SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, January 3, 2012

Элгээ хөштөл инээ!!!!!!!!!! Цуврал N 13...



Элгээ хөштөл инээ!!!!!!!!!! Цуврал N 13...









 Эрхэм хэрэглэгч та сувдхан.тк г дэмжиж зар сурталчилгаан дээр дарж байгаарай....

Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар, тос




 Бид  Монгол улс үндэстэн, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдaл, Монголчуудын эрүүл энх ирээдүйн төлөө 2012 онд дуу хоолойгоо......


Бид  Монгол улс үндэстэн, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдaл, Монголчуудын эрүүл энх ирээдүйн төлөө 2012 онд дуу хоолойгоо үргэлжлүүлэн өргөсөөр байх болно гэдгийг та бүхэнд дуулгая. Ингээд шинэ оны анхны бичлэгээ хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын тухай сэрэмжлүүлгээр эхлүүлж байна.
Монгол улс хорт хавдрын улмаас үүдсэн  нас баралтаар дэлхийд 2-рт бичигдэх болж, элэг болон улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр 1-рт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 2-т тэргүүлж буй өнөө үед эрүүл хүнсний хэрэглээ нь үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлын хэмжээнд тавигдах болжээ. Хоол хүнс, өргөн хэрэглээний барааны дийлэнхийг гадаадаас авдаг, дотоодын үйлдвэрлэл нь стандарт болон ариун цэвэр, аюулгүйн баталгаа тааруу төдийгүй Монгол улсaд бараа бүтээгдэхүүнд тавих хараа хяналт сул, хариуцлагагүй ханддаг байдал нь ард иргэд биднийг  өндөр сэрэмжтэй байхыг шаардаж байна.
Мэдлэг мэдээлэл бол асар их хүч. Тиймээс мэдээллийг цаг тухайд нь олж аваад холбогдох байгууллага, эрх баригчдын сонорт хүргэж, тэднээс зохих арга хэмжээг авахыг нэхэн шаардах, ногдсон ажлаа гүйцэтгэх чадваргүй түшмэдийг халж, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг авч ажиллуулахыг шаардах нь татвар төлөгч бидний дархан эрх бас үүрэг. Түүгээр зогсохгүй, хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, мэдлэгтэй, хариуцлагатай хандаасай гэж хүссэндээ энэ бүгдийг бичиж байна. Мэргэжлийн сэтгүүлч сурвалжлагч нар болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд дор бүрнээ хувь нэмэp оруулаасай гэж хүсье.
Монгол хүмүүс эрүүл энх амьдрах болтугай.
Голомт.орг



Өмнөх түүхийг сануулахуй:
2008 онд Хятадад меламинтай сүү,  хүүхдийн тэжээлд хордсон 6 хүүхэд нас барж, 860 хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, нийтдээ 300,000 хүүхдийн эрүүл мэнд хохирсон тухай хэвлэлээр шуугиж байсан (1,3,4). Анхандаа Санлу группын үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээлийг  хэрэглэсэн 16 нярай Гансү мужид өвдөснөөр хэрэг явдал дэгдсэн. Гэвч яваандаа зөвхөн Санлу группын төдийгүй  Менгниу, Юили, Яшили гэх мэт сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 21 компанийн хүнсний бүтээгдэхүүнээс меламин илэрсэн (1).
Меламин хэмээх химийн бодисыг сүүнд хольсон нөхцөлд шинжилгээний хариу будилж, сүүн дэх уургийн хэмжээ өндөр болгон заадаг аж (1,4). Чухам үүнийг ашиглан хөлжигсөд ард олныг мэхэлж, тэдний эрүүл мэндийг ноцтой хохироохоо юман чинээ бодоогүй. Тус хэрэгт холбогдсон 20 гаруй хүн шийтгэгдэж, 2 хүнийг цаазаар авч, заримыг нь бүх насаар нь, бусдыг нь 15 жилээр хорих ял оноосон. Түүнчлэн Монголын Мэргэжлийн Хяналтын Aлбатай дүйцэх төрийн албаны захирал болон 7 төрийн албан хаагч тушаалаасаа огцорчээ (1).
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “энэ бол ганц нэг удаагийн хэрэг явдал биш харин богино хугацаанд ашиг хонжоо олохоор худалдан авагчдыг хууран мэхлэж буй өргөн цар хүрээтэй зохион байгуулалттай үйл ажиллагаа мөн” гэж онцлон тэмдэглэж байжээ (1). Тус хэргийн дараагаар наанадаж 11 орон Хятадаас сүү, сүүн бүтээгдэхүүн импорлохоо зогсоожээ.
Өнөөдрийн байдал:
Жишээ 1. Гэвч хэрэг явдал үүгээр дуусгавар болоогүйг CNN-ий мэдээ гэрчилж байна (2). Mэдээнд Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чонггин хотын эрх баригчид мөхөөлдөс үйлдвэрлэхээр зэхэж байсан 26 тонн  меламинтай хуурай сүүг 2011 оны 3 сарын 25-нд хураан авсан тухай өгүүлжээ.

Жишээ 2. Хэдхэн хоногийн өмнө буюу 2011 оны 12 сарын 26-нд Ройтерс агентлаг нэгэн түгшүүртэй мэдээлэл цацжээ. Үүнд сүү цагаан идээ боловсруулалтаараа Хятаддаа тэргүүлэгч Менгниу хэмээх компанийн Сычуан муж дахь үйлдвэрийн сүүнд хийсэн шинжилгээгээр өндөр хэмжээний афлатоксин гэгч бодис илэрсэн байна. Үүний шалтгаан нь Хятадын баруун өмнөд хэсэгт орших үнээний фермүүд үнээндээ хөгцтэй тэжээл өгснөөс болсон гэж үзэж байгаа аж (3,4).

Афлатоксин нь үр буудай болон бусад хөдөө аж ахүйн бүтээгдэхүүнд мөөгөнцөрөөр үүсдэг хортой бодис бөгөөд элгийг хүндээр гэмтээж, элэгний хорт хавдар үүсгэдэг хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдэгдсэн байна (3,4). Афлатоксин гэгч нь байгалийн гаралтай хорт бодис бөгөөд бөгөөд чийгтэй дулаан нөхцөлд ургасан хөгц, мөөгөнцөрөөс гардаг. Ургац хураахын өмнө болон хадгалалтын явцад үр тариа, ногоо хөгцөрвөл афлатоксин ялгарч, тариа ногоог бүхэлд нь хордуулах аюултай. Ингэж  бохирдсон  тариа будаа, ногоог хүмүүс хүнсэндээ хэрэглэсэн хүмүүс хорддог. Мөн түүнчлэн хөгцтэй тариа буудайгaap тахиа шувуу, малаа тэжээвэл өндөг, сүү, махаар нь дамжин хордох боломжтой аж (4).
Менгниу компанийнхан худалдан авагчдаас уучлал хүсч, бoхирдсон сүү худалдаанд гараагүй хэмээн мэдэгджээ  (4). Хэрэг явдлын улмаас Хонг Конгийн зах зээл дээр тус  компанийн хувьцааны үнэ  26%-иар буурчээ (5).
Жишээ 3. Харин шинэ оны өмнөхөн Хятадын өмнөд хэсэгт орших  өндөр хурдтай хөгжиж буй хотуудын нэг болох Гуандун мужийн Шэньжэнь хотод газрын самар болон самрын тосонд афлатоксин илэрлээ. Шэньжэнь хотын  хүнсний 3 дэлгүүрт зарж байсан газрын самар болон 4 рестораны хоол хийж байсан самрын тосонд хэвийн хэмжээнээс 4 дахин өндөр хэмжээний афлатоксин байсан тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн. Гуандун мужийн эрх баригчид гурван компанийн үйлдвэрлэсэн самрын тосыг их хэмжээний афлатоксинтой байж магадгүй гэж үзээд эргүүлэн татсан гэж мэдэгджээ (6).

Энэ бүхэн Монголчуудад ямар хамаатай вэ?
Сүүлийн жилүүдэд Монгол улс хорт хавдрын өвчлөлөөр, нэн ялангуяа элэг, улаан хоолой, ходоодны хорт хавдраар дэлхийд хошуучилж байгаа. Дэлхийн Хавдар Судлалын Олон Улсын Сан гэгч Лондонд төвтэй байгууллагаас ДЭМБ болон бусад нэр хүндтэй байгууллагуудын тоо баримтад (2008 оны байдлаар) түшиглэн нэгтгэсэн мэдээллээс товч танилцуулья (7).
100 мянган хүнд тохиолдох элэгний хорт хавраар Монгол улс 94.4 гэдэг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн төдийгүй удаахь байранд шалгарсан Гамби улсыг ардаа хол хаяжээ. Хүйсээр ялгаж үзвэл, эрчүүдийн дунд 100 мянган хүнд тохиолдох  өвчлөл 116.6, харин эмэгтэйчүүдийн дунд 74.8 гэсэн асар өндөр тоон баримтууд нь удаахь байранд шалгарсан улсуудаас даруй 2-3 дахин өндөр байна.
Байр
Улс орон
100 мянган хүнд тохиолдох элэгний хорт   хавдрын өвчлөл (насаар жигнэсэн)
1 Монгол
94.4
2 Гамби
36.1
3 Хятадын Тайпей (Тайвань)
35.7
4 Лаос
33.8
5 Тайланд
29.7
Эх сурвалж: http://www.wcrf.org/cancer_statistics/liver_cancer_statistics.php
Дэлхий нийтэд түгээмэлд тооцогдох 8 төрлийн хорт хавдрын өвчлөлийн тухай тоо баримтаас үзэхэд Монгол улс шиг ингэж хэт давуугаар “цойлoн түрүүлсэн” тохиолдол огт үгүй нь чухамдаа нэгийг бодогдуулж байна. Монгол дахь өвчлөл бусад орнуудтай харьцуулашгүй өндөр байгаагийн шалтгааныг нь дан ганц архидалттай холбож үзэх нь учир дутагдалтай бололтой. Тухайлaхад, Оросууд гэхэд элэгний хорт хавдрын өвчлөл өндөртэй 20 орны тоонд багтаагүй байна.  Тиймээс архидалт төдийгүй бусад учир шалтгааныг эрж хайхыг зүйтэй юм.
Элэгний хорт хавдар нь гепатит В болон С-гийн вирусаар үүсдэг. Гепатит В нь элэгний эд эс болон хүний ДНХ гэмтээдэг, харин С вирус нь элэгний циррозоор дамжуулан шууд бусаар нөлөөлдөг байна. Түүнчлэн афлатоксин гэгч бодис элэгний хорт хавдар үүсгэдэг гэдгийг шинжээчид баттай тогтоогоод байгаа аж. Харин архи хэрэглэх нь энэ төрлийн хавдраас сэргийлж болзошгүй гэсэн гайхмаар дүн гарчээ (8).
Монгол улс дахин 2 төрлийн хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа нь улаан хоолой ба ходоодны хавдар юм. Улаан хоолойн хорт хавдрыг тамхи татах, хүний папиллом вирус, түүнчлэн архидалт, таргалалттай холбоотой хэмээн тайлбарлажээ. Харин цардуул багатай хүнсний ногоо, түүнчлэн жимс жимсгэнэ, бета-каротин, С витаминаар баялаг хүнс хэрэглэх нь энэ өвчнөөс сэргийлдэг аж.  Зуун мянган хүнд ногдох үзүүлэлтээр, Монгол эрчүүд (21.7) эмэгтэйчүүдээсээ (16.1) илүү өвчилдөг байна.
Байр
Улс орон
100 мянган хүнд тохиолдох улаан   хоолойн хорт хавдрын өвчлөл (насаар жигнэсэн)
1 Монгол
18.7
2 Малави
17.4
3 Өмнөд Африкийн БНУ
17.3
4 Хятад
16.7
5 Лезото
14.6
Эх сурвалж: http://www.wcrf.org/cancer_statistics/oesophageal_cancer_statistics.php
Ходоодны хорт хавдрыг xеликобактер пилори гэгч бактери, Эпстейн -Баррын вирус үүсгэдэг. Түүнчлэн бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг давсалсан болон давс ихтэй хоол хүнс нь өвчин үүсгэдэг байж, харин цардууллаг бус хүнсний ногоо, сонгины төрлийн ногоо, жимс жимсгэнэ сэргийлэхэд тустай байж болзошгүй ажээ. Зуун мянган хүнд ногдох үзүүлэлтээр, Монгол эрчүүд (48.2) эмэгтэйчүүдийг (22.3) давамгайлж явна.
Байр
Улс орон
100 мянган хүнд тохиолдох xодоодны хорт   хавдрын өвчлөл (насаар жигнэсэн)
1 БН Солонгос улс
41.4
2 Монгол
34.0
3 Япон
31.1
4 Хятад
29.9
5 Гондурас
26.6
5 Гватемал
26.6
Эх сурвалж: http://www.wcrf.org/cancer_statistics/stomach_cancer_statistics.php

Эцэст нь хэлэхэд:
Афлатоксинтой хүнс үйлдвэрлэсэн нь тогтоогдсон Хятадын компаниудын хувьд сүү, самар,  самрын тосоо далд оруулах арга замуудыг эрэлхийлж болзошгүй. Устгах гэж хөрөнгө мөнгө зарцуулалгүй хямд төсөр үнээр хойд хөршдөө нийлүүлчихвэл бид эрх баригчид, наймаачдын хүн чанар, гаалийнхан болон мэргэжлийн хяналтын албаныхны ур чадварт найдax уу?  Үндэсний аюулгүй байдал та биднээс эхэлж байна — хүнсний аюулгүй байдалдaa анхаарцгаая.

