SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, December 29, 2011

М.Бундмааг тамирчин болгосон нууц юу вэ?


 Монголын шилдэг жүдочдын нэг, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаагийн спортод хөл тавьсан нууцыг сонирхвол сонин аж. Хүүхэд ахуй насанд нь түүний гурван ах нь хоорондоо ноцолдох дуртай байсан бөгөөд үе үе дүү охинтойгоо......


Монголын шилдэг жүдочдын нэг, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаагийн спортод хөл тавьсан нууцыг сонирхвол сонин аж. Хүүхэд ахуй насанд нь түүний гурван ах нь хоорондоо ноцолдох дуртай байсан бөгөөд үе үе дүү охинтойгоо барилддаг болжээ. Эхэндээ ч М.Бундмаа өвдөг шорооддог байж, харин сүүлдээ ах нарыгаа гаргахгүй болж, босоо үлдэх болсон гэнэ. Хамаатны ах нь харин түүний энэхүү авьяасыг олж харан, Улаанбаатар хотод хөтлөн авчирч, жүдогоор хичээллэх замыг нь зааж өгснөөр өнөөдөр тэрбээр жүдо бөхийн  эмэгтэй тамирчид дотроо шагхийсэн уран барилдаантай, хөнгөн жингийн шилдэг тамирчин болж чаджээ.

М.Бундмаа нэлээд ичимхий боловч спортын хүн гэсэндээ хатуу байж чадна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардахдаа уйлмаар байсан боловч, олон түмний дунд нулимсаа харуулж болохгүй гээд уйлаагүй гэдэг. Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаадаа спортын өндрөөс өндөр амжилт хүсэн, ирэх жил болох зуны олимпод өндөр амжилт үзүүлэхийг ерөөе.

Wednesday, December 28, 2011

Х түц -Амьд гэрч

Х түц -Амьд гэрч




Цагаан алт-оросын ОАК 9-р анги




Та бүхэндээ Оросын 16 ангит киног хүргэхээр бэлдлээ...Tухтай сууж үзээрэй... ...
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж урамаа хайрлаарай

Гоо сайханы хагалгаа хийлгэсэн хүн байхгүй


“Crush bash”, “Missed call”, “Зул сар”, “5 in 1″ зэрэг олон дуугаараа хөгжмийн ертөнцөд өөрсдийн орон зайг бүрдүүлсэн хөвгүүдийн хамтлаг бол “Crush bash” юм. Шинэ оны босгон дээр хамтлагийн ахлагч Б.Билгүүн
 .....


“Crush bash”, “Missed call”, “Зул сар”, “5 in 1″ зэрэг олон дуугаараа хөгжмийн ертөнцөд өөрсдийн орон зайг бүрдүүлсэн хөвгүүдийн хамтлаг бол “Crush bash” юм. Шинэ оны босгон дээр хамтлагийн ахлагч Б.Билгүүнтэй цөөн хором ярилцлаа.
-Шинэ оны босгон дээр олз омог ихтэй байна уу?
-Шинэ он болох гэж байгаатай холбогдуулан бидний уран бүтээлийг сонсох хүсэлтэй хүмүүст ая дуугаа хүргээд зав муутай л явна. Саяхан “Bounce” нэртэй шинэ дуугаа үзэгч фэнүүддээ хүргэсэн. Дууны үгийг манай хамтлагийнхан нэгэн залуу уран бүтээлчтэй хамтран ны бичсэн. Харин аяыг нь продюссер Б.Наранзун зохиосон юм. Цэвэр диско хэмнэлтэй учраас залууст таалагдсан байх. Ирэх сардаа бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байна.
-Танай хамтлагийн талаар янз бүрийн сөрөг мэдээлэл гардаг. Үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ?
-Анхандаа бидэнд хэцүү байсан. Гэр бүлийнхэн маань чгэсэн дургүйцдэг байсан. Гэхдээ хөгжмийн ертөнцөд хамтлагийг маань санах хүн байгаа гэж бодохоор сайхан санагддаг. Нөгөө талаар бидний талаар яригдцаг элдэв сөрөг мэдээллүүд эргээд биднийг сурталчилдаг юм.
-Сүүлийн үед хамтлагийн гишүүдийг гоо сайхны мэс засал хийлгэсэн хэмээн ярих болж энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хамтлагийн гишүүдээс гоо сайхны хагалгаа хийлгэсэн хүн байхгүй. Харин тайзан дээр гарахын өмнө нүүрээ бага зэрэг буддаг. Мэдээж өөрсдийн уран бүтээлээ биднийг хайрлаж хүндэлдэг үзэгч, фэнүүддээ хүргэх гэж байгаа учраас хүндэтгэлтэй ханддаг. Мөн гаднах үзэмжиндээ анхаарч хамгийн сайхан харагдахаар хувцасладаг.
-”Crush bash” хамтлагийн фэнүүдийн дийлэнх нь охид бүсгүйчүүд. Тиймээс хамтлагийн гишүүд хайрын захиа авдаг байх.
-Фэнүүдээс маань бидэнд хаягласан захиа ирдэг. Хамтлагийн гишүүн Дөлгөөний төрсөн өдрөөр түүнийг зурсан зургаа хүртэл илгээж байсан тохиолдол бий.
-Хамтлагийнхаа хамгийн, хамгийныг нэрлэвэл?
-Хамтлагийн хамгийн үглээ нь Золжаргал бол хамгийн унтамхай нь Азжаргал. Харин хамгийн идэмхий нь Бат-Амгалан. Манай фэнүүд Бат-Амгалан туранхай гэдгийг мэднэ. Гэхдээ их иддэг мөртлөө яагаад таргалдаггүй нь ойлгодоггүй юм. Дөлгөөн хамтлагийнхнаасаа хамгийн даруухан нь бол би амархан гомддог.

Эх сурвалж: “Монголын үнэн”

Бид олон жил оршин тогтнож, эв найртай яваадаа бахархдаг


“Sweetymotion” хамтлагийнхантай ярилцсанаа хүргэе.

-Монголд ирж тоглолтоо хийснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Хамтлагийнхаа нэрийг шинэчилсэн ч үзэгчид энэ нэрэнд тэр бүр дасахгүй байх шиг байна. Одоо та хэд ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

Э.Ганболор

 -Тиймээ. Биднийг гадуур явж байхад хүмүүс “Эмоушн”-ийхан явж байна гэдэг. Бид ч гэсэн энэ нэрэндээ хайртай. Өөрсдөө ч шинэ нэрэндээ дасах гэж хичээж байгаа. Хамтлагийн маань одоогийн......


