Энэ жилийн “Гоёл-2012” наадмыг өнгөлсөн топ модель Урнаа буюу Уранцэцэг өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө олонд хэдийнээ танил
.......
Энэ жилийн “Гоёл-2012” наадмыг өнгөлсөн топ модель Урнаа буюу Уранцэцэг өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө олонд хэдийнээ танил болсон, амжилтанд хүрсэн модель болж чаджээ. Түүндээ ч энэ жилийн “Гоёл”-ыг өнгөлж чимээ биз. Сүүлийн үед топ модель Урнаа сенсаацид өртөөд жаахан хэл амтай байгаа бололтой.
Өнгөрсөн намар манай оронд хүрэлцэн ирсэн дэлхийн загварын телевизийн захирал Мишел Адамтай зугаацсан гэх хэл аманд орсон гээд энэ жил түүний хувьд нэлээд барцадтай өнгөрөх шиг. Түүнчлэн шуугиант мэдээлэл нь одоо ч намжиж амжилгүй явсаар байна.
Хэвлэлээр гарсан янз бүрийн мэдээллийнх нь хажуугаар торохгүй өнгөрдөг топ бүсгүй маань энэ удаад насны хайраа болгох гэж байсан, найз залуугаасаа салахаар шийдсэн бололтой.
Нэмж хэлэхэд, топ модель Уранцэцэг нь өмнө нь Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхтэй хэсэг үерхэж байгаад салсан. Харин энэ удаагийн Урнаагийн “сонголт” давгүй, бас л нэг бизесмэн залуу байсан гэдэг.
0 сэтгэгдэл:
Post a Comment