Амарлин


Энэ талаарx дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбооснуудаар орж үзнэ үү:
  1. Википедия интернэтийн үнэгүй лавлагаа. 2008 онд болсон Хятад сүүг тойрсон шуугиан/2008 Chinese milk scandal. http://en.wikipedia.org/wiki/2008_Chinese_milk_scandal
  2. CNN агентлаг. Хелена Хонг, 2011 оны 4 сарын 27. Хятадад 26 тонн меламинтай сүү хураав. China seizes 26 tons of melamine-tainted milk. http://articles.cnn.com/2011-04-27/world/china.tainted.milk_1_milk-powder-tons-of-melamine-tainted-milk-milk-products?_s=PM:WORLD
  3. Ройтерс агентлаг, Шанхай. Самуэль Шен, Жэйсон Саблер. 2011 оны 12 сарын 26. Хятадын Менгнуй компани хортой сүүг устгасан гэв/ China’s Mengniu says destroys tainted milk. http://www.reuters.com/article/2011/12/26/us-tainted-milk-idUSTRE7BP0K820111226
  4. Ройтерс агентлагийн мэдээ, 2011 оны 12 сарын 29. Менгниу компанийн цахим сайтыг хортой сүүний шуугианы дараахан хакерджээ/ UPDATE 1-Mengniu website hacked after milk scandal -reports. http://www.reuters.com/article/2011/12/29/mengniu-hack-idUSL3E7NT3B220111229
  5. Ройтерс агентлагийн мэдээ. 2011 оны 12 сарын 29. Нийтэлсэн Business Times сонин. Хортой сүүний шуугианaac бол Менгниу компаний хувьцаа 26 хувиар буурчээ/  Mengniu shares plunge 26pc on milk scandal. http://www.btimes.com.my/Current_News/BTIMES/articles/niuniu/Article/
  6. Ройтерс  агентлаг, Шанхай. Мелани Ли. 2011 оны 12 сарын 30.  Хятадад хорт хавдар илрүүлэгч мөөгөнцөр хоолноос илэрчээ /Chinese city finds cancer-causing fungi in food.  http://www.reuters.com/article/2011/12/30/idUSL3E7NU3JZ20111230
  7. Дэлхийн Хавдар Судлалын Олон Улсын Сангийн цахим сайт. Хорт хавдрын тухай статистик мэдээ. http://www.wcrf.org/cancer_statistics/cancer_statistics_data.php

Хамгийн шорвог далай

 
 Дэлхийн хамгийн шорвог бөгөөд гүн нуур Израилд бий. Сөнөсөн тэнгис хэмээн нэрлэдэг уг нуурын ус бусад далай.......

Дэлхийн хамгийн шорвог бөгөөд гүн нуур Израилд бий. Сөнөсөн тэнгис хэмээн нэрлэдэг уг нуурын ус бусад далай тэнгисийнхээс найм дахин шорвог буюу усных нь 33.7 хувийг давс эзэлдэг тул Давсан далай ч гэж нэрлэдэг. Нийт 380 метр гүн уг нуурыг дэлхийн хамгийн гүн бөгөөд их давстай нуур хэмээн тэмдэглэдэг юм байна. Харин эрэг нь далайн түвшнээс доош 420 метрийн гүнд байдаг учраас дэлхийн хамгийн нам дор байрладаг газарт тооцогддог. Тийм ч учраас дэлхийн байгалийн гайхамшигт зүй ёсоор багтжээ.
Азийн баруун хэсгээс урсан ирдэг Иордан гол 67 км урт, 18 км өргөнтэй уг нуурын хамгийн том цутгал нь юм. Ургамал амьтан идээшин байх аргагүй их давстай тул нуурыг Сөнөсөн тэнгис гэж нэрлэхэд хүргэсэн гэх. Харин давс хужрыг нь гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн хийхэд түүхий эд болгон ашигладаг байна. Энэ газрыг жуулчид олон мянгаараа зорь дог. 2009 онд гэхэд Израилийн энэ гайхамшигт байгалийг үзэхээр очсон жуулчдын тоо 1.2 саяд хүрчээ.

Өөрөөрөө гайхуулах 6 арга


Бусдын нүдийг өөр дээрээ унагахыг хүсч байна уу? Хүмүүсийн анхаарлын төвд байж, өөрийнхөө хамгийн секси чанаруудыг тэдэнд хэрхэн харуулах талаар зөвлөгөө бэлтгэлээ. Баян......


Бусдын нүдийг өөр дээрээ унагахыг хүсч байна уу? Хүмүүсийн анхаарлын төвд байж, өөрийнхөө хамгийн секси чанаруудыг тэдэнд хэрхэн харуулах талаар зөвлөгөө бэлтгэлээ. Баян найз залуу, үнэтэй машинаар биш, зөвхөн өөрөөрөө гайхуулж, өөрөөрөө гангарах цаг иржээ.
1. Биеийнхээ хамгийн сайхан хэсгийг тодруул
Биеийн чинь аль хэсэг чамд хамгийн их таалагддаг вэ? Нарийхан шилбэ чинь таалагддаг бол өмд өмсөхийн оронд юбка, даашинз өмсөж бай. Тэгвэл гуя чин таалагддаггүй байсан ч, хүмүүс чамайг гоолиг сайхан хөлтэй гэж харах болно. Нурууны чинь хотойдог хэсэг онцгой ихээр таалагддаг бол хойгуураа бариу цамц өмс. Сүмбэн гэмээр хуруунууд чинь л хамгийн их таалагддаг бол том коктейл бөгж зүүж, түүнийгээ тодотгоорой. Тэгвэл чи өөрөө өөртөө улам бүр таалагдах болно.
2. Нүүрнийхээ ч бас хамгийн сайхан хэсгийг тодруул
Хэтрүүлж буд гэсэн үг биш юм. Харин өөртөө байгаа төрөлхийн гоо үзэсгэлэнг улам бүр гялалзуул гэсэн үг. Нүүр будалтын алтан дүрэм бол ганцхан хэсгийг бусдаасаа илт ялгарахаар будах явдал. Хэрэв чи сайхан нүдтэй бол нүдээ тодотгож будаад, бусдыг нь бүдэг байлга. Уруул чинь зузаан бол уруулаа гоё харагдахад илүү их анхаарал хандуул. Тэгвэл чиний нүүр бүхэлдээ гайхамшгийг харуулна.
3. “Энэ өдөр”-өөс бүү хоцор
Сүүлийн үеийн мэдээ мэдээллүүийг мэдэж бай. Ямар хувцас моодонд орж, ямар дуу хит болж, ямар кино шуугиан тарьж байгааг олж мэд. Энэ нь таныг өнөөдөртэйгөө хөл нийлүүлэн алхдаг орчин үеийн бүсгүй болохыг чинь батална.
4. Dance, Dance!
Үдэшлэг, партин дээр ирчихээд ширээний цаана, өөрийгөө нуугаад суучихдаг бүсгүйчүүдийг дараа нь хэн ч санадаггүй. Тэд өөрсдөө ч ямар ч дурсамжгүй үлддэг. Өөрөөрөө гайхуулахыг хүсч байгаа бол тайз руу өөртөө итгэлтэй гар. Хөгжмийн хэмнэлийг мэдэрч чаддаг л бол чи бүжиглэж чадаж таараа. Хэдэн секси хөдөлгөөн өөртөө урьдчилаад зохиогоод авчихад гэмгүй. Бүжиглэж байхдаа харцаа өндөрсгөөд, биеийнхээ дур булаам хэсгүүдийг илбэж, тэр нүргэлсэн атмосферт биеэ даатга. Хүмүүсийг анзаарах хэрэггүй. Тэд тун удахгүй өөрсдөө чамтай ойр байх гэж оролдож эхэлнэ.
5. “Муурын алхаа”-г сур
VS-ийн загвар өмсөгчид тайзан дээр яаж гардаг билээ? Тэдний алхаа гишгээ, харц зэрэг нь ”Намайг бишир” гэсэн дохиог илгээдэг. Гэрийнхээ хувцастай дэлгүүр рүү гарахдаа ч, том хүлээн авалтанд орж байхдаа ч ялгаагүй эмэгтэй хүний ихэмсэг алхаагаар алхах юм бол хаа явсан газар чинь чамайг хүмүүс хүндэлж, бишрэх болно. Тэд өөрийн эрхгүй л чамайг бүлцийсэн нүдтэй, самнаагүй үстэй байсан ч гоо үзэсгэлэнтэй гэж харна. Амархан байгаа биз?
6. Чаддаг юмаараа гайхуул
Хэрэв чи тунгалаг хоолойтой бол ажлынхнаараа караокед орох боломжийг бүү алдаарай. Англи хэлэндээ сайн бол, компани дээр чинь гадаадын хөрөнгө оруулагч ирвэл түүнтэй ярилц. Ойр зуурын юм байсан ч болно. Олон хүний өмнө гарахдаа айж сандардаггүй бол ямар нэг арга хэмжээг хөтлө. Хүсвэл миссийн тэмцээн, реалити шоунуудад орсон ч болно. Чаддаг юмаараа гайхуулах нь нэр хүндийг чинь өсгөхийн зэрэгцээ чамайг өөртөө улам бүр хайртай болоход чинь тусална.
Эргэн тойрноо бишрүүлээд өг!

Өөжгий “Киви”-гийн бүсүйчүүдийг П…нууд хэмээн чичилжээ



 Шинэ жилийн өмнө  Anemone” хамтлагийнхан нэгэн ресторанд  батерейгүй, микрафонтой дуулж байгаад гитарчин Өөжгийд баригдсан гэнэ. Ингээд......


Шинэ жилийн өмнө  Anemone” хамтлагийнхан нэгэн ресторанд  батерейгүй, микрафонтой дуулж байгаад гитарчин Өөжгийд баригдсан гэнэ. Ингээд манай рок поп урлагийнхан дундаа хамгийн шударга, хэнэггүй гэгддэг Өөжгий охидод хандан “ Та  нар ам бариад, хэзээ дуулж сурах гэж байгаа юм бэ” хэмээн зандарчээ. Харин Өөжгийд банга авахуулсан охидын нэг нь “Бид одоо бэлтгэгдэж байгаа” хэмээн хариулжээ. Түүний энэ үг Өөжгийгийн уурийг асаасан  бололтой. Тэрээр тус ресторанд сууж байсан “Киви”-гийн охид руу хуруугаараа чичилж “Тэр п…-ууд долоогийн долоон жил бэлтгэгдээд сураагүй байхад та нар хэзээ бэлтгэгдэж дуусах вэ?” хэмээн олны өмнө шулуухан гэгч нь хэлжээ.