-Тиймээ. Биднийг гадуур явж байхад хүмүүс “Эмоушн”-ийхан явж байна гэдэг. Бид ч гэсэн энэ нэрэндээ хайртай. Өөрсдөө ч шинэ нэрэндээ дасах гэж хичээж байгаа. Хамтлагийн маань одоогийн нэр шинэ юм шиг хэрнээ “Sweetymotion” гэхээр “Эмоушн” гэдэг нь байгаа л байхгүй юу. Америкт байхдаа хамтлагийн нэрээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн.
Учир нь тэнд “Эмоушн” гэдэг нэрээр олон улсын хэмжээнд оюуны өмчид бүртгэлтэй хамтлаг байсан. Нэгэнт нэрээ ингэж өөрчилсөн юм чинь Монголд энэ нэрээ таниулъя гэдэг үүднээс “Sweetymotion” гэдэг нэрээр яваад байгаа. Уран бүтээлийн хувьд, өнгөрсөн жил ирээд бид “Эмоушн” нэрээр цомгоо гаргасан. Мөн тоглолтоо хийлээ.

-Та бүхний ажлын нэг өдөр яаж өнгөрдгийг сонирхмоор байна?

Г.Сүндэрмаа
-Ерөнхийдөө завгуй шахам байсаар өдрийг өнгөрүүлдэг. Америкт байхад бидний амьдралын хэв маяг ерөнхийдөө тайван өнгөрдөг байсан. Харин Монголд ирээд бид хөдөлгөөнд орж эхэлдэг. Тухайн өдрийнхөө ажлыг урд өдөр нь төлөвлөдөг. Залуу хүмүүс юм чинь чөлөөт цаг зав гарвал найз нөхөдтэйгөө уулзах, гоо сайхандаа анхааралгүй л яах вэ.

Э.Ганболор
-Шинэ жил уран бүтээлч, дуучдын хувьд тоглолтын улирал байдаг. Тоглолт ихтэй үед шөнөдөө гэртээ орж унтаад өглөө эрт гардаг юм.

-Монголд ирээд хөдөлгөөнд орж эхэлдэг гэснээс та хэд хамтлагаа байгуулаад ид олонд танигдаж байх үедээ Америк руу яваад өгсөн. Тэрнээс хойш охидын хэд хэдэн хамтлаг төрөн гарлаа. Тэдэнд өөрсдийн орон зайгаа алдах нь гэсэн бодол төрж байв уу?
Э.Ганболор
-Бид маш олон хүнд ид юм хийж байгаад яваад өгсөн гэж зэмлүүлдэг. Гэхдээ бид өөрсдөө зориг гаргаад явсан болохоор бодох, санах, дүгнэх юм байлгүй л яах вэ. Залуу насандаа хүн юм үзэж, өөрийгөө хөгжүүлж, ямар боломж байгааг харах ёстой гэж үздэг. Бид мэдээж сайхан дуучин, урт настай, нэр хүндтэй хамтлаг болох нь бидний хүсэл мөрөөдөл байсан.
Бид чинь багадаа Том болоод Монголдоо төдийгүй дэлхийд апдартай, бие биендээ машин бэлэглэдэг одод болно” гэж мөрөөддөг байлаа. 2001 онд АНУ дахь монголчууддаа зориулж тоглохоор явсан. Нэлээд хэдэн хотуудаар явж тоглосон. Тэр үед бидэнд Америкт ирж тоглолт хийх санал ирсэн. Энэ тухай ярилцсаны эцэст бид үзээд алдъя гэж шийдээд Америкийг зорьсон юм.
Тэнд долоон жил боллоо. Одоо бидэнд харамсах зүйл байдаггүй. Энэ хугацаанд бид авьяасаа хөгжүүлэх төдийгүй амьдралын тал дээр ч маш ихийг сурч, мэдсэн. Өөрсдийнхөө боловсролд ч анхаарах гэж хичээсэн. Энэ нь бидниймөрөөдөлбайсантул болохоос болохгүй хүртэл нь үзсэн. Бид зорьсон оргилдоо одоохондоо хүрээгүй л явна.
Америкт байхдаа маш олон уралдаан, тэмцээнд оролцсон. Америкт нэртэй продюссерүүдээс зөвлөгөө авч, хамтарч дуу хийлзэ. Одоо бодоход тухайн үед Монголдоо ихийг мөрөөдөж үлдэж байснаас зориг гаргаж Америк руу явсан маань ч оносом. Энэ хугацаанд нэлээд хэдэн охидын хамтлаг төрөн гарчээ.
Тэглээ гээд бидэнд алдах, харамсах зүйл байдаггүй. Бид чинь урлагийн хүмүүс учраас хийх ёстой ажлаа л хийнэ. Орон зайгүй болсон ч түүнийгээ олж авах нь биднээс хамааралтай. Юу ч болсон “Sweetymotion”-bi орон зайг бий болгоно л гэж боддог.
Г.Сүндэрмаа
-Биднийг өөрсдийн орон зайгаа алдсан гэж ярьдаг хүмүүс байдаг. Хүмүүс аль ч хамтлагийн дууг сонссон бид бүгдээрээ Монголын урлагийг дэлхийд таниулах гэсэн нэг л зорилготой.

- Хамтлагаараа долоон жил гадаадад амьдарлаа. Өнгөрсөн хугацаанд нийслэл хот болоод хүмүүсийн хувьд ямар нэгэн өөрчлөлт орж уу. Чухам аль нь та бүхний анхаарлыг татаад байгааг Ц.Сарнайгаас асуумаар байна?

-Залуучууд урьдынхаасаа илүү нээлттэй болсон юм шиг санагдсан. Мөн мэдээлэл сайтай, юм уншиж, үздэг болсон юм уу даа. Залуу хүн бүр англи хэл сурч байна. Олон дэвшилттэй талууд анзаарагдаж байна л даа. Сайны хажуугаар саар гэхчээр хүмүүс их бухимдуу болжээ. Заримдаа бид нар өөрсдөө ч гэсэн бухимддаг.
Замын түгжрэлээс эхлээд бухимдахгүй байхын аргагүй. Бас нэг анзаарагдсан зүйл гэвэл, зарим залуучууд архи, дарсны зүйл их хэрэглэдэг болсон байна. Орчин үеийн залуусын нэг хэсэг нь ажиллаж, хөдөлмөрлөөд завгүй байхад нөгөө нь залхуурч, хялбар аргаар менгө олох гээд байдаг болчихсон юм уу даа.

-Та гурвыг Хөгжим, бүжгийн коллежийн нэг ангийнхан гэсэн. Хэн нь ямар хөгжим тоглодог вэ? Ц.Сарнай:

-Ганболор бид хоёр төгөлдөр хуур, Сүндэрээ хийлийн мэргэжилтэй. Бид нар чинь зургаан настайгаасаа эхэлж нэг ангид орж суралцаад, өдий хүртэл сайхан найзууд хэвээрээ явж байна. Бид багаасаа дуулах дуртай байсан. Өөрсдийнхөө хүсэл, сонирхол, мөрөөдөлдөө хөтлөгдөөд дуулдаг болсон. Мэдээжийн хэрэг, хөгжмийн боловсрол маань бидний дуулж өдий зэрэгтээ яваад, чанартай уран бүтээл гаргахад нөлөөлдөг.

-Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат танай хамтлагийн продюссерээр ажилладаг. Дээр нь таны хань ижил. Та хоёр саяхан охинтой болсон баяр хүргэе?

Ц.Сарнай:
-Баярлалаа. Энэ жилийн хувьд охин маань нялх. Хөхүүл хүүхэдтэй болохоор едөр болгон охиноо орхиод яваад байж болдоггуй. Би хэрэгцээтэй үедээ л хотын тевд орж ирдэг.

-Нийслэлээс зайдуу амьдарч байгаа юм уу даа?
-Тийм ээ. Хүүхдээ утаанаас хол байлгах гэж л зайдуу газар амьдарч байгаа.

-Та хоёр саяхан хуримаа хийсэн гэсэн үү?

-Ер нь бол хуримласан. Гэхдээ Монголд биш л дээ. Тэгж байгаад болно биз дээ. Хуримаа хийх гээд нэг их яараагүй л байна.

-Цаашид хамтлаг гишүү-дийнхээ хувьд өөрчлөгдөх үү. Солонгоог хамтлагаасаа нүүр буруулсныг хүмүүс янз бүрээр ярьж, таамагладаг…
Э.Ганболор
- Хамтлагаас гарсан ч гэсэн бид найзууд хэвээрээ. “Sweetymotion” хамт-лагийн хувьд Америкт гэрээт ажилтай. Ирэн очин уран бүтээлээ хийдэг. Бидний дахин нэгдэх, үгүй эсэхийг цаг хугацаа л харуулах байх. Одоогийн байдлаар Сарнай, Сүндрээ, Болороо гурав “Sweety-motion” гэдэг нэрээр уран бүтээлээ хийгээд явна.
Солонгоог хамтлагаасаа яагаад гарсан талаар бид ярихыг хүсдэггүй. Гэхдээ хэлье. Солонгоотухайн үед хувийн амьдралын шалтгаанаар Америкаас явсан. Одоо өөрөө бие дааж уран бүтээлээ хийгээд эхэлсэн. Тэр хугацаанд бид ч гэсэн ажил, уран бүтээлээ цааш нь үргэжлүүлсэн дээ.

-Үерхэл, нөхөрлөлийн талаар ямар үзэл бодолтой байдгаа ярихгүй юу?
Г.Сүндэрмаа
-Ирэх онд манай хамтлаг байгуулагдсаны 15 жилийн ой болно. Бид чинь олон жил оршин тогтнож, эгч дүүс шиг л эвтэй найртай яваадаа бахархдаг.
Ц.Сарнай
-Монголд төдийгүй дэлхийд ийм олон жил оршин тогтнож, найз нехөд хэвээрээ яваа охидын хамтлаг байдгийг би лав мэдэхгүй юм байна. Охидын хамтлаг гарч ирээд эхний хэдэн жил бут авч байснаа алга болчихдог. Харин бид нар одоо ч гэсэн хамтдаа уран бүтээлээ хийгээд л явжбайна.
Э.Ганболор
-Бид чинь багаасаа найзалсан. Нэг ангид явахаас гадна бидний гэр ойрхон, 12, 13 дугаар хороололд амьдардаг байлаа. Хамтлаг маань оршин тогтнож байгаа өөр нэг шалтгаан нь Б.Чинбаттай уулзсан явдал юм. Чимбаа манай хамтлагийн продюссер нь гэдгийг уншигчид мэдэж байгаа байх. Сарнайтай цуг байснаар тогтвортой уран бүтээл хийх үндэс бүрдсэн л дээ. Продюссер маань гадны дөрөвдөгч хүн байсан бол бүхий л цаг заваа бидэнд зориулж явах байсан уу үгүй юу. Энэ мэт хүчин зүйл нелөөлж л өнөөдрийг хүрсэн байх л даа.

-Зөвхөн Сарнай ч биш та гурав анх Б.Чинбаттай хэрхэн холбогдож байсан бэ? Г.Сүндэрмаа

-Ёстой л цаг хугацааны зохицол-долгоо байсан гэх үү дзэ. Бид 1997 онд нэгдэж, гадаад дууны уралдаанд оролцох болоод явж байтал Сарнай Чинбаа хоёр тааралдсан.Тэр цагаас л Чинбаа Сарнайг эргүүлж эхэлсэн байхгүй юу. (инээв) Тэгж явсаар байгаад Сарнайг гэргийгээ болгоод аваад суучихсан юм.

-Уучлаарай. Болороо, Сүндэрээ хоёр гэр бүлийн амьдралаа зохиох болж байна уу?

Э.Ганболор: ЮМ БОЛГОН САНАСАНААР БОЛДОГГҮЙ ЮМ БАЙНА

-Орчин үеийн эмэгтэй хүний гэр бүл зохиох нас нь бидний үе гэж боддог. Юм болгон санаснаар болдоггүй юм байна. Хэт өндөр босго тавиад байж магадгүй юм. Гэхдээ нэлээд харж байж,л шйлэдэ гэдэг бодолтой байдаг. Манай Сарнай, Чимбаа хоёр арван хэдэн жил үерхэж нэг гэрт орсон. Тэдэн шиг олон жил харах нь хаашаа юм, нөхөр болох хүнээ сайн таньж байж амьдралаа холбоно.

Г.Сүндэрмаа: ОДООГООР ГЭР БҮЛ БОЛЧИХООР ХҮН АЛГА
-Хань ижил болгох хүнээ маш нарийн шалгууртайгаар сонгохыг боддог. Гэхдээ одоогоор гэр бүл болчихоор хүн одоохондоо алга.

-Дуучин Сэрчмаа “Эмоушн” хамтлагийн анхны гишүүдийн нэг. Одоо холбоотой байдаг уу. Сэрчмааг харийн хүнтэй гэр бүл болсныг нь хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Та нар энэ тухай юу гэж боддог вэ?
Э.Ганболор
- Даяарчлалын зуун. Хэдийгээр монгол үндэстэн цэвэр байх гэсэн үзэл байх ёстой ч монголчууд нээлттэй байх хэрэгтэй. Сэрчмаа хайртай хүнтэйгээ гэр бүл болж, хүүхдээ төрүүлсэн нь зөв. Бид хэд нэг ангийнхан. Одоо бол холбоогүй. Сэрчмаад гэр бүл, хүүхэдтэй болсонд нь хамтлагийнхаа өмнөөс баяр хүргэе.

Эх сурвалж: “Нийслэл таймс”



 Бразилд ховор тохиолдох сиамын ихэр мэндэлжээ. Хэдийгээр ихрүүд нэг биетэй боловч хоёр толгой, хоёр тархитай гэсэн авч нэг зүрхтэй аж. Эмч нар ихрүүдийг эхийн хэвлийд байхад нь сиамын ихэр болохыг нь тогтоосон аж. Гэхдээ тэднийг нэг биенээс хоёр толгойтой.....

