SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, December 22, 2011

Үнэт чулууны талаар......

Add caption
.
Yзэсгэлэнтэй сайхан, эдэлгээ даах урт настай, ховор тохиолдох – эдгээр гурван шинж чанар бол vнэт эрдэнийн чулууны гол шинжvvд билээ. Эдгээр нєхцєлvvдээс аль нэг нь биелэгдэхгvй бол жинхэнэ vнэт чулуу гэж тооцоход хэцvv боловч энэ нь тvvгээр гоёл чимэглэлийн эдлэл хийж болохгvй гэсэн vг биш юм. Амьд организмийн бий болгодог сувдыг чулуу гэж нэрлэхэд хэцvv, мєн харьцангуй богино настай /60-150 жилийн эдэлгээ/ байдгийг vл харгалзан тvvний гайхамшигтай давтагдашгvй єнгє vзэмжээр нь vе vеийн хvмvvс vнэт чулууны ангиллын эхний байруудыг эзлvvлсээр ирсэн.

Эрдэнийн чулуу гэдгийн учир нь юун тvрvvн нvд баясгам єнгє vзэмжийг нь хэлэх байх. Гоёл чимэглэлд хэрэглэдэг олон тооны эрдсvvдийг vндсэнд нь 3 ангилна: тунгалаг, хагас тунгалаг, тунгалаг биш. Хамгийн том, хамгийн чухал болох эхний хэсгийн чулуунуудыг дотор нь єнгєгvй, єнгєт гэж хоёр ангилж болно. Єнгєгvй чулуун дотроо доржпалам /алмаз, diamond/ толгойлох байр суурийг эзэлнэ. Тvvний гал гаргах мэт гэрэл цацруулалт, эргvvлж хєдєлгєх тоолонд гэрлийн цацрагийн єнгє хувиргах чанар нь єєр ямар ч чулуунд байдаггvй тул тийм их эрэлт хэрэгцээтэй байдаг биз ээ. Єнгєгvй циркон, цагаан индраанил, молор эрдэнэ, усан болор ч гэсэн єнгє гялалзуулан харагдах боловч алмазыг яагаад ч гvйцэхгvй. Чулууны мастеруудын ур чадварын ачаар талст гарган єнгєлснєєр чулууны дотоод баялаг шинж чанар нь бvрэн нээгддэг. Єнгєт чулууны хувьд бий болгосон талст, єнгєлгєєнєєсєє илvv уг чулууны гэрлийн ерєнхий тєрх нь их чухал. Yнэхээр гайхамшигтай єнгєт чулуунууд бол гал улаан єнгєтэй бадмаараг /рубин/, хєх индраанил /сапфир/, амьд ногоон єнгтэй маргад /изумруд/, алтан шар молор /топаз/. Эдгээрийн гэрлийн шингээх спектр нь тогтмол, ихэвчлэн нарийн байдаг тул байгалын бус гэрэлд ч єнгєє алддаггvй. Хагас тунгалаг чулууны гол тєлєєлєгчид бол гэрэлт чимэд /опал/, саран чулуу. Тунгалаг биш чулуунуудад хаш, номин зэрэг нэвт гэрэлтдэггvй чулуунууд багтдаг.
Yнэт чулууны нэг гол шинж бол яах аргагvй эдэлгээ даах чанар. Yнэт эдлэлийг хэдхэн жил зvvхэд єнгє нь бvрсийж, элэгдсэн байхыг хэн ч хvсэхгvй биз. Чулуунууд нь єдєр тутмын хэрэглээнд механик, химийн гэх мэт гаралтай хvчин зvйлстэй vргэлж тулгарч байдаг. Жирийн тоосонд байдаг элсний маш жижиг хэсгvvд нь механик элэгдлийг бий болгох ба гол гол vнэт чулуунууд нь ямартаа ч тvvнээс дутуугvй хатуулаг шинж чанартай байх ёстой. Энэ шалтгааны улмаас шил, шаазангаар хийсэн эд зvйлс тэр тусмаа дууриамал чулуунууд нь гоёл чимэглэлд тохиромж муутай. Шил шаазангаас зєєлхєн шинж чанартай пластмасс, хуванцар зvйлс энэ єрсєлдєєнд хол хоцрох нь бvр ч ойлгомжтой. Харьцангуй хатуулаг багатай чулуугаар /опал, оюу, сувд, саран чулуу гм/ хийсэн эд зvйлсийг тун гамтай эдэлж хэрэглэх шаардлага нь vvнээс vvдэлтэй юм. Ийм ч учраас хамгийн хатуу чулуунууд болох алмаз, корунд хамгийн vнэтэй байдаг билээ.
Хvртээлтэй элбэг зvйлсийг тоохгvй, ховор нандин зvйл рvv хошуурдаг нь бидний зан чанар гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Ийм л шалтгааны улмаас олон зууны турш анар чулуу /гранат/ бага vнэлэгддэг байв. Хэрэв алмазыг маш ихээр vйлдвэрлээд, vйлдвэрлэлийн зардал нь хэдхэн мєнгєєр хэмжигддэг болбол лав л гоёл чимэглэлд хэрэглэхээ болих нь мэдээж. Тийм ч учраас эрдэнийн чулуунууд нь хєл дор хєглєрєєд байдаггvй.
Маш олон тєрлийн чулууг гоёл чимэглэлд хэрэглэдэг боловч нэр хvндтэй томоохон эрдэнэсийн дэлгvvрийн лангуунд алмаз, бадмаараг, индраанил, сувд, опал голлох байр суурийг эзэлнэ. Эдгээрийн vнэ ч харьцангуй тогтмол.
Эрдэнийн чулууны жинг каратаар хэмжих бєгєєд 1 карат нь 0.2 граммтай тэнцэнэ. Томоохон чулуунуудыг грамм, килограммар хэмжих нь бий. Харин сувдыг бол гран –аар хэмжинэ. 1 гран нь 50мг.
Yнэт чулуунууд нь vл хєдлєх хєрєнгєєс дутахааргvй банкны баталгаа болох нь бий бєгєєд манай орны хувьд банк санхvv, гаалийн байгууллагад энэ талын мэдлэгтэй боловсон хvчин шаардлагатай болж байгаа. Алт, мєнгєний дэлгvvр, дарханы газруудын байдлыг ажиглавал нилээн замбараагvй байдал ноёлж байгаа бєгєєд жинхэнэ чулуу гэхээсээ дууриамал нь голлож байна. Yvгээр худалдаа хийж буй байгууллагуудын ажилчдын мэргэшсэн байдал, нийт хvмvvсийн чулууны тухай мэдлэгийн дутагдал харагдаж байдаг юм.
Ер нь бол vнэт эдлэлийг бэлгэнд юм уу vе дамжин євєлж авбал сайн гэж vздэг бєгєєд гарал vvсэл нь тодорхойгvй, ямар ямар хvний гар дамжсанийг нь хэлж мэдэхгvй зvйлсийг /хєєрєг ч мєн адил/ эртний юм vнэтэй гэсэн ойлголтоор олж авах нь тийм ч тааламжтай зvйл биш юм. Болдог бол єєрєє бvтээлгээд vр хvvхэддээ vе дамжуулан євлєж явбал vvнээс илvv дурсгалтай, илvv «vнэтэй» эрдэнэ гэж vгvй билээ. Yнэ гэдэг бол эцсийн эцэст тухайн vеийн зах зээлийн эрэлт хэрэгцээний нэг л илрэл шvv дээ.
Алмаз /Доржпалам/
Алмаз гэсэн vг нь грекийн «адамас» ялагдашгvй гэсэн vгнээс гаралтай. Плинийн vед энэ vгээр алмазаас гадна зарим нэг эрдсийг ч нэрлэж байсан бєгєєд дундад зууны vеэс diamond гэж нэрлэгдсэн . Энэ чулууны гайхамшигтай шинж чанар нь vлгэр домог мэт яригдах болсон. Энэ чулуу нь дэлхий дээрхи хамгийн vнэтэй, хамгийн хатуу эрдэс юм. Тvvний хатуулаг нь Моосын шаталбараар 10 байдаг ба болороос 1000 лахин илvv хатуу. Тэрээр хvчил шvлтэнд уусдаггvй бєгєєд голдуу магмын гаралтай юм.
Алмаз нь манай эриний ємнєх 5-6 зуунд Европт нэвтэрсэн гэж vздэг ба vнэт чулуу хэмээн vнэлэгдэн нэрд гарсан нь харьцангуй саяхан юм. Байгаль дээр янз бvрийн давхаргаас олдсон алмаз нь харахад єнгє vзэмжээр тийм ч сайн биш тэр болгон нvдэнд тусаад байхааргvй байдаг. Ийм ч учраас 13-р зууны vед персvvд алмазыг сувд, рубин, изумрудын дараа оруулдаг байсан ба дундад зууны vед ихэвчлэн изумруд, рубиныг илvv vнэлдэг байв. Энэтхэгийн эртний урчууд анх алмазыг алмазан нунтагаар єнгєлж болохыг олж тогтоон тvvнийг ямар гайхамшигтай гялалзсан чулуу болон хувирахыг анзаарчээ. Гэвч тэд ямар нэгэн хэлбэрт оруулан засаж байсангvй зєвхєн байгалийн талстуудыг нь л єнгєлж зарим нэг сэвийг нь тэгшилж байлаа. Хvмvvс тvvнийг талст гарган янзалж чадах болсон 500 гаруй жилийн ємнєєс тэрээр vнэт эрдэнийн чулуунуудыг тэргvvлэх болсон. Нvд гялбуулам гайхамшиг нь бриллиант хэлбэрээр янзалж зассанаар л бий болдог. Зєвхєн жижиг алмазуудыг л сарнай юм уу єєр бусад хэлбэрээр засна. Сонгодог гэж хэлэгдэх болсон бриллиант засалт нь 58 талсттай байх бол жижиг алмазуудыг 44 хvртэл талст гарган засдаг.
Єнгєт алмаз нь хамгийн ховор зvйл. Шар, ягаан, шаргал, ногоон, улаан, хєх, хар гэх мэт єнгєтэй байдаг ба тэдгээр нь хэмжээлшгvй их vнэтэй. 42,5-каратын "Hope" бриллиант дэлхий дээрх хамгийн vнэтэй жижиг эд хэмээн тооцогдсоор ирсэн. Тvvнийг 200 сая $-р vнэлдэг нь 1 карат нь бараг 5 сая $ дєхєж байна гэсэн vг.
Алмазны vнэ цэнэ нь чулууны жингээс ихээхэн шалтгаална. 1 каратын vнэ нь 4 карат хvртэлх чулуунд ойролцоо байснаа 5 каратаас эхлэх чулуунд огцом єсдєг. 1 карат алмаз нь чанараас хамаарч 10000 $ -т хvрнэ. Алмаз нь их ховор бєгєєд 1 тн хvдрээс дээд тал нь 3-4 каратыг олборлоно. Yнэт чулуунууд дотроос хамгийн энгийн химийн бvтэцтэй нь алмаз – кристалл нvvрстєрєгч С.
Нvvрстєрєгчийн кристаллын нэг тєлєєлєгч нь бал /графит/. Химийн нэг элементээс хатуу, гялалзсан, тунгалаг эд болох алмаз мєн зєєлхєн єнгє vзэмжгvй эрдэс болох графитийг бvтээсэн нь байгаль эхийн нэгэн гайхамшиг. Алмазыг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна хvдэр єрємдєх єрєм, суурь машины хутга, хєрєє, зvлгvvрээс эхлэн эмнэлгийн нарийн багаж, хэрэгсэл, сансрын техникт хvртэл ашигладаг.