Аяга угаахын оронд гурван удаа хог шүүрдсэн нь дээр



Маралжингоо:Аяга угаахын оронд гурван удаа хог шүүрдсэн нь дээр.......




Дуучин Б.Маралжингоотой дургүй зүйлийнх нь тухай ярилцлаа.
-Таны дургүй хоол юу вэ?
-Амт чанар муутай, амнаас уначих шахсан хоол. Ер нь “Амтгүй их хоолноос амттай бага хоол дээр” гэдэг шүү дээ. Харин чихэр, жимсэнд бол их дуртай. Амттан болохоор л амттан гэж нэрлэсэн байлгүй. Мэдээж хэрэг, би согтууруулах ундаанд дургүй. Би архи дарс тэгтлээ их хэрэглэж үзээгүй. Бас хэтэрхий согтсон, архинд дуртай хүмүүст ч дургүй.
-Дургүй үе тань?
-Өвдчихсөн байх үедээ хэн ч гэсэн сайхан харагдахгүй нь лав. Ийм үед аль болох бусдын нүдэнд өртөхгүй, гэртээ хэвтэхийг илүүд үздэг юм.
-Дургүй ургамал, амьтан бий юу?
-Хогийн ургамал харшил өгнө, бас ямар муухай үнэртэй гээч. Хажуугаар нь орчин тойрныхоо гоо сайхныг гутаадаг болохоор онцгүй. Амьтан гэвэл, шавьж байна даа.
-Дургүй зан гэвэл?
-Их зан. Ялихгүй зүйл дээр биеэ тоож, инээдтэй зан гаргавал ёстой шившиг. Надад уур уцаар ихтэй хүмүүс ер таалагддаггүй. Дэргэдэх хүмүүстээ хүртэл муугаар нөлөөлөөд байгаа юм шиг санагдана. Тэд их сөрөг энерги агуулдаг байх аа.
-Өмсөх дургүй хувцас бий юу?
-Бие барьсан, хэтэрхий гял цал хувцас өмсдөггүй. Би ер нь чөлөөт загварын хувцас өмсөхийг хичээдэг л дээ. Харин гоёж чадахаар байвал бүх төрлийн гоёл чимэглэлийг хэрэглэнэ гэж бодож байна. Хамгийн гол нь, надад зохисон байх хэрэгтэй болов уу.
-Дургүй дуу чимээ?
-Салхины исгэрэх чимээ болох хүмүүсийн хэрүүл маргаанаас гарсан дуу чимээг сонсохыг хүсэхгүй байна.
-Суух дургүй унаа?
-Галт тэрэг. Яагаад ч юм бэ, суухыг хүсдэггүй юм. Гэхдээ ажил, амьдралын шаардлага гарвал хүссэн, хүсээгүй суух л байх даа.
-Дургүй үс засалт?
-Халзан толгойтой хүн таалагддаггүй. Харахаар инээд хүрээд байдаг юм.
-Хийх дургүй ажил?
-Аяга угаах. Түүний оронд гурван удаа хог шүүрдсэн нь дээр.
-Дургүй үг хэллэг?
-Хараалын үг. Хэлэх нь битгий хэл, сонсох ч дургүй.
-Дургүй спорт бий юу?
-Бүгдээрээ л гоё санагддаг шүү. Харин бэртэл ихтэй зодооны тэмцээнийг үздэггүй юм.
-Дургүй нэвтрүүлэг?
-Хөгжөөнт гэсэн нэртэй мөртлөө үзэгчдийг инээлгэж чаддаггүй нэвтрүүлэг олон байна. Хөтлөгчид нь ур чадвар муутай, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, бас урьсан зочдоо эвгүй байдалд оруулж тэнэгтэж байгааг харах дургүй ээ.
-Дургүй зуршлаасаа хэлээч?
-Жаахан залхуурчих гээд байдаг сул тал бий. Энэ миний дургүй зуршил.

Үндэсний мэдээ

Төрийн ордонд киноны нээлт болно



 Төрийн ордон минь шоу, энтертайнментын газар болон хувирах нь ээ. Дуучин Д.Болд тоглолт хийж, үргэлжлүүлэн төгөлдөр хуурч Б.Чинбат тоглолт хийсэн бол одоо.....


Төрийн ордон минь шоу, энтертайнментын газар болон хувирах нь ээ. Дуучин Д.Болд тоглолт хийж, үргэлжлүүлэн төгөлдөр хуурч Б.Чинбат тоглолт хийсэн бол одоо бүр киноны нээлт болох гэнэ шүү. “DOZ entertainment”-ийн шинэ уран бүтээл болох “Хөх толбот хүмүүс” уран сайхны киноны нээлт энэ сарын 6-нд Төрийн ордонд болохоор болжээ.

“Хөх толбот хүмүүс” киноны зохиолыг “DOZ entertaiment”-ын захирал Ш.Доржсүрэн бичиж, найруулжээ. Харин зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр ХБНГУ-ын найруулагч Вейт ажиллаж, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Н.Даагийранз, жүжигчин Т.Эрдэнэбаяр, “Авьяаслаг Хятадууд” шоуны оролцогч С.Уудам нар гол дүрд тоглосон байна.

Monday, January 2, 2012

The One /2012-01-02/ ТВ нэвтрүүлэг




The One /2012-01-02/ ТВ  нэвтрүүлэг




Цагийн Хүрд /2012.01.02...



   Цагийн Хүрд /2012.01.02



Цагийн Хүрд /2012-01-02/


Цагаан алт-оросын ОАК 14-р анги




Та бүхэндээ Оросын 16 ангит киног хүргэхээр бэлдлээ...Tухтай сууж үзээрэй... ... Yоutube  дээр  тавигдлаа....


Нөхөр тань хэр халамжтай вэ?


 Эрчүүдийг чухам ямар өнгөнд дуртай болохыг мэддэг бол ямар ааш зантайг нь тодорхойлж болох ажээ. Нөхөр тань ямар өнгөнд......

Эрчүүдийг чухам ямар өнгөнд дуртай болохыг мэддэг бол ямар ааш зантайг нь тодорхойлж болох ажээ. Нөхөр тань ямар өнгөнд дуртайгаар нь хэр халамжтайг нь мэдэж болох нь.    

Улаан өнгөнд дуртай бол...  Энэ өнгөнд дурлагчид сонин зантай. Харилцааны хувьд эелдэг ч хэт задгай, бусадтай хамаагүй харилцдаг. Маш сайн халамжтай ч зарим нэг үйлдэл нь дэмий ч юм шиг санагдана. Аливаад голч байдалтай хандаж чаддаггүй. Эелдэг ч эхнэртээ ширүүлэх нь бусдын гайхашралыг төрүүлдэг. Олон хүнтэй орчинд байх дуртай. Хүн бүртэй дотно харилцдаг учраас түүнийг эмэгтэй хүнтэй орхиж болохгүй. 

Хүрэн өнгөнд дуртай бол...  Маш сайн нөхрийн шинжийг агуулсан байдаг. Гэвч хааяахан эхнэрийнхээ сэтгэлийг ойлгохгүй зовоох нь бий. Дэг журам сахихыг эрхэм чухалд тооцдог. Үнэт эдлэл, хөрөнгө мөнгөнд хайхрамжгүй ханддаг хэдий ч эхнэртээ түвэг учруулаад байдаггүй. 

Нил ягаан өнгөнд дуртай бол... Бие томтой, тогтворгүй, онгироо, гал дөлтэй, эрч хүчтэй мэт боловч мэдрэмж сайтай. Энэ өнгөнд дурлагч¬дын эхнэр түүнийг сайн ойлгохыг хичээх хэрэгтэй бөгөөд хүлээцтэй ханд. Уур уцаар болоод байдаггүй ч сэтгэлээр унасан үедээ хэнд ч дотор сэтгэлээ нээж чаддаггүй, ганцаарддаг. Эхнэртээ хайртай боловч түүнийгээ байнга ил гаргаад байдаггүй үнэнч нөхрүүд юм. Зарим үед түүнийг эхнэрээс нь өөр хүн ойлгоход хэцүү мэт санагддаг. 

Улбар шар өнгөнд дуртай бол... Сэтгэл санаагаар өөдрөг байдаг хэдий ч өөрийг нь гэсэн зусарч, бялдууч хүмүүсийг таньж чадалгүй нөхөрлөдөг. Үргэлж шинэ хүнтэй танилцаж байдаг. Энэ занг нь эхнэрээс нь өөр хүн дарж чадахгүй. 

Ногоон өнгөнд дуртай бол... Ихэд номхон, дөлгөөн, тайван, ёс журамтай, хажуу дахь хүндээ байнга санаа тавьдаг. Бусдыг ойлгохыг хичээдэг, өрөвч, аливаад хүлээцтэй ханддаг, эдийн шуналгүй хүн байдаг. Хүүхдэд их хайртай. 

Шар өнгөнд дуртай бол... Шар өнгөнд дурлагчид бүсгүйчүүдийн  анхаарлын төвд байдаг бөгөөд тэдний хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг. Гэвч ийм эрчүүдийн сэтгэлийг ойлгож мэдэхэд хэцүү. Их холын бодолтой, бүх зүйлд өөрийнхөөрөө байх дуртай. Бас ганцаараа байхыг эрхэмд үздэг. Эхнэртээ тийм ч халамжтай бус. Энэ өнгөнд дуртай эр хүнд татагдсан бол та үргэлж ганцаардах болно. 
Хар өнгөнд дуртай бол... Их шударга, олуулаа бужигнах дуртай, хөдөлмөрч занг эрхэмлэдэг. Түүнтэй хамтарч ажиллахад тун хялбар. Өндөр дээд албан тушаалд дэвших бодолтой байдаг ч амьдрал дээр хэрэгжүүлэх нь ховор. Түүнд тэмцэх ур чадвар дутагдаж байдаг. Хар өнгөнд дурлагч нөхөртэй эхнэр цайлган цагаан сэтгэлтэй л бол жинхэнэ эвсэг, сайхан гэр бүл болно.

Леонардо да Винчийн нууц

  


 Леонардо да Винчийн уран чадварыг эгэл хvмvvсийнхтэй зvйрлэх аргагvй юм. Анхан шатны сургууль ч төгсөөгvй энэ хvн тухайн цаг vеийнхээ урлаг, гар урлалын бvхий л нууцад нэвтрэн оржээ. Үvний зэрэгцээ тэрбээр алс ирээдvйд.....