Бразилд ховор тохиолдох сиамын ихэр мэндэлжээ. Хэдийгээр ихрүүд нэг биетэй боловч хоёр толгой, хоёр тархитай гэсэн авч нэг зүрхтэй аж. Эмч нар ихрүүдийг эхийн хэвлийд байхад нь сиамын ихэр болохыг нь тогтоосон аж. Гэхдээ тэднийг нэг биенээс хоёр толгойтой болон мэндэлнэ хэмээн тооцоолоогүй аж.
Ихрүүдийн нэрийг Жесүс, Эмануэл гэх бөгөөд тэд дэлхий дээрх хоёр дахь хоёр толгойтой ганц биет сиамын ихэр болон тэмдэглэгдэж буй гэнэ. Урьд нь 1990 онд АНУ-д Абигал болон Британи Хенсэл гэх ихрүүд мэндэлж байжээ.
“Ройтерс” агентлаг сиамын ихрүүдийг эрүүл өсч торних боломжтой эсэхийг мэргэжилтнүүдээс лавласан ч тэд итгэлтэй хариулт өгөөгүй байна. Тус улсын “Белем” эмнэлгийн эмч Нейла Дахас хэлэхдээ тэдний тархины үйл ажиллагаа хэвийн байх нь хамгийн чухал аж.
Мөн харамсмаар нэг мэдээ нь ихрүүдийн амь насыг аврахын тулд аль нэгнийх нь толгойг мэс заслын аргаар авахаас аргагүй гэнэ. Ихэр хөвгүүд Пара хотод мэндэлсэн.
Эх сурвалж: “Нийгмийн толь”

Эрхэм гишүүдийн туслахууд согтуугаар автомашин жолоодож танхайрав



 Төв аймгийн МАН-ын дэргэдэх нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн сарнай” шинэ жилийн арга хэмжээ саяхан болж өнгөрсөн. Энэ арга хэмжээний хүндтэй төлөөлөгчдийн.....


Төв аймгийн МАН-ын дэргэдэх нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн сарнай” шинэ жилийн арга хэмжээ саяхан болж өнгөрсөн. Энэ арга хэмжээний хүндтэй төлөөлөгчдийн нэгээхэн хэсэг нь Төв аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гишүүдийн туслах буюу бие төлөөлөгчид байлаа.

Цэнгүүний арга хэмжээ эхлэхээс өмнө УИХ-ын гишүүний бие төлөөлөгчид гэсэн сүржин нэртэй, төрийн ордонд суудаг гэсэн цэмцгэрхэн залуучууд ирж найрын ширээний хойморт их хурлын гишүүдээ төлөөлөн сууцгааж байсан юм.

Гэтэл цэнгүүн өндөрлөх үед УИХ-ын гишүүний бие төлөөлөгч гэх залуус болон найз нар их л халамцаж, бас тэрүүхэндээ хөдөөний залууст “томорч” биеэ авч явах чадвар нь муудаж агсамнаж эхэлсэн.

“Мөнгөн сарнай”-г чимэх биш гутаасан тэд дараа нь аймгийн тев талбайгаар машинтай давхиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон шаардлага тавьсан цагдаа нарт агсамнасан байна. Биеэ авч явах чадвараа алдсан туслахууд цагдаагийн газарт хүргэгдэн ирээд цагдаагийн ажилтнуудыг элдвээр хэлэн дайран давшилж “Та нар муусайнуудыг ажлаас чинь халуулна, та нартай ярихгүй, дарга нараа дууд” гэж томорчээ.

Цагдаагийн байгууллагын ажилчид хатуухан сануулаад явуулжээ. Төрийн ордонд суудаг, гишүүнээсээ илүү томорсон туслахууд төрд ард түмнээ төлөөлен гарсан УИХ-ын гишүүдийнхээ нэр хүндийг ч энэ увайгүй үйлдлээрээ унагаж орхисноо мэдсэнгүй бололтой.

Туслахуудынхаа гаргасан зан авирыг УИХ-ын эрхэм гишүүд мэдээгүй өнгөрсөн үү, аль эсвэл нэг удаа өршөөгөөд өнгөрөөв үү. Ямартай ч төрөө дээдэлдэг монголчуудад маань гишүүдийн туслахуудын гаргасан авир таалагдахгүй нь лавтай.

Эх сурвалж: “Нийгмийн толь”

Топ модель Пүүжээ шинэ оноор шинэхэн амрагтайгаа Шведэд


   Загварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай амьдардаг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Анх арван жилээ төгсмөгцөө алтны магнатын цайг чанаж, үрийн зулай үнэрлэснээс хойш өдийг......

Загварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай амьдардаг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Анх арван жилээ төгсмөгцөө алтны магнатын цайг чанаж, үрийн зулай үнэрлэснээс хойш өдийг хүртэл тэрээр хэвлэлийн “баатар”-ын амьдралаар амьдарч буй. Түүний алхах, гишгэх, явах, суух бүр нь бусдын анхаарлыг эрхгүй татдаг. Топ модель болсоныхоо дараахан охиныхоо ааваас салж, “Хархорин” захын эзний хүү болох Цэгцбаатар хэмээх залуутай “жиг” ургуулж нилээд удаан хугацаанд хамтран амьдарсан тэрээр саяханаас өөр нэгэн залуутай хайрын романс эхлүүлээд байгаа ажээ. Түүний сэтгэлийг булаасан “нууц ноётон” нь бас ч уул уурхайн салбарт өөрийн байр суурийг эзэлсэн нэгэн юм. Шинэхэн хосууд маань сүүлийн үед цаг үргэлж хамт байх болсон бөгөөд ойр ойрхон гадаадын орнуудаар аялаад их л романтик маягаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа гэнэ лээ. Топ бүсгүйн хувьд энэ жил загварын ертөнцийнхөний хамгийн их хүсэн хүлээдэг “Гоёл” наадмын тайзнаа алхаагүй нь ч романтик аялалтай нь холбоотой аж. Мөн тэд хэдхэн хоногийн дараа айлчлан ирэх 2012 оныг Шведэд угтахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Жавхлан сүүлийн үед уур омогтой явах болжээ


