SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, March 1, 2012

Гахай хавдараас сэргийлье


Гахай хавдар өвчний тухай товч ойлголт:          
Гахай хавдар нь вирусын гаралтай агаар дуслын замаар дамжин.............

Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
.......... халдварлаж, булчирхайлаг эрхтнүүдийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин юм. Ихэвчлэн 4-16 насны  хүүхдүүд өртөмхий байна.
Халдварын нууц үе: Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг хэлэх бөгөөд гахай хавдар өвчний нууц үеийн хугацаа 12-25 хоног, дунджаар 21хоног  байна. Нууц үедээ гадаад орчинд хамгийн их халдвартай байна.
Халдварын үед илрэх шинж тэмдэг: Гахай хавдарын үед  толгой өвдөх, 38-39°С халуурах, хоолонд дургүй болох, бие сулрах, юм зажлах, залгихад эрүүн доор хөндүүрлэх, шүлс багасаж, ам хуурайших, чихний ар хонхор, шанаа хацраар хавдах, гэдэс базлах, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг.Гахай хавдараар өвчилсөн тохиолдолд насан турш дархлаа тогтоно.
Өвөрмөц сэргийлэлт: Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг хавсарсан гуравт вакцинаар (УГУ)2009 оны 9 дүгээр сараас эхлэн товлолын дагуу 9 сартай, 2 настай хүүхдэд 2 удаагийн тунгаар дархлаажуулж байна.Гэрээр эмчлэгдэж буй өвчтөнд өгөх зөвлөмж:
Өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж, хэвтрийн дэглэмийг 14-20 хоног  сахих. (Учир нь нойр булчирхай, хөхний булчирхай, төмсөг зэрэг эрхтэнд үрэвсэл үүсгэдэг.)
•    Хоол хүнсэндээ хүнсний ногоог хэрэглэх
•    Тос өөх багатай, шөлтэй хоол идэх
•    Шингэн зүйлийг халуун бүлээнээр уух
•    Хавдсан хэсэгт бүлээн жин тавих (жижиг ундааны саванд халуун бүлээн ус хийж)
•    Амны хаалт хэрэглэх Хориглох зүйл:
•    Даарахгүй байх
•    Хийжүүлсэн ундаа, шоколад  хэрэглэхгүй байх
•     Олон нийтийн газраар халдвартай хугацаандаа явахгүй байх
•    Аяга, халбага тусдаа хэрэглэх
Гэр бүлийн гишүүдэд өгөх зөвлөмж:
•    Өвөрмөц урьдчилан сэргийлэлт: Улаанбурхан, гахай хавдар, улаануудын гуравт вакцинд сайн дураар хамрагдах. Дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн11-451798, 11-455388гэсэн дугаарын утаснаас лавлах
•     Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт: Бага насны хүүхэд эсвэл багадаа гахай хавдар тусаж байгаагүй насанд хүрсэн (эцэг, эх, ах эгч) гэр бүлийн гишүүд дархлаагаа дэмжих (Витамин С, салимон гэх мэт)
•    Хүн бүр амны хөндий, хоолойгоо өглөө, оройд тамедины уусмал, 0.1% хоолны давсны болон царвангийн уусмалаар тогтмол зайлах
•    Гэр бүлийн гишүүд амны хаалт зүүх, амны хаалтыг 2 цаг тутамд солих
•    Өрөө тасалгаанд агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаанд хийж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа тогтмол хийх
•    Гахай хавдар өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д хандах
Ам, хоолой зайлах уусмалыг бэлтгэх арга
Д.д
Бэлтгэх уусмал
Бэлтгэх аргачлал
1
Хоолны давсны 0.1%-ийн уусмал 1 литр буцалсан усанд 10гр давс хийж найруулна.(бэлтгэсэн даруйд зайлах)
2
Содын уусмал 0.1% 1 литр буцалсан усанд 10гр сод хийж найруулна. (бэлтгэсэн даруйд зайлах)
3
Царвангийн уусмал 500 мл усанд 200 гр царван хийж буцалгаад хандалж бэлтгэнэ.
4
Сармис
1 хумс сармисны ј-ийг зажлуулж 20-30 минутын дараа амаа угаана.
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний тандалтын нэгж
   эх сурвалж ...Emch

0 сэтгэгдэл:

Post a Comment