  Леонардо да Винчийн уран чадварыг эгэл хvмvvсийнхтэй зvйрлэх аргагvй юм. Анхан шатны сургууль ч төгсөөгvй энэ хvн тухайн цаг vеийнхээ урлаг, гар урлалын бvхий л нууцад нэвтрэн оржээ. Үvний зэрэгцээ тэрбээр алс ирээдvйд хvмvvс танк, усан доогуур шумбагч завь, шvхэр зэргийг зохион бvтээнэ гэж зөгнөж байсан нь ХХ зуунд биеллээ олсон билээ. Леонардо да Винчи шувуу яагаад нисдэгийг ажиглан тvvний газраас хэрхэн хөөрөн нисч буйг харуулсан, бас эхийн хэвлийд vр хөврөл хэрхэн бий болж байгааг дvрсэлсэн олон янзын зураг зурсан байдаг. Тvvнийг нvднээ vл vзэгдэх юмыг далдаас харах чадвартай байсан гэдэг. 
Леонардо да Винчийн аж төрөх хэв маяг нь бусдаас өөр байж. Ойр ойрхон идэж, дөрвөн цаг болоод арван таван минут унтдаг, мөн өдрийн тэмдэглэл хөтлөж иржээ. Гэхдээ тэр тэмдэглэлээ баруунаас зvvн тийш бичдэг байсан тул тvvний бичсэнийг толинд харж уншихгvй бол ойлгох аргагvй байдаг гэнэ. Леонардо бас багынхаа амьдралын тухай бусдад ярих дургvй.  Зураач 1452 оны дөрөвдvгээр сарын 15-нд Италийн жижигхэн Винчи гэдэг хотод төржээ. Зарц бvсгvй Катерина, залуу нотариус /хууль ёсны бичиг баримт батлагч / Пьеро нарын хууль бус хvvхэд Леонардо хөдөө тосгонд ээжийнхээ төрөл төрөгсдийн гар дээр өсчээ. Гэхдээ тvvнийг аав нь анхаарч халамжилж байсан гэдэг.
Леонардог 15 нас хvрмэгц эцэг нь Флоренц хотын зураач Андреа Верроккьод шавь оруулсан байна. Леонардо эхний vед багшийнхаа будгийг хольж өгч, тvvний даалгавраар зах орж, элдэв эд зvйлс худалдан авдаг байжээ. Дөрвөн жилийн дараа багш нь тvvнд “Христийн загалмай зvvлгэсэн нь” бvтээлийнхээ нэгэн хэсэгт сахиусан тэнгэрийн хөрөг зурахыг зөвшөөрчээ. Тэр жижигхэн сахиулсан тэнгэр Флоренц хотод суут хvн бий болсныг зарлан тунхаглажээ.  Верроккьо багш нь хvртэл ийм гайхалтай хvний дэргэд би дахин бийр барихгvй гэж дуу алдаж байсан гэдэг. Леонардо хvний зvс царайг төдийгvй биеийн бvтцийг гайхалтай нарийн гаргажээ. Тухайн vед эмч нар ч сайн мэддэггvй байсан хvний бvтцийг судлахын тулд Леонардо усанд орж байгаа хvмvvсийг харахаас гадна хvvр оршуулагч нараас талийгаачдын шарилыг сэмхэн худалдан авч, задлан шинжилдэг байжээ. Тэр бас хотоор олон цаг тэнэж, хvмvvсийн болон элдэв эд зvйлийн хар зургийг гаргадаг байсан аж.
Ингээд 24 насандаа Леонардо хувийн урлангаа байгуулж, vзэсгэлэнт уулын хөндийгөөс эгц дээшээ хөөрөн нисч байгаа шувуудыг зуржээ.  Энэ бvтээлийг уран зургийн тvvхэнд анх удаа байгалийн vнэнийг бодитой, гайхамшигтай дvрслэн vзvvлсэн гэж судлаачид vнэлдэг. Леонардо шувууны өд, моддын навчисыг хvртэл гярхай ажиглаж буулгасан байдаг. Харин Леонардо чухам юуг шvтэн биширч байсныг хэн ч тайлж чадсангvй. Тvvний бараг бvх зураг шашны сэдэвтэй байдаг. Гэтэл аль ч зургаан дээр зураач өөрөө залбирч мөргөж байгааг харуулаагvй. Леонардо vхэлд маш хvйтэн цэвдэг ханддаг байжээ.  Тэрбээр нэгэн тэмдэглэлдээ, “Миний эцэг нотариус, синьор Пьеро да Винчи нас барлаа” гэж бичсэн аж. Мөн хvн харахаас нvд халтирмаар vрчийж хорчийж муухай болоогvй байгаа дээрээ vхвэл таарна гэж тэмдэглэж байжээ. Леонардо да Винчиг эмэгтэй хvнийг сонирхдоггvй, ижил хvйстэндээ татагдан тэмvvлдэг байсан гэж vздэг.
Леонардо царайлаг залуусыг шавиа болгон авах дуртай байж. Тэр ч байтугай, зураач болох ирээдvйгvй жаал хvvг ч хамаагvй дэргэдээ байлгадаг байсан гэдэг. Харин учир мэдэхгvй залуусыг уруу татдаггvй, тэднээс зугтдаг байсан аж. Леонардо сэлмээр гайхалтай тулалддаг, нударган зодоонд сайн хэдий ч, хэзээ ч, хэнтэй ч тvрvvлж ам муруйж байсангvй.  Тэр хаанаас эхлээд харц хvнтэй ч эелдэг харилцдаг байв. Да Винчи “Бурхны бvтээсэн амьдралыг хөнөөх нь шудрага бус хэрэг” хэмээн vздэгээс мах иддэггvй байжээ. Зураач бас мөнгөтэй болмогцоо зах дээр очиж, дууч шувуудыг худалдан аваад бvгдийг нь торноос гаргаж тавьдаг байв. Хэдэн арван уран зураг, 7000 хуудас тэмдэглэл, зохион бvтээгчид санаа өгөхvйц таталбар зургууд Леонардо да Винчи хvн төрөлхтөнд vлдээжээ. Тэр дундаа тvvний “Жоконда” шиг алдарт бvтээл ховор билээ.
Леонардо Флоренцид байхдаа энэ алдарт бvтээлээ туурвижээ “Жоконда” гэдэг нь нөхрийнх нь овог уу, аль эсвэл хvvхний хоч нэр vv гэдгийг хэн ч тодорхой хэлж чаддаггvй. Судлаачид энэ хөргийг худалдаачны эхнэр Лиза Герардинийн хөрөг гэж vзэж иржээ.  Тvvний ёжтой инээмсэглэлийн цаана уйтгар гуниг нуугдаж байгаа аж. Лиза бяцхан охиноо өөд болсны дараа хөргөө зуруулсан тул гашуудлын хар тор мөрөн дээгvvрээ тохжээ. Леонардо авьяас билэг, байгалиас хуримтлуулсан мэдлэг, өөртөө байгаа бvхий л ур чадвараа дайчлан уг хөргийг бvтэн дөрвөн жил зурсан гэдэг. Харин захиалгаа өгсөн худалдаачин тэрхvv хөргийг худалдаж авсангvй. 
Судлаачид, “Хөрөг худалдаачны эхнэртэй адилхан болоогvй байж магадгvй, эсвэл тэр уран зургийн нарийн мэдрэмжтэй хvн байсан тул айсан байж болзошгvй юм” гэж vздэг байна. “Жоконда” хэдэн зуун жилийг өртөөлөн өнөөг хvрэхдээ тайлагдашгvй оньсого хэвээр vлджээ. Леонардо да Винчи өөрөө ч тvмэн нууцыг агуулсан содон хvн байв.  Тэр 55 насандаа бvр өндөр нас зооглосон өвгөн хvн шиг харагдаад зогссонгvй, орон гэргvй, мөнгө хөрөнгөгvй нэгэн болсон байлаа. Алдарт “Жоконда”-г бvтээснийхээ төлөө сохор зоос ч авсангvй. Ивээн тэтгэгчид, эрдэмтэн мэргэд Леонардог хааны ордны алиа салбадайн дайтай vзэж байж. Да Винчи Ромд очихыг хvсдэг байжээ. Гэвч залуу Рафаэль, Микеланжело нар ид цэцэглэж байсан тул хөөрхий Леонардог тоосонгvй. 
Харин 1516 онд Францын залуу хаан нэгдvгээр Франциск тvvнийг урьжээ. Хэдэн зураг, авдар дvvрэн цаас, хоёр шавийнхаа хамт Францад очсон Леонардо да Винчи гурван жилийн дараа 1519 оны тавдугаар сарын 2-нд нас баржээ. Гэвч аугаа зураачийг хvн төрөлхтөн зөнд нь орхисонгvй. Одоо болтол судалсаар байна.  Шинжлэх ухааны vйлст бvхнээ зориулсан эрдэмтэд тvvнийг хvний оюун ухааны аугаа гайхамшгийн бэлгэ тэмдэг гэж vздэг бол зураачид Леонардо да Винчиг “уран зургийн тайлагдашгvй нууц” хэмээдэг. Австрийн алдарт сэтгэл зvйч Зигмунд Фрейд тvvний ижил хvйстэн болсон шалтгааныг шинжлэх ухааны vvднээс тайлбарласан сонирхолтой тэмдэглэл бичиж vлдээжээ.  Дэн Брауны романаар “Да Винчийн нууцад нэвтрэх тvлхvvр” гэдэг кино хийсэн нь шуугиан тарьсаар байна. Леонардо да Винчи хvн төрөлхтөний тvvхийн ховор “vзэгдлийн” нэг гэдэг.

Кёкүшюзан Япон руу 10 000 ажилчин явуулахаа больжээ




Японы сумо гэдэг бөхийн барилдаанд ноцолддог  байсан Кёкүшюзан Д.Батбаяр гэдэг хүн 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин сонгогдсон билээ.
Дээд сургуулийн 1-р курс төгссөн гэх энэ эрхэмд.......


Японы сумо гэдэг бөхийн барилдаанд ноцолддог  байсан Кёкүшюзан Д.Батбаяр гэдэг хүн 2008 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин сонгогдсон билээ.
Дээд сургуулийн 1-р курс төгссөн гэх энэ эрхэмд Сонгино Хайрханчууд итгэн,  саналаа өгсөн шалтгаан нь их энгийн.
Тэрээр албан ёсоор дүүргийнхээ сонгогчдоосоо шилэн, 10 000 хүнийг Япон руу гэрээт ажилчнаар явуулна. Би бүх хүмүүстэй нь тохирчихсон байгаа. Японы Ерөнхий сайд ч миний найз хэмээн амласан юм.
Гэвч сонгуулийн дараахнаас  “Хайраа оллоо, Баясгаланд дурлалаа”, “Цагаан хоолонд орлоо, турахаар шийдлээ”, “Цусаа өгөх гэж байсан ч цуйван хэтрүүлэн идээд болсонгүй” гэх зэрэг мэдээллээр л сонин, хэвлэлийн хуудаснаас салахаа больсон  мань эр амлалтаа биелүүлээгүй л яваа билээ.
Энэ талаараа саяхан телевизээр ярилцлага өгөх үеэрээ албан ёсоор хариулт өгчээ.
Тэрээр : ” Би яг явуулах гэж байсан чинь Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрч, цацраг идэвх цацагдсаны улмаас Монголчуудынхаа эрүүл мэндийг бодоод больчихсон юм аа.  Муусайн хятадууд хүртэл Хятадуудаа хайрлаад тэнд ажиллуулахгүй байхад манай Монголчууд  тэнгэр заяатай хүмүүс. Тиймээс л сонгогчдоо хайрласан хэрэг. Цагийн байдал гайгүй болвол тийз захиад явуулнаа” хэмээн өгүүлсэн байна.
Хөөрхий, Сонгино Хайрханчууд Япон руу гэрээгээр ажиллахын тулд түүнийг дахин сонгох хэрэгтэй болж байгаа бололтой.

Мисс Нямжавын нууцалдаг хоёр дахь амьдрал


   
   Эрх мэдэл, нэр алдар, өнгө мөнгөтэй нь “давуу эрхтэй” амьдрах болсон өнөөгийн Монголын нийгэмд “од болох” өвчнөөр өвчлөгсдийн тоо миссүүдийн эгнээг нэлээдгүй өргөжүүлж.....