     
 Сүүлийн үед аливаа юманд ихээхэн дургүйцдэг хүн нэгээр тодорч, сав л хийвэл уур манан савсуулан алхах болжээ энэ нь Дуучин С.Жавхлан уг нь дуугаа дуулаад явбал их л нэр хүндтэй байлаа.Тэрээр улс төрд шургалах гэж зүтгээд амжилт олоогүй нэг......
Сүүлийн үед аливаа юманд ихээхэн дургүйцдэг хүн нэгээр тодорч, сав л хийвэл уур манан савсуулан алхах болжээ энэ нь Дуучин С.Жавхлан уг нь дуугаа дуулаад явбал их л нэр хүндтэй байлаа.Тэрээр улс төрд шургалах гэж зүтгээд амжилт олоогүй нэг хэсэг чимээгүй байсан тэрбээр саяхнаас уран бүтээлээрээ улс төрчдийг шүүмжлэн гарч ирлээ. Энэ удаад тэрбээр "Монголоо гэх хүмүүн хэрэгтэй" гэдэг дуугаараа улс төрчдийг эрс шүүмжилсэн байна. Сүүлийн үед нийгэмд хандсан үндсэрхэг уран бүтээл туурвих болсон.
Сүүлийн үед улс төрд хөл тавих бэлтгэлээ базааж эхлэснээс хойш нэр хүнд нь навс доошилсон ч түүний сэргээн сануулах болсон “Монгол уламжлалын тухай ойлголт нь үзэгч, сонсогчдын таалалд нийцэх болж, нийтийн дунд ихээхэн дэмжлэг авах болсон байна.
Дуучин С.Жавхланд саяхны нэг өдөр “ улс төрд хөл тавьж”, ирэх сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ярьж, үнэнээ өчиж санаагаа амраасан байна. Гэнэтхэн “Монгол уламжлал” ярьдаг хүмүүс улс төрд хөл тавихыг санаархах болсон энэ цаг үед дуучин залууг ийн ярьж эхлэхээр өнөөх хардлага үнэнд тооцогдох болсон юм.
Ямартай ч анх Б.Бат-Эрдэнэ аваргыг их улс төрд хөл тавихад нь ихээхэн шүүмжлэл түүний зүгт нисэлдэж байсан ч , энэ удаад ч дуучин С.Жавхлан улс төр горилж явна гэдэг яриа гарснаас хойш түүний зүг рүү буруутгах, шүүмжлэлийн “бор шувууд” байн байна нисэлдэх болсон. Тийм учраас түүний улс төрд ороход нь саад болсон шүүмжлэлд ихээхэн дургүйцэж байгаагаа илэрхийлж МУГЖ С.Жавхлан сүүлийн үед уур омогтой явах болсон нь тэр аж. Үнэхээр л тэр үзэл бодолдоо хэзээд бат сууж чадвал дэмжих нэг нь дэмжих л байх даа.

“Нисванис”-ийн Амгаа охинтой болжээ


   “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан буюу Амгаа,  Түүний гэргий болох Алтанзул хэмээх бүсгүйтэй хуримаа хийж байсан үе нь саяхан мэт санагдана. Хуримын олон зочид.
..........

“Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан буюу Амгаа,  Түүний гэргий болох Алтанзул хэмээх бүсгүйтэй хуримаа хийж байсан үе нь саяхан мэт санагдана. Хуримын олон зочид нь нэр шигээ сайхан инээмсэглэл тодруулж явдаг сайхан бүсгүй байна гэж сэтгэл өндөр байсан.
Харин хосууд маань саяхан үрийн зулай үнэрлэжээ.Тэрбээр Амгаа маань охинтой болсон байна. 2011 он түүний хувьд олон сайхан үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Шинэ жилийн өмнөхөн шинэ хүнтэй болсон тэрбээр эхнэр, охиноо халамжлаад тун ч завгүй яваа гэнэ лээ. Монголын рок попын ертөнцөд өөрийн хүндтэй хувь нэмрээ оруулсан дуучин Л.Энх-Амгалангийн гэр бүлд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шинэ оны өмнө бүл нэмсэн залуу хосуудад баяр хүргэе.

Сандра Баллок кинонд дахин тоглохгүй


 Нөхөр нь түүнийг хуурч, мэхэлсэн хэрэг амьдралыг нь сүйтгэсний дараа Холливудын жүжигчин Сандра Баллок кино......

Нөхөр нь түүнийг хуурч, мэхэлсэн хэрэг амьдралыг нь сүйтгэсний дараа Холливудын жүжигчин Сандра Баллок кино урлагийг орхихоор шийдсэн гэнэ. “Оскар”-ын шагналт жүжигчин Сандра Баллок араар нь тавьсан нөхрөө одоо ч уучлаагүй ажээ.

2010 онд Сандра Баллок “The Blind Side” киноны дүрээр “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагналын эзэн болох үеэр түүний нөхөр Жессе Жеймс шивээсний модель бүсгүйтэй учир ургуулсан тухай шуугиан дэгдсэн юм. Сандра Баллок шагнал авахдаа амжилтад хүрэхэд нь нөхрийнх нь үүрэг их байсан гэж хэлж байсан билээ. Сандра Баллок нөхрөөсөө салсны дараа Луис нэртэй хүүг өргөж авсан юм. Харин түүний экс нөхөр Жессе Жеймс шивээсийн модель бүсгүйтэй сүй тавьсан боловч удалгүй салжээ.

Шварценеггерийн эхнэр нөхрөө....



 Калифорни мужийн экс-захирагч бөгөөд жүжигчин Арнольд Шварценеггерийн эхнэр Мария Шрайвер гэр бүл салалтын үйл ажиллагаагаа.......

Калифорни мужийн экс-захирагч бөгөөд жүжигчин Арнольд Шварценеггерийн эхнэр Мария Шрайвер гэр бүл салалтын үйл ажиллагаагаа зогсоож магадгүй тухай TMZ портал бичжээ. Шрайвер католикийн гүнзгий бишрэлтэй учраас гэр бүлээ хадгалахаар шийдсэн бололтой.

Шварценеггер ч өөрөө гэр бүлээ хадгалахаас татгалзаагүй гэнэ. “Peo­ple” сэтгүүлд бичсэнээр Шрайвер, Шварценеггер хүүхдүүдтэйгээ Зул сараар хамтдаа “цагийг сайхан өнгөрөөсөн” гэнэ. Шрайвер салах өргөдлөө өгснөөс хойш нөхрийнхөө 64 насны ойд ирсэн байлаа.

"Ардын эрх" сонин

Tuesday, December 27, 2011

Цагаан алт-оросын ОАК 8-р анги


Та бүхэндээ Оросын 16 ангит киног хүргэхээр бэлдлээ...Tухтай сууж үзээрэй... ...







 Эрхэм та сурталчилгаан дээр дарж урамаа хайрлаарай

Эрчүүдийг дуртай хоолоор нь таньж болно


Хүний зан чанар болоод түүний дуртай хоол хүнс хоёр хоорондоо холбоотой болохыг эрдэмтэд аль эрт тодруулжээ. Мэдээжээр бид бүгдээрээ өөр өөр хоолонд дуртай, өөр өөр хүнсний бүтээгдэхүүн иддэг. Гэхдээ маш дуртай бөг......


