Бурхны нэр барьсан харийн даврагсад болон тэдний гар хөлүүдийн дүр төрх
Хритстийн сүмийн солонгос эзэн, том биетэй монгол залуугийн хамт “ТВ-8” телевизийн байранд ирж, монгол залуу нь сэтгүүлч Минжинг.....
Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
Хритстийн сүмийн солонгос эзэн, том биетэй монгол залуугийн хамт “ТВ-8” телевизийн байранд ирж, монгол залуу нь сэтгүүлч Минжинг “Чамайг ална. Танай муусайн хэдэн сэтгүүлчдийг ахиж ганц үг дуугарахгүй болгоод өгч чадна шүү. Удахгүй чамайг хорлоно.
Харж байгаарай” хэмээн заналхийлж байгаад явжээ. Удалгүй тус сүмийн итгэгч эрэгтэй, эмэгтэй хүмүүс сэтгүүлч рүү удаа дараа өдөр шөнөгүй утасдан, сүрдүүлж, “ална, хараана, чи үхлийн уяанаас барьсан” гэж айлган, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан байна.
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэг нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд ханджээ
Сэтгүүлч Ж.Минжин “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэг (“World Mission Society Church of God”) “2012 онд дэлхий сөнөнө” хэмээн номлодог талаар сүмийн гишүүн байсан хүмүүсийн мэдээлэл, тодорхой эх сурвалжууд дээр үндэслэн асуудал дэвшүүлсэн мэдээ бэлтгэж 2011 оны 9-р сарын 6-ны өдрийн 20.00 цагийн мэдээний хөтөлбөрөөр нэвтрүүлжээ.
Сэтгүүлч Ж.Минжин тэнцвэртэй мэдээлэл хүргэх зорилгоор сүмийн солонгос эзнээс дээрх номлолын талаар тодруулахад үгүйсгэсэн хариулт өгсөн байна. Сэтгүүлч мэдээгээ ”Бид бусдын шашин шүтэх, эс шүтэх эрхэд нь халдах гээгүй, сөрөг үйл ажиллагаа хийх гэсэнгүй.
Бид сүмийн итгэгчдээс тодруулга авах зөвшөөрөл асуухад л бүгд сандралдаж эхэлсэн. Гэхдээ Монгол улсын иргэн хэн боловч сэтгэл зүй, бие махбодь, санхүүгээрээ хохирох вий, бусдадаа сөрөг нөлөө үзүүлэх вий гэдэг асуудал бидэнд хамаатай юм. Тиймээс энэ мэдээг зөвхөн асуудал дэвшүүлэн бусдын болоод хэн нэгний эрхэнд халдалгүй бэлтгэлээ” гэсэн тайлбартайгаар нэвтрүүлжээ.
Мэдээний хөтөлбөрийн дараа тус сүмээс телевизийн удирдах албан тушаалтан руу ярьж Минжингийн бэлдсэн мэдээний бичлэгийг устгуулжээ. Түүнчлэн сүмийн солонгос эзэн, том биетэй монгол залуугийн хамт “ТВ-8” телевизийн байранд ирж, монгол залуу нь сэтгүүлч Минжинг “Чамайг ална. Танай муусайн хэдэн сэтгүүлчдийг ахиж ганц үг дуугарахгүй болгоод өгч чадна шүү. Удахгүй чамайг хорлоно. Харж байгаарай” хэмээн заналхийлж байгаад явжээ. Удалгүй тус сүмийн итгэгч эрэгтэй, эмэгтэй хүмүүс сэтгүүлч рүү удаа дараа өдөр шөнөгүй утасдан, сүрдүүлж, “ална, хараана, чи үхлийн уяанаас барьсан” гэж айлган, сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан байна.
“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэг нь 2011 оны 12-р сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлдээ “бодит байдалд нийцэхгүй мэдээлэл нийтэд тараасан, нийгэмлэг болон итгэгч бидний хуулиар олгогдсон шашин шүтэх, эс шүтэх эрхэнд халдаж, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны болон ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан” гэж дурьдаад “ТВ-8” телевизээс “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэг, итгэгчдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 30 сая төгрөг, эдийн хохиролд 172,000 төгрөг (хуульчийн зөвлөгөө болон унааны зардал) гаргуулах, “TВ-8” телевизээр тус нийгэмлэгийн болон итгэгчдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээнд няцаалт, залруулга хийх, телевизээрээ тус нийгэмлэг болон итгэгчдээс уучлал гуйх шаардлага тавьжээ.
“Глоб Интернэшнл” ТББ сэтгүүлч Ж.Минжин, “ТВ-8” телевизэд өмгөөллийн туслалцаа үзүүлж байна.
IFEX – Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ энэ хэргийн талаарх Шуурхай мэдээ (Аlert)-г өөрийн сүлжээгээрээ мэдээлсэнийг эндээс www.ifex.org/mongolia/2012/01/20/tv-8_lawsuit үзнэ үү.
0 сэтгэгдэл:
Post a Comment