Алмаз нь Австралиас Швед, Бразилаас Якут хvртэлх єргєн нутагт цєєнvй тааралдана. Алмазаар баян оронд Авсрали, Ємнєт Африкийн Холбоо, ОХУ, Бразил, Конго, Намиби, Ангол, Танзани зэрэг 20 шахам улс ордог. Эртний алдартай нэрд гарсан бvх алмазууд / “Кох-Нор”, «Питт», «Орлов», «Деринаур», «Санси», «Шах», «Шах акбар», «Пигот», «Хоуп», «Таж-Мах», «Дорнын Од», «Алтан гадас»... гм/ Энэтхэгийн Голкондоос гаралтай байдаг. 17-р зууны vед ордуудынх нь нєєц нь багассан мєн Бразил, Ємнєд Африкаас алмаз олборлох болсноор Энэтхэг улс алмазын гол нийлvvлэгч байхаа больжээ. 18-р зууны эхээс Бразилаас алмазыг ихээр олборлох болсноор тvvний vнэ маш ихээр унаж португалчууд гаалийн єндєр татвар тогтоож ч байжээ. 1822 оноос Бразил тусгаар улс болсноор мєн 1844 онд Байя мужаас алмазны асар том нєєц бvхий талбай илрvvлж энэ салбар хурдтай хєгжих болсон. Чухам энэ мужаас л хар алмазыг /карбонадо/ анх олсон. Бразилийн алмаз нь ихэнхдээ жижгэвтэр боловч 1-р зэрэглэлийн алмаз юм. Нэрд гарсан том чулуунууд нь: «Ємний Од», «Дрездений англи алмаз», «Египтийн Од», «Минасын Од», «Минас-Жерайс», Ерєнхийлєгч Варгас».

1867 оны эхээр Хоуптоны ойролцоо амьдардаг фермер Жекобсын хvvхдvvд Оранж гол дээр тоглож байгаад нэгэн цагаан чулуу олсон нь алмаз олборлолтын шинэ эрин vеийг эхлvvлсэн тєдийгvй, Ємнєд Африкийн тvvхийн хvрдийг єєрчилсєн vйл явдал болсон юм. Тэр чулууг хєрш амьдарах ван Ньекирк ихэд сонирхон худалдаж авахыг санал болгоход хатагтай Жекобс жирийн чулууны тєлєє юу гэж мєнгє нэхэх вэ хэмээн зvгээр л єгж орхижээ. Ван Ньекирк чулууг олон хvнд vзvvлж явсан боловч хэн ч тоогоогvй бєгєєд нэгэн удаа хээр хаячихаад дараа нь тэрийгээ хайн олж авч ч байжээ. Эцэстээ чулуу судлаач У.Г.Атерстонд очсоноор 21.73 каратын алмаз болохыг нь тогтоожээ. Тэр жилдээ Парист vзэсгэлэнд тавигдсан мєн дараа нь Ємнєд Африкаас том хэмжээний хэд хэдэн алмаз олдож байсан ч хэн ч алмазын асар том орд байж болох тухай таамагласангvй. 1869 оны 3-н сард нэг малчин хvvхэд алмаз олсныг нь сонссон Ван Ньекирк яаран очиж 500 хонь, 10 vхэр, мориор сольж авчээ. Энэ нь малчин хvvхдэд хэмжээгvй баялаг мэт байсан боловч хожим Ван Ньекиркийн цааш нь зарсан 11200 фунт стерлингийн дэргэд юу ч биш байлаа. Уг гайхамшигтай алмаз хожим «Ємнєд Африкийн Од» хэмээн нэрлэгдсэн билээ. Энэ vеэс л Ємнєд Африк чулуу сонирхогчид, хагуулчидаар дvvрэн маш их нєєцтєй ордуудыг олж эхэлцгээсэн. 1871 онд де Биср фермийн газарт алмазын асар их баян талбайг олж Корлсберг хэмээн нэрлэгдэж байгаад хожим тэр vеийн колонийн сайдын нэрээр Кимберли гэх болсон.
Улмаар алмаз агуулсан босоо байрлал бvхий хоолойг кимберлитийн хоолой гэж нэрлэх болжээ.
ОХУ–ын хувьд Уралын нуруунд бага зэргийн талбайд алмаз олборлож байсан бєгєєд дэлхийн 2-р дайнаас хойш Сибирт алмазыг идэвхийлэн хайх болсон. 1949 онд Якутын нутагт алмазын илрэцийг илрvvлж 5 жилийн дараа алмаз бvхий кимберлитийн хоолойг нээжээ. Дараагийн 5 жилд 120 гаруй хоолой илрvvлсний ихэнх нь хоосон байсан ба найдвар тєрvvлсэн хоолойнуудыг тусад нь нэр єгч байсны нэг нь «Мир» хоолой юм. Байгалийн хатуу маш хvнд нєхцєлд хайгуул, олборлолтыг явуулж байсан боловч цэцэглэн хєгжсєн Мирный хот бий болжээ. Хоолойнууд нь юvлvvр хэлбэртэй байх ба ихэвчлэн жижиг хэмцээний алмазыг ихээр олборлох болсон.
Монголд алмазын хайгуулыг тусгайлан єргєн хvрээтэй хийж байсангvй. Харин Архангай, Сvхбаатар аймгийн нутагт хийсэн зарим судалгааны vр дvнд маш жижиг хэмжээтэй цєєн тооны алмаз, тvvний дагавар эрдсийг олжээ. Yvнээс гадна Хэнтий, Тєв, Увс, Завхан зэрэг аймгаас техникийн алмазын илрэц олоод байна. Алмазыг хиймэл аргаар vлэмж vйлдвэрлэдэг болсон тул байгаль дахь техникийн зарим алмазыг хайх, олборлох явдлыг ашгаар тааруу гэж vзэх болсон.


Корунд
Хатуулгаараа алмазын дараа орох корунд нь рубин /бадмаараг/, сапфир /индраанил/ хэмээн нэрлэгдэн vнэт чулуун дотроо тэргvvлэх байр суурийг эзэлнэ. Корунд гэсэн vг нь /францаар corindon/ эртний энэтхэгийн korund гэсэн vгнээс гаралтай. Энэтхэгээс анх Европт авчирсан чулууг ийн нэрлэдэг байжээ. Корунд нь тунамал, бялхмал, гидротермаль, пегматит гаралтай байх ба vндсэн ба шороон ордод голдуу талст хэлбэртэй байдаг. Тvvнийг гоёлд єргєн хэрэглэдгээс гадна сvvлийн vед техникт ихээхэн хэрэглэдэг болов.
Рубин гэдэг нь ruber, rubinus /улаан/ гэсэн латни vгнээс гаралтай бєгєєд дундад зуунд бvх улаан vнэт чулуунуудыг ингэж нэрлэдэг байв. Эцэст нь улаан корундыг л ингэж нэрлэх болсон. Олон зуун жилийн турш ихэд нэр гарсан капийн рубин нь vнэн хэрэгтээ пироп /гранат-анар/ юм. Гайхалтай сайхан энэ чулууны тухай мэдээлэл манай эрины ємнєх 4-р зуунд хамаарагдах бєгєєд эртний энэтхэг, бирмын бичгийн євд хадгалагдан vлдсэн байдаг. Гvн ягаан єнгєнєєс эхлэн єтгєн улаан єнгє хvртэлх єнгєтэй тааралддаг ба хамгийн vнэтэйд «тагтаан цусны» хэмээх єнгєтэй нь тооцогддог.
Ромын эзэнт гvрний vед маш их vнэлэгддэг байсан ба алмазнаас хавьгvй илvv vнэ хvрдэг байжээ.
Янз бvрийн vед Клеопатра, Мессалина, Мария Стюарт рубиныг шvтдэг байсан бєгєєд кардинал Ришелье Мария Медич нарын рубинын цуглуулга Европ даяар алдартай байлаа.
Дэлхийд хамгийн алдартай рубинууд: Нью–Йоркийн байгаль шинжлэлийн музей дэх «Алтан гадас» рубин, Лондон дахь Британийн байгаль шинжлэлийн музейн «Эдуард»-ийн рубин.
Бадмаарагтай оронд Мьянма, Тайланд, Шриланк, Кени, Танзан, Австрали, Афганистан, Пакистан, АНУ, ОХУ зэрэг улс орно. Монголд бадмааргийг зориуд хайж байгаагvй бєгєєд томоохон орд олдоогvй ба Баян–Єлгий, Сэлэнгэ, Хэнтий, Сvхбаатар зэрэг цєєнгvй аймгаас илрэц олдсон мэдээ байдаг.
Цэвэр єнгийн чанар сайтай бадмаараг хаана ч гэсэн маш ховор байдаг. Энэ нь гол єнгє бvрдvvлэгч хромоос шалтгаалж буй хэрэг. Тvvний ачаар л гайхамшигтай сайхан єнгє нь олон сая жилийн ємнє бий болсон хэрэг. Мєн тvvний нєлєєгєєр олон тооны хагаралууд бий болсон байдаг. Ийм учраас чанар сайтай 3 каратаас дээш жинтэй рубин маш ховор байдаг бєгєєд єндєр vнэ нь ч vvнтэй хамааралтай.
Сапфир гэдэг vгний vvсэл гарал нь тодорхойгvй бєгєєд грек vгний sapphirus гэсэн латин хувилбараар орж ирсэн бєгєєд тєстэй vг перс, хуучин еврей хэлэнд байдаг. Хєх єнгєтэй корундыг сапфир хэмээн нэрлэж иржээ. Нэг єнгєний нэрээр нэрлэсэн байдаг боловч олон тєрлийн єнгєєрєє гайхагдана. Yvнд: ногоон, шар, єнгєгvй, улбар шар, ягаан-улбар шар, цэнхэр гэх мэт. Цаг vедээ сапфирээр хаадын титмийг чимэхэд ихээр хэрэглэдэг байжээ: «Ариун Эдвардын» бараан-цэнхэр сапфир Британийн эзэнт гvрний титмийн загалмайн голд байрлуулсан байсан бол Оросын эзэнт гvрний титмийг 258 ба 200 каратын 2 том сапфир чимж байжээ. Америкийн 3-н ерєнхийлєгчийн цээжин хєшєє-бvтээлийг сапфираар хийсэн байдаг: Вашингтоных (1997 карат), Линкольн (2302 карта), Эйзенхауэр (2097 карат).
Индранилтай оронд Мьянма, Тайланд, Шриланк, Кампуч, Австрали, Кени, Танзани, Энэтхэг, Пакистан, Афганистан, АНУ, ОХУ, Канад, ЄАБНУ, Мальгаш, Финлянд зэрэг улс орно. Чулуу судлаачид, мэргэжилтнvvдийнхээр хамгийн vнэтэй, хамгийн сайхан нь кашмирийн хєх єнгєтэй сапфир юм. Кашмирт 1880 онд 5000 метрийн єндєрт болсон уулын нурангын vеэр энэ чулууг олж 8 жилийн турш идэвхитэй олборолтыг хийсэн байдаг. Хэдхэн жилийн ємнє Мадагаскарын зvvн ємнєд хэсгээс олон км vргэлжилсэн vлэмж баян орд илрvvлжээ. Эндээс єндєр чанарын хєх єнгийн мєн тунгалаг ягаан, шар сапфирыг илрvvлсэн байна.
Монголд индраанилын судалгаа хайгуулыг тєдийлєн хийж байгаагvй бєгєєд сvvлийн vед тvvнийг анхаарч зарим компани хайгуулын лиценз авч ажиллаж эхэлсэн мэдээ бий. Дорнод, зvvн урд, тєвийн бvсэд зарим илрэцvvдийг тогтоосон эдгээр нь ихэвчлэн цэнхэр єнгєтэй байгаа ажээ.

БЕРИЛЛ /Биндэръяа/
Ямар нэгэн єнгє нь бидэнд янз бvрээр нєлєєлнє, баяр баясгалантай эсвэл сэргэлэн цовоо болгоно, эсвэл тайвшруулна. Эрдэнийн чулуунуудаас єєр тийм гайхалтай сайхан тєрєл бvрийн єнгєтэй зvйлс бий гэж vv.
Yнэт эрдэнийн чулуун дотроо маргад эрдэнэ /emerald, изумруд/ ногоон єнгєєрєє онцгойлон ялгардаг. Морганитийн сэтгэл булаам ягаан єнгєнд татагдахгvй эмэгтэй хvн ховор. Тєрєл бvрийн цэнхэр єнгєєр аквамарин гялалзана. Ийм єєр єєр чулуунууд нэгэн тєрлийн эрдэнийн чулууны ангилалд багтдагыг та мэдэх vv. Энэ бол берилл юм. Мєн энэ ангилалд алтан берилл, шар ногоон гелиодор, єнгєгvй гошенит бас орно.