Хүний зан чанар болоод түүний дуртай хоол хүнс хоёр хоорондоо холбоотой болохыг эрдэмтэд аль эрт тодруулжээ. Мэдээжээр бид бүгдээрээ өөр өөр хоолонд дуртай, өөр өөр хүнсний бүтээгдэхүүн иддэг. Гэхдээ маш дуртай бөгөөд өдөр бүр идэхэд бэлэн ямар нэг хоол байдаг. Бас хэчнээн тэжээллэг, шимтэй байлаа ч ёстой дургүй хүргэдэг хоол ч бий. Ингээд найз нөхөд, хамт ажиллагсад, хайртай хүмүүсийнхээ зан чанарыг таваг руу нь өнгийгөөд мэдэж авцгаая.
Эрэгтэйчүүдийн зан чанарыг хоолоор нь таних маш амархан гэнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд бол огт өөр. Тэд цагаан хоолноос болж хамгийн дуртай хүнснээсээ ч татгалзаж чаддаг. Эсвэл эрүүл мэндэд тустай, мөнх залуужуулдаг гээд дургүй хоолоо ч иднэ.
Эрүүл мэндэд зөвхөн цэвэр шоколад тустай бөгөөд түүнийг өдөрт бага зэргийг идэх ёстой гэж зөвлөдөг. Хэрэв эрэгтэй хүн сүүтэй шоколадыг хэрчим хэрчмээр нь залгиж, “Сникерс”, жигнэмэг, хүүхдийн жигнэмэг зэрэг амттан идэж, аяга цайнд 3-4 халбага чихэр хийдэг бол хайр сэтгэл, харилцан ойлголцох явдал дутмагийн шинж.
Амттанд дуртай хүмүүс найз нөхөд, гэр бүл, хамт ажиллагсдадаа ойр дотно байдгийн шинж гэнэ. Ялимгүй санал зөрөлдөх, эсвэл өндөр дуугаар хэрэлдэж маргалдах явдал юм уу ганцаар өнгөрүүлсэн амралтын өдрүүд тэдний хувьд амьдралын жижиг сажиг зүйл биш харин ноцтой асуудал байдаг. Тэд шалтгааныг дотроо төнхөж, өөрийгөө дотроосоо мэрж байдаг. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш байгаагаа амттан идэж тайлдаг байна.
Харин маханд дурлагсад бодь, захирангуй, ширүүн хүмүүс байдаг. Тийм эрэгтэйчүүд оройн хоолонд нь шарсан махны оронд ургамлын тостой ногооны хөнгөн салат өгвөл ёстой галзуурна.
Сүүн бүтээгдэхүүнд дуртай бол хэн нэгэнд байнга анхаарал тавихыг хүсч байгаагийн шинж. Сүү тараг уудаг, өтгөрүүлсэн тараг, хоормогт дуртай, бас өглөө тараг уудаг эрэгтэй бол маш халамжтай, зөөлөн хүн. Сүүнд дуртай хүмүүс амьтан, хүүхдэд хайртай байдаг бөгөөд өнөр гэр бүлгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй. Ийм ганц бие эрэгтэйчүүд нохой, муур тэжээдэг байна.
Самранд дуртай бол анхдагч байх, бүхнийг ялан дийлэхийг байнга хүсдэгийн шинж.
Хатаасан талх, хатаасан жимс, ногоо идэх дуртай эрчүүд бүхнийг түргэн амжуулах дуртай, аливаа зүйлийг саатуулж, боогдуулах, хүнд суртал гаргах явдлыг тэвчдэггүй бөгөөд тэд бол идэвхтэй, эрч хүчтэй эрчүүд юм. Ийм эрчүүд амьдралын нэгэн хэвийн байдлыг тэсвэрлэдэггүй гэнэ.
Нарийн, чамин хоолонд дурлагсад хөгжилтэй хүмүүс байдаг. Тэд адал явдал, шинэ сэргэг зүйлд дуртайгаас гадна, эрсдэлтэй зүйлийг туршиж үзэхээс буцдаггүй хүмүүс байдаг аж.
Халуун ногоо, янз бүрийн сүмсэнд дуртайчууд сэтгэлийн хөдөлгөөнтэй, яахаас ч буцахгүй, адал явдал хайгч хүмүүс байдаг. Муу тал нь хардамтгай, хувиа хичээсэн, омогтой, бодлогогүй алхам хийдэг.
Байцаа, буурцагт ургамалд дуртай хүмүүс шийдэмгий бус бөгөөд бүх зүйлд эргэлздэг, алхам бүрээ дүгнэж цэгнэх гээд байдаг. Энэ нь тийм ч муу биш юм. Харин ч хэтэрхий хянамгай байх нь олон алдаа гаргахаас сэргийлнэ. Гэхдээ бүх алхам, гарцаа бодсоор байтал маш сайхан боломж, ашигтай гэрээ, амьдралыг нь үндсээр нь өөрчилж болох азтай тохиолдлууд хажуугаар нь өнгөрөөд явчихдаг байна.
Эцэст нь лууванг түүхийгээр нь идэх болон алиманд дуртай хүмүүс бол сэтгэлзүйн хувьд хамгийн тогтвортой бөгөөд хэлэлцээний ширээний ард сууж, аливаа асуудлыг эр хүний ёсоор

Эх сурвалж: “Монцамэ”

Хамгийн алдартай хүүхдүүд


Алдартнуудтай холбоотой бүхэн хүмүүст сонирхолтой байдаг. Америкийн судлаачид улирч буй онд оддын хүүхдүүдээс хэн нь олны анхаарлыг хамгийн их татсаныг тодруулжээ.
Америкийн «E-Poll Market Research» компаниас явуулсан судалгаанаас үзвэл, 2011 оны хамгийн нөлөө бүхий хүүхдээр Том Круз, Кэти.......


Алдартнуудтай холбоотой бүхэн хүмүүст сонирхолтой байдаг. Америкийн судлаачид улирч буй онд оддын хүүхдүүдээс хэн нь олны анхаарлыг хамгийн их татсаныг тодруулжээ.
Америкийн «E-Poll Market Research» компаниас явуулсан судалгаанаас үзвэл, 2011 оны хамгийн нөлөө бүхий хүүхдээр Том Круз, Кэти Холмс нарын охин Сури шалгарсан байна. Тэрбээр дэлхийн хамгийн эрх танхи охин аж. Дээдсийн хүрээний хэвлэлд түүний тухай хамгийн олон удаа бичжээ.
Суригийн дараагаар Дэвид болон Виктория Бекхэмийн таван сартай Харпер охин орж байна. Хамгийн алдартай хүүхдүүдийн жагсаалтын эхний гуравт Брэд Питт болон Анжелина Жоли нарын охин Шайло оржээ.
Жагсаалтын эхний аравт Женнифер Лопезын хүү Мар, Жессика Альбагийн охин Мэри, Бен Аффлекийн охин Вайолетт, Бритни Спирсийн хүү Жейден нар багтсан байна.
Бекхэм болон Анжелина Жоли, Брэд Питт нарын хүүхдүүд жагсаалтад хоёр удаа оржээ. Жагсаалтын долдугаарт Бекхэмийн Круз, наймдугаарт Питтийн Вивьен нар орсон байна.