Эрх мэдэл, нэр алдар, өнгө мөнгөтэй нь “давуу эрхтэй” амьдрах болсон өнөөгийн Монголын нийгэмд “од болох” өвчнөөр өвчлөгсдийн тоо миссүүдийн эгнээг нэлээдгүй өргөжүүлж байгаа. Борооны дараах мөөг шиг олширсон энэ олон миссүүд хэн нь хаанаас, ямар газраас, ямар шаардлага шалгаруулалтаар гарч ирээд тэргүүндээ титэм, нэрнийхээ өмнө мисс хэмээх тодотгол зүүгээд байгааг ойлгоход ч бэрх болжээ гэж толгой сэгсрэх хүн захаас авна. Хаа очиж “Хатан-Эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг, 1989 онд мисс Н.Мөнхцэцэгээр гараагаа эхэлж байсан “Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч цөөн хэдэн бүсгүйчүүд мисс хэмээх эрдэнийн титмийг нэр төртэйгээр тэргүүндээ залж, хүлээн зөвшөөрөгдсөн бүсгүйчүүд байдаг. Мисс “чанартай” байх үед зөвхөн нийслэлээс эсвэл Дарханаас сайхан бүсгүй төрдөг ёс юм шиг ойлголт байлаа. Үүнийг эвдэж анх удаа хөдөөний охин гоо бүсгүйн титмийг авч, алдар нэр дагуулсан нь мисс Ё.Нямжав. 2001 онд Улаанбаатар хотын миссийн тэмцээний ялагч болж улмаар “Монголын сайхан бүсгүй”-н титмийг хүртсэн энэ бүсгүй мөн ондоо БНСУ-д 50 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй уралдан гуравдугаар байрт орсон нь бусдаар тэргүүлж Монголын мисс болсон гэсэн дуу шуутайхан хэл амыг нам дараад авсан. Ийн ганцхан жилийн дотор ёстой тэсрэл хийж, гэнэт гарч ирсэн мисс бүсгүй гэнэт гарч ирсэн шигээ гэнэт усанд хаясан чулуу шиг болж орхисон нь хамтын амьдралд холбоотой бай. Түүний анхны нөхөр нь Од хэмээх хувийн бизнес эрхэлдэг, бодибилдингээр хичээллэдэг нуруулаг залуу байв. Удаж төдөлгүй мисс Ё.Нямжав нөхрөөсөө саллаа, нөхөр нь хартай шартай, гар хүрдэг байжээ гэсэн мэдээлэл чөлөөт хэвлэлүүдийн эхний нүүрийг чимж эхэлсэн ч мисс бүсгүй ямар нэгэн тайлбар хийлгүйгээр алга болсон юм. Сураг сонсох нь Сингапурт суралцахаар явсан байлаа. Харин ирэхдээ хоёр дахь үрээ тэвэрсээр эх орондоо газардсаныг мэдсэнээс мэдээгүй нь олон болов уу. Ямартай ч анхны нөхрөөсөө өрх тусгаарласныхаа дараа охинтой болсон мисс бүсгүй хэн гэгчийн хүүхдийг төрүүлэв гэсэн сониуч асуулт хариултгүй хэвээр байна. Нөгөө оюутан ахуй цагаасаа нэр холбогдож ирсэн МАН-ын залуу лидер бизнесмэн гишүүн үү? Аль эсвэл саяхны сонинд бичсэнчлэн сайд асан С.Отгонбаяр уу?  Эсвэл ихэнх миссүүдийн жишгээр хэн нэгэн гадны хүн байв уу?
Ямартаа ч мисс маань өнөөдрийг хүртэл ганц бие яваагаас үзэхэд хоёр дахь амьдралынх нь сонголт, охины аав нууц ноёнтон гэр бүлтэй хүн байхаас гарцаагүй бөгөөд албан бус мэдээллээр манай нэгэн нэртэй бөх эрхэмтэй мисс Ё.Нямжав хайр сэтгэлийн холбоотой байсан ажээ. Энэ харилцаагаа тэрбээр ихэд нандигнан нууцалдаг бөгөөд охиныхоо аавын нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө мөнгөн болж энэ харилцааг үүсгээгүй, жинхэнэ халуун хайр сэтгэл байсан хэмээн найз нөхөддөө учирласан байна. Тиймдээ ч охиныхоо аавыг мисс бүсгүй тэгтлээ их нууцалж, эрхэм нандин байлгахыг хүсдэг биз ээ. Өдгөө урд хөршид гурав дахь дээд сургуульдаа суралцаж буй сайсан бүсгүй Бээжин, Улаанбаатарын хооронд хоёр нутагтан адил ирэн, очин байгаа бөгөөд энэ хаврын нэг нарлаг өдөр манай зурагчны дуранд олзлогдсон нь энэ. Угийн өндөр боловсролтой, гэрийн хүмүүжил сайтай бүсгүй боловсрол мэдлэгтээ илүү их анхаардаг бөгөөд ямар ч нөхцөлд бусдаас хараат бус амьдрах ёстой хэмээн ярьдаг ажээ. Хэвлэлд гарсанчлан С.Отгонбаяр сайдын хүүхдийг төрүүлж, Зайсангийн тансаг харшид амьдарч байгаа гэх мэдээлэл ор үндэсгүй бөгөөд тэрбээр ээж, хүүхдүүдийнхээ хамтаар Төмөр замд амьдарч байна. Хоёрын хоёр хүүхэдтэй ганц бие бүсгүй амьдрал авч явах амар биш ажлыг арын албыг нь даадаг ээждээ тэрбээр даатгаж, өөрөө боловсрол бизнестээ илүүтэй цаг зав зарцуулж байгаа гэнэ. Бусад миссүүдээ бодвол элдэв эрчүүдтэй холбогдож хэл амны бай болоод байх нь бага мисс бүсгүй чухам ямар эрийг хоёр дахь амьдралаараа сонгож, өдийг хүртэл ганц үг газар гээлгүй нууцалж, нандигнаж явааг мадагүй цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж: “Гранд” сэтгүүл

Ану өвөр монгол залууд сэтгэл зүрхээ даатгажээ



 Гала хэмээх содон стиль имижтэй, харсан хүний нүд эрээлжилж, толгой эргэмээр хоёр охин нилээд хэдэн жилийн өмнө өсвөр насныханы гол ярианы......

Гала хэмээх содон стиль имижтэй, харсан хүний нүд эрээлжилж, толгой эргэмээр хоёр охин нилээд хэдэн жилийн өмнө өсвөр насныханы
гол ярианы сэдэв болж байлаа. Чадал муутайхан хоолойтой ч өмссөн хувцас, аальгүй яриа нь тэднийг олны анхааралд авчирсан. Хэдийгээр одоо тус хамтлаг байхгүй ч хамтлагийн ахлагч Ану олны анхаарал татсан амьдралаасаа салж хагацаж чадахгүй яваа.  Хүүхэд байхаасаа урлагт хөл тавьсан тэрээр одоо хүүхдүүдэд зориулсан цомог гаргаж, тоглоомын төв ажиллуулж, НҮБ-ийн элч гэдэг цолыг ч өөртөө хайрлаад амжсан. Анх гарч ирсэнээ бодвол стиль имижээрээ ч тэр, хэл яриагаараа ч тэр нилээд намба суусан бүсгүй маань саяханы нэгэн нэвтрүүлэгт орохдоо өөрийгөө уран бүтээл хийхийн тулд өдийг хүртэл ганцаараа явна хэмээн зарлаж байсан. Тэгвэл түүний ганц бие байгаа нь худлаа аж. Учир нь тэрээр “Баян Монгол” хороололд нэгэн өвөр монгол залуутай хамтран амьдарч байгаа юм байна. Түүний сэтгэлийг булаасан тус залуу нь үсчин гоо сайхны салонтой бөгөөд Анугийн стиль, имижийг тодорхойлдог нэгэн аж. Хосууд хэдийгээр хамт амьдарч байгаа ч олны нүдэн дээр төдийлөн ойр дотно байдаггүй гэнэ. Гэсэн ч тэдний харилцаа нилээд гүнзгийрээд байгаа нь ойр орчимынхоных нь гол ярианы сэдэв болоод байгаа ажээ. Дуучин Анугийн хувьд өмнө нь олны танил бизнесмэн залуустай нилээдгүй нэр холбогдож байсан ч хараахан гэр бүл болж байгаагүй. Харин энэ удаад тэдний хайрын романс хэрхэн үргэлжлэхийг цаг  хугацаа л харуулах байх.

Цагаанбаатар мэргэжлээ сольжээ



 Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар шаггүй яруу найрагч гэдгээ олонд харуулаад авсан.......


Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар шаггүй яруу найрагч гэдгээ олонд харуулаад авсан.
Нууц авьяасаар бялхаж яваа гэмээр залууг саяхан спортын хамтран зүтгэгчид нь төдийгүй урлагийнхан “сайн хөтлөгч” гэдгийг нь мэдэж авчээ.
Шүлэг яруу найраг оролдохын зэрэгцээ үг хэл нь уран гэж жигтэйхэн хөтлөгч болсон МУ-ын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын шоу хөтлөлтөд урлагийнхан ам сайтай байцгаана.

Lady Gaga найз залуутайгаа анх удаа камерт өртөв


 Дуучин Lady Gaga, “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” киноны од Taylor Kinney-тэй нууцаар болздог тухай хэвлэлээр шуугидаг ч тэдний хэн ч энэ тухай.....



Дуучин Lady Gaga, “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” киноны од Taylor Kinney-тэй нууцаар болздог тухай хэвлэлээр шуугидаг ч тэдний хэн ч энэ тухай ам нээгээгүй байгаа билээ. Харин тэднийг саяхан Калифорнид хамтдаа зугаалж явахыг гэрэл зурагчид анх удаа олж харсан нь энэ аж. Хачин этгээд стильтэй дуучин Lady Gaga гайхмаар энгийн хувцасласан байсан гэнэ. Тэд өнгөрсөн жил You And I back клипний зураг авалтын үеэр танилцжээ. Клипний зураг авалтын халуун үнсэлтээс хойш тэднийг салж хагацахаа больсон гэдэг. Lady Gaga өнгөрсөн жил нэгэн ярилцлагадаа найз залуугынхаа талаар “Би хайр дурлалынхаа тухай ярих дургүй. Ямар ч байсан би одоо жаргалтай байна” гэж ярьсан юм. Харин Taylor Kinney-ийн хуучин найз бүсгүй түүнийг одоо ч өөртэй нь уулздаг, тэр Lady Gaga-ын нэр хүндэд нь болж уулздаг хэмээн ярьжээ.

Бооёо охинтой болжээ

 
 Шинэ он гарахын өмнөхөн хошин урлагийн “Шинэ үе” продакшны захирал Бооёо......
Шинэ он гарахын өмнөхөн хошин урлагийн “Шинэ үе” продакшны захирал Бооёо буюу Н.Ариунболдын гэр бүл нэгэн шинэ гишүүнтэй болжээ. “Гурван гал” эмнэлэгт амаржсан Н.Ариунболдын эхнэр А.Ганцэцэг арванхоёрдугаар сарын 23-ны өдөр улсдаа иргэн нэмж, гэр бүлдээ аз жаргал авч ирэн эрүүл саруул хөөрхөн охин төрүүлжээ.

Ийнхүү энэ гэр бүл гурван охинтой болж байгаа юм. Эхнэр, охиных нь бие тун сайн байгаа бөгөөд өнөөдөр эмнэлгээс гарч байгаа гэнэ.

Sunday, January 1, 2012

Франц үнсэлт МУСК



Франц үнсэлт МУСК
Youtube шууд үзэхээр

Та бүхэнд нэгэн сайхан киног хүргэхээр бэлдлээ-Kиноны эхлэл болох бичиг гардаг хэсэг бичигдээгүй болно.Бүрэн кино


Эрхэм та сурталчилгаан дээр дарж урам өгөөрэй






Танайд хоноё /2012.01.01/



  Танайд хоноё /2012.01.01/
 Энэ дугаарт Дуучин Хишигбаяр Дэлгэрмаагийнд







Эрхэм та сурталчилгаан дээр боломжоороо дарж сувдхан
тк болон сувдхантк-г дэмжээрэйАмжилт

Цагийн Хүрд /2012.01.01...




   Цагийн Хүрд /2012.01.01...


Маск-Өвлийн Өвгөний Сонголт





Маск-Өвлийн Өвгөний Сонголт







Эрхэм та сувдхан2.тк г дэмжиж зар сурталчилгаан дээр өдөрт боломжоороо дарж урам хайрлаарай-Амжилт





Цагаан алт-оросын ОАК 13-р анги




Та бүхэндээ Оросын 16 ангит киног хүргэхээр бэлдлээ...Tухтай сууж үзээрэй... ... Yоutube  дээр  тавигдлаа...