Берилл гэдэг vг нь латины berillus гэдгээс гаралтай бєгєєд уг vндэс нь эртний грек хэлнээс vндэсэлсэн бололтой. Маргадын emerald нь гэдэг нь эртний перс хэлнээс vvсэлтэй юм. Берилл нь Ве-Аl –ийн силикат бєгєєд цэврээрээ бол єнгєгvй байх аж. Тєрєл бvрийн элементvvдийг янз бvрийн байдлаар агуулснаараа олон янзын єнгєтэй болсон байна. Тємрийн хольц нь далайн єнгийг бий болгож тvvнийг бид аквамарин хэмээн нэрлэдэг. Хром, ваннадийн хольц нь ногоон єнгийг бий болгосноор берилл дотроо хамгийн vнэтэй нь болох маргадыг бий болгожээ. Маш нарийн хагарал, хольц зэрэг нь тvvний нэг ёсны таних тэмдэг болдог юм. Ягаан бериллийг 1911 оноос Нью Йоркийн чулуу цуглуулагч, банкир Жон Морганий нэрээр нэрлэх болсон. Єнгєгvй берилл гошенит нь АНУ–ын Массачусетс мужийн Гошен хэмээх газрын нэрээр нэрлэгджээ. Тэрээр vнэт чулууны хувьд тийм их ач холбогдолтой биш боловч єнєєгийн бидний нvдний шилний євєг хэмээн нэрлэгдсэн тvvхтэй билээ.
Берилл нь гялалзсан сайхан єнгєнєєсєє гадна эдэлгээ сайн даадаг /хатуулаг нь 7.5/ тул єндєр эрэлт хэрэгцээтэй байдаг. Бериллийн зургаан єнцєгт кристаллыг ємнєд Америк, тєв болон баруун Африкаас олборлодог юм. Мєн Мадагаскар, ОХУ, Украйн, АНУ–д тааралдана. Ихэвчлэн тэгш єнцєгт, шаталсан квадрат талст болгон янзалж єнгєлдєг.
Маргад эрдэнэ нь бусад ногоон чулуунуудаасаа байгалийн бус гэрэлтvvлэгт єнгєє алдаж харагдаггvйгээрээ ялгагдана. Эрт дээр vед ихэвчлэн Египтийн нэгэн орд газраас олборлодог байсан бєгєєд гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна шашны зан vйлд ашигладаг байжээ. Эртний хаадын сан хємрєгт ихээр цугларснаас Савска хатан хаан ихэд vнэлдэг байсан гэх бєгєєд эзэн хаан Нерон гладиаторуудын тулааныг изумруудаар хийсэн шилээр хардаг байсан гэх домог ч бий.
Єнєєдєр хамгийн алдартай маргад бол Лондон дахь Британийн байгалийн тvvхийн музейд буй «герцог Девонширийн» маргад.
Манай орны хувьд бериллийг онцгойлон хайгаагvй бєгєєд зарим аймгийн нутагт нилээдгvй илрэц олдсон мэдээ бий. Тухайлан маргадын хувьд илрэц олдсон мэдээлэл байхгvй байна.
Молор
Молор/Топаз/ нь Улаан тэнгисийн Зебергет арлын эртний Топазос нэрээс гаралтай. Оросод сибирийн алмаз ч гэж нэрлэж байсан. Хvн тєрєлхтєн молорыг маш эртнээс хэрэглэж ирсэн бєгєєд Уралийн нуруунаас неолитийн vеийн давхаргаас хурц ирмэгтэй молорон хавтгай олдож байжээ. Молор нь олон янзын єнгєтэй /шар, алтан шар, єнгєгvй, ягаан, цэнхэр, улаан шаргал, ногоовтор, хvрэн.../ тааралддаг болохоор тvvнийг бусад чулуутай андуурах нь элбэг.
Хуучин цагт шар єнгєтэй чулуу болгоныг л топаз хэмээн нэрлэдэг байжээ. Гэвч энэ нь ихэвчлэн шар кварц болох цитрин байдаг байв. Яваандаа мэдлэг нь ихсэх тутам эхлээд бразилийн топаз хэмээн ялган нэрлэж байгаад олон улсын тохироогоор фторжсон хєнгєн цагааны силикатыг л топаз хэмээн нэрлэж байхаар болсон юм. Хамгийн алдартай молор эрдэнийн нэг болох португалийн титэмд байрлуулсан "Браганза"-г (1680 карат) удаан хугацааны турш маш том алмаз хэмээн андууран vздэг байжээ.
Топаз нь ихэнх тохиолдолд пегматит гаралтай байхаас гадна зарим тохиолдолд гидротермаль гаралтай тааралдана. Топазын vндсэн ордын зэрэгцээгээр тvvний шороон орд байдаг. Тэрээр биндэръяа, болор, халтмар зэрэг эрдэстэй хамт байх тохиолдол багагvй байна.
Молор эрдэнэ нь талсттай, шилэн гялгатай ихэвчлэн єнгєгvй байдаг ба ягаан єнгєтэй нь ихэд vнэ хvрнэ. Тvvнийг ихэвчлэн бриллиант маягаар засч єнгєлєх бєгєєд катодын болон хэт ягаан туяанд єнгє нь хувирна.
Молорыг юуны ємнє гоёл чимэглэлд хэрэглэнэ. Монголчууд молорыг эрт дээр vеэс эрхэмлэж морин толгойн чинээ молор эрдэнэ олохыг ерєєдєг байв. Том хэмжээтэй молор ховор бєгєєд 500кг молор ОХУ–с олдож байжээ. Норвегийн Сетерсдалаас 62кг єнгєгvй молор мєн олдож байжээ. ОХУ–ын Урал, Сибирь байгалийн чанадаас ихээхэн хэмжээгээр олборлодог. Молорт эрдэнэтэй улсад Бразил, Шриланк, АНУ, Япон, Австрали, Пакистан, Нигери, Норвег зэрэг улс орно.
Монголд болор хайх явцад бага хэмжээний молор олж байжээ. Молорын хайгуулыг тусгайлан хийж байгаагvй бєгєєд судалгааны материал ч ховор. Тєв, Ємнєговь, Дундговь, Сvхбаатар, Хэнтий, Баян–Єлгий, Ховд, Завхан зэрэг аймгаас цэнхэр голдуу єнгєтэй молор олддог гэсэн мэдээ бий.

Шпинель
Шпинель нь корундын тєрлийн чулуу болох сапфир, рубинд тvрэгдэн vнэт чулууны зиндаан дотроо тийм ч єндєр байр суурийг эзэлж чадахгvй байгаа юм. Харьцангуй vнэд хvрдэг улаан єнгийн шпинель нь рубинтэй тєстэй тул андуурах нь их бий.
Шпинелийн найрлаганд хром, цайр, тємєр, маргенец зэрэг орно. Тэрээр олон янзын єнгєтэй, шилэн гялгатай, 8-8.25 хатуулагтай байна.
Улаан єнгєтэй шпинелийг рубин–шпинель /рубин–балэ/ хэмээн нэрлэдэг нь оновчгvй бєгєєд харин улбар улааныг рубицелл гэж нэрлэдэг нь арай боломжийн. Yнэт чулууны мэдлэг муутай хvн дээрх маягийн нэрийг сонсоод шпинелийг бадмааргын нэг тєрєл юм байна гэж ойлгоход хvрч болох ба vнэн хэрэгтээ эдгээр нь эрс ялгаатай чулуунууд билээ. Yнэт чулууны дэлгvvрийн худалдагч ягаан шпинелийг «дорнын аметист», цэнхэр шпинелийг «индраанилин шпинель» хэмээн санал болгож байх нь ямар тєєрєгдєлд оруулж болох нь ойлгомжтой. Тvvхэнд нэрээ vлдээсэн «Хар Принцийн рубин», «Тимурын рубин» хэмээн нэрлэгдэн алдартай чулуунууд нь vнэн хэрэгтээ шпинель байсан билээ. 1762 онд Екатерина 2-ын титэмд байрлуулж байсан гайхамшигтай улаан чулуу бол мєн л шпинель юм.
Нарны гэрэлд болон хэт ягаан туяанд єнгє нь єєрчлєгдєж харагдах бєгєєд одтой шпинель нь илvv гоё цацрагдана. Хатуу чулуу учраас єнгєлж гоёлд , тухайлбал ээмэг, бєгж, зvvсгэл зэрэгт хэрэглэхэд тохиромжтой.
Шпинель нь голдуу 10-12 каратын хэмжээтэй байх ба эдvгээ Памирын уулнаас олдоод байгаа 5.1кг жинтэй ягаан шпинель нь дэлхийн хамгийн том шпинелд тооцогдож байна. 1 карат улаан шпинель 600 доллар хvрдэг.
Шпинельтэй улсад Мьянма, Шриланк, Кампуч, Тайланд, ОХУ, Афганистан, Тажикстан, Австрали, Энэтхэг, Бразил, Малгаш, АНУ, Итали, Канад, Франц, Япон, Шинэ Зеланд орно. Манай орны хувьд тvvнийг илрvvлсэн тухай албан ёсны мэдээ байхгvй байна.
Анар / гранат/
Гранат гэсэн ерєнхий нэрээр нэрлэгдсэн нэг хэсэг чулуунуудыг vнэт чулуунуудын ангилалд оруулдаг нь тvvний ховор байдгаас vvсэлтэй. 19-р зууны сvvлийн хагасаас Богемийн орд газруудаас тийм ч vзэмжтэй биш шаргалдуу улаан гранатыг их хэмжээгээр олборлон хямд, тєсєр гоёл чимэглэлийн зvйлд ашиглан ирсэн нь их vнэд хvрдэггvй байв. Кимберлийн ордоос алмазын хамт олдсон улаан гранат, Уралаас олборлож эхэлсэн ногоон гаранат зэрэг нь дээд зэрэглэлийн vнэт зvйлс хийхэд ихэд нєлєєлсєн билээ. «Капийн рубин», «уралын изумруд», «хризолит» хэмээн буруу нэрлэж ирсэн ба ялангуяа гранатын ангилалд багтдаг чулууг хризолит хэмээн нэрлэх нь байж боломгvй алдаа билээ.
Гранат хэмээх нэрний vvсэл гарал нь маш тодорхойгvй бєгєєд нэг хувилбар нь латины «grenatus».
Анар нь магм, пегматит, хувирмал гаралтай чулуунд байна. Хагас vнэт чулуунд ордог бєгєєд 7-7.5-ын хатуулагтай, шилэн гялгатай, талст болон мєхлєг хэлбэртэй байдаг. Гранатын бvлгийн чулуунд пироп /манайхан анарцэнт хэмээн орчуулсан нь бий/, альмандин, спессартин, андратит, гроссуляр, уваровит зэрэг орно.
Гранат нь нилээд хэдэн янзын єнгєтэй байх ба пироп нь тод улаан, альмандин нь улаан, спессартин нь балан шаргал, шар улбар, уваровит нь ногоон єнгєтэй байна. Том хэмжээтэй анар ховор тохиолдох бєгєєд тахианы , тагтааны єндєгний хэмжээний чулуунууд байсан ба 633.4 каратын том анар Дрездены музейд хадгалагдаж байна. Манай Архангайн Тариатаас зангидсан жижгэвтэр гарын дайтай пироп олдсон нь дэлхийд томд тооцогдож мэдэх юм. Мєн анараар хийсэн гэх хєєрєгний зураг номонд хэвлэгдэн гарсан нь бий.
Анарыг гоёл чимэглэлд ээмэг, бєгж, титэм, бугуйвчны шигтгээ, зvvлт зэрэгт єргєн хэрэглэхээс гадна голчлон зvлгvvр хйихэд ашиглана.
Анартай оронд Танзан, Шриланк, Бразил, ОХУ, АНУ, Австрали, Аргентин, Норвег, Чех, Зимбамве, Малгаш, Энэтхэг, Канад, Австр, Замби, Хятад, Япон зэрэг олон улс орно.
Манай улсын хувьд 1970-1990 онд Архангай, Булган, Євєрхангай, Сvхбаатар, Говь–Алтай зэрэг аймгуудад анарын зарим судалгаа, хайгуулыг хийж Архангайн Тариатын Шаварын царамаас пироп, хризолит олборлож эхэлсэн юм. Yндсэн ба шороон ордын нєєцийг тогтоон олборлолт явуулж зарим хэсгийг нь гадаадад экспортолж байсан боловч 1988 оноос борлуулалтгvй болж улмаар удалгvй олборлолтын ажил нь vндсэндээ зогссон байна.