Эх сурвалж: “Монцамэ”

Монголоо голсон халаасчид харийг зорих болжээ



 Монголын харьяат гурван залуу Сингапурт гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлжээ гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гадаад, дотоодын сайтуудад тавигдаж сониуч нэгний сонорыг мялаав. Сингапурт амьдарч, хулгай хийн амь зогоодог гурван......

Монголын харьяат гурван залуу Сингапурт гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлжээ гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гадаад, дотоодын сайтуудад тавигдаж сониуч нэгний сонорыг мялаав. Сингапурт амьдарч, хулгай хийн амь зогоодог гурван залуу байдаг аж.
Бас ч үгүй дэл сул юм тоншихын хажуугаар нутаг нэгт бүсгүйчүүдээ хууран мэхэлж, орон байраар ханган, биеийг нь үнэлүүлж байсан нь тогтоогджээ. Тэд нэгэн эмэгтэйн халаасыг ухаж байгаад баригдсан байна. Т.Эрхэмбаатар, Х.Хашбат, В.Баярсайхан нар 2001 оноос харийнхны халаасыг тэмтрэх ажлаа эхэлсэн гэнэ.
Тэдэнд Сингапурын шүүхээс 4.6-6.5 жилийн хорих ял оноосон байна. Нэгэн үе манай улсын иргэд БНХАУ, Макао, Сингапур зэрэг улсууд руу зорчихдоо хар тамхи мансууруулах төрлийн бодис авч яваад саатуулагддаг байсан. Харин сүүлийн үед монголчууд гадаадад хулгайн хэрэгт холбогдох нь ихсэв.
Дээрх гурван залуугийн тухай мэдээлэл цацагдахаас өмнө ОХУ-д нэгэн монгол залуу дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдсан хэрэг гарсан. Тэр ч бүү хэл дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн хулгай хийж буй бичлэгийг нь сайтад тавьсан байв.
Түүнийг хэн болохыг тогтооход Монгол улсын харьяат 39 настай н.Цогбадрах байсан аж. Харин уржигдархан буюу энэ сарын 25-нд солонгосын Чежү арлаас БНХАУ-руу нисэх гэж байсан хоёр монгол иргэнийг тус улсын цагдаагийнхан саатуулжээ. Учир нь тэд Чежү арлын нэг дэлгүүрээс дөрвөн ширхэг булган дээл туусан байв. Энэ үйлдэл нь мөн л дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байжээ.
Үүнийг нь цагдаа нар шалгаад хулгайч нарыг ганцхан цагийн дотор нисэх онгоцны буудлаас баривчлах нь тэр. Хоёр монгол иргэнийг шалгахад эгч дүүс болох нь тогтоогджээ. Түүнчлэн булган дээл хулгайлахаар урьдаас төлөвлөж, бэлдсэн байсан гэнэ. Эгч дүүсээрээ хилийн дээс алхан, үсэн тохирч хулгай хийж байхыг бодоход зөвхөн “сайн эрчүүд” л хил даван хулгай хийдэг биш бололтой.
Хэдхэн хоногийн өмнө АНУ-д хоёр монгол залуу согтуугаар машин барьж яваад саатуулагдсан. Тэднийг шалгахад нэг нь олон удаа гэмт хэрэгт холбогдон, улмаар шүүхээс зугтаж, америкийн хотуудаар хэсүүчилж явсан нь тогтоогдсон байдаг. Олон удаагийн гэмт үйлдлийн дотор хулгайн хэрэг ч байсан.
Ямар учраас манай улсын иргэд гадаадад хулгай хийсэн хэрэг шил шилээ дарах гарах болов. Цалингаас цалингийн хооронд амьдардаг ядруухан нутаг нэгтнүүдийнхээ халаасыг ухлаа ч ганц хоёрхон удаа автобусанд суух мөнгө хумсалдаг болохоор хил даван “том хөдлөхөөр” шийдээ юм болов уу.
Үнэхээр ч манай хуулийн байгууллагын нэгэн хариуцлагатай албан тушаалтан “Жараахайнууд л энд халаас ухдаг. Харин “том гар”-ууд нь аль хэзээний хил даваад гарчихсан. Хойд, урд хөрш, европд “ажлаа амжуулж яваа” хэмээн ярьж байсан. Энэ ч үнэний ортой байх. Гадаадад амьдардаг гэхийг нь сонсоход сайхан гуншинтай ч хар ажил хийж биеэ зовоолгүй хулгай хийж, халаас тэмтэрч амьдардаг монголчууд цөөнгүй байдаг бололтой.
Үүний нэг жишээ бол албан байгууллагуудаар хэсэн “Ориг” франц сүрчиг зарж байна. Аваарай” хэмээн зарлаж явдаг үүргийн худалдаачид. Европод амьдарч байгаад ирсэн монголчууд тэдний зарж байгаа үнэртэн, гоо сайхын бараа ямар замаар ирсэнийг андахгүй. Томоохон дэлгүүрүүдээр хэсэн ихэвчлэн гоо сайхын бараа тоншиж, түүнийгээ илгээмжээр монгол руу явуулдаг сүлжээ бий болоод удаж байгаа гэнэ.
Харин дээр дурьдсан үүргийн наймаачид европоос ирсэн илгээмжийг нь тосч аваад байгууллагаас байгуулага хэсэн, худал ярьж, зарж явдаг байна. Ийм замаар ирсэн үнэртэн, гоо сайхны бараа дэлгүүрийн лангуун дээр зарагддагаас хямд байх нь мэдээж. Худалдан авсан хүн ч тансаг хэрэглээний барааг хямд авлаа хэмээн баярлахаас биш тив алгасуулан хулгайлсан бараа гэж яаж мэдэх вэ.
Хулгайн хэргээр саатуулагдан, ял шийтгүүлсэн иргэдийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Энэ мэдээлэл манайд ирээгүй байна. Тиймээс мэдээлэл өгөх боломж алга” хэмээн өнөөх л хэдэн “халаасны” хариултаа өгнө.
Харьяат иргэн нь харь оронд гэмт хэрэг үйлдэн саатуулагдаж, зарим нь аль хэдийнэ хуулийн дагуу шийтгүүлсэн байхад мэдээлэл ирээгүй гэсэн ганцхан хариутай сууж байх. Эцэггүй хүүхдийн толгой том гэдэг дээ. Төр засаг нь иргэнээ тоохгүй байхад цацсан шагай шиг хаа сайгүй тарсан монголчуудыг хэн өмгөөлж хамгаалах болж байна аа.

Эх сурвалж: “Нийгмийн толь”

Хөтлөгч Дандар хаачив?



 “Боловсрол суваг” телевизийн “Сенсаци” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг байсан хөтлөгч Дандар хаана явна? Дандарыг танихгүй хүн байхгүй биз. Түүний талаар хамгийн сүүлд сүй тавьсан гэх......
“Боловсрол суваг” телевизийн “Сенсаци” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг байсан хөтлөгч Дандар хаана явна? Дандарыг танихгүй хүн байхгүй биз. Түүний талаар хамгийн сүүлд сүй тавьсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Тэгвэл хөтлөгч залуу сүүлийн үед завгүй яваа сурагтай. Тэрбээр “Сенсаци” нэвтрүүлгээ дахин бэлтгэж байгаа гэнэ. Шинэ онд “Сенсаци” нэвтрүүлэг илүү гоё болох төдийгүй хөтлөгч Дандар үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барихаар бэлтгэж яваа сурагтай шүү.

“Сенсаци” нэвтрүүлэг нь олны танил хүмүүсийн талаарх хэвлэлээр гарч буй худал, үнэн нь мэдэгдэхгүй мэдээллийн дагуу тухай уран бүтээлчээс үнэн эсэхийг нь асууж, үзэгчдэд үнэн мэдээлэл хүргэдэг нэвтрүүлэг юм. Тэгэхээр шинэ онд “Сенсаци” нэвтрүүлэг дахин үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Хятдад хүний эрхийг ноцтой зөрчлөө




 Хятадад хүний эрхийг ноцтой зөрчсөн бас нэгэн тохиолдол гарч, шуугиан дэгдээн, олон улсын анхаарлыг татаад байна. Хятадын ардчилсан хөдөлгөөний нэртэй тэмцэгч, 1989 онд Тяньаньмэний.......


Хятадад хүний эрхийг ноцтой зөрчсөн бас нэгэн тохиолдол гарч, шуугиан дэгдээн, олон улсын анхаарлыг татаад байна. Хятадын ардчилсан хөдөлгөөний нэртэй тэмцэгч, 1989 онд Тяньаньмэний талбайд болсон оюутны бослогод оролцож явсан Чень Ши гэх хүнд энэ улсын эрх баригчид улс төрийн тэрс үзлээс нь болж 10 жилийн хорих ял оноожээ. Чень Шиг Хятадын эрх баригчид төр засгийн эсрэг үзэл суртал дэлгэрүүлж, бусдыг тэрс үзэлд уруу татсан хэрэгт буруутгажээ. Чень Ши интернэт дэх өөрийн цахим хуудсандаа Хятадын коммунист намыг шүүмжилсэн нийтлэл бичиж байрлуулсан юм. Түүнд энэ хэргийнх нь төлөө Хятадын хууль эрхийн байгууллагууд 10 жилийн хорих ял оноосон байна. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Хятадын зохиолч, хүний эрхийн төлөө тэмцэгч бас нэгэн идэвхтэн болох Чень Вэйд мөн л улс орондоо тэрсэлсэн хэргээр 9 жилийн хорих ял оноосон байна. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Хятадын эрх баригчдын дээрх шийдвэрийг эсэргүүцэн шүүмжилжээ. Чень Ши-гийн эхнэр Жень Оун-сюаний сэтгүүлчдэд ярьснаар түүний нөхөр нь түүнд тулгаад байгаа хэрэгт гэм буруугүй гэж байгаа ч давж заалдах шатанд гомдол гаргахгүй гэнэ. Учир нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргах нь ямар ч үр дүнд хүргэхгүй гэж үзэж байгаа юм. Чень Ши интернэт өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн 36 нийтлэл байрлуулж, Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйян хотод хүний эрхийн төлөөх чуулганыг тэргүүлж байжээ.

“Камертон-2” төрнө





“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “B production”-тай хамтран “Камертон 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн гол зорилго нь “Камертон” хамтлагийн дуулах ур чадвар, онцлогийг хадгалсан, ард түмнийг байлдан дагуулах,.....



“Боловсрол суваг” телевизийн уран бүтээлчид “B production”-тай хамтран “Камертон 2” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн гол зорилго нь “Камертон” хамтлагийн дуулах ур чадвар, онцлогийг хадгалсан, ард түмнийг байлдан дагуулах, дэлхийн хөгжмийн ертөнцөд Монгол Улсыг төлөөлөх, урт удаан хугацаанд мэргэжлийн түвшинд оршин тогтнох хамтлаг байгуулахад орших аж. Тиймээс15-25 насны дуулж, бүжиглэх авъяастай, чадварлаг хөвгүүдээс  “Камертон 2” хамтлагийг төрүүлэхээр болжээ. Уг  шоу нэвтрүүлэг нь амьдаар дуулах, видео шалгаруулалт, фонограмтай дуулах, амьд хөгжимтэй дуулах, амьдрах гэсэн таван үе шаттайгаар явагдана. Тавдугаар үе шатанд шалгаран үлдсэн шилдэг 16 оролцогч нэг гэрт амьдарч, продюсерууд болон хөгжмийн мэргэжилтнүүдээс дуулах ур чадвар суралцахаас гадна шүүгчид шилдэг оролцогчдын биеэ авч явах соёл, харилцааны ёс суртахуун, суурь хүмүүжил, багаар ажиллах чадвар зэргийг нь харгалзан үзэж  дөрвөн шилдэг оролцогчийг шалгаруулах юм. Шалгарсан шилдэг хамтлагтай ивээн тэтгэгчийн 50 сая төгрөгийн продюсингийн гэрээ байгуулах бөгөөд “B” production болон Боловсрол суваг телевиз таван жилийн хугацаанд ерөнхий продюсераар нь ажиллах юм байна. “Камертон 2” шоу нэвтрүүлгийн шүүгчээр “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд, хамтлагийн гишүүн Г.Мэнд-Амар, Д.Ган-эрдэнэ, Б.Эрдэнэбат нар ажиллана.

"Үүргэвчтэй аялал" Америк орноор...



    "Үүргэвчтэй аялал" Америк орноор...
 
 
 
 
 
 
 
 
Эрхэм та сурталчилгаан дээр дарж Сувдхан.тк г дэмжээрэй

Цагаан алт-оросын ОАК 7-р анги





Та бүхэндээ Оросын 16 ангит киног хүргэхээр бэлдлээ...Tухтай сууж үзээрэй... ...
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж урамаа хайрлаарай

Monday, December 26, 2011

Ёо ёог анагаах нь /2011-12-26/




Ёо ёог анагаах нь /2011-12-26/




Танайд хоноё /2011-12-25/

 
 
Танайд хоноё /2011-12-25/
 
 

Цагийн Хүрд /2011-12-26/


 
 
 
Цагийн Хүрд /2011-12-26/