 Эрхэм та зар сурталчилгаан дээр дараарай

2012 оны зурхай

Луу жилд таныг юу хүлээж байна?

 2012 онд ажил хэрэгч, идэвхитэй, сэргэлэн бөгөөд шударга хүмүүс илүү амжилтанд хүрнэ. Луу өөдрөг сэтгэл, хүсэл тэмүүллийг үнэлдэг учраас жилийн туршид сонор соргог байж, хувь заяаны танд бэлэглэх боломж нөхцлүүдийг өнгөрөөхгүйг хичээх хэрэгтэй. .....

 2012 онд гэрээ хэлэлцээр, хэрэгтэй мэдээлэл солилцох үйл ажиллагаанаас ашиг олно. Хайр дурлал ч гэсэн 2012 онд нэг төрлийн хэлэлцээр шиг байх бөгөөд олон хүний хувьд хайрлагдах нь өөрөө хэн нэгнийг хайрлахаас илүү чухал байна. Түүнээс гадна зарим нэг нь хайр сэтгэлээ ямар нэгэн эд зүйлээр солихыг хичээж болзошгүй. Энэнд муу юм огт байхгүй бөгөөд угаас 2012 он хийсэн болгоныхоо төлөө, тэр тусмаа хэн нэгэнд тааламж төрүүлснийхээ төлөө шагнал хүртэх үе. Гэр бүлд бүх зүйл хэвийн байна. Мөнгөний дутагдлаас болж тааламжгүй байдал үүсгэхгүйн тулд гэр бүлийн бүх гишүүд хичээж ажиллана.

Луу гэгч амьтан өөрөө дуу чимээ ихтэй, хурц тод баярт дуртай болохоор энэ жил өөрийнхөө ялалт болгоныг, амжилт болгоныг сүртэй ёслол төгөлдөр тэмдэглэхийг мартуузай.

Хонь

Өнгөрч буй онд их сайн ажилласан болохоор Хонины ордныхон 2012 онд хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Гэхдээ амжилтандаа толгой эргэхийн хэрэггүй, учир нь та энэ жил бүр ч ихийг хийж бүтээх хэрэгтэй болно. Амжилтанд хүрэхэд тань ойр тойрны хүмүүс чинь их тус болсон гэдгийг мартаж болохгүй. Тэдний тусыг мартахгүй талархаж байх аваас энэ онд ч гэсэн тэд тусалж дэмжиж, хөрөнгө оруулалт хийнэ. Хониныхон 2011 онд эхэлсэн зүйлээ энэ жил дуусгах хэрэгтэй, гэхдээ энэ нь шинэ боломжууд гарч ирэхгүй гэсэн үг биш. Харин ч өөрийнхөө хийж байгаа зүйлд сэтгэл дундуур байвал хуучныхаа хажуугаар шинэ төсөл, төлөвлөгөө барьж авахад гэмгүй шүү.
Хайр дурлал
Хайр сэтгэлийн тал дээр бага зэрэг асуудалтай байх бөгөөд ямар нэг шалтгаанаар та өөрийн хайртай хүнээ сольж магадгүй байна. Учир нь 2011 онд хүсэж байсан зүйлээ та одоо хүсэхээ больж, шинэ зорилго, шинэ найз нөхөдтэй болно. Ганц бие хонинууд зун амралт зугаалгаар явбал дурлалын бяцхан роман үүсгэж магадгүй. Харин гэр бүлтэй хонинууд нөхөртэйгөө харилцаагаа хэвийн байлгаж, гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн төлөө бүхнийг хийх болно.
Ажил төрөл
Албан тушаал ахиж дэвшихийн тулд хониныхон энэ онд шинэ технологи эзэмших, мэргэжлийнхээ салбарт гарч буй өөрчлөлтийг мэдэрч, удирдлагынхаа сэтгэл санааны байдлыг анзаарч байх хэрэгтэй. Намар өөрийн байгуулсан гавъяаны талаар даргадаа сануул. Авсан шагнал чинь хурим хийхэд ч юмуу ямар нэг үнэтэй зүйл худалдан авахад хэрэг болно.
Эрүүл мэнд
2012 онд хониныхон уушги юмуу амьсгалын зам /хоолой/-ын өвчин тусахаас болгоомжил. Наран шарлагын газар наранд цохиулах магадлал өндөр байна. Тиймээс хэт даарч хөрөх, хэт халахаас сэргийлэх хэрэгтэй. Бас хэтэрхий бухимдахаас зайлсхий.
Амжилт
Худалдаа, компьютерын технологийн салбарт ажилладаг болон удирдах ажил эрхэлдэг хүмүүс их амжилтанд хүрнэ. Өөрийнхөө юу мэддэг, чаддагаа үзүүл, тэгсэн цагт таныг хүмүүс үнэлэх болно.
Зөвлөгөө
Уян хатан байж сур. Өөрийнхөөрөө зүтгээд байлгүй бусдын үгийг сайн сонс. Тэгэх юм бол 2012 он таны хувьд маш таатай, үр өгөөжтэй байх болно.

Үхэр

Үхрийн ордныхон 2011 онд эхлээд хийж дуусаагүй байсан ажлаа энэ онд дуусгана. Хэрвээ та хойш тавьсан асуудлууд яав л гэж гээд өчүүхэн төдий назгайрч алмайрах аваас 2012 оны эхээр хэрэг мандаж, асуудлыг түргэхэн шиг нэг тийш болгохоос аргагүй байдалтай тулгарна. Луу жил танд асуудлыг хурдан шийдвэрлэх боломж олгоод зогсохгүй үр дүнгээс нь хэрхэн их ашиг олж болохыг хэлж өгнө. Зарим үхрийнхэн оршин суух газар, ажлаа солих юмуу удаан хугацааны томилолтоор явна. Хэрвээ та үүсч буй нөхцөл байдалтай сөргөөцөлдөлгүй эхнээсээ бүх юм сайхан болно гэж итгэж зүтгэх юм бол 2012 он таныг баян тансаг, сайн сайхан ирээдүйд хүргэх шатны гишгүүр нь болж өгнө.
Хайр дурлал
Ганц бие үхрүүд энэ онд ажлын газрын хүнтэйгээ дурлалын роман үүсгэж болзошгүй, тэгснээрээ хайраа олоод зогсохгүй санхүүгээ ч сайжруулаад авах боломжтой. Харин гэр бүлтэй үхрүүдэд нөхрийнх нь тал бүрийн дэмжлэг их чухал. Тэд ямар нэг шалтгаанаар нөхрийнхөө хайр халамжинд эргэлзэж болзошгүй.
Ажил төрөл
Үхрийнхэн өөрсдийнхөө зөрүүд зангаас болж удирдлагатайгаа юмуу ажил хэргийн хамтрагчтайгаа муудалцахгүй байх аваас ажил төрөл нь туйлын бүтэмжтэй байна. Өөрийн чинь хийх ажил биш байсан ч шинэ үүрэг даалгавар биелүүлэхээс бүү татгалз.
Эрүүл мэнд
2012 онд үхрийнхний сээр нуруу, хүзүү өвдөж магадгүй. Тиймээс нуруундаа ачаалал өгхөөс аль болох зайлсхий, хүнд юм бүү өргө. Хавар, намар бүтэн биеийн массаж хийлгэ.
Амжилт
Энэ жилд металлтай холбоотой /олборлох, худалдах, янз бүрийн эдлэл хийх/ салбарт ажиллагсад амжилтанд хүрнэ.
Зөвлөгөө
2012 онд та үйл ажиллагаагаа идэвхжүүл. Зартай залхуу зангаа хаяхгүй бол үнэ цэнэтэй зүйлийг хажуугаараа өнгөрөөж магадгүй шүү.


Ихэр

Ихрийнхний хувьд 2012 он туйлын сайхан, үр өгөөжтэй он байх болно. Та маш их зүйл амжуулна. Харин аливаа зүйлд харамлаж нарийлах хэрэггүй, таны хир зэрэг өгөөмөр байхаас албан д ч тэр, хайр сэтгэлд ч тэр бүх зүйлд амжилт олох эсэх нь хамаарна. Та их зүйл авахын тулд бага зэргийг өгөх хэрэгтэй болохыг үгүйсгэхгүй. Жилийн хоёрдугаар хагаст таныг өөрийгөө хэн гэдгийг харуулах боломж олгох сонирхолтой санал хүлээж байна.
Хайр дурлал
Ганц бие ихрийнхэн 2012 онд олон хүнд таалагдана. Гол нь аль болох олны дунд орж гоо үзэсгэлэнгээ бахдан шагшуулахаас бүү залхуур. Гэр бүлтэй Ихрүүд өөрсдийгөө чөлөөтэй, ганц бие мэтээр мэдрэхийг хүснэ. Зарим нь өөрийнхөө нөхөр /эхнэр/-тэй хоёр дахь бал сараа тэмдэглэж, зарим нь гэр бүлээсээ гадуур бага зэрэг дурлалын роман үүсгэж магадгүй. Гэхдээ энэ нь гэр бүлээ цуцлахдаа тултал сүртэй юм биш байх болно.
Ажил төрөл
Та удирдлагадаа өөрийнхөө хир мэдлэг чадвартайг харуулж мэдрүүлж чадсанаас албан тушаал дэвших эсэх чинь хамаарах болно. Ингэхдээ та зарим нэгэн шиг хичээл зүтгэлээрээ биш төрөлхийн жүжиглэх авъяасаа ашиглаж чадна. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй.
Эрүүл мэнд
2012 онд ихрийнхэн мэдрэлийн системээ анхаарах хэрэгтэй. Үйл явдлын зарим нэг огцом өөрчлөлтөөс болж уурлах бухимдахад хүрнэ. Тиймээс рашаан сувилалд явах юмуу дор хаяж тайвшруулах ханд ууж хэвшээрэй.
Амжилт
Ихрийнхэн энэ жил багахаан зүйлээс том зүйл бүтээх, хэрэггүй зүйлийг хэрэгтэй болгох, эвдэрхий саравчыг ордон болгох зэрэгт амжилт олно. Өөрөөр хэлбэл мөн чанар биш гадаад үзэмжийг чухалчилдаг газруудад амжилтанд хүрнэ.
Зөвлөгөө
Амьдралдаа юунаас болж хамгийн их таагүй зүйлтэй учирснаа санаад дахин тийм алдаа гаргахгүй байхыг хичээ.


Мэлхий

Мэлхийн ордныхонд өөрийн гэсэн байр сууриа хамгаалах хэрэг гарна. Тиймээс нэрэлхүү зангаа хаяад зарим үед “хориотой мэх” хийхээс бүү буц. Луу жилд та одоогийн хэв маягаас татгалзаж, өөрийгөө хүчлэн урагш тэмүүлэх хэрэг гарна. 2012 онд та яадаг ч байсан гараа хумхиад зүгээр сууж, хэрүүл маргаанаас бултаж, урилга саналаас татгалазаж байж таарахгүй. Учир нь Луу жил танд материаллаг байдлаа сайжруулах, бүр ирээдүйдээ зарцуулах хөрөнгө хураах боломж олгох болно . Мэлхийнхний хувьд шинэ танил асар их үүрэг гүйцэтгэх бөгөөд тэд ажил хэрэг болон хувийн амьдралд чинь асар их тус хүргэх болно. Тиймээс ганган сайхан хувцаслаад аль болох олон хүнтэй арга хэмжээнд оролцож байгаарай.
Хайр дурлал
Ганц бие мэлхийнүүд энэ жил “цагаан морьтой ханхүү”-гийн эрэлд гарах бөгөөд жирийн хүмүүсийг огт авч хэлэлцэхгүй нь бололтой. Гэхдээ хэт өндөр шаардлага тавих нь эргээд ганцаардалд хүргэж болзошгүй тул хүмүүсээс өгч чадахаас нь илүүг бүү шаард. Гэр бүлтэй мэлхийнхэн нөхрөөсөө боломжгүй зүйл шаардахын хэрэггүй бөгөөд урд нь түүнгүйгээр болоод л байсан болохоор өөрийг чинь өөр хүнтэй болчихож хэмээн хардахад хүрч магадгүй.
Ажил төрөл
Ямар ч ажил байсан эрсдлээс айгаад байлгүй ашгаа л бод. Хэрвээ та удирдлагатайгаа эвтэйхэн ярилцаж чадвал албан тушаал ахих юм уу цалингаа нэмүүлэх боломж байна. Тэр тусмаа та энэ жилд удирдлага болон хамт олноо баярлуулах зүйл их хийсэн бол магадлал бүр ч өндөр байна.
Эрүүл мэнд
Мэлхийнхэн энэ жил өвөрмөц хоолноос зайлсхийх хэрэгтэй. Шинэ содон зүйлд хичнээн татагдаж байсан ч гэдэсний түгжрэлд орох гээгүй л бол амсахын ч хэрэггүй. Энэ жил хоол ундандаа сайтар анхаарч аль болох хөнгөн, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэ.
Амжилт
Дипломат болон уран бүтээлч хүмүүс, цалингийн чинь хэмжээг тогтоодог удирдлагадаа хэрэгтэй зөвлөгөө өгдөг хүмүүс 2012 онд их амжилтанд хүрнэ.
Зөвлөгөө
Ярвигтай асуудал тулгарсан үед мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав. Аль болох олны дунд ор.


Арслан

Луу жилд арслангууд бүх зүйл дээр ялалт байгуулна. Өөрийгөө, нөхцөл байдлыг, шийдэгдэхээргүй асуудлыг, санхүүгийн тогтворгүй байдлыг ч амжиллтай даван туулна. Арслан луу хоёрт ижил төстэй шинж чанар их учраас хоорондоо сайн нөхөрлөж хамтарч ажилладаг. Тиймээс 2012 он бол таны он. Та бүх зүйлд, хаа ч гэсэн хүссэн бүхнээ, авах ёстой бүхнээ авах болно. Таныг эргэн тойрныхон чинь хүлээн зөвшөөрч, бэлэг, шагнал, эрх ямба тойрон хүрээлэх болно. 2012 онд арслангийнхан ашиг орлоготой байж болох ямар ч төслөөс татгалзах хэрэггүй. Даалгавар нь хүнд хэцүү байх тусмаа таны сэтгэл санааны болон материаллаг байдал чинь дээшлэх болно. Хавар таныг удаан хүлээсэн таатай уулзалт хүлээж байна.
Хайр дурлал
Арслангууд энэ онд хамт удаан амьдарсан нөхрөөсөө зүгээр л салж орхих магадлал өндөр. Өөрийн нөхөр юмуу хайрттайгаа байх уйтгартай санагдаж эхэлбэл илүү хөгжилтэй, өдөр болгоныг нь баяр болгох чадалтай нэгнийг хайх болно. Гэлээ ч гэсэн яаран бүү шийд гаргаарай, хэрвээ хамтрагч чинь таныг хөгжөөж чадахгүй бол санаачилгыг гартаа аваад амьдралыг өөрөө өөрчилж болно шүү дээ. Үүнд тантай эн зэрэгцэх хүн үгүй.
Ажил төрөл
2012 онд арслангууд хир их хөдөлмөрлөнөв, тэр чинээгээрээ их зүйлд хүрэх болно. Таны энерги зөвхөн хийж бүтээх зүйлд л зарцуулагдах ёстой бөгөөд ойр тойрныхон ч юмуу ажлынхантайгаа учраа ололцох зэрэг дэмий зүйлд бүү сатаар. Өөртөө зорилго тавь, түүнд хүрэх нь бодсоноос чинь илүү ойрхон байна. Хэрвээ танд ажил төрлийнхөө хүрээнд эртнээс мөрөөдөж явсан зүйл байгаа бол ажил хэрэг болгоорой, заавал биелэх болно.
Эрүүл мэнд
Арслангийн ордныхон 2012 онд зүрхээ өвдөхөөс болгоомжил. Хэт их баярлаж хөөрөх, уурлаж бухимдахаас зайлсхийж усан засал, иллэг хийлгээрэй.
Амжилт
Уран бүтээлчид энэ онд их амжилтанд хүрнэ. Түүнээс гадна өөрийн үлгэр жишээгээрээ олныг байлдан дагуулах боломжтой салбарт бас амжилт хүлээж байна.
Зөвлөгөө
Нэрэлхүү зангаа хаяж өөрийн чинь гавъяа зүтгэлийг хэн нэгэн анзаарахыг хүлээж суулгүй өөрөө тэдэнд сануул.


Охин

Охины ордныхыг энэ жил бүх салбарт өөрчлөлт хүлээж байна. Гэхдээ өөрчлөлт нь ихэнхдээ эерэг байх бололтой. Хамгийн гол нь үүнээс зайлсхийгээд дасал болсон газартаа хорогдоод байх хэрэггүй. Идэвхгүй байх тусам чинь луу жил танд харамсах шалтгаан олныг үлдээх болно. Өөрийн аз жаргал, сайн сайхан луу тэмүүл. 2012 он бол таны хувьд олсон амжилтаа улам бататгаж, шинэ амжилтанд хүрэх сайхан үе. Охиныхонд энэ жил бүгдийг солих боломж байна: хайртай хүнээ, оршин суудаг газраа, ажлаа, бүр имижээ хүртэл. Аль нь ч байсан танд зөвхөн сайн сайхныг, амжилтыг авчрах болно, гэхдээ та өөрөө хүсэх юм бол шүү.
Хайр дурлал
2012 он охиныхонд олон шинэ, сонирхолтой зүйл авчирна. Тэд хайр дурлалд толгой нь эргэж, хүн санахааргүй үйлдэл хийж ч магадгүй. Үүнд тэдний гэр бүлтэй гэдэг нь ч саад болж чадахгүй нь бололтой. Энэ онд охиныхон хайртай хүмүүсээсээ салах магадлал өндөр бөгөөд ингэлээ гээд тэд ганцаардах нь юу л бол. Учир нь шинэ мэдрэмж хүссэнээрээ тэд өөрсдөө эхэлж салах санаачилгыг гаргах болно. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр асуудлыг бүү шийд. Гэнэт оргилсон мэдрэмж тэрэн шигээ гэнэт дуусах нь элбэг байдаг.
Ажил төрөл
Ажил төрлийн талаар 2011 онд гомдоллож байсан бүх зүйл чинь өөрөө аяндаа шийдэгдэнэ. Таныг залхмаар удирдлагаас чинь чөлөөлж, шинэ албан тушаалд дэвшүүлэх юмуу өөр компанид яг сонирхсон ажилд чинь орохыг санал болгоно.
Эрүүл мэнд
Охиныхонд энэ онд янз бүрийн түргэн хоолны газар ээлгүй. Угаас цэвэрч нямбай охиныхны хувьд дутуу угаасан жимснээс хүртэл хордлого авах магадлал өндөр байна. Түүнээс гадна ил задгай худалдаа, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхий.
Амжилт
Хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих, тэдэнд хэрэгтэй зөвлөгөө өгч үүссэн нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх зэрэгт амжилт олно.
Зөвлөгөө
Дотоод хүсэл тэмүүлэлдээ гадаад үзэмжээ тохируулахыг хичээ. Үүний тулд их олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй болсон ч хамаагүй, тэр бүхэн чинь таныг зорилгодоо хүрэхэд чинь туслах болно.


Жинлүүр

Хэдийгээр сэтгэл зовоох зүйл зөндөө байх ч 2012 он Жинлүүрийнхэнд тайван, сэтгэл ханамжтай байдлыг авчирна. Өөрөө өөртөө чухал гэж үзсэн зүйлдээ анхаарлаа хандуулж бусдыг нь тоохгүй байх болно. Хамгийн гол нь алдаа гаргах хэрэггүй. Жинлүүрийнхэн энэ онд дадал зжршлаа тоолгүй аль нь зөв, аль нь буруу болохыг тунгаахад цаг үрэхгүй байж болно. Зөн совин чинь таныг амжилтанд хөтөлж аваачих болно. Хэрвээ таныг өмнө нь огт хийж байгаагүй зүйлийг санал болгох юм бол бүү татгалзаарай.
Хайр дурлал
Ганц бие жинлүүрийнхэн энэ онд найз нөхөр, ивээн тэтгэгч, хамгаалагч, нууц амраг /бүр нөхөр ч байж болно/-тай болох магадлал өндөр байна. Тэд өөрт нь дутагдаж байсан, өөрийнх нь асуудлыг өмнөөс нь шийдчих, ирээдүйнх нь төлөвлөгөөг зохиогоод өгөх тийм хүнийг олно. Та түүндээ өөрийг чинь удирдах боломж олго, тэгвэл бүх зүйл сайхан болно. Харин гэр бүлтэй жинлүүрийнхэн нөхөртөө өөрийгөө удирдах эрх мэдлийг бүү өг, та өөрөө бие дааж шийдвэр гаргах чадвартай гэдгээ тэрэнд харуул. Тэгэхгүй бол үлдсэн амьдралынхаа турш туслах дүрд тоглох болно шүү.
Ажил төрөл
Жинлүүрийнхэнд өөрсийнх нь гаргасан шийдвэрээс их зүйл хамаарах болно гэдгийг бүхэнд нотолж чадах сайхан боломж гарна. Тэд Луугийн нөлөөн дор үргэлж бусдын хэлснээр явж, дуугүй байдаг байсан газартаа өөрсдийн нэр хүндийг өсгөж чадна. Тиймээс хэрвээ өөрийн чинь зөв, таны санал бүгдийнхээс илүү нь үнэн бол удирдлагатайгаа маргалдахаас бүү ай. Таны эр зориг маш өндөр албан тушаалд хүргэхэд тусална.
Эрүүл мэнд
Жинлүүрийнхэн энэ жил биеийн болон оюуны аливаа ачааллаас зайлсхийх хэрэгтэй. Өөрийнхөө ажлыг төлөвлөхдөө бага зэрэг амрах зав заавал гаргахыг хичээ. Тэгээд цаг үргэлж бүх зүйлд санаа тавьж биеэ зовоохоо боль.
Амжилт
Өвөрмөц үзэл бодол, нарийн мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрөх салбарт тэднийг амжилт хүлээж байна. Бараг бүх салбарт гэж ойлгож болно.
Зөвлөгөө
Ойр дотныхоо хүмүүсийг ажигла, тэдний эмзэглэдэг зүйлс амьдралын төлөөх таны тэмцэлд зэвсэг болж магадгүй юм.

Хилэнц

Хилэнцийнхэн энэ онд ямар ч салбарт амжилт олж чадна, гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд хууран мэхлэх зэргээр муу арга хэрэглэх юм бол шударга Луу үүнийг чинь өршөөхгүй гэж мэд. Таны туслагч чинь тов тодорхой төлөвлөгөө, түүнийгээ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл байх болно. Ес юмуу аравдугаар сард хилэнцийнхэн таарамжгүй юм уу үл тоомсорлодог хүнээсээ тусламж авах болно. Бардам зангаа хая, түүний тусламж танд маш их хэрэг болно.
Хайр дурлал
Ганц бие хилэнцийнхний хувьд 2012 он дурлалын адал явдлаар дүүрэн жил байна. Танд дурласан олон хүн дундаас та хайраас гадна өөрийнхөө зээлийн картыг бэлэглэж чадах хүнийг сонго. Харин гэр бүлтэй хилэнцийнхэн гэр бүлээ үнэхээр дээдэлж явдаг бол таалагдсан болгонтойгоо сээтэгнэхгүй байхыг хичээ, үгүй бол гэр бүлийн чинь амьдрал сүйрэх шалтаг болж мэднэ.
Ажил төрөл
Хилэнцийнхэн энэ онд цаг наргүй ажиллах болно. Ажлаа дийлэхгүйдээ биш, хийж дууссан ажлаас нь шинэ санаа ундран гарч ажлаар дарах учраас тэр. Та өөрийгөө хир сүрхий хүн болохоо харуулж чадах бөгөөд зүтгэлийг чинь зүй ёсоор үнэлэх болно. Танд оюун ухааны асар их нөөц байна, түүнийгээ ашигла.
Эрүүл мэнд
Хилэнцийнхэн энэ жил эрүүл мэндийн хувьд маш сайн байна, гэхдээ галд түлэгдэхээс болгоомжил. Тиймээс салют зэрэг пиротехникийн хэрэгслээс болон романтик үдшээр лаа асаах зэргээс, ер нь л шууд болон шууд бус утгаар нь галаар наадахаас болгоомжил.
Амжилт
Хилэнцийнхэн энэ жил сэтгэл судлал, одон орон, сурган хүмүүжүүлэхийн салбарт амжилт гаргана.
Зөвлөгөө
Өөрийн зөн совингоо сонс, түүнийхээ ачаар та санхүүгийн болон бусад аладагдлаас сэргийлж чадна.


Нум

Нумынхныг энэ жил аялал, маш олон тооны ажил төрлийн болон хувийн уулзалт хүлээж байна. Та өөрийнхөө ачааллыг бусдын нуруун дээр эвтэйхэн үүрүүлчихээд тэр хооронд нь илүү чухал, илүү ашигтай ажлаа амжуулж чадна. Жилийн дунд үе үйл явдлаар дүүрэн байна. Тэднийг амжилт, дурсамжаар дүүрэн аялал хүлээж байж болзошгүй. Эндээс олсон туршлага хожим нь ажил болон амьдралд чинь маш их хэрэг болно.
Хайр дурлал
Ганц бие нумынхан энэ жил өөртэйгөө адилхан зүйл сонирхдог хүмүүс дундаас хайраа олох болно. Та санаа зорилго нэгтнүүд дундаасаа хамтрагчаа хайгаарай, алдахгүй шүү. Гэхдээ өөрийг чинь гэсэн хүнд хэтэрхий яарч наалдаад бүү айлгачихаарай. Гэр бүлтэй нумынхан бие биенээ шүтэн дээдэлж, гал голомтоо бат бөх, элбэг дэлбэг байлгахын тулд өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийнэ.
Ажил төрөл
Идэвхтэйгээр карьер хийж байгаа хүмүүс өөрийнхөө бодит бололцоон дээр түшиглэх аваас амжилтанд хүрч чадна. Харин цол хэргэм мөрөөдөлгүй зүгээр л чимээгүйхэн хийх ёстой ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийн хувьд энэ жил тайван амгалан өнгөрнө. Гэхдээ өөрийнхөө хэдэр аашаа дарж, өөрт чинь хор хүргэж магадгүй хүмүүстэй сөргөөцөлдөхгүй байхыг хичээ.
Эрүүл мэнд
Нумынхан энэ жил элгээ хайрлах хэрэгтэй. Тиймээс хурц, тостой хоолноос аль болох зайлсхийж, согтууруулах ундаанаас татгалз.
Амжилт
Нумынхан энэ онд гал, дулаан, энерги, энергетиктэй холбоотой бүх салбарт амжилт олно. Түүнээс гадна өөрийг чинь шүүмжлэгчидтэй нүүр тулан уулзах, тантай санал нийлэхгүй хүмүүсийг сургаж өгөх ажилд ч бас амжилт олно.
Зөвлөгөө
Мөрөөдөөд байлгүй бодсон санаснаа шууд ажил хэрэг болго, таны эртнээс санаж байгаа сайхан санаа чинь бүтэхийн цагт танд маш их зүйл авчрах болно.


Матар

Матрын ордныхон 2011 онд онилсон өндөрлөг рүүгээ 2012 онд аажим аажмаар хүрэх болно. Энэ нь ажил төрөл, хувийн амьдрал, нийгмийн статусын аль алинд хамаатай. Танд урд нь бүтэлгүйтэж байсан зүйлдээ амжилт гаргах сайхан боломж байна. Гэхдээ амжилт танд зүгээр л өөрөө хүрээд ирнэ гэж бүү сана, ямар нэгэн юманд хүрэхийн тулд хүч хөдөлмөр зарцуулах нь зайлшгүй. Таныг сонирхолтой холбоо /хувийн амьдралд хүртэл / хүлээж байна. Та хэд хэдэн нилээд ашигтай гэрээ хийж чадна. Хэрвээ танд одоо орон байртай холбоотой асуудал тулгараад байгаа бол 2012 онд энэ чинь шийдэгдэх болно.
Хайр дурлал
Ганц бие матрынхан өөрт нь эртнээс таалагддаг хүнийхээ зүрх сэтгэлийг эзэмдэж чадна. Хэрвээ таны зүрх сэтгэлд хэн нэгэн байхгүй бол ямар нэгэн хурал дээр ч юм уу, гоо сайхны салон, үсчний газар, бассейнд хайртайгаа учрах боломж байна. Харин гэр бүлтэй матруудын хувьд гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд их хичээх хэрэгтэй болно, учир нь өмнө нь амласан амлалтаа биелүүлээгүйгээс болж үүссэн маргаан чинь хурцдаж магадгүй байна.
Ажил төрөл
Хэрвээ та ямар нэг тодорхой албан тушаал мөрөөдөж байсан бол тэр тань биелэнэ. Та ажлаа солихыг хүсэж байвал өөрийнхөө ажиллахыг хүсэж байсан ажилдаа ороорой. Гэхдээ хурдан шийдээрэй, таныг тохиромжтой цагийг хүлээн эргэлзэж байх хооронд хэн нэгэн байрыг чинь эзэлчихэж магадгүй шүү.
Эрүүл мэнд
Матрынхан энэ жил биеэ чагнаж, байхгүй өвчнийг өөрөөсөө эрэх бололтой. Биеэ чагналгүй, зөв зохистой хооллох аваас эрүүл саруул байх болно.
Амжилт
Хурдан түргэн хөдөлгөөн, аюул осол, үнэт металлтай холбоотой ажил эрхэлдэг матрууд энэ жил илүү их амжилтанд хүрнэ.
Зөвлөгөө
Хэрвээ танд нандин мөрөөдөл байдаг бол өөр хүн түүнийг чинь биелүүлэхээс өмнө амжиж хөдөл.


Хумх

Хумхынханд 2012 онд Луу өөрсдийнх нь мөрөөдөж байсан, бүр мөрөөдөж ч зүрхлэхгүй байсан зүйлийг бэлэглэх болно. Гэхдээ хувь заяаны танд бэлдсэн зүйлээс бүү татгалз, өмнөх алдаагаа давтаж хэрэггүй. 2011 онд таны зарим нэг зүйл бүтээгүй бол цаашид ч гэсэн бас тийм байна гэсэн үг биш. Харин ч өөрт чинь ямар нэг зүйл амлаж байсан хэн нэгэн таныг санах болно. Та өөрөө түүнд энэ тухай сануулбал бүр ч зүгээр. Хумхынхан энэ жил сайн ажиллахаас гадна бас сайхан амарч чадна.
Хайр дурлал
Ганц бие хумхынхан аз жаргалаа олохын тулд хуучин харилцаагаа сэргээх хэрэггүй. Бүү эргэж хар, таны хайр өмнө чинь хүлээж байна. Гэр бүлтэй хумхынхан гэр бүлээ бэхжүүлэх сайн арга олно. Тэд ханиа гэр бүлийн бизнест татан оролцулах юм уу өөр ямар нэгэн зүйл сэдэж аль болох удаан цуг байх боломж гаргана.
Ажил төрөл
Та залхуурахгүй, байгаа юмандаа сэтгэл ханахгүй карьер хийх аваас 2012 онд тантай эн зэрэгцэх хүн олдохгүй. Энэ онд та урт удаан хугацааны туршид хадгалагдах нэр хүнд, хөрөнгө мөнгийг нөөцөлж чадна.
Эрүүл мэнд
Энэ онд хумхынхны хөл өвдөх магадлалтай. Шалтгаан нь эрүүлжүүлэх хөтөлбөрөө буруу сонгосон юм уу фитнес, иогоор хэтэрхий их хичээллэх зэрэг болно. Зөвхөн эмчийн зөвлөсний дагуу эмчлүүлэхгүй бол судас өргөсөх өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй.
Амжилт
Үйлчилгээний салбарт ажилладаг хумхынхан илүү их амжилтанд хүрнэ. Түүнчлэн албан тушаал дэвшихийг удаан хүлээсэн хүмүүст ч бас хамаатай.
Зөвлөгөө
201 онд амжилтаар арвин байхын тулд “сүүл”-ээ цэвэрлэх, бугшсан асуудлаасаа салах хэрэгтэй. Тэд таныг хойш нь чангаах болно.


Загас

2012 он загасынхны хувьд нууцыг тайлах үе болно. Энэ хорвоод өөрийн гэсэн байр сууриа олоход нь туслах тийм нууцууд тэдний өмнө нээгдэнэ. Энэ нь танин мэдэхүй, гүн ухаан, мэдлэг зэргээс гадна зүгээр нэг улиг болсон “нууц мэдээлэл” ч байж болно. Таны дарга, хамтран ажиллагсад ч юм уу хамаатан садны чинь танаас нууцалж байсан зүйлс байж болно. Та олж авсан мэдээллээ маш сурамгай ашиглах бөгөөд тэднийг сүрдүүлэг байдлаар хэрэглэдэггүй юм аа гэхэд бага зэрэг сануулах ч юмуу нэг тиймэрхүү аргаар өөртөө илүү их эрх ямба олж авахын тулд ашиглаж чадна. Түүнчлэн загасныхан энэ 2012 онд даруу байх тусмаа бага зүйл хүртдэг болохыг ойлгож авна. Өөрийнхөө хийсэн зүйлд тохирох хөлсийг авч сур. Тэгвэл та жилийн хоёрдугаар хагаст амьдралдаа хамгийн том ашигтай хэлэлцээр хийх болно.
Хайр дурлал
Ганц бие загасынхан аз жаргалтай байхыг хүсвэл зүгээр л эргэн тойрны хүмүүстээ өөрийг чинь хайрлахад бүү саад бол. Тэр намайг яагаад хайрлах болов, би тийм их хайр хүртэх эрхтэй гэж үү гэх мэт дэмий зүйлд бүү санаа зов. Хайртай хүнтэйгээ ямар нэг баяр ёслолын арга хэмжээн дээр юм уу зүгээр л нэг кафед учрах магадлал байна. Харин гэр бүлтэй загаснууд ханьдаа өөрийнхөө төлөвлөгөөг /жирэмслэлт ч бай, бизнес ч бай, засвар хийх ч бай/ эртнээс сайн танилцуулж бай, тэгвэл тэр энэ бүхэнд чинь дасаад зогсохгүй таны маш сайн туслагч болох болно.
Ажил төрөл
2012 онд загасны ордныхон байгаа зүйлээ алдахгүйн тулд өөртөө нэмэлт үүрэг хариуцлага үүрэх болно. Танд магадгүй цалингүй шахам газар ажил санал болговол татгалзалгүй хүлээн аваарай. Энэ нь танд хэсэг хугацааны дараа том албан тушаалд хүрэхэд тусална. Түүнээс гадна одоогийн хийж байгаа ажилд чинь тус болох дадал дадлага олж авна.
Эрүүл мэнд
Загасны ордныхон энэ жил мэдрэлийн системээ гамнаж, кофе, энергийн ундаа гэх мэтийн допингуудаас татгалзах хэрэгтэй. Амралтаараа рашаан сувилал юмуу далай, усны эрэгт амраарай. Бас холестерины хэрэглээгээ хязгаарла.
Амжилт
Загаснууд бизнес болон өндөр технологи, татвар болон ус, цаг хугацаатай холбоотой салбар бүхэнд амжилт олно.
Зөвлөгөө
Өөрийнхөө сонирхлыг нэгдүгээрт тавь. Бусдын төлөө санаа тавих сайн ч гэлээ түүнээс болж өөрөө хохирч үлдэж болохгүй.