Пироп нь алмазын адил маш єндєр даралтын дор газрын гvнд vvсэн бий болсон байдаг. Гvний гаралтай тул кимберлитийн хоолойд агуулагддаг ба анх якутад пиропын илрэцийг хєєн судалж алмаз бvхий кимберлитийн хоолойг илрvvлсэн тvvхтэй. Монголоос 1917 онд Оросод хvргэгдсэн пиропыг оросын нэрт геологич А.Е.Ферсман 1962 онд судалж vзээд уг чулуу нь олон шинж тєрхєєрєє Ємнєд Африкийн Кимберлит дэх чулуутай тєстэй бєгєєд тvvнийг агуулсан базальтыг олсон газар нь тодорхойгvй байна хэмээн бичиж байжээ.
Турмалин /Халтмар/
Халтмар нь олон янзын єнгєєрєє бvх vнэт чулуунуудыг тэр дотроо корундыг ч дагуулахгvй бєгєєд энэ чанараараа єндєр vнэлэгддэг. Халтмар нь харьцангуй хатуулаг муутай тул бєгжний шигтгээнд тохиромжгvй ба харин ээмэг, зvvлт зэрэгт ихэвчлэн хэрэглэнэ. Тэрээр пегматит, гидротермаль, метаморфоген гаралтай ба vндсэн ба шороон ордтой байдаг.
Турмалин гэсэн нэр нь сенгалез хэлий turmali гэдэг vгнээс гаралтай бєгєєд 1703 онд Цейлоноос анх Амстердамд авчрах vеэс эхлэн ингэж нэрлэж эхэлжээ.
Тємрийн исэл ихтэй хар халтмарыг шерл/shorl /, магнитай хvрэн шар юм уу ногоон, улааныг дравит, нэг єнгєтэйг эльбайт, шарыг стилаизит, хром ихтэй нов ногооныг хромт халтмар, магний кальц ихтэй хvрэн , огоон, єнгєгvйг увит, кальц, литий ихтэй хvрэн, ногоон, улааныг лиддикоатит гэх мэтчилэн нэрлэнэ. Эльбаитийн єнгєгvйг ахроит, улаан, ягааныг рубелит, ногооныг верделит, хєхийг индоголит гэж ангилна.
Халтмар нь кварц, болор, корунд, усан биндэръяа, гялтгануур, шпинель, диопсид зэрэгтэй хамт байх явдал их бий. Халтмар нь шилэн гялгатай, хатуулаг нь 7-7.5. Сvvлийн vед ар халтмарыг ихэд vнэлэх болсон бєгєєд голчлон єнгєгvй тунгалаг халтмар, эльбаит, дравит, увитийг гоёл чимэглэлд их хэрэглэнэ.
Халтмарын нэг карат нь 120 долларт хvрэх ба тvvний пиро болон пьезо цахилгаан дамжуулах чанарыг нь харгалзан шинжлэх ухаан, техникт єргєн ашиглах болов.
Халтмар ихтэй улсад Шриланк, Мьянма, Бразил, ОХУ, Энэтхэг, Намиби, Зимбабве, Мозамбик, Малгаш, Танзан, Кени, АНУ, Афганистан орно. Монголд єнгєт чулуу хайх явцад халтмарын зарим илрэц олсон бєгєєд харин нєєцийг нь тогтоосон орд vгvй байна. Ховд, Завхан, Говь–Алтай, Тєв, Баян–Єлгий, Булган, Баянхонгор, Хэнтийд голдуу гоё хар, ногоон зэрэг єнгийн халтмар байдаг. Хамгийн том нь Ховдын хар бєгєєд тvvний урт нь 40-50см, єргєн нь 10см хvрнэ.
Хризолит /алтан чулуу/
Гоёмсог шилэн ногоон єнгєтэй, гоёл чимэглэлд єргєн хэрэглэдэг vнэт чулуу бол перидот юм. Энэ нь оливин буюу хризолитийн нэг тєрєл. Тэрээр бялхмал, гидротермаль гаралтай, голдуу алтархаг ногоо, ногоон єнгєтэй байна. Мєн тvvнээс гадна шаравтар, нов ногоон, хvрэн зэрэг єнгєтэй байх ба эдгээр нь хангалттай тунгалаг биш байдаг тул гоёл чимэглэлд бага хэрэглэгддэг.
Хризолит гэдэг нь грек гаралтай vг бєгєєд алтан чулуу гэж орчуулагдана. Хатуулаг нь 6.0-7.0 байх энэ дотроо хамгийн зєєлєн нь vнэт чулуунд тооцогддог. Ийм учраас тvvгээр бєгжний шигтгээ хийхэд тохиромжгvй , эдэлгээ даахгvй зурагддаг байна.
Хризолитийг ихэвчлэн шаталсан талст гарган засаж єнгєлєх ба бриллиантан засалтаар ч єнгєлдєг. 5.2х3.5х1.05см хэмжээтэй маш сайхан хризолит Оросын тєрийн титмийг чимэж байв. 146 каратын нэгэн том чулуу Лондонгийн геологийн музейд хадгалагдаж байдаг.
Хризолиттой улсад Египт, ОХУ, Бразил, Норвег, Австрал, АНУ, Конго, Ємнєд Африк, Мьянма зэрэг улс орох бєгєєд Ємнєд Африкийн алмазын ордуудын хєх шороонд хризолит байдаг. Энэ нь алмазтай цуг байдаг эрдсийн тоонд тvvнийг оруулна.
Монголд харьцангуй ойр буй хризолитийн томоохон орд нь Якутын «Удачная-Восточная» болно. Манайд тvvний хайгуулыг жич хийж байгаагvй боловч тэрээр Архангай, Булган, Дорноговь, Євєрхангай зэрэг аймгийн базальтанд багагvй тааралддаг юм. Архангай аймгийн Шаврын царамд шороон орд хэлбэртэйгээр нилээн байдаг бєгєєд хэмжээгээрээ харьцангуй багад орно.

Циркон
Чанар vзэмж сайтай боловч vнэт чулууны ангилалд дээгvvр байр суурь эзэлж чадахгvй байгаа чулуу бол циркон.
Циркон гэдэг нь алтан єнгєтэй гэсэн перс vгнээс гаралтай гэх ба янз бvрийн таамаг бий. Тэрээр ихэвчлэн пегматит базальтын гаралтай, 6.5-7.5-ийн хатуулагтай байх бєгєєд маш олон єнгєтэй байдаг. Тунгалаг цагаан єнгєтэй цирконыг матур, цэнхэр, ногоон цэнхэрийг старлит /starlite/, улаан шар, улаан ягаан, улаан, улаан хvрэн, хvрэнг гиацинт, шар, сvрлэн шар, бvдэг саарлыг жаргон /jargon/ гэхчлэн нэрлэнэ.
Цирконы химийн найрлага нь энгийн бєгєєд цирконы силикат юм. Тэрээр тєрєл бvрийн тємєр, зэс, кальц, титан мєн газрын ховор металл, радиоидэвхит элементvvдийг агуулж байдаг. Химичид удаан хугацааны туршид тvvний найрлагад нэгэн vл мэдэгдэх элемент байна гэж vзсээр ирсэн ба 1923 онд тvvнээс гафнийг ялган гаргаж авсан билээ. /Гафний гэдэг нь Копенгагены хуучин нэр/
Цирконыг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна тvvний галд тэсвэртэй, химийн урвалд амар ордоггvйг нь харгалзан тусгай багажны болон хуягны ган, халуун хvчилд тэсвэртэй хайлш хийх, цэвэр тємєр гаргаж авах, оптикийн шилийг єнгєлєх зэрэгт ашиглахаас гадна пуужинт техникт хэрэглэнэ. Сvvлийн vед манай бvсгvйчvvд тод цагаан голдуу єнгєтэй цирконон шигтгээтэй ээмэг, бєгжєєр их гоёх болсон бєгєєд оросоос цирконон зvvлт, тvлхvvрийн оосор ихээр орж ирдэг.
Циркон ихтэй улсад Австрал, Энэтхэг, Шриланк, Бразил, АНУ, Кампуч, Тайланд, Вьетнам, ОХУ зэрэг орох бєгєєд бvх цирконы 50 хувийг Австрал улс далайн эргээсээ олборлодог ажээ.
Манайд цирконы судалгаа хайгуулыг жич хийж байсангvй ба геологын зарим зураглал, эрдсийн хайгуулын явцад жишээ нь Ємнєговь аймгаас 10кг шорооноос 4-5 кг циркон ялган авч болж байжээ. Мєн Баян–Єлгий, Ховд, Тєв, Увс зэрэг цєєнгvй аймагт цирконы илрэц бий.
Александрит /хувилгаан эрдэнэ/
Александрит нь хризоберилийн нэг тєрєл чулуу юм. Хризоберилл гэдэг vг нь грек хэлнээс алтан берилл /манайд алтан биндэръяа гэж орчуулсан нь ч бий/ гэсэн vг бєгєєд магадгvй анх тvvнийг бериллийн нэг тєрєл гэж vздэг байсан байж мэдэх юм.
Александр 2 хааны тєрсєн єдєр 1834 онд анх нээж олсон болохоор тvvний нэрээр нэрлэгдсэн. Александрит нь шилэн гялгатай улаан, ягаан, улаан–ягаан, єнгєгvй тунгалаг, ногоон, цэнхэр ногоон, шар ногоон, хvрэн, шар зэрэг єнгєтэй байх ба гэрэлд єнгєє хувиргана. /єдєр ногоондуу єнгєтэй байх бол орой улаандуу болж ирдэг/
Моосын шаталбараар хатуулаг нь 8.5. Том хэмжээтэй александрит ховор тохиолдох ба Бразилаас олдсон 8кг, Шриланкаас олж Английн хаадын эрдэнэсийн санд хадгалж буй 313.2 каратын чулуунууд орно. Уралын нуруунаас олборлодог оросын александрит нь арай цэнхэрдvv єнгєтэй байх ба хэмжээгээрээ жижигдvv байдаг.
Александрит мєн АНУ, Мадагаскар, Замби, Мьянма, Австрали, Конго зэрэг газруудад олдсон байна. Тvvний нэг тєрєл болох муурын нvдийг /цимофон/ ємнєд Энэтхэгээс илрvvлсэн байдаг. Хоупын цуглуулганд 37мм-ийн диаметртэй хагас дугуй хэлбэрийн муурын нvд, британийн байгалийн тvvхийн музейд 43 ба 27.5 каратын цейлоноос олборлосон гайхамшигтай 2 александрит бий.
Кварц /цахир/
Кварц нь хамгийн их тархсан эрдсийн нэг боловч тvvнийг эрдэнийн чулууны ангиллаас хасаж болохгvй юм. Тvvнтэй ижил тийм гоё ягаан єнгєтэй /аметист/ єєр чулууг олоход бэрх. Шар єнгєтэй кварц болох цитрин нь молор эрдэнэтэй л єрсєлдєнє. Тийм ч учраас тvvнийг молор хэмээн нэрлэж тєєрєлдєж ирсэн нь саяхан. Усан болор хэмээн нэрлэгдэх єнгєгvй тунгалаг кварцийг алмазтай андуурах нь ч бий. /Тvvнд алмазанд байдаг гэрлийн тоглолт бараг байдаггvй./
Кварц нь пегматит, гидротермаль гаралтай байх бєгєєд тvvний vндсэн ба шороон орд байдаг. Дээр дурдсанчлан єнгєєр нь нилээн хэдэн хэсэгт хуваах ба vйлдвэрт ашиглах зориулалтаар нь пьезокварц, оптикийн кварц, хайлгах, єнгєлгєєний хэмээн дєрєв хуваана. Кварцыг радио, хэт богино дууны техник, гоёлд єргєн хэрэглэнэ. Их гоё кварц нь vнэт чулуунд орно.
Кварц нь дэлхийн олон оронд тvгээмэл байдаг боловч онц тунгалаг, хав хар, алтан шаргал, ягаан, ногоон кварц харьцангуй ховор байдаг. Монголд кварцыг нилээд анхаарч судалгаа хайгуулын ажил хийж ирсний vр дvнд тvvний 4 орд, 30 шахам илрэц олжээ. Манай улсын Тєв, Ємнєговь, Хэнтий , Ховд, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Євєрхангай, Архангай, Говь–Алтай, Дорнод, Сvхбаатар, Хєвсгєл, Баян–Єлгий зэрэг аймагт тєрєл бvрийн кварц их байдаг. Yvнээс онц тунгалаг кварц Тєв аймгийн нутаг Горхи, Зvvнбаянд байсныг эхлээд хятадууд, хожуу орос монголын тал vндсэнд нь олборложээ.
Болор пегматит гаралтай чулуунд тэр тусмаа боржинд их байдаг. Болор нь их том хэмжээтэй байх нь ховор бєгєєд Горхиос уртаараа 1м гаруй, голчоороо 70см орчим олдсон нь дэлхийд том болорын тоонд орох юм. Оптикийн маш цэвэр кварц буюу болорын 1кг цул блок нь олон улсын зах зээл дээр 1000 доллар хvрдэг гэсэн мэдээ бий. Сайн чанарын болор Бразили, Мадагаскар, АНУ зэрэг олон газраас олддог бєгєєд манай орны хувьд болорын хэрэгцээ улам нэмэгдэж байгаа болон vнэ ихтэйг харгалзан тvvнийг нэмж хайх, олборлох, зохих хэмжээгээр боловсруулахад анхаарах хэрэгтэй юм.
Цитрин гэсэн нэр нь латины citrus – лимон-шар гэсэн vгнээс гаралтай. Цитрин нь байгаль дээр маш ховор тааралддаг. Бvр дундад зууны vеэс аметистийн кристаллийг шатаах замаар тvvнийг гаргаж авдаг байсан ба шар молортой андуурах нь олонтоо. Смитсоновын их сургуульд 2258 каратын цитрины талст бий.
Аметист нь маш гоёмсог ягаан, цэнхэрдvv ягаан єнгєтэй байна. Гайхамшигтай vзэмжтэй 3 аметист британийн байгалийн тvvхийн музейд байдаг ба 343 каратынхыг нь бразилаас, нєгє 2-г нь Оросоос авчирсан тvvхтэй.
ОПАЛ /Эрдэнийн гэрэлт чимэд/
Опалийн гарал vvслийн талаар нэгдсэн нэг ойлголтонд хvрээгvй байгаа бєгєєд голдуу гидротермаль гаралтай єгєршлийн vр дvнд бий болдог гэж vздэг ажээ. Чулууны нэр нь латины opalus гэдгээс гаралтай ба уг vндэс нь санскрит хэлнээс vvсэлтэй бололтой.
Опал нь цагаан , хар, хєх, ногоон, цэнхэр, улаан, шар, саарал, ягаан зэрэг єнгєтэй байна. Шаазан шиг цагаан єнгєтэй / барзгар, хэлэнд наалддаг/ гэрэлт чимэдийг кахолинг, єнгєгvй ус шиг тунгалагийг гиалит /анх нээсэн хvний нэрээр нь мюллерийн шил гэж заримдаа нэрлэдэг/, ногооныг празопал, бvдгэвтэр цагааныг гидрофан гэхчлэн нэрлэнэ. Улаандуу эсвэл шаргалдуу єнгєтэй галт опалыг /fire-opal/ мєн гиразол хэмээн бас нэрлэдэг.
Опалийн нэг онцлог нь тvvнийг бvхий л эрдэнийн чулуунуудын гялгыг /блеск/ агуулсан гэж vздэг. Тєрєл бvрийн єнгєєр гялалзан харагддагаараа онцгой. Энэ тухай римийн эрдэмтэн, зохиолч Плиний тун онож хэлж тэмдэглэн vлдээсэн байдаг. Энэ чанарынх нь нууцыг єнгєрсєн зууны 60 аад онд австралийн эрдэмтэд электрон микроскопын тусламжтайгаар илрvvлжээ. Опалийг бvрдvvлэх цахиурын маш жижигхэн бємбєлгvvд нь гэрлийн интерференц, дифракцийн нєхцєл болж єгдєг ажээ. Чухам тэд л чулууг нэвтрэн гарах гэрлийг солонгын долоон єнгє болгон задалж харах болгонд єєр єєр єнгєєр гялалзан харагдуулдаг байна. Опалыг эртнээс гоёл чимэглэлд хэрэглэж, ээмэг бєгж, бугуйвч, зvvлт зэргийг хийхэд ашиглана.
19-р зууны эхний хагас хvртэл опал нь харьцангуй ховор байсан ба германы Идар-Оберштайны vнэт чулууны тєвийн vйл ажиллагаанаас эхтэйгаар ихэд дэлгэрсэн.
Опал нь бусад эрдэнийн чулуунуудаас ялгагдах нэг онцлог нь кристалл бvтэцтэй биш бєгєєд цахиурын хvчил, уснаас бvрддэг юм. Тодруулбал цахиурын хvчил, усны гель гэж хэлж болно. Опалын 6-10 хувь нь ус байдаг.
Австрали нь опалын хамгийн гол олборлогч, экспортлогч улс юм. Австралийн орд газруудад опалын 95 хувь нь ноогддог. Yлдсэн 5 хувийг Мексик, хойд Бразили, АНУ–ын Айдахо, Невадо муж, Эфиопи, Мали улсуудын ордуудаас олборлодог ажээ. 1849 онд австралид Тарравилл нэртэй фермийн газарт опалыг анх олж илрvvлсэн байдаг ба 1890 онд Уайт-Клиффст анхны ордуудад олборлож эхэлсэн тvvхтэй.
Хар опалыг Лайтнинг-Риж хэмээх газраас олборлох ба опалийн хамгийн том хавтанг /6843 кг/ Андамукаас олж «Андамук цєлийн дєл» хэмээн нэрлэжээ.
Гялалзах єнгийг нь сайн тодруулахын тулд ихэвчлэн кабошон хэлбэрээр засаж янзалдаг ба зєвхєн маш сайн чанарын галт опалыг л талст гарган засдаг байна. Мєн обсидиан, оникс зэрэг дээр опалын нимгэн ялтсыг наан улмаар тvvн дээр хамгаалалтын зориулалтаар усан болор, шил, синтетик материал зэргийг нааж гоёл чимэглэлд хэрэглэх нь бий. Найрлаган дахь усаа алдсанаар опалд хагарал vvсдэг тул чийг багатай, хуурай газар хадгалж болдоггvй. Ийм учраас опалаар хийсэн эд зvйлсийг байнга зvvж байх шаардлагатай, учир нь агаараас юм уу хvний арьснаас шаардлагатай чийгээ авдаг тул. Мєн опал нь хатуулаг /5.5-6.5/ муутай тул
хамгаалалт шаардана. Дээр vед гадаргууд нь тос тvрхдэг байсан ба єнгєгvй давирхай тvрхэх нь бий.
Манайд гэрэлт чимэдийн хайгуулыг хйиж байсангvй бєгєєд тэр ч байтугай таньж мэдэхгvй байсан гэхэд хилсдэхгvй. Манай олон аймгийн нутагт тєрєл бvрийн єнгийн опалын илрэц бий гэсэн мэдээлэл байдаг ба мана, гартаам, чvнчигноровтой хамт байх тохиолдол багагvй байдаг байна.
Саран чулуу
Дэлхийн гадаргын чулуулгын ихээхэн хэсгийг бvрдvvлэгч хээрийн жоншны /feldspar/ бvлгийн чулуун дотроос саран чулуу эрдэнийн чулууны ангилалд багтдаг. Хээрийн жонш нь натрий–кальцийн, калий–натрийн, калий–барийн гэж ангилна. Хээрийн жонш нь шилэн гялгатай, 6.0-6.5-ийн хатуулагтай байна. Санидин нь єнгєгvй, тунгалаг байх ба ортоклаз нь цагаан, янз бvрийн туяатай шар, саарал ягаан, тунгалаг хvрэн, ногоон, заримдаа махан улаан єнгєтэй байдаг. Тунгалаг бvдэгдvv ортоклазыг адуляр гэнэ. Микролин буюу бичгийн боржин нь цагаан, саарал, шар, ягаан єнгєтэй байна. Ногоон, цэнхэр-ногоон микроклиныг амазонит гэнэ. Амазонитийг гоёл чимэглэлээс гадна барилгад засч єнгєлєн єргєн хэрэглэнэ. Амазонит нь цєєхєн оронд АНУ, ОХУ зэрэгт байх ба харин манай Тєв, Хэнтий, Булган зэрэг аймгийн нутагт бий. Тєв аймгийн Авдрантын амазонитийг нилээд хэдэн жил олборлож Улаанбаатарын барилгад ашиглаж ирэв.
Калийн хээрийн жонш болох саран чулуу буюу сувдан жонш нь тунгалаг, бvдэгдvv єнгєтэй байх ба гэрэлд гvйлгэн цэнхэр, цэнхэр-саарал туяа цацруулна. Цэнхэр цагаан туяа цацруулдаг адулярыг саран чулуунд хамааруулдаг. Мєн дотроо одтой, муурын нvд шиг гvйлгэнэдэг саран чулуу Энэтхэгт бий. Саран чулууг гоёл чимэглэлээс гадна нарийн керамик эдлэл хийх тvvхий эд богон ашигладаг. Сайн чанарын ортоклазан саран чулуу Мьянма, Шриланк, ОХУ, Канад, Казахстан, Норвегт байдаг. ОХУ–ын Колийн хагас арал хавьд байдаг саран чулууг беломорит хэмээн нэрлэдэг ажээ.
Сvvлийн жилvvдэд цэнхэрдvv єнгийн сайн чанарын саран чулуу ховор болсон бєгєєд энэ нь тvvний vнэд ихээр нєлєєлєх болов. Энэтхэгээс голдуу гаралтай ногоон, хvрэн, шаргал, утаат, хар, улаавтар чулуунууд худалдаанд их vзэгддэг.
Саран чулууны «адуляраци» хэмээн нэрлэгдэх болсон гэрэл цацруулах vзэгдлийн шалтгаан нь чулууны дотоод бvтэцтэй холбоотой, туссан гэрэл нь чулууны дотор хугаран сарнидаг байна. Єєр чулуунд байхгvй ховор шинж чанартай боловч тvvнд нэг сул тал бий нь тvvний харьцангуй бага /6.0/ хатуулагт оршино.
Хаш /нефрит/, Жадеит
Хаш нь гидротермаль гаралтай, 5.5-6.5-ын хатуулагтай гоёл чимэглэлийн чулуу. Тэрээр юуны ємнє толигор ихтэй газар тааралдах бєгєєд цагаан, шар, ногоон, саарал-хvрэн, цэнхэр, хар зэрэг єнгєтэй бvдгэвтэр гялгатай байна.
Хашийг дээр vеэс гоёл чимэглэлд єргєн хэрэглэж иржээ. Хашаар янз бvрийн зvйлс урлах талаар Хятад улс тэргvvлдэг. Монгол хvмvvсийн ихэд vнэлдэг эдлэл болох хєєрєг, гаанс, даалингийн тээг зэргийг цагаан голдуу хашаар хийсэн байдаг. Хаш, жадейтийг шилээр орлуулсан нь байх ба тvvнийг шилэн гялга /хаш, жадейт тосон гялгатай/, хатуулаг зэрэг шинж чанараар нь ялгадаг.
Хашаар баян оронд Хятад, ОХУ, Канад, Австрали, АНУ, Бирм, Шинэ зеланд, Герман, Польш, Итали улс ордог. Манайд хамгийн ойрхон байгаа ОХУ–ын хашийн орд нь Байгал нуураас баруун тийш Дорнод Саяаны нурууны салбар уулсад хэд хэдэн газарт байх ба голдуу ногоон єнгєтэй байдаг ажээ. Энд уулнаас тасарч унасан цулаараа 5 тн хvнд хаш тааралдана. Энэ газрын тухай анх 19-р зууны 20 иод оны vеэс мэдэгдэж эхэлсэн бєгєєд 524.5 кг-ийн жинтэй цул британийн байгалийн тvvхийн музейд хадгалагдаж байдаг.
Манай улсын єнгєт чулууны анги дээрхи хашийн vргэлжлэл нь Хєвсгєл аймгийн баруун хойд хэсэгт байж магадгvй хэмээн хайгуул хийж хайгуул буухын ємнєхєн сайн чанарын ногоон хаш олсон тvvхтэй. Шишхэдийн хєндийгєєс олдсон гэсэн ногоон хаш байгалийн тvvхийн музейд хадгалагдаж байсан билээ. Манайд Хєвсгєлєєс єєр газар хаш олоогvй байгаа бєгєєд Дундговиос нэг илрэц олсон бєгєєд ОХУ–ын хайгуулчид Ємнєговиос хаштай тєстэй толигор олсон нь эдvгээ тусгай хамгаалалтын бvсэд оржээ.
Жадейт нь хашаасаа ховор олдох бєгєєд хятадууд тvvнийг vнэт чулуун дотроос хамгийн сайн нь хэмээн тооцдог. Хятад хэлний дуудлагын онцлогоос болон хаш, жадейт нь янз бvрээр хэлэгдэн их тєєрєгдєл vvссэн байдаг. Бvр ємнє нь жадейт нь ногоон хашийн нэг тєрєл гэж хэлэгдэж байжээ.
Хятадын радиогийн нэгэн материалыг та бvхэнд толилуулья.
Хятадын баруун хойд нутгийн Шинзянгийн Уйгарын єєртєє Засах Районы Хэ тиан хотод гурван эрдэнэ байдаг юм. Хэ тиань хот бол тvvхэн дээр торгон замын чухал суурин юм.
Хэ тианы хаш бол Хэ тианы гуравдугаар эрдэнэ нь болох юм. Хятад даяарт Хэ тиан хаш гэж ярихтай зэрэг энэ ньхашын доторхи дээд зэргийн хаш гэдгийг цєєн бус хvмvvс мэддэг юм. Ялангуйяа гєлтгєнсєн єєхєн цагаан хашын ширхэг нь тун нягт байдгаараа хvмvvст хатуу зєєлєн хослосон сэтгэгдэл тєрvvлнэ. Дэлхий дээр ганц Шинзянгийн Хэ тианд л гардаг маш ховор цухаг хаш болохоор олдошгvй эрдэнийн чулуу гэж нэрлэж болох юм. Єєхєн хашаас гадна Хэ тианд бас цагаан хаш, цэнхэр хаш, хар хаш, ногоон хаш, кvнлvн хаш гэх зэрэг олон тєрлийн хаш гардаг юм.
Хэ тианд хаш элбэг гардаг. Энэ талаараа Хятад даяарт алдартай тєдийгvй дэлхийд ч алдартай. Хэ тиан бол дэлхий дээр хамгаас цэвэр хаш гардаг нутгийн нэг юм. Хэ тианы хаш их тєлєв хоёр тєрєл байдаг. Нэг нь уулнаас олворлосон уулын хаш, бас нэг тєрєл нь голоос тvvсэн жижиг хаш. Голоос тvvсэн хаш нь єндєр vнэ цэнтэй. Тэр мєртєє уран сийлвэрчид хашаар янз янзын гар урлалын бvтээгдэхvvн урлаж бvтээснээс хойш, хаш нь ёстой ховор эрдэнэ болж байна. Тийм ч учраас алт мєнгийг vнэлж болно, хашыг vнэлэхийн аргагvй гэж хэлдэг.
Халцедон
Микрокристал кварцийн хольц бvхий бvтэцтэй халцедоны тєрлийн чулуунуудад мана, хас, гартаам, чvнчигноров, цахиур зэрэг чулуунууд орох ба халцедон хэмээх нэр нь бага азид байх Халкедон хэмээх газрын нэрнээс гаралтай байж мэдэх юм.
Карнеол /сердолик, шар мана / гэж улаандуу, шаргалдуу улаан халцедоныг хэлнэ. Улаан єнгийн толботой ногоон халцедоныг гелиотроп, улаан ба шар, хvрэн єнгєтэй ихээхэн хольц бvхий тунгалаг бус халцедоныг хас / jasper, яшма, элгэн чулуу /, никелийн ислээр будагдсан алиман ногоон єнгєтэй халцедоныг хризопраз хэмээн нэрлэдэг.
Цахиур нь /flint/ бараан єнгийн халцедон ба хурц эрмэг гаран хагардаг байсан тул балар эртний хvмvvсийн гэр ахуйн болон хєдєлмєрийн чухал багаж хэрэгсэлийн нэг болж байжээ. Тємєртэй хашхад оч гардаг нь чvдэнз бий болохоос ємнєх vед гал гаргах хэрэгсэл болж байв.
Монголчууд мана хэмээх ерєнхий нэрээр олон тєрлийн халцедоныг нэрлэж ирсэн ба халтар, чон, замагт, судалт, тархит гэх зэргээр маш олон тєрлєєр нэрлэж, ялгаж иржээ. Маныг гартаам, чvнчигноровын адил хєєрєг хийхэд ихэд ашигладаг.
Нэг vе улаан мана их vнэд хvрч байсан бол сvvлийн vед хар мана давамгайлах болов. Байгаль дээрх мана нь нилээд хагаралтай байдаг ба харин бялхмал чулууны завсар судал болж тогтсон нь хагарал багатай. Мана, гартаамтай газарт манайхны устай чулуу хэмээн нэрлэдэг дотроо талст бvхий кварцтай чулуу тааралдах нь бий.
Чvнчигноров нь голдуу хvрэн, улаан, шар, ухаа, ногоон єнгєтэй байх ба зарим тохиолдолд мана, гартаамаас хэмжээгээр их урт, єргєн судал болж тогтсон байдаг.
Манайд мана, гартаам, чvнчигноровын гол нь Дорноговь, Дундговь, Хэнтий, Ємнєговь, Євєрхангай, Дорнод, Баянхонгор зэрэг аймагт байдаг.
Хас нь улаан, хvрэн, саарал, алаг, цагаан зэрэг єнгєтэй солонгорсон судалтай байна. Єнгєлєхєд сайн єнгє ордог тул тvvнийг барилга, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын болон бичгийн хэрэгсэл хийхэд єргєн ашигладаг. Манай орон хасаар тэргvvлэх баян орны нэг гэж vзэх болох тул олборлолт хийн vйлдвэрлэлд ашиглах єргєн боломжтой юм.
Агат /гартаам/
Агат гэсэн нэр нь Сицилийн Дирилло голын эртний нэр болох Ахатес, эсвэл «агатес» /аз жаргалтай/ гэсэн грек vгний аль нэгнээс vvсэлтэй бололтой.
Гартаам нь олон тооны vелсэн судал бvхий бvтэцтэй халцедон юм. Тэрээр бялхмал гаралтай бєгєєд галт уулын базальттай газар байна. Гартаам нь элбэг тархсан байх ба Бразил, Урагвай, Энэтхэг, Австрали, АНУ, ОХУ зэрэг улсуудын нутагт томоохон ордууд бий. Монголд нилээн хэдэн жилийн ємнє єнгєт чулууны жижиг анги ажиллаж мана, нартаам, чvнчигноровын 6 орд, 18 илрэцийг олж зарим хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулж байжээ.
Гартаам нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтах бєгєєд ээмэг, бєгж, бугуйвч, зvvлт зэрэгт хэрэглэхээс гадна жижиг оврын бэлэг дурсгалын зvйлс хийх ба монголчууд гартааман хєєргийг ихэд эрхэмлэнэ. Харьцангуй хатуулаг сайтай тул /7.0/ гоёл чимэглэлийн зvйлсээс гадна лабораторид нарийн хэмжvvрийн багажны тулгуур призм, єнгєлєгч нунтаг зэрэг зvйлст єргєн хэрэглэж иржээ.
Маш эртнээс гартаамыг хэрэглэж ирсэн бєгєєд гартааман сийлбэрvvдийн шинж тєрхийг ажвал манай эриний ємнєх 2-р зуунд нилээд єндєр тvвшинд хvрсэн байжээ. Гартаамаар хийсэн эртний бvтээгдэхvvнvvдээс томхон нь 5 мянган жилийн ємнє Трирт хийгдсэн 75см-ийн диаметртэй хавтгай таваг юм.
Загалмайтны аян дайны vед олон тооны эртний эдлэлvvд Европт ирснээс ихэд дэлгэрсэн бєгєєд 19-р зууны vеэс Урагвай, Бразилаас их хэмжээгээр олборлох болжээ.
Гартаам нь дугуй, шулуун єнгє бvрийн маш нарийн солонгон судалтай байх ба 1см єргєн хэсэгт 7000 судал байдаг. Судлууд нь ихэвчлэн саарал єнгєтэй байх ба мєн ягаан ба улаан, цагаан ба хар зэрэг байдаг. Мєн єєр тєрлийн хольц орж тєрєл бvрийн єнгєтэй болсон гартаам ч тааралддаг.
Эрс єєр єнгийн зєв судалтай гартаамыг оникс гэх ба улаан судалтай ониксыг сардоникс гэдэг.
Сувд
Эрт балар цагын зэрлэг хvн хvнс хоолоо хєєцєлдєн явсаар далайн хясааг нээж vзэн мєнгєлєг єнгєєр гялалзах vзэсгэлэнт сувдыг анх нээсэн биз ээ. Сувд нь тэр цагаас єнєєг хvртэл vнэт эдлэлийн дунд онцгой байр суурийг ямагт эзэлсээр ирсэн билээ. Тэрээр тийм ч урт настай биш, эдэлгээ даадаггvй боловч тvvний гайхамшигийг шагшин магтсаар ирсэн тєдийгvй ховор том сувднууд аль vед ч маш vнэд хvрсээр ирсэн. Сувдыг амьд организм бий болгодог тул чулууны тєрєлд оруулах нь буруу мэт боловч vнэт эрдэнийн чулууны ангилалд ямагт эхний байруудад орсоор ирсэн юм. Тэрээр бєєрєнхий , єндєг, тал дугуй, товч, дусал гэх мэт /Цилиндр хэлбэртэй 450 каратын том сувд нэг vе Хоупын цуглуулганд байсан/ хэлбэртэй байдаг. Сувд нь ягаан, цэнхэр, алтлаг зэрэг туяатай цагаан, шар, цэнхэр, ягаан, улаан, саарал, хvрэн зэрэг єнгєтэй нилээн тод гялгатай байна.
Сувдаар ээмэг, бєгж, бугуйвч, даруулганы шигтгээ, зvvсгэл зэрэг гоёл, бэлэг дурсгалын зvйлд хэрэглэнэ. Монголчууд ч ихэд эрхэмлэн гоёлд хэрэглэдэг.
Сувд нь 3.5-4 хатуулагтай тул маш болгоомжтой арчилгааг шаардана. Сувдан шигтгээтэй бєгжтэй бол гараа угаахдаа хvртэл тайлж байх шаардлагатай, єєрийнхєє єнгийг нэг л алдчихвал дахин сэргээж бараг болдоггvй. Чулуунаас ялгаатай нь тvvнийг єнгєлдєггvй бєгєєд, ер нь бол хамгийн гамтай хэрэглэлээ ч гэсэн 150 жилийн эдэлгээг даахгvй. Энэ нь органик гаралтай бодис болох конхиолины задралаас шалтгаалж байгаа хэрэг юм. 200 жилийн настай сувд хар єнгєтэй болж хувирах ба таних ч аргагvй болдог. Эртний оршуулганаас олдсон сувд нь гар хvрэнгvvт л vйрч нунтаг болчихдог бол vнэт чулууны /жишээ нь: анар/ хувьд олон зуун жилийн турш єєрчлєгдєлгvй vе дамжин ирдэг.
Эрт дээр vеэс персидийн булан, Цейлоны баруун хойд эргийн мaнаарын булангаас сувдыг олборлосоор ирсэн ба сувд ихтэй газарт Улаан тэнгис, Австрал, Полинез, Микронез, Япон, Венесуэл, Мексик, Панам, Полинез, Микронез, Япон, Венесуэл, Мексик, Панам, КалифорПолинез, Микронез, Япон, Венесуэл, Мексик, Панам, Калифорны булан, Англи, Ирланд, Франц, Герман, Австри, АНУ–ын цэнгэг ус, Бразилийн амазонк зэрэг олон газрууд орно.
Таримал сувд
Бvр 13-р зууны vед хятадууд цэнгэг усны хясаан дотор орчихсон гадны биетvvд яваандаа танан бvрхvvлтэй болчихдогийг анзаарчээ. Хясааны хавтсыг бага зэрэг нээн хулсан гуурсыг ашиглан сонгосон зvйлээ хийчихдэг байв. Хясааг буцаан усанд нь тавьж хэдэн сар, жилээр орхидог байна. Энэ урлаг хятадад долоон зууны турш vргэлжилжээ. Янз бvрийн жижиг зvйлсийг байрлуулдаг байснаас нэг vе жижигхэн буддагийн дvрсийг ч хийдэг байв. 19-р зууны эцсээр япончууд олон зуун жилийн тvvхтэй сувд vржvvлэх энэ аргыг хятадуудаас євлєн авч 1890 оны vед бvхэл бvтэн vйлдвэрлэлийн салбар болтол нь хєгжvvлж чаджээ. Хясаан дотор жижигхэн танан бємбєлгийг хийн тvvнийг буцаан далайн усанд нь тавина. Танан бvрхvvлтэй болох хурд, хугацаа нь янз бvр л байна. Ингэж гаргаж авсан сувд нь зєвхєн нэг талаасаа танан бvрхvvлтэй болдог байжээ. Олон тооны туршилт судалгааны дvнд «таримал сувд» / cultured pearls/ хэмээн нэрлэгдэх болсон сувдыг гаргаж авчээ. Хясааны зєєлєн эд бvрхvvлээс нэг хэсгийг зvсэн авч, тvvндээ жижиг танан vрлээ ороон єєр хясааны мєн зєєлєн эдийг зvсэн дунд нь байрлуулна. Ингээд сувдтай хясаагаа хєвєгч хэрэгсэлтэй холбон далайн усанд тавина. Холбогдсон нэг хэсэгт 80000 хvртэл хясаанууд байрлуулдаг байв. Хясаануудыг хоолтой байлгахын тулд эдгээрийгээ моторт завиар чирэн байн байн байрлалыг єєрчилнє. Ингээд 7 жилийн хугацаанд 0.625мм зузаантай танан бvрхvvлтэй болдог байна. Нєхцєл нь тохирсон vед хагалгаа хийгдсэн хясаануудын 25 хvртэлх хувьд нь л сувд ургадаг байв. Сайн чанарын сувд бас л цєєн гарч ирнэ. Олон жилийн сvvлд hiriopsis schlegeli хэмээх цэнгэг усны хясаанд сувд vржvvлэх болжээ. 1956 оноос Австралид сувд vржvvлж их амжилтанд хvрсэн байна. Манай улсын хувьд нилээн хэдэн жилийн ємнє туршлагын журмаар сувд vржvvлэн зарим амжилтанд хvрсэн тухай мэдээлж байв.
Шvр - Коралл
Єнєє vед шvр нь сувд шиг тийм их vнэлэгдэхгvй, хэрэглэх хvрээ нь багассан ч Плинийн vед сувднаас дутахгvй vнэ хvрч байв. Коралл гэсэн vг нь грекийн «koraillon» гэдгээс vvсэлтэй бололтой. Шvр нь дулаан тэнгист их тархсан байдаг бєгєєд аварга том арлууд бий болгосон нь ч бий. Гоёл чимэглэлд зєвхєн Corallium rubrum хэмээх улаан ба улаан ягаан єнгєтэй шvрийг ихэвчлэн хэрэглэдэг.
Далайн гvнд vй олноороо амьдрах жижигхэн полипууд нэгэн тєрлийн шохойлог зvйлсийг ялгаруулах \дарагдан vхсэн vедээ\ бєгєєд vvнээс нь мод хэлбэрийн шvрэн мєчрvvд бий болдог. Эдгээр нь 40см-с илvv урттай байдаггvй ба єргєн нь 4см-с тэр болгон хэтрэхгvй. Зєвхєн салаалсан тэр хэсэгт нь арай том хэсгvvд тааралдана. Шvрийн 85 хvртэлх хувь нь карбонад кальц байх ба маш бага хэмжээтэй конхиолиноос бvрдэнэ. Хатуулаг нь 3.75. Карбонат кальц их байдаг тул хvчил дусаахад буцалдаг. Гэхдээ энэтхэг, хятадын хар шvрнvvд карбонад кальц агуулдаггvй юм. /ихэнхдээ органик гаралтай конхиолиноос бvтдэг./
Шvр нь хамгийн эртний гоёл чимэглэлийн зvйлсийн нэг юм. Германы нутагт орших Вильдшейрийн агуйгаас олдсон ягаан шvрээр хийсэн зvйлтийг манай эриний ємнєх 10-35 мянган жилийн ємнєх vед хамааруулдаг. Шvрээр хийсэн гоёлын зvйлс нь 2 мянган жилийн турш моодноос гараагvй ч гэж хэлж болно. Yvнд хамаарагдахгvй улс орон гэж байхгvй биз ээ. Азийн орнуудад шvрийг аз жаргал авчирдаг хэмээн vздэг бєгєєд маш эртнээс тєрєл бvрийн зvйлс хийсээр ирсэн. Монголчууд шvрийг эрт vеэс ээмэг, бєгж, бугуйвч, гэзэгний даруулга, зvvлт, хєєрєгний толгой зэрэгт єргєн хэрэглэж ирсэн бєгєєд эдvгээ ч сонирхсоор байна. Европт хамгийн их vнэлэгддэг сайн чанарын улаан шvрийг газар дундын тэнгисээс олборлодог. Манай улсын хувьд тунамал хурдаснаас vvсэлтэй цагаан єнгєтэй шvрийн бэсрэг ордыг ємнєговьд илрvvлж нєєцийг нь ойролцоогоор тогтоосон байдаг.
Олборлосон шvр нь єнгє муутай бvрсгэр байдаг ба гоё гялалзсан гадарга нь єнгєлснєєр л бий болно. Тэдгээр нь ихэвчлэн нvх сvв ихтэй, хагаралтай байдаг тул vзэмжийг нь сайжруулахын тулд єнгєт лав тосоор зvлгэх нь бий. Сайн чанарын шvр нь жигд єнгєтэй, ямар нэг хагаралгvй, толбо судалгvй байдаг. Монголчууд цагаан толботой, судалтайг сонирхох нь бий. Засаж янзлаагvй сайн чанарын жинхэнэ шvр их ховор ба тийм ч учраас энэ нь тvvний vнэнд нєлєєлнє. Хямд шvр тааралдвал их болгоомжтой байх ёстой бєгєєд болж єгвєл нэрд гарсан худалдааны байгууллагуудаас л авч байвал дээр.
Гантиг / кальцит, мрамор/
Гантиг нь дэлхийд єргєн тархсан єнгєлгєєний чулуу. Химийн найрлага нь карбонат кальций. Кальцит гэсэн vг нь сalcem гэсэн латин vгнээс гаралтай. Тєрєл бvрийн хольц их агуулдаг тул олон тооны толбо, судлууд ихтэй байдаг.
Олон янзын тєрлийн гантигийн нэр нь тэдний єнгє эсвэл олборлодог газрынх нь нэртэй холбоотой байдаг. Паросын, каррарын, египтийн, хясаан гэх мэтээр маш олон янзаар нэрлэж ангилдаг байна.
Гантигийг бэлэг дурсгал, барилгын салбар зэрэг олон зvйлст ихээр ашигладаг.
Манайд ирээдvйтэй байж болох ногоон, ягаан, цагаан, саарал, зэрэг єнгєтэй гантигны илрэц Дундговь, Говь–Алтай, Баянхогор, Завхан, Дорнод, Булган, Хєвсгєл аймагт бий бєгєєд нєєцийг тогтоосон том орд бол Хєвсгєлийн Цагаан чулуутын гантигийн орд юм.
Цагаан чулуутын орд нь Мєрєн хотоос баруун хойш 115км-т оршино. 1985 онд нарийвчилсан хайгуул хийсэн бєгєєд 1200х320м талбайтай, єгєршлийн бvсийн зузаан нь 4.2-14.5 юм. Гантигийн найрлагын дийлэнх хэсэг нь кальцийгаас /60-15%/ тогтох ба доломит 40 хvртэл хувь байдаг. Гантигийг єнгєлсний дараа цайвар саарал, саарал, хар саарал, хар єнгєтэй ба судалтай,толболог судалтай, долгиолсон судал, зурагтай болдог бєгєєд наранд гялалздаг. Ордыг 146м гvн хvртэл судалж нєєцийг тооцоолсон байдаг.
Сvvлийн жилvvдэд манай зарим компани байгууллагууд гантигаар тєрєл бvрийн барилгын материал, хийц зэргийг хийж ашиглаж байгаа нь сайшаалтай.

Боржин
Боржин нь пегматик гаралтай гол чулууны нэг бєгєєд єнгєлгєєний чулууны ангилалд багтана. Боржингийн гарал vvслийн талаар одоо болтол нэгдсэн нэг ойлголтонд хvрээгvй байгаа ба тvvний найрлаганд кварц, хээрийн жонш, гялтгануур голлодог. Боржин нь ширхэгийн хувьд том, бага байхаас гадна саарал, хєх, цагаандуу, шаргал, улаан, ягаан, ногоон, хар зэрэг олон єнгєтэй байна. Тэрээр нvх сvвгvй, ус нэвчдэггvй, элэгддэггvй, их бєх, хvйтэн даахдаа сайн байдаг.
Боржин нь болор, халтмар, молор, биндэркяа, апатит, ортит, циркон, монацит, колумбит, танаталит, пирохлор, литий, цагаан тугалга, молибденит, титан, уран, хайлуур жонш зэрэг олон эрдсийг агуулдаг. Том хэмжээтэй хагаралгvй боржинг барилга, замын ажилд янз бvрийн зориулалтаар єргєн хэрэглэх ба тvvнчлэн тvvгээр хєшєє, урлал чимэглэлийн болон бэлэг дурсгалын зvйлс хийхэд их ашигладаг.
Дэлхийд боржин элбэг байдаг бєгєєд чанар сайтай боржин ОХУ, Украйн, АНУ, Норвег, Энэтхэг, Казахстан, Канад, Малгаш зэрэг улсад их бий. Эдгээр орны боржингоос зарим чухал эрдсийг их хэмжээгээр гаргаж авч буй бєгєєд жишээлбэл ОХУ–ын Дорнод Сибирийн Мамын район, Карел, Колийн хагас арал, Украйны боржингоос гялтгануур, АНУ–ынхаас лепедолит, сподумен, Казахстаныхаас хайлуур жонш,, цагаан тугалга, Канад, Малгаш, Норвегийнхаас уран, торий зэргийг гарган авдаг байна.
Монгол улс боржингоор баян бєгєєд манай бvх аймагт боржин их байдаг. Ягаан, саарал, цайвар, цагаандуу боржин Тєв, Євєрхангай, Хэнтий, Дорнод, Сvхбаатар, Ємнєговь, Дундговь, Дархан –Уул, Ховд, Баян–Єлгий, Баянхонгор, Говь–Алтай Говьсvмбэр аймгийн нутагт бий. Улаан боржин Сэлэнгэ, Дорноговь, Хєвсгєлд, хар єнгєтэй боржин Завханд, ногоон єнгєтэй нь Тєв, Булган, Хэнтийд байдаг.
Манайд Тєв аймгийн Хайрт хаан, Авдрант, Хархорины Шийрэвгэрийн боржинг бага зэрэг ашиглаж улаавтар, шаравтар єнгийн боржинг нэг vе экспортолж байв.
Єнгє бvрийн боржин нь єнгєлєхєд гоё толигор болдог бєгєєд ногоон, шар, улаан, хар зэрэг єнгєтэй боржин нь дэлхийн зах зээлд харьцангуй єндєр vнэ хvрдэг байна.






 Таны заяа тєєргийн чулуу
Эрдэнийн чулуу нь байгаль дэлхийн бvтээсэн гайхамшигийн нэг юм. Маш эрт цагаас хvн тєрєлхтєн анхаарлаа хандуулан тєрєл бvрийн зvvлт, гоёл чимэглэлийн зvйлс хийсээр иржээ. Хэрэглэж ирсэн чулуу болгонтой нь ямар нэгэн домог яриа vе дамжин яригдсаар ирсэн. Олон хvмvvс чулуунууд хvний зан тєлєв байдал, сэтгэл санаанд нєлєєлдєг хэмээн итгэдэг. Зарим чулуунууд хvний энергийн тєв болох чакрад нєлєєлєн эмчилгээний ач холбогдолтой гэх нь бий.
Эртний од судлаачид од гариг, сансраас цацран тvгэх энергийг чулуу шингээж аваад хvнд дамжуулдаг хэмээн vзсээр иржээ. Тэгэхдээ хvн болгоны хэзээ тєрснєєс хамааран чулуу болгон янз бvрээр vйлчилдэг болохыг олон зууны туршид ажиглан тогтоожээ. Ийм учраас ямар нэгэн чулууг биедээ авч явах юм бол тэр хvний ажил тєрєл, амьдралд сайнаар эсвэл муугаар нєлєєлдєг байна.
Ямар ордонд тєрсєн хvн ямар чулуу зvvх талаар астрологчдын дунд одоо болтол нэгдсэн нэг ойлголт, нэг ангилал гараагvй. Зvvсэн эзэндээ ямар мэдрэмж тєрvvлж , яаж нєлєєлж байгаагаар нь чулуугаа сонгох хэрэгтэй гэж vзэх нь ч бий.
Монголд олон жил геологи хайгуулын ажил хийж байсан оросын геологич Ю.Липовский єєрийн номондоо Дорноговийн нэгэн ламаас шар маныг єєрийн чулуу болгон vргэлж биедээ авч явснаар, тvvнийхээ єєрт нь vзvvлэх нєлєє, сигналыг мэдэрч явсныхаа хvчээр нvvр нvдгvй элсэн шуурганд амь гарсан тухайгаа бичсэн байдаг. Єєрт сайн нєлєє vзvvлэх єєрийн гэсэн талисманаа зєв сонгон авах нь их чухал юм.
Ер нь бол хулгайн замаар орж ирсэн чулуу хvнд маш муу нєлєє vзvvлдэг бєгєєд худалдаж авсан бол тодорхой хугацааны дараа / жишээ нь алмаз 7 жил / vйлчилж эхэлдэг гэж vздэг. Бэлгэнд авсан юм уу vе дамжин ирсэн чулуу л эзэндээ хамгийн сайн нєлєє vзvvлнэ. Бєгжний хувьд муу хорон санаатай хvний гарт єгж байхаас тvдгэлзэх хэрэгтэй, учир нь битvv тойрог хэлбэрийн бvтцээсээ болж эсрэг энергийг тодорхой хугацаанд хадгалдаг гэж vздэг. Ийм бєгжийг зvvсэн хvнийг азгvй явдлууд тойрдоггvй. Хаяж vрэгдvvлсэн бєгжийг олсон бол онцгой анхааралтай байх нь илvvдэхгvй.
1, 3, 5, 7, 9 хэмээсэн тоотой чулуунуудыг биедээ авч явбал сайн.

Хумх /01.22-02.19/
Циркон, анар, усан биндэръяа, оюу, ягаан болор, номин, галт чулууны шил, нил ягаан болор, хаш, сувд

Анар нь хайр дурлал, vерхэл дотнослыг билэгддэг байна. Yргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бєгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн євчинд сайн тєдийгvй халуун буулгах vйлчлэлтэй гэнэ. Мєн анар чулууг зvvсэн хvн vргэлж хєгжилтэй цовоо, гэгээн бодол хvсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг ажээ. Циркон нь дорно дахинаа ихэд хvндлэгддэг vнэт чулуу. Циркон зvvсэн хvний оюун ухаан саруусаж, сурах эрмэлзэл нь сэргэж, сэтгэлгээ нь задардаг байна. Хєхєвтєр туяатай циркон араатан амьтдын болон хорт могойд хазуулах аюулаас сэргийлдэгт тооцогддог.
Загас /02.20-03.20/
Гэрэлт чимэд, халтмар, сувд, усан биндэръяа, хас, саран чулуу, нил ягаан болор, дєш чулуу
Сувд олон єнгєтэй байдаг бєгєєд урт наслуулж, аз жаргал авчирдаг. Сувд зvvсэн хvний нvд нь цоглог болж, ирээдvйгээ зєгнєн мэдрэх чадвартай болой. Мєн хар цагаан хэл ам болон бvтэлгvй дурлалаас сэргийлдэг. Сувдны єнгє, єнгєний хувиралт эзнийхээ эрvvл мэнд, сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг. Эзнээ нас барахад гоёмсог єнгєє алдана. Хэн нэгэн хvн танд сувдтай эдлэл бэлэглэвэл таныг хvсч байгаагаа илэрхийлж байна гэсэн vг. Ягаан болор таныг амжилт ялалт руу хєтєлнє. Согтохоос сэргийлж, ухаан бодлыг саруулсгана. Эзэндээ олз, ашиг, аз жаргал авчирна. Харин хайртай хvнд тань хэн нэгэн ягаан болор бэлэглэвэл болгоомжлоорой. Ягаан болор vнэнч дурлалы билэгдэл болох нь ч бий.
Хонь /03.21-04.19/
Алмаз, бадмаараг, усан болор, хас, улаан мана, анар, нил ягаан болор, дєш чулуу, номин, усан биндэръяа, ногоолин муурын нvд
Алмаз эрдэнэ бол хамгийн vнэтэй гоёмсог чулуу. Эр зориг, тэсвэр хатуужил, цэвэр ариун ёс суртахууныг билэгддэг. Уур хилэнг номхотгож, зугаа цэнгэлээс хєндийрvvлж, эрч хvч итгэл vнэмшлийг єгдєг. Ажил vйлст амжилт авчран євчин зовлонгоос сэргийлэн хэл ам, хараалаас хамгаалж, урт наслуулдаг гэнэ. Алмаз эрдэнийг сахиус болгон зvvн гартаа буюу хvзvvндээ зvvх ёстой бєгєєд чулуу таны арьсанд хvрч байвал сайн. Буруу замаар ирсэн чулуу ихээхэн гай зовлон авчирна. Бадмаараг нь тачаангуй, гал халуун хайр дурлалын билэгдэл болдог. Хайр дурлалд аз жаргал авчирна. Дурласан хvндээ бадмаарагтай эдлэл бэлэглэвэл та амжилт олно шvv. Єгєємєр сайхан сэтгэлтэй хvнд амжилт бvтээл, алдар гавьяа авчирдаг. Муу хvнийг хорлоно. Шархыг тvргэн эдгээж, тархины наалдангыг анагаан цус алдалтыг тогтооход сайн нєлєєтэй. Бадмаараг харлавал эзэнд нь аюул заналхийлж байна гэсэн vг.
Yхэр /04.20-05.20/
Индраанил, хризолит, улаан мана, халтмар, усан болор, ягаан болор, ундрам, гартаам, барын нvд, усан биндэръяа, хаш, оюу
Оюу нь хувиршгvй, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Хосуудад эе эв, аз жаргал авчирдаг. Аливаа дайсагнал, хэрvvл маргааныг тасалж эвлэрvvлдэг. Баян тансаг болгодог. Муу хvнийг улам харгис хэрцгий болгоно. Мєнгєнд шигтгэсэн оюу зvvд зєн эвгvйрэхэд, цус алдахад, шар євчний vед ээлтэй сайн. Эзнийхээ євчин зовлонг авч, муу юмнаас зайлуулдаг. Бэлгэнд ирсэн оюу єнгєє хувиргавал эзэн нь євдєнє. Индраанил нь шударга, цэвэр ариун, даруу тєлєв зангийн билэгдэл болдог. Хосуудын сахиус. Энэ чулуу нь хvний мэдэх ухаарах хvслийг бадрааж, ой тогтоолтыг сайжруулан, ухаалаг байхад нь тусална. Атаа жєтєє, гvтгэлэг, хэл амнаас хамгаалж, дээдсийн ивээлд багтахад сайнаар нєлєєлнє. Зvрх судасны євчтэй, эсвэл багтраа євчтэй хvн зvvн гартаа индраанил шигтгээтэй бєгж зvvвэл сайн.
Ихэр /05.21-06.21/
Маргад эрдэнэ, барын нvд, шар болор, гартаам, суьд, улаан мана, гэрэлт чимэд, анар, ногоолин, усан биндэръяа
Гартаам нь уур хилэн, хов живнээс холхон явах боломжийг бvрдvvлдэг. Элдэв хорлол, нvдний хорноос хамгаална. Эзэндээ ээлтэй, хvмvvст цэцэн vг, ухаан хайрлаж, нvднийх нь харааг сайжруулдаг. Хоолой, шvдний євчин, архагшсан ханиадны vед гартааман зvvлт зvvвэл хурдан анагаана. Биндэръяа нь цэнхэр єнгєтэй чулуу. Хайр сэтгэлд аз жаргал авчирна, харилцаа холбоо удаан хугацаагаар бэхжvvлж єдєг. Биндэръяа зvvсэн хvн амьдралын баяр баясгалантай, аз жаргалтай болдог.
Мэлхий /06.22-07.22/
Маргад эрдэнэ, барын нvд, шар болор, гартаам, сувд, улаан мана, гэрэлт чимэд, ногоон мана, гартаам, нил ягаан болор, оюу, муурын нvд, мана, саран чулуу
Саран чулуу нь сарны нєлєєллийн ид шидийг агуулдаг. Тэргэл сартай єдєр болгон даваа гаригт мэлхийн ордныхонд ивээлээ хайрладаг. Аливаа саад бэрхшээлийг давахад тусална. Хvнд хэцvv нєхцєлд ухаалаг шийдвэр гаргахад нєлєєлдєг. Мэдрэлийн євчний vед мєнгєнд шигтгэн зvvж хэрэглэдэг. Маргад бол ирээдvйг зєгнєн харах боломж олгон, муу бvхнийг хєєн зайлуулдаг, зvрх сэтгэлийг чангатгадаг. Нvдний харааг сайжруулж, хорхой шавьжнаас сэргийлнэ. Маргадыг удаан зvvвэл нас уртасна. Бусдад хууртахгvй, vнэнч сайн ханьтай байя гэвэл алтанд шигтгэсэн маргад зvvгээрэй. Мэлхийн ордныхонд номин, анар чулуу зохихгvй.
Арслан /07.23-08.22/
Бадмаараг, болор эрдэнэ, хув, ундрам, анар, гэрэлт чимэд, усан болор, халтмар, хаш, хас, улаан мана, шар болор, барын нvд
Хувыг олон євчинг анагаах гайхамшигтай чулуу гэдэг. Арьс єнгєний, хоолойн, vе мєчний євчинд нэн сайн. Мєн элдэв хараал жатгаас хамгаална. Хоолой боох, зvрх дэлсэх, цус алдахыг зогсоодог. Жирэмсэн эмэгтэй хуван зvvлт зvvвэл амархан нярайлдаг. Хvvхдэд хув зvvлгэвэл эрvvл энх бойждог. Нойргvйдвэл дэрэн дороо, эсвэл орныхоо толгойд хув тавьдаг. Молор эрдэнийг зvvвээс дээдсийн ивээл багтаж баяжна. Аян замын сахиус болдог. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг таньж мэдэхэд тусалдаг. Багтраа євчнийг анагаана. Єшєє хорсол, заналхийллийг номхруулж, хvсэл тачаалыг даран, эр хvнд цэцэн ухаан, эмэгтэй хvнд олон vр заяана.
Охин /08.23-09.23/
Гартаам, шар болор, хас, барын нvд, чvнчигноров, улаан мана, анар, усан болор, хаш, номин, сувд, ногоолин, пийсvv
Ногоолин нь “амьдралын чулуу” гэгддэг. Хvч тамир нэмж, євчин зовлонгоос хамгаална. Тархины архаг vрэвсэл, элэг бєєрний євчлєлийн vед сайн нєлєєтэй. Нvдний харааг сайжруулдаг. Мєрийтэй тоглоомонд хожил, тэмцээнд ялалт авчран хар цагаан хэл амнаас сэргийлнэ. Аянга цахилгааныг зайлуулж, бусдыг эзэндээ vнэнч байлгах увдистай. Чонын арьсны єнгийг сэргээн засч, шvдний євчинд халуурахад ээлтэй сайн. Газар хєдлєх, эндэх аюулаас авардаг. Эдгээр чулууг шар алтан дээр шигтгэж хэрэглэж болохгvй.
Жинлvvр /09.24-10.23
Гэрэлт чимэд, хризