хүн барьцаа заавал төлдөг. Интернэтийн хов живээс харахад энэ төрлийн гэмт хэрэгтэн Германы хуулиар сая гаруй еврогийн барьцаа төлдөг юм билээ. Энэ барьцааг төллөө гэж бодоход хэн өмнөөс нь өгсөн байх вэ. Мэдээж Монголын иргэн гадны шоронд суухад би ч гэсэн дотроо харамсаж л байсан. С.Зоригийн аллагыг илрүүлэх гэж яваад ийм хэрэгт орооцолдчихлоо доо гээд л. Тэгэхдээ Б.Хурц Монголд гай тариагүй юм аа гэхэд гавьяа байгуулаагүй хүн.

-Б.Хурц АТГ-ын удирдлагаар томилогдсоноос хойш Н.Энхбаярыг агнах дайнд мордсон нь ойлгомжтой байна?

-Н.Энхбаяр даргыг агнах дайнд С.Зоригийн хэрэгтэй ямар нэгэн байдлаар холбоотой, өөрсдөө гар бие оролцож, бас ч гэж хариуцлага алдаж явсан хүмүүс оролцоод байгаа нь хачирхалтай. АТГ-ын дарга Н.Ганболд л гэхэд тухайн үед Нийслэлийн Цагдаагийн газрын дарга байсан. 1998 оны 10 сарын хоёрны яг тэр өдөр одоогийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Н.Ганболд нар Хандгайтад амарч байсан юм билээ. Тэгээд Н.Ганболд цагдаагийнхаа шугамаар мэдээлэл авангуутаа Хандгайтаасаа С.Эрдэнийг дагуулаад хэргийн газарт очсон байсан. С.Эрдэнэ энэ хэрэгт хамаагүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Тэгтэл хаа хамаагүй хүнийг хэргийн газар авч очоод, С.Зоригийн гэрт оруулсан байсан.

-Арай ч дээ, үнэн гэж үү?

-С.Эрдэнэ өөрөө ч гэсэн “Би С.Зоригийн гэрт орсон. Аягүй аймшигтай дүр зураг харсан” гээд нулимс нь цийлэгнээд ярьдаг юм. Харин би “Чи юу хийгээд хэргийн газар далдаганаад очсон юм. Тэнэг юм уу, хэргийн ул мөр баллачихна гэж боддоггүй юм уу. Наад Н.Ганболд чинь юу бодож байсан юм” гээд л уурлаж байсан. Энэ утгаараа Н.Ганболд гэдэг нөхрийн хариуцлага яригдах ёстой. С.Эрдэнэ шоконд орж болно. Цагдаагийн хурандаа хүн сэтгэлийн хөөрлөөр хаа хамаагүй хүмүүсийг хэргийн газарт дагуулж очиж болохгүй шүү дээ.

-Уг нь С.Зоригийн хэргийг илрүүлчихвэл АН-ын рейтингэд маш өндөр оноо авч ирнэ дээ?

-Тийм. Тэгэхдээ энэ асуудлыг очков болгож чадахг үй байгаа нь нэгийг хэлээд байна. Нэгэнт ар гэр нь С.Зориг агсны амь насыг нэхэхгүй байгаа нөхцөлд “босс”-оо гэж хүндэлдгийн хувьд би амийг нь нэхэх бүрэн эрхтэй. Үүнийг ямар ч иргэн нэхэж, шаардаж болно. Ер нь манай өнөөдрийн төр хүний амиар өргөл, барьц барьдаг муу муухай жишигтэй болчихлоо. Ялангуяа АН-ынханд хандаж энэ үгийг хэлмээр байна.

-Яагаад АН-ынханд хандана гэж?

-АН бараг дөрвөн жил Ардын намтайгаа нэг хөнжилд тэврэлдэж хэвтсэний өргөл барьц нь 7 сарын 1-ний таван хүний амь. Үндсэн хуулиараа Ардын нам дангаараа төр өө бариад явах ёстой байсан ч Ц.Элбэгдоржийн хуйвалдаанаас бүх зүйл болсон. Монгол төрийн хуйвалдаан болгон хүний амиар хийгдэх ёстой юм уу. Яасан ханаж, цаддаггүй юм бэ.

-Ц.Элбэгдорж яаж хуйвалдсан юм бэ?

-7 сарын 1-ний хэргийн үеэр Ц.Элбэгдорж Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн өрөөнд орж яаж агсарсныг монголчууд мартаагүй. ҮШН энэ тэр ямар хамаатай юм, хоёр нам л хоорондоо хаалттай ярилцъя гэх мэтчилэнгээр МАНАН-гийн эхлэлийг Ц.Элбэгдорж тавьсан.

-Тийм шүү. Ингэхэд та 7 сарын 1-ний асуудалд ямар бодолтой явдаг вэ?

-7 сарын 1-ний асуудал дээр хүн бүр цагдаа нарыг чичилж байна. Харин миний хувьд цагдаа нарыг өмөөрмөөр байна. Өнөөдөр зүгээр эргүүлийн цагдаа, цаашилбал Амарболд генералтай зууралдах биш, галт зэвсэг хэрэглэх шийдвэр гаргасан албан тушаалтнуудаас шүүж эхлэх хэрэгтэй. Ийм нөхцөл байдалд толгойноос нь эхэлдэг юм шүү дээ. Тэгтэл манайхан урвуугаар нь хөлнөөс нь эхэлж шүүн байцаагаад байна. Ер нь эмх замбараагүй байдал үүсэх нь заавал улст өртэй холбоотой байдагг үй юм. Тухайлбал, дэлхийн хөлбөмбөгийн фанатууд байнга зодоон, цохион, эмх замбараагүй байдал үүсгэдэг. Иймэрхүү онц байдлын үед Монголын төр цагдаагаа гомдоох юм бол цагдаа чинь ажиллаж өгөхгүй шүү. Эцсийн бүлэгт цагдаа хэрэгтэй болоход ард түмнийг хэн хамгаалах юм бэ. Тэгэхээр Магнай, Батзандангаас авахуулаад жагсаал, цуглаанаа хаяад зугтсан Ц.Элбэгдоржид ч гэсэн хариуцлага тооцох хэрэгтэй. Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд цугласан олон нийтийг баахан уриалж явсныг телевизүүд хангалттай харуулсан.

 -Н.Энхбаяр дарга болохоор С.Баярыг л буруутай гэж хэлээд байдаг биз дээ?

-Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь цагдаагийн дарга нартаа шууд үүрэг өгдөг шүү дээ. Логик утгаараа гайхаад байх юмгүй. Хэрвээ Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө гэм буруутай, нууж хаах юмтай бол 7 сарын 1-ний асуудалд хариуцлага тооцох ёстой гэж зоригтойгоор дуугарахгүй. Дуугүй л өнгөрөөхийг хичээнэ. Харин тэр хүн тэгээгүй. Намайг ч гэсэн шалга гэж хэлдэг.

-Энэ хэргээс болж цагдаа, ард түмэн хоёр биенээ нэг нүдээрээ ч харахаа байлаа?

-Цагдаа, ард түмнийг таслан, хагаралдуулсан эзэд нь Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар гарцаагүй мөн. Аливаа асуудлыг хувийн өс хонзон, хувийн сэдэл тал руугаа чирдэг хачин зантай хүмүүс л дээ. -Юутай ч өнөөдөр МАНАН-г эсэргүүцдэг хүн олон болж. Тийм ч болохоор гуравдагч хүчин сонгогдох цоорхой гарч ирж байх шиг? -Ер нь бол гуравдагч хүчний шаардлага дээр үеэс үүссэн. Гэхдээ эрэлт хэрэгцээ байсан ч нийлүүлэлт нь байгаагүй. Тэр нь юу вэ гэхээр парламентад суудал аваагүй л бол нам төлөвших орчин манайд байдаггүй. Хоёрдугаарт аливаа улстөрийн хүчин нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидертэй байх ёстой. Энэ нь дутмаг байсан. Харин шинэ зуун гараад даруй 12 жил өнгөрч байж бодит биеллээ олох бололцоотой боллоо. Тодруулбал өнгөрсөн 20 гаруй жил засгийн эрхийг ээлжилж барьсан МАН, АН жам ёсны улстөрийн дампууралд орчихлоо. Төрийн машин асар их бохирдож, үндсэндээ намаг шалбааг болчихсон байсан. Энэхүү эрэлт дээр бодит гуравдагч хүчнийг төвлөрүүлж чадах МАХН нэрээ сэргээж, зохион байгуулалтад орсон нь сайн хэрэг.

-МАХН нэрээ сэргээсэн гэхээсээ илүү шинээр мэндэлсэн гэвэл оновчтой юм биш үү?

-Ардын нам нэрээ сольсон нь алсын хараагүй, мулгуй үйлдэл болсон. Тэр үед би ийм алхам хийх хэрэгтэй юм уу гэж улстөр судлаачийн хувьд Ардын намын удирдлагуудад анхааруулж байсан. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Хичнээн муу, тааруу явдал болсон ч гэсэн МАХН нэрээ авч үлдсэн нөхөд хаа очиж зөв алхам хийсэн. Хамгийн албан тушаалын шуналгүй, ямар нэгэн байдлаар удирдлагуудаасаа мөнгө цаасаар хараат биш хүмүүс тунаж үлдээд МАХНаа сэргээснээр гуравдагч хүчнийг бүрэлдүүлэх боломж гарч ирлээ.

-Та Н.Энхбаяр тэргүүтнийг ямар үндэслэлээр ашиг хонжоо хайгаагүй гэж дүгнэж байна вэ?

-Сонин хэвлэл, олны амаар л Н.Энхбаярыг элдвээр хэлдэг болохоос яг энэ хүний аваад идчихсэн зүйлийг бид мэдэхгүй. Түүний сүлжээ, мафи гээд үзүүлчих зүйл алга. Улстөрчийн хувьд мэдээж ямар нэг алдаатай алхмууд хийж байсан. Тэгэхдээ түүний хийсэн бүтээснийг, мөн улстөрийн туршлагыг аар саар алдаатай нь зүйрлэж болохгүй. Ерөнхийд өө Н.Энхбаярын улстөрийн замналыг авч үзэхэд том үсгээр лидер гэж хэлэхүйц цөөн хүний нэг. Наад зах нь их өрийг тэглэсэн төдийгүй Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх 2000-2004 онд манай улсын өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн тогтвортой байж чадсан. 2000 онд Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад автобусны үнэ 200 төгрөг байсан бол 200-гаараа дууссан. Такси км нь 300 төгрөг байсан бол 300 төгрөгөөрөө л дууссан байх жишээтэй. Дөрвөн жилийн хугацаанд үнийн хэлбэлзлийг тогтвортой барьж чадна гэдэг нь Ерөнхий сайд хүний чадварлаг үзүүлэлт юм.

-Гэтэл С.Батболдын Засгийн газрын үед хэдэн ч удаа барааны үнэ нэмэгдэв дээ?

-Бүх бурууг зөвхөн С.Батболдод тохмооргүй байна. Эцсийн эцэст нэг хүнээс шалтгаалах зүйл бага байдаг. Үнийн огцом өсөлтөөс гадна өнгөрсөн дөрвөн жилд манай улсын гадаад өр бараг долоон миллиард доллар руу дөхөж байна. Сайхан өргүй болгоод тэглэчихсэн байсныг эргүүлээд долоон миллиард хүргэчихлээ. Үүний хариуцлагыг ганц С.Батболд биш, уучлаарай АН хамт үүрнэ шүү.

-МоАХ хүртэл АН-аасаа нүүр буруулаад байгааг та ажигласан байх?

-Сая би МоАХ-ны хурлыг үзлээ. Тэгээд дотроо халаглаж суулаа. МоАХ цаг үеэсээ ямар их хоцроо вэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Ардчиллын манлайд явж байсан байгууллага хурлынхаа индрээс ардчиллынхаа эсрэг зүйл ярьж байсан. Гарч буй үр дүн энэ тэр нь ямар өрөвдөлтэй, мэдрэмжгүй юм бэ. Ард түмэн юу хүсч байгааг ч мэдэж байгаа юм алга. Зарим нэг нь Н.Энхбаярыг муулахын тулд хурал хийсэн юм шиг хачин зүйл ярьж байна лээ.

-Хэн тэр вэ?

-
Ахмадын төлөө зүтгээд байдаг, миний мэдэхийн Ардчилсан холбооны архивыг хулгайлаад явсан эмэгтэй Н.Энхбаяр руу дайрч байна лээ. Тэсэлгүй хэлчихье.

-Баасан уу?

-Тийм. Эхлээд тэр хүн хулгайлж авсан 1990 оныхоо хувьсгалын архивуудыг эргүүлж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт ахмадуудаас хулгайлж зарсан хотын төвийн барилгынхаа учрыг олох ёстой. Ахмадууд байр савгүй, хэцүү байна гээд уйлаад гүйгээд байсан. Өнөөдөр байр савтай болсон нь хаана байна. Өөрөө л улам толийгоод, баяжаад байгааг харж байна. Тэгээд бас цор цор хийнэ гэнэ ээ. Ядахдаа монгол төрийн өмнө зүтгэсэн зүтгэлээрээ Н.Энхбаяртай зиндаархаад байх юмгүй шүү дээ.

-Тэгэхдээ “Женко” Х.Баттулгын хувьд зөв зүйл яриад байна лээ?

-Женкогийн хувьд Монголынхоо төлөө цохилох зүрхтэй, хичээл, зүтгэлтэй залуу. Нөгөөтэйгүүр Х.Баттулга МАНАН гэдэг аалзны торын мөн чанарыг ойлгож, үүнтэй тэмцье гэж бодож байгаа бол тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. Өнөөдөр гуравдагч хүчин дээр төвлөрөхөөс өөр ямар ч зам байхгүй. Н.Энхбаяр тэргүүтний эвсэлд нэгдэж байж тодорхой амжилтад хүрнэ үү гэхээс биш дор дороо үсчээд нэмэргүйг сүүлийн арван жилийн түүх харууллаа. Түүхэн шаардлагаар нийгэмд улстөрийн дахин хуваарилалт аль хэдийнэ явагдаж, Монголын улстөр бүр хоёр хуваагдчихаад байна. -Яаж? -Нэг нь олигархиудын төлөөх буюу МАНАН гэж тодорхойлоод буй бүлэг болон тэднийг санхүүж үүлэгчид. Гэхдээ үүнд би жирийн гишүүдийг хэлээгүй. Шийдвэр гаргагч, удирдлагуудыг нь хэлж байгаа юм. Нөгөө талд олигархи дэглэмд үндсээр нь өөрчлөлт хийе гэсэн улстөрийн хүчин бий. Тэгэхээр хүссэн, хүсээгүй энэ хоёр сонголтоос л сонголтоо хийх хэрэгтэй болж байна.

-Уг нь гуравдагч хүчин үгүйлэгдэж байна, гэвч хоёр Э таалагдахгүй байна гэж зарим нь ярих юм билээ?

-Энэ бол цэцэрлэгийн хүүхдүүдийн яриа. Надад уг нь гоё байна, даанч багш нь таалагдахгүй байна гэдэгтэй яг адил. Улстөр бол хатуу тоглоом. Хүссэн хүсээгүй бусдыг манлайлж, хийж чадаж буй тэр лидерээ хүлээн зөвшөөрч чадах зүрх, зоригийг гаргах л хэрэгтэй. Үнэхээр таалагдахгүй бол улстөрд ороод ч хэрэггүй. Ер нь сүүлийн хорин жилийг харахад Н.Энхбаярыг үргэлж буруутгах гээд байдаг юм. Бүх албан тушаалыг хашчихлаа, одоо болно гээд л ярих дуртай. Монгол төрийг зүгээр л оочерлож байгаад ээлж, ээлжээрээ удирддаг юм уу. Цагаар ээлжээ сольдог шөнийн манаа биш шүү дээ. Харин ч бүх өндөр албан тушаалыг хашиж үзсэн хүн асар их туршлага хуримтлуулсан байх сайн талтай. Түүнийг ашиглах нөөц, бололцоо нь дуусаагүй байна. Яах вэ, АНУ шиг биш юм аа гэхэд хойд хөршийн дайнд хүрч хөгжсөний дараа Н.Энхбаяр одоо больё гэвэл ойлгож болно. Гэтэл өнөөдөр Монгол Улсаа аврах уу, алах уу, эсвэл үхэх үү, сэхэх үү дээрээ тулчихаад байна шүү дээ.

-Өнөөдөр та Н.Энхбаяр даргад хир халдаахгүй өмг өөлөөд л байна. Яагаад гэнэт Н.Энхбаяр гэх болов оо?

-Би Н.Энхбаяр, Х.Баттулгыг эсвэл М.Энхсайханыг дагаж далдаганадаг хүн биш. Тэгэхдээ ний нуугүй хэлэхэд би улстөрчдөөс чадах чинээгээрээ дэмжиж байсан гуравхан хүн л байдаг. 1990-1998 онд талийгаач С.Зоригийг дэмжиж байлаа. Төдийгөөс одоог хүртэл Монгол Улсад ихийг хийж, бүтээж чадна гэж М.Энхсайхан даргад бас итгэж ирсэн. Мөн Н.Энхбаяр даргыг дарга аа гэж боддог. С.Зориг гэдэг хүнийг өнгөрсний дараа улстөрчдийг нэлээн ажигласан. Үүний үр дүнд хоёр Э гарцаагүй тодорсон гэж болно.
С.Бэлэгмаа
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.03.02


 Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.03.02





Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Ширэнгэн ой.



Ширэнгэн ой.
Дэлхийн шилдэг баримтат киноноос




 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 


МУГЖ Ж.Сүххуяг: Талийгаач эхнэрийн маань дүү хоёр өрөө байрыг минь авах гэж намайг "ганц худагт" хийсэн



Амьдрал гэдэг гэрэл сүүдэртэй оршиж, зовлон жаргал, алдаа оноо, баяр гуниг, нулимс инээд хослож байдаг.......
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
......... Амьдралын бүхий л гэрэлтэй сүүдэртэй талуудыг туулж гарсан хүн бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг. Монголын кино урлагт өөрийн гэсэн зам мөрөө үлдээсэн энэ хүний амьдрал адал явдал, баяр гуниг, итгэл найдвар, эрч хүчээр дүүрэн. "Тэргүүн" сонин энэ дугаарынхаа хойморт МУГЖ Ж. Сүххуягийг урьж, уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар илэн далангүй ярилцлаа.

-Танд болон танай гэр бүлд луу жилийн cap шинийн мэнд хүргэе. Cap шинэ хэр өргөн болов. Жилээс жилд золгох хүний тоо нэмэгдэж байна уу?

-Баярлалаа. Танай сонины хамт олонд болонд уншигчдадаа cap шинийн мэнд хүргэе. Cap шинэ их өргөн дэлгэр сайхан боллоо. Би айлын том, манай эхнэр бас айлын том нь учраас бүгд л бид хоёр дээр ирж золгоно шүү дээ. Цаг хугацаа гэдэг чинь ямар ч хурдан юм бэ. Би нэг мэдэхэд 53 нас хүрсэн өвөө болсон байна. Багш нартайгаа очиж золголоо, ахмадуудаа хүндэтгэж явбал буян нь надад ирэх байх.

-Та нэг хэсэг урлагаас хөндийрсөн. Харин сүүлийн үед кино урлагтаа эргэн ирж нэг хэсэг хүмүүсийг баярлуулж байгаа. Энэ онд ямар уран бүтээл дээр ажллаж байна?

- Би ерөөсөө урлагаас хөндийрөөгүй, урлаг ч надаас хөндийрөөгүй. Намайг чимээгүй байлаа гэж хүмүүс их ярьдаг. Яагаад чимээгүй байснаа би тайлбарлах албагүй. Өөрийнхөө дуу хоолойг хүмүүст хүргэж л байсан. Хэвлэлээр миний тухай янз бүрээр л бичлээ. Муу дүрд тоглосон гэж ч муу хэлүүлж үзлээ. Би    амьдардгаараа амьдраад, үр хүүхдийнхээ төлөө зүтгээд, хүнээрээ байсан л гэж боддог. Гэхдээ авьяас хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Би кинонд тоглож чадна, авьяастай хэвээрээ байгаа. Заавал хаанд тоглох албагүй. Зүгээр л энгийн дүрд тоглож болно биз дээ. Энэ жил урлагийн бурхан намайг ивээж, их л завгүй байна. Богдын кинонд тоглолоо, "Нар сарны зааг", "Өрлөг жанжин", "Тусгаар тогтнол" зэрэг кинонуудад тоглолоо. "Тусгаар тогтнол" кинонд би зураачийн дүр бүтээсэн. Би уран зураг их сонирхдог. Гэхдээ надад нэг хүн "Урлаг бол шорлог биш, урлан бол жорлон биш" гэж хэлж байлаа. Тийм болохоор би шорлог, жорлон болохыг хүсдэггүй. Тэгээд л уран зураг зурах гэж хичээгээгүй юм. Одоо "Соён гэгээрүүлэгч" гээд шинэ телевизэд орчуулагын киноны дуу оруулаад л явж байна.

-Та урлагаас хөндийрөөгүй  юм байна. Тэгвэл Сүххуяг жүжигчин уран бүтээл хийгээгүй нэг хэсэг хугацаа өнгөрсөн байх аа?

-Тийм, уран бүтээл хийгээгүй. Алсаас харж байсан юм. Зах зээлийн нийгмийн эхэн үед талх хэдэн төгрөг, урлаг хэдэн төгрөг байлаа. Сүххуяг хаан биш ядуу жүжигчин шүү дээ. 1991 онд "Шинэ кино" компани гэж байгуулагдаад, нийлж найман кинонд туслах найруулагчаар ажилласан. Хөдөө, гадаа их явсан. Киногоо гаргах гэж бөөн юм болно. Тийм ажил хийж, ар гэрээ тэжээж байлаа. Амьдрал үнэхээр хэцүү байсан. Урлаг тэр үед нэг хэсэг золиосонд гарсан шүү дээ. Тиймээс л ард түмэнтэйгээ уулзаж, ойр байж чадаагүй байхгүй юу. Гэхдээ би урлагаас хөндийрч чадахгүй юм билээ. Манайх 11 дүгээр хороололд байхад би 100 айлын урланд орж будаг үнэртдэг байсан. Гипс үнэртэж, төмөр яаж хөөхийг харж өөрийгөө тайвшруулдаг байлаа.

-Та чинь тэгэхээр жүжиглэхээс гадна уран зураг бас зурдаг байх нь ээ?

-Миний аав уран Гомбожав гэдэг хүний удам юм билээ. Аав маань ч гэсэн гарын дүйтэй хүн байлаа. Түлээний мод аваад л боорцогны хэв хийчихдэг байсан. Тийм болоод ч тэр үү зураг зурдаг, сонирхдог байлаа. Багадаа зургийн дугуйланд явдаг байсан юм. Янз бүрийн л зураг зурдаг байлаа. Гэхдээ одоо надад нэг ч зураг байдаггүй юм. Зураг надад урлагийн амтыг анх мэдрүүлсэн. Сая үзэсгэлэнгээ нээсэн Цэнгүүнжав гээд зураач залуу миний хөргийг зурж өгсөн. Одоо манай гэрт байгаа.

-Одоо кинонд жижиг гэлтгүй дүрд тоглоход гайгүй мөнгө өгчихдөг болсон. Социализмын үед авах ёстой цалингаа л авдаг байсан уу. Таны хамгийн өндөр үнээр тоглосон ямар кино байдаг бэ?

-Би ерөөсөө шагнал мөнгө гэж горьдоггүй. Гэхдээ надад тодорхой хэмжээний цалин мөнгө өгөлгүй яах вэ. Хүн хийх ёстой юмаа хийчихээд хүнээс мөнгөө нэхэх хэрэгтэй биз дээ. Хийгээгүй байж хүнээс мөнгө нэхнэ гэдэг чинь ариун явдал уу. Театрын цалин, зургийн мөнгө, уран бүтээлийн шагнал гээд бас ч гайгүй авна. Одоо бол гэрээ байгуулчихдаг болсон байна лээ. Хамгийн сүүлд "Цагаан дуганы мөхөл" кинонд Цэрэндавга ах маань ярьж өгч байж нэг сая төгрөгөөр тоглосон. "Мандухай цэцэн хатан" кинонд тоглоод 9000 төгрөг авч байсан юм байна. Сүххуяг өнөөдөр нэр алдар, мөнгө хөөцөлдөөд явсан бол амьдрал нь сайхан л байх байсан. Даанч би тэгж яваагүй. Би мөнгөөр биш сэтгэл зүрхээрээ кинонд тоглодог юм. Уран бүтээлийг мөнгөөр үнэлж болохгүй.

-Та "Мандухай цэцэн хатан" кинонд тоглоод хоёр өрөө байраар шагнуулж байсан. Одоо тэр байрандаа амьдарч байна уу. Таныг тэр байраа зараад гудамжинд гарсан гээд л цуураад байсан?

-Би Мандухайд тоглоод хоёр өрөө байраар шагнуулсан. Намайг    Мандухайд тоглосны дараа "Гавьяат авах уу, байр авах уу" гэж асуусан. Тэгэхээр нь би "Хашааны гавьяатаар яах вэ, байр авъя" гэж хэлээд л хоёр өрөө байр авсан юм. Түүнийгээ алдчихгүй амьдарч байгаа. Намайг архинд ороод, байраа алдсан гэж ярьдаг юм билээ.

-Танай хоёр охин багаасаа    кинонд тоглож байсан. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн үү?

-Хоёр охин маань "Хүйн холбоо" кинонд тоглож байсан юм. Том охин маань "Зохиомж" дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. Удахгүй нэг телевизэд ажилд орох гэж байгаа. Манай охидуудад ээжийнх нь зан ааш их байдаг шүү.

-Та зээгээ кинонд тоглуулсан байсан уу. Энэ нь тохиодлоор кино хальсанд үлдчихсэн үү эсвэл та санал болгосон уу?

-Би "Ээжээ" кинонд өвөөгийн дүрд тоглосон юм. Энэ үеэр миний зээ төрж, би жинхэнээсээ өвөө болсон. Зээ маань төрөөд cap болж байхдаа энэ кинонд тоглосон. Тийм болохоор "Ээжээ" гэдэг кинонд тоглосондоо их бэлэгшээж байгаа. Ерөөсөө л нялх хүүхдийн зураг авах хэрэгтэй болсон юм л даа. Тэгээд л би зээгээ зураг авалтад нь оруулсан. Энэ киног хийж байгаа хүүхдүүд надад санал тавьсан юм. Би өөрөө залуу, оюутан байж үзсэн. Кино урлаг гэдгийг ойлгодог учраас туслахыг хичээсэн. Би хэзээний л урлагийн сэтгэлгээтэй хүн. Багш нар маань надад "Чи нэгдүгээр дамжаандаа жүжигчин, хоёрдугаар дамжаандаа гавьяат, гуравдугаар дамжаандаа Ардын жүжигчин, дөрөвдүгээр дамжаандаа хүн болоорой" гэж хэлж байсан. Тийм зарчмаар би хүн сэтгэлээ гаргаж, энэ залууст тусласан. Мөнгө төгрөг нэхээгүй. Намайг урьсанд баярлаж байгаа. Би кинонд тоглооч гэж урьсан хүн бүрт баярладаг.

-Та "Мөнхтэнгэрийн хүчин дор" киноны Чилүгэн, "Мандухай цэцэн хатан" киноны Батмөнх даян хааны дүрээр монголын кино түүхэнд мөнхөрсөн. Одоо дахиж ийм мундаг түүхэн дүр бүтээх болов уу. Уран бүтээлчээс ард түмэн үргэлж шинийг нэхэж байдаг?

-Намайг кинонд тоглоосой гэж олон хүн хүсч байсан байх. Би кинонд тоглохгүй удаж байгаад "Суудал" гэдэг жүжигг тоглосон. Б.Галааридын зохиолоор бүтсэн энэ жүжгийг Б.Мөнхдорж багш маань найруулж, намайг Их нирун улсын хаанд тоглуулсан юм. Жүжигт тоглоод гарч ирэхдээ их баярласан. Би баярлахаас гадна ард түмэн баярласан юм шүү. Тэр үед ядарсан нэг эмгэн дугтуйнд 100 төгрөг хийж өгчихөөд миний өмнө сөхөрхөд их гайхсан. Ард түмэн намайг ингэтлээ хүлээж байж дээ л гэж бодсон. Би тэр үеийг хэзээ ч мартдаггүй. Би хэзээ ч Ц.Гантөмөр, Л.Жамсранжав гуайн дээр гарч чадахгүй. Гэхдээ дээр нь гарахын төлөө тэмцсэн сэтгэл минь тэндээс харагддаг байх. Би Чилүгэндээ дэндүү хайртай. Хүний амьдрал өөрөө түүх байдаг. Дүрүүд бол зохиол. Би амьдрал дээрээ бас өөрийнхөө түүхийг бүтээсэн. Тэр 13 дугаар зууны түүхийг тухайн үед ард түмэнд хүргэж чадсанаараа би мөнхөрч болно. Тухайлбал А.Очирбат гуайг Итгэлт баян гэдэг биз дээ. Түүн шиг л намайг Батмөнх даян хаан гэдэг. Энэ түүх бүтээсэн юм биш. Миний мэргэжлийн онцлог юм даа.

-Ер нь та яагаад театраас гарсан юм бэ?

-Би Мандухайд тоглосны дараа 1987 онд "Хайрыг хайрла" жүжигт тоглосон. Тэр үед би тайзан дээрээс унаад бэртчихсэн юм. Миний бүдүүн, нарийн гэдэс, сэмж язраад дөрвөн удаа хагалгаанд орсон. Тэгэхэд И.Нямгаваа найруулагч байсан юм. Хагалгаанаас гараад театртаа нэг жил үйлдвэрчний хорооны дарга хийсэн. Нэг өдөр улс төрийн товчооны дарга ирлээ гэхэд нь би очиж тоглосон. Тэр тоглолтын дараа "Хүүхэд залуучууд"-ын театрын тайзыг үнсээд, үзэгчид надад бэлэглэсэн цэцгийг намайг эмчилсэн Бат-Оргил    эмчид өгснөөс болж хурлаар ороод халагдаж байлаа. Тэр цэцгийг эмчид биш Батмөнх даргад өгөх ёстой юм гэсэн. Харин нэг жил гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхад Б.Бапжинням, Б.Мөнхдорж, Н.Сувд гээд миний багш нар "Энэ хүн Монголын кино урлагт хэрэгтэй шүү" гэдэг сэтгэлээр эргэж ирж байлаа. Монголын урлагийнхан бүгд л эргэж ирдэг байсан. Бүгд "Чи босно шүү, кино урлагт хэрэгтэй байна" гэдэг байсан болохоор сэтгэлийн тэнхээтэй байж чадсан. Театраас гараад гурван cap болж байтал Б.Балжинням багш яриад "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны Чилүгэний дүрд тогло. "Энэ дүрд чи л тоглоно. Миний хүү л гаргаж чадна" гэж хэлсэн. Тэгж л би тоглосон юм. Гэхдээ багшийнхаа сэтгэлд хүртэл тоглож чадаагүй байх гэж дотроо боддог. Харин өөрийнхөө сэтгэлд хүртэл тоглосон.

-Сая театрын 80 жилийн ой болж нэлээн өргөн тэмдэглэлээ. Мэдээж танд урилга өгсөн биз дээ?

-Миний хань нэг хоногийн өмнө догдлоод л хувцсыг минь бэлдээд байсан. Даанч надад урилга ирээгүй. Би дотроо битүүхэн хүлээгээд л, гаднаа эхнэрээ тайвшруулаад л сууж байсан. Урилга ирээгүй.

-Таныг Чилүгэний дүрийг бүтээснээрээ алтан    үеийн жүжигчдийн ачийг нь хариулсан хүн гэж би боддог шүү?

-Дүр хэзээ ч давтагддаггүй. Одоо Цогт тайжийн дүрийг Ц.Цэгмэд гуай шиг бүтээх хүн нэг ч байхгүй. За яах вэ дуурайж болох юм. Харин Батмөнх даян хааны дүрийг надаас илүү бүтээх хүн гараад ирвэл би баярлана. Чилүгэний дүрийг ч бүтээх хүн гарч ирж болох юм. Залуу уран бүтээлчид чадалтай, авьяастай    болж. Үүгээрээ л ялгаатай. Тэр мундагуудыг давтах хүн байхгүй байхад надаас илүү тоглох хүн байхыг үгүйсгэхгүй.

-Гэхдээ л тан шиг бүтээнэ гэж байхгүй?

-Яах вэ дээ, тухайн үедээ л үзэгчид үнэлсэн юм байгаа биз. Хүмүүсийг үе үеэр нь ялгаж, зааглаж байна. Одоо намайг Чилүгэн, Батмөнх даян хаанд тоглосныг хэн мэдэх юм. Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг гэж таньдаггүй л байхгүй юу. Автобусанд суухад надаас мөнгө нэхдэг. Би гавьяатын тэмдгээ зүүгээд явахыг хүсдэггүй. Хүнээрээ л байхыг хүсдэг. Бидний мэргэжил чинь хүн судлал шүү дээ. Бид чинь зүгээр л энгийн ард түмний нэг хэсэг. Барилгачинтай л ялгаагүй. Барилгачин энэ барилгыг би барьсан шүү гэж үр удамдаа хэлнэ биз дээ. Түүн шиг би тэр кинонд тоглосон гэж хэлнэ шүү дээ. Амьдрал чинь ийм л энгийн. Өнөөдөр од гээд л яриад байна. Тэнгэрт л од байхаас газарт над мэтийн хүн л байдаг юм.

-Сүүлийн үед телевизээр солонгосын савангийн дууриас өөр кино гарахаа больсон болохоор алтан үеийн жүжигчдээ автобусны кондуктор хүртэл
танихаа байсан юм байлгүй дээ?


-Хүн нас ахина, өөрчлөгдөнө. Тэгээд л таньдаггүй юм байлгүй дээ. Гэхдээ би урлагт бүтээсэн дүрүүдээрээ л бахархаж, баярлаж явдаг. Дүрээрээ л үлдэнэ дээ гэж боддог болохоор хүмүүст гомддог юм байлгүй дээ. Би Ардын жүжигчин Ц.Гантөмөртэй таарахдаа өвдөгнөөс нь адис авдаг. Н.Сувдаа багшдаа үнсүүлдэг. Ард түмэн тэднийг над шиг л хүндэлдэг байх. Харин намайг хүмүүс танихгүй бол яахав дээ. Би группт байдаг болохоор үнэмлэхээ үзүүлээд л автобусанд явчихдаг.

-Таныг нэг хэсэг архичин боллоо, бараг л траншейнд амьдарч байна гэж шуугиж байсан?

-Тэр юу ч биш. Түүнээс ч илүү муу хэлж байсан. Монголын урлагийн бүх л хүмүүс тийм замаар замнадаг юм шиг байна лээ. Би архи уусан. Алдсан. Гэхдээ л амьдралаа эргүүлээд олоод авсан. Одоо сайхан л амьдарч байна.

-Таныг эхнэрийнхээ амийг хорлосон гэж хардаж "Ганц худаг"-т хүртэл суулгаж байсан?

-Үнэндээ би тийм хэрэг хийх хүн мөн үү. Хүнийг арай ч тэгж "алж" болохгүй л дээ. Цагдаа нар ч тэгж буруутгаж, хардаж шалгасан юм. Надад маш хүнд байсан. Талийгаач эхнэрийн маань дүү Налайхад байдаг хүүхэн, өргөмөл охиныг маань асрамжийн газарт өгчихөөд төрсөн охин, хоёр өрөө байрыг минь авах гэж л ийм муухай юм хийсэн юм билээ. Би хүн алж, хүрээ талаагүй. Манай талийгаач сүүлдээ траншейны хүмүүстэй нийлж уудаг болчихсон байсан. Бид гэртээ нийлж ууж байгаад найзынхаа нөхөртөө хамт гарч яваад зодуулсан юм.

-Таныг яг ямар үндэслэлээр хардах болсон юм бол. Таны талийгаач эхнэрийг сүүлийн үеүдэд архи их уудаг болсон гэдэг юм билээ?

-Эмэгтэй хүн чинь их өрөвдөлтэй юм билээ. Намайг архинаас гаргах гэж нададтай зэрэгцэж архи уусаар байгаад нэг мэдэхэд л архичин болсон байсан. Би тэр үед монголын кино урлагт гомдож архи уудаг байлаа. Д.Сэдэд багшид минь гавьяат өгөөгүй учраас Н.Энхбаяр ерөнхийлөгч рүү агсам тавьж байсан юм.

-Таныг "Ганц худаг"-т байхад хүмүүс яаж хандаж байв. Тэнд хэр удаан суусан бэ?

-Гурван cap болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын гэргий Ш.Цэвэлмаа гуайн эгч Ш.Итгэл гэдэг өмгөөлөгчид би их баярлаж явдаг. Хүн бүр намайг эхнэрээ хөнөөсөн гэж бодож байхад тэр хүн л "Сүххуяг хэзээ ч хүн алахгүй. Яагаад гэвэл миний хүргэнээс Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авч байсан юм" гэж хэлээд намайг өмгөөлж байсан. Тэр хүнийг би ээж шигээ хүндэлдэг. Гэр бүл, үр хүүхдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлэх хэрэгтэй.    Өнөөдөр тэр хүний хүчээр би зээгээ харлаа, өвөө боллоо. 8-15 жилийн ял төлөвлүүлчихсэн байхад бүх үнэн мөнийг нь ялгаж салгаж өгсөн. Гэхдээ тэр газарт чинь жинхэнэ хүмүүс, амьдрал, хүнтэй зөв харьцах соёл байдаг юм билээ. Гадаа байгаа орчныг хүн тэнд дотроо тээж байх ёстой юм гэдгийг мэдэрсэн. Түүнээс биш танхайраад, солиороод, орилоод байсан бол хэцүүдэх байсан биз. Хүний амьдралд гомдол, шанапал хоёр цуг явдаг юм гэдгийг тэнд байх даа л мэдэрч байлаа.

-Танд өмгөөлөгч авах мөнгө байгаагүй юм уу?

-Байгаагүй. Хэн ч намайг өмгөөлөхгүй, би өөрийгөө өмгөөлнө гэж байхад тэр хүн хүрч ирээд би чамайг үнэгүй өмгөөлнө гээд л өмгөөлсөн.

-Мөрдөнд байхад тантай хүмүүс яаж харьцаж байв. Бас нэртэй жүжигчин болохоор арай гайгүй хандана биз?

-Цагдаа    нар хуулийнхаа дагуу, хүмүүс хүн ёсоор харьцаж байсан. Даян хаан, Чилүгэн гэж харьцаж байгаагүй. Цагдаа нар намайг баривчлаад, гар дээр юм бичээд л оруулсан. Би долоо хоног нойргүй байсан. Ном уншиж л өнгөрөөдөг байлаа. Ж.Пүрэв гуайн "Манан будан" роман хэсэг хэсгээрээ л олддог байлаа. Бүхнийг мартахын тулд л тэр номоо уншина. Сүүлдээ за за тэр явдаг газар руу нь явъя даа гэж бодсон. Яг итгэл алдраад 45 хонож байхад Ш.Итгэл эгч ирж уулзсан. Тэгээд л жаахан сэтгэл сэргэсэн. Тэнд байхад долоо хоногт гурван удаа гадаа гаргадаг байсан. Д.Хишигээ, Я.Баярсайхан гээд хүмүүс надад тусалж байсан. Хүн хуулиа л дагавал болдог юм билээ. Гадаа гараад л тамхи татна. Зогсохоор өвдгөөр хатгуулдаг байсан. Тэр үед Дамбын Хишигээ "Сүхээ ах, та битгий "Алтан навч" татаад бай. Биед чинь муу. Та "Kent" тат гээд л блокоор нь өгдөг байсан. Хоёр охиндоо өгөөрэй гээд л мөнгө өгнө. Тамхи татаад зогсч байхдаа "Хүн амьдралдаа иймэрхүү юм үзэх хэрэгтэй. Тэгж байж л хат сууна" гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа. Гэхдээ л шүүх хурал дээр айсан шүү. Хоёр охиндоо санаа зовсон, айсан, хямарсан. Харин өнөөдөр үр хүүхэддээ харагдаад сайхан амьдарч байна. Энэ бол Ш.Итгэл өмгөөлөгчийн гавьяа.

-Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Таныг мандаж явахад нөхөрлөж байсан андууд ядрах цагт яаж хандаж байх юм?

-Би өөрийгөө ядарсан гэж хэлэхгүй. Хүмүүсийн хэлдэг шиг архинд живээд, сүйрсэн ч юм байхгүй. Намайг театрт байхад "ТАС" корпорацийнхан "Сансар" кино театрыг авчих гэж байсан. Тэгэхэд нь би урлагтаа үнэнч гээд аваагүй. Түүний дараа "Чилүгэн" гэж компанитай байсан. Захирлаар нь Мандухай, Чингисийн бүх хувцсыг хийсэн Оргодол гэдэг хүн байлаа. Сайхан залуу. Одоо хүртэл байгаа. Түүний үр хүүхдүүд манайхаар орж гардаг. Би тэр хүмүүстэй нийлээд багшдаа зориулж "Эргүнэ хунгийн домог" гэдэг кино хийсэн. Хүнийг мартдаггүй, хаядаггүй найз нөхөд гэж байдаг юм. Өөр бусдын тухай яриад яах вэ.

-Одоо та элэг бүтэн сайхан амьдарч байна. Энэ бүхэн одооны ханьтай чинь салшгүй холбоотой байх. Энэ хүнтэй яаж танилцсан юм бэ?

-Миний эхнэр чинь эмч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн хүн л дээ. Би ядарч явахад таарч, танилцаж намайг энэ амьдрапд дахин амьдрах итгэл хайрласан бурхан юм шүү. Бид ханилаад бараг дөрвөн жил болчихож. Бид хоёр дөрвөн хүүхэдтэй нийлсэн. Хоёр том маань тусдаа гарсан.

-Одоо найз нөхөдтэйгээ таарахаараа хааяа нэг татаж байгаа биз дээ?

-Ах нь нэг их уухгүй байгаа. Бие муу болохоор. Хааяа л нэг татах юм даа. Миний эхнэр сайн хүн. Анхаарал халамж ч сайн тавьдаг. Тэр хүнийг бодсон ч архи уугаад яваад байх учиргүй.

-Та чинь тал харавсан байх аа. Одоо таны бие тэнхээ гайгүй биз дээ?

-Миний бие зүгээр. Тал харваад дөрвөн жил болж байна. Ханийнхаа буянаар одоо сайхан л болж байна. Түүнээс биш нэг өвдөөд байхгүй шүү. "Харин ч шөнө дөл болтол кино үзээд эхнэртээ загнуулна шүү дээ.

-Та амьдралын хатуу хөтүү, зөөлөн зөвийг туулж ирсэн хүн. Таныхаар аз жаргал гэж юу вэ. Энэ олон жилийн дараа бодоход шүү дээ?

-Зээгээ харах л аз жаргал юм билээ. Би хараад л уйлсан. Зээдээ Есү гэдэг нэр өгсөн. Одоо зээгээ харах болгондоо уйлдаг. Амьдралын аз жаргал бол үр удмаа харах л юм билээ. Би охиноо хараад, зээгээ хараад л хамгийн их баярлаж байсан даа. Ах нь долоон жил хүүхэдгүй явсан. Тэгээд асрахаас хүүхэд өргөж авч байлаа. Тэр охин маань намайг өвөө болгосон. Охидууд маань бүгд л мэргэжилтэй болчихлоо. Хүн амьдралдаа нэг л шулуун шугамаар явах ёстой. Миний аав, Д.Сэдэд багш хоёр ч хэлдэг байсан. "Чи амьдралын нэг л шугамаар яв. Явах замдаа согтуу хүн шиг гуйваж болох юм. Гэхдээ хазайсан ч гэсэн шугамдаа орж, амьдралаа эргүүлж авах нь чиний ухаанаас шалтгаална" гэж. Би амьдралдаа алдаж, онож явсан. Гэхдээ тэр бүхнийг тоодоггүй. Харин аавыгаа баярлуулж чадаагүй дээ л өөртөө гомддог.

-Яагаад. Харин ч олон сайхан дүр бүтээж баярлуулсан юм биш үү?

-Үгүй. Аав минь баярлаагүй. Ээж минь ч баярлаж чадаагүй байх гэж боддог. "Болд хэрхэн хатаагдсан нь" жүжгийн Павел Корчагины дүрд тоглочихоод гараад ирэхэд ээж минь "Би арай ч ийм тахир дутуу хүүхэд төрүүлээгүй дээ" гэж хэлж байсан. Аав минь ээжийг дагуулаад юу ч хэлэлгүй автобусанд суугаад л явж байсан. Тэр явдлыг бодохоор л нулимс гардаг юм.

-Ярилцсанд баярлалаа

Л.Цэдэвсүрэн
Эх сурвалж: "Тэргүүн" сонин

Шинэ үе- Цагаан сар . шинэ хошин шог...


Шинэ үе- Цагаан сар . шинэ  хошин шог...
  Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Thursday, March 1, 2012

2012.03 сарын Зурхай




Хонь

Ажил дээр бүх зүйл хэвийн байх ч хэнд юу хэлж байгаагаа анхаар. Даргатайгаа маргалдахын хэрэггүй, үгийг нь сонсож, алдаагаа.............
  Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй


............... дор бүр нь зас. Мөнгөө гамтай үр, учир нь хэрэггүй зүйлд үрчихсэнээ дараа нь анзаараад харамсаж магадгүй. Шаардлага гарвал мөнгө зээлж болно, гэхдээ буцааж өгөх хугацаагаа сайтар бодолцоорой. Хэрэгцээнээсээ илүүг зээлэх хэрэггүй. Энэ сар хайртай хүнээ эцэг эхдээ танилцуулах ч юмуу хамт амьдарч эхлэх зэргээр харилцаагаа шинэ түвшинд гаргахад тохиромжгүй. Бие биенээ дэмжиж, аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлж, найз нөхөдтэйгөө уулзаж, олон нийтийн газруудаар яв. Бүү муудалц, хайрт чинь танд үнэхээр эрхэм бол аль болох буулт хийхийг хичээ. Эрүүл мэнддээ анхаарч, цэвэр агаарт гарч, спортоор хичээллэ. Ээлтэй өдрүүд: 2, 10, 12, 19, 24, 29
Тааруухан өдрүүд: 3, 5, 7, 21, 27, 31




Үхэр



Урин хаврын уур амьсгал танд сайн сайхан мөч олныг бэлэглэнэ. Ажил болон хичээл сургуулийн нөхцөл байдал сайжирна. Ажилдаа үнэхээр мэргэшсэн гэдгээ харуулж чадах юм бол удирдлага чинь бусдаас онцгойлон таныг анзаарах болно. Энэ сард танд шинэ боломж олноор гарч ирэх тул ашиглахыг хичээгтүн. Санхүүгийн тал дээр байдал тогтвортой байна. Мөнгөө бодлоготой зарцуулж орлогоо нэмэгдүүлэхийг хичээ. Бизнесийн хамтрагчтайгаа бүү маргалд, асуудлыг мэргэжлийн түвшинд шийд. Үл хөдлөх хөрөнгөөс ашиг олох юмуу өв хөрөнгө өвлөж авч магадгүй. Гэр бүлийнхэн, ойр дотныхонтойгоо ойр бай. Хайртдаа гэнэтийн бэлэг барьж баярлуулаарай. Хүний амьдралд гэр бүл хамгаас эрхэм гэдгийг үргэлж санаж яв. Гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөддөө анхаарал тавь. Өөдрөг байж үргэлж инээмсэглэл цацруулж яваарай. Зохистой хооллож, спортоор хичээллэх хэрэгтэй. Ээлтэй өдрүүд: 8, 12, 22
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 1, 4, 11, 28




Ихэр



Нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхэд анхаарах үе үргэлжилнэ. Өөрийгөө харуулах цаг нь иржээ. Одоо гаргаж буй хичээл зүтгэл чинь ойрын ирээдүйд үр дүнгээ өгөх болно. Тодорхой зорилго тавьж түүнийгээ биелүүлэхэд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Олон нийтийн ажилд ч идэвхтэй оролц. Энэ үед банкинд данс нээвэл их хэмжээний хадгаламжийн үүд нээгдэнэ. Танд хэн нэгэн хайр сэтгэлээ илчлэх юмуу та хэн нэгэнд хайртай болсноо хэлэхээр шийдсэн бол зүрх сэтгэлээ дага. Дархлаагаа сайжруулахад анхаар. Хаврын хавсарганд өртөж ханиад томуу, эсвэл жижиг төрлийн өвчин тусч магадгүй. Цэвэр агаарт гарч, жимс ногоо түлхүү хэрэглэ. Ээлтэй өдрүүд: 9, 11, 17, 23
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 3, 5, 6, 22,




Мэлхий



Энэ сар банк санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ажиллагсдад амжилттай. Спорт болон шоу бизнес, сурган хүмүүжүүлэх ажилд бас амжилт гаргана. Хэрвээ та бүх зүйлийг зөв, хугацаанд нь хийвэл орлого сайн байна. Идэвхтэй ажилла, тэгвэл хувь заяа таныг ивээх болно. Хайр сэтгэл идэвхиж эхэлнэ. Ялангуяа 15-ны өдөр романтик үе тохиож, хосуудын харилцаа сайжирна. Энэ сард хүүхдүүдтэйгээ бүрэн ойлголцолд хүрч, тайвшралыг мэдэрч, оны эхэнд алдагдсан өөрийгөө эзэмдэх чадвараа дахин олж авна. Ханиа хайрлаж, илүү их анхаарал хандуулах аваас бүх зүйл сайхан болно. Амьдралын идэвхтэй хэмнэл нь танд эерэг энерги, эрч хүч бэлэглэнэ. Спортоор хичээллэж, зөв зохистой хооллож, дэмий зуршилд бүү авт. Ээлтэй өдрүүд: 10-23
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 1-10- ажил дээр, 23-31-бусад байгууллагтай холбоотой ажил төрөлд




Арслан



Ажил ихтэй, маш сайн ажиллах сар. 25-наас эрч хүч бага зэрэг суларч, өөртөө итгэх итгэл алдрах, ядарч сульдах магадлалтай. Мөнгө санхүүгийн хувьд уналт өсөлт гайгүй ч сарын сүүлээр их хэмжээний мөнгө дэмий үрэгдэх юмуу алдаж гээх магадгүй тул болгоомжил. Олон хүн урт хугацаатай зээл авахыг хүснэ. Гэхдээ үнэхээр зээл авах шаардлагатай эсэхээ сайтар эргэцүүлж бодоорой. Хосууд хайр дурлалын хувьд харьцангуй тогтвортой байна. Харин ганц бие хүмүүс тохиолдлын харьцааг илүүд үзнэ. Бүсгүйчүүд эрчүүддээ илүү их анхаарал халамж тавина. Ээлтэй өдрүүд: 4, 6, 8, 12, 26
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 1, 7




Охин



Ажилдаа хамаг анхаарлаа хандуулснаар цаг үргэлж хайртай хүнээ бодохоо болино. Танд гэрлэх санал юмуу албан тушаал дэвшүүлэх санал хараахан тавиагүй байгаа бол энэ сард тийм үйл явдал болох магадлал өндөр. Хэрвээ хийх ёстой зүйлээ хийчихээд байхад чинь зохих ёсоор үнэлэхгүй байгаа юм шиг санагдвал зоригтойгоор ажлаа сольж болно. Илүү дээр боломж чамайг хүлээж байж магадгүй юм. Өөрчлөгдөх, хөгжих, хэрэгтэй цагтаа хаях зүйлээ хаяхаас эмээх хэрэггүй. Мөнгөө гамтай зарцуул, бүгдийг зугаа цэнгэлд зарцуулахын хэрэггүй, маргааш гэдэг өдөр байгаа гэдгийг сана. Материаллаг талаа хөгжүүлэхэд бүх хүчээ шавхаад байлгүй оюун санаагаа ч хөгжүүлж эхэл. Эргэн тойрноосоо амьдралын баяр баясгаланг мэдэрч, цээж дүүрэн чөлөөтэй амьсгал. Хувийн харилцаа чинь аажмаар сайжирч зөв урсгалдаа орно. Архаг өвчин сэдэрч магадгүй учраас хүндрүүлэхгүйн тулд цаг тухайд нь эмчид үзүүл. Хөнгөн атлетик, усан спортоор хичээллэж, иллэг хийлгэ. Ээлтэй өдрүүд: 5, 9, 25
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 1, 4, 11, 28




Охин



Ажилдаа хамаг анхаарлаа хандуулснаар цаг үргэлж хайртай хүнээ бодохоо болино. Танд гэрлэх санал юмуу албан тушаал дэвшүүлэх санал хараахан тавиагүй байгаа бол энэ сард тийм үйл явдал болох магадлал өндөр. Хэрвээ хийх ёстой зүйлээ хийчихээд байхад чинь зохих ёсоор үнэлэхгүй байгаа юм шиг санагдвал зоригтойгоор ажлаа сольж болно. Илүү дээр боломж чамайг хүлээж байж магадгүй юм. Өөрчлөгдөх, хөгжих, хэрэгтэй цагтаа хаях зүйлээ хаяхаас эмээх хэрэггүй. Мөнгөө гамтай зарцуул, бүгдийг зугаа цэнгэлд зарцуулахын хэрэггүй, маргааш гэдэг өдөр байгаа гэдгийг сана. Материаллаг талаа хөгжүүлэхэд бүх хүчээ шавхаад байлгүй оюун санаагаа ч хөгжүүлж эхэл. Эргэн тойрноосоо амьдралын баяр баясгаланг мэдэрч, цээж дүүрэн чөлөөтэй амьсгал. Хувийн харилцаа чинь аажмаар сайжирч зөв урсгалдаа орно. Архаг өвчин сэдэрч магадгүй учраас хүндрүүлэхгүйн тулд цаг тухайд нь эмчид үзүүл. Хөнгөн атлетик, усан спортоор хичээллэж, иллэг хийлгэ. Ээлтэй өдрүүд: 5, 9, 25
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 1, 4, 11, 28




Жинлүүр



Үйл ажиллагаа идэвхжиснээр олны дундаас анзаарагдаж, үлгэр жишээ болно. Бүх юм бүтэж байгаа мэт санагдана. Гэвч энэ нь хамт ажиллагсдын дургүйцлийг хүргэж хүндрэл үүсгэж болзошгүй. Тиймээс далд явуулга, үл ойлголцол үүсч болохыг үгүйсгэхгүй. Хүмүүсийн атаархлыг төрүүлэхгүйн тулд цаг үргэлж зайнаас харьцаж, өөрийн төлөвлөгөөгөө олонд бүү дэлгэ. Хавартай цуг танд хайр дурлал ирэх магадлалтай. Дурлалд романтик, мэдрэмжтэй, сэтгэл татам байна. Гэхдээ гэр бүлтэй хүмүүс ханьдаа анхаарал тавьж, хэрүүл маргаанаас зайлсхий. Дархлаа муудаж, архаг өвчин сэдэрч болзошгүй тул хоол ундандаа анхаарч, амин дэмлэг жимс ногоо, шинэхэн шүүс хэрэглэж, оройд эрт унтаж, өглөөд гимнастик хийж бай. Ээлтэй өдрүүд: 16, 18 Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 3, 23, 24




Хилэнц



Олонхи нь амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаас өөрийгөө эрж хайна. Ганцаараа зожгирч, санаашрах хэрэггүй. Энэ сарын гол зорилго нь олон нийттэй харьцах. Хэдий хир олон хүнтэй харьцана төдийчинээ өөрт хэрэгтэй зүйл олныг олж авна. Ажил албан тушаалд чинь муугаар нөлөөлөх тул удирдлагатайгаа муудалцахаас зайлсхий. Хайртай хүндээ анхаарал тавь. Хамгийн гол нь хэнтэй хамт байхыг хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Хүүхдүүдтэй чинь холбоотой асуудал анхаарал шаардаж болзошгүй. Зарим нэг нь зугаа цэнгэл хөөцөлдөхийг хүсэх боловч өөрийгөө захирч ажил төрөлдөө анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ сард их бухимдсанаас болж эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлнө. Дархлаа суларч болзошгүй. Аль болох биеэ чийрэгжүүлж йог болон спортоор хичээллэж тайван байхыг хичээ. Ээлтэй өдрүүд: 12, 16, 21
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 3, 10, 23, 30




Нум



Ажил дээрх нөхцөл байдал сайжирна. Сарын эхэнд ажлынхантайгаа баяр тэмдэглэнэ. Ажилласан хугацаанаас хамаарч өөр өөр байх ч ихэнх хүмүүсийн хувьд цалин хөлс, албан тушаал ахих магадлалтай. Гэхдээ цалин хүсэж байсан хэмжээгээр нэмэгдэхгүй, ихэнэх нь удирдлагаасаа хамааралтай байна. Өвөлжингөө дурлалд умбасан нумынхны ихэнх нь зун учрах шинэ дурлалдаа зориулж бага зэрэг завсарлага авна. Эрчүүд нь найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж зарим нэг нь тэмцээн уралдаанд оролцох бол эмэгтэйчүүд мөн адил найзуудтайгаа уулзаж, гоо сайхандаа анхаарах бололтой. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүддээ анхаарал тавина. Гэр бүлийн уур амьсгал сайхан байна. Олонхи нь хүүхэд хөгшидтэйгөө цагийг өнгөрөөхийг илүүд үзнэ. Энэ сард ууц нурууны гэмтэл авахаас болгоомжил. Зөв зохистой хооллож, биеийн тамир, усан спортоор хичээлэ. Ээлтэй өдрүүд: 5, 8, 15, 17, 21, 26
Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд: 2, 6, 14, 20, 27, 31




Матар



Ажил дээр бүх зүйл амжилттай байна. Эхлүүлсэн төслөө дуусгаж хугацаанд нь өгөхийг хичээ. Хамтран зүтгэгчид чинь таныг дэмжих болно. Та гайгүй ашиг олно. Санхүүгийн үйл ажиллагаанд болгоомжтой ханд, эргэлзээтэй төсөлд бүү хөрөнгө оруул. Ганц бие хүмүүс энэ сард сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй. Хэрвээ таны зүрх сэтгэл чинь түүнийг удаан эрж хайсан хүн чинь мөн хэмээх аваас болзооонд урьж өөрийнхөө зөн совинг шалгаж үзэх нь зүйтэй. Ойр дотныхондоо цаг зав гарга. Хэнтэй ч хэрүүл маргаан үүсгэлгүй, хөршүүдтэйгээ эвтэй найртай бай. Танд архаг өвчин хууч бий бол эрүүл мэнддээ анхаар. Өвдөхийг нь хүлээлгүй урьдчилаад эмчид үзүүл. Удаан хугацааны эмчилгээ шаардагдах магадлалтай. Өөрийгөө биш юмаа гэхэд ойр дотныхон, үр хүүхдүүдээ бод. Аль болох сайн амарч, ядрахгүй байхыг хичээ. Ээлтэй өдрүүд: 5, 9, 12, 18 Чухал ажил төлөвлөхөд тохиромжгүй өдрүүд:1, 4, 11, 28




Хумх



Мэргэжлийн үйл ажиллагаанд хумхынхан материаллаг ашгийг илүү сонирхоно. Энэ сар тэдний хувьд ашиг олж болох хамгийн тохиромжтой үе. Тиймээс хичээнгүй сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Орлогын шинэ эх үүсвэр олох магадлалтай. Гэхдээ гарз хохирол учирч болох эрсдэл ч байна. Чухал шийдвэр гаргахдаа болгоомжтой ханд. Уур цухал ихтэй, бухимдуу байх нь харьцаанд чинь нөлөөлнө. Олон хүн хайртай хүнээсээ салж болзошгүй. Шунал тачаал, гэнэтийн дурлалаас болж хайрттайгаа муудалцана. Харилцаагаа хадгалж үлдэхэд хэцүү байна. Бүхэл жилийн турш дурлалын гурвалжин үүсгэх магадлалтай. . Эрүүл мэнддээ анхаарч, хурц иртэй зүйлээс болгоомжил. Бэртэж гэмтэх, толгойн өвчин тусч болзошгүй. Ээлтэй өдрүүд: 8, 10, 18, 22
Тааруухан өдрүүд: 3, 5, 9, 15, 23, 30






Загас



Олонхи нь өөртөө болон имижиндээ анхаарал тавина. Ажил дээр тань идэвхтэй, шийдэмгий байдал шаардагдана. Хэдийчинээ их хичээл зүтгэл гаргана, төдийчинээ үр дүнтэй байна. Загасныхныг их анхаарах учраас энэ сар бол өөрийнхөө хэн болохыг харуулах сар. Удирдлага чинь таныг анзаарч сонирхолтой төсөл санал болгож магадгүй. Санхүүгийн үйл ажиллагаанд хянамгай байж, эргэлзээтэй төсөлд хөрөнгө оруулахаас зайлсхий. Олонхи нь энэ сард шинэ хайр дурлалтай учрах юм уу чухал шийдвэр гаргана. Ганц бие хүмүүс аль болох найз нөхөдтэйгөө гадуур гар, сонирхолтой хүнтэй учрах магадлал өндөр байна. Өөрийг тань сонирхоод байгаа хүнийг анхааралдаа ав. Шинэ танил чинь танд мартахын аргагүй тааламжит мэдрэмж бэлэглэнэ. Эрүүл мэнддээ анхаарч биеэ чийрэгжүүл. Хөлөө онцгой анхаар. Фитнес, йог, усанд сэлэлтээр хичээллэ. Ээлтэй өдрүүд: 6, 9, 16
Тааруухан өдрүүд: 1, 7, 13, 27

Монгол үндэстний Дууны их наадмын 2 - р шат 2012.03.01 дугаар


Монгол үндэстний Дууны их наадмын 2 - р шатнаас та бүхэндээ сонирхуулж байна





 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Гэлээ ч уучилана- СОА шинэ кино 50,51-р анги


Та бүхэндээ 25 суваг тв гээр өдөр бүр гарч байгаа  Гэлээ ч уучилана СОА киног хүргэж байна...Тухтай сууж үзээрэй

Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй


51 анги


Universe Best Songs 2012 1- шат 03.01 шинэ дугаар

Эрхэм та бүхэнд  Universe Best Songs 2012 ыг хүргэж байхаар боллоо






Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Дуусдаггүй яриа - Асуудал хөндсөн нэвтрүүлэг 2012.03.01 шинэ дугаар..


Дуусдаггүй яриа - Асуудал хөндсөн нэвтрүүлэг
2012.03.01 шинэ дугаар..
Үзэгчийн хүсэлтийн дагуу 25 суваг тв гардаг Дуусдаггүй яриа нэвтрүүлэгийг хүргэж байна...


Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.03.01


 Цагийн Хүрд /Мэдээллийн хөтөлбөр 2012.03.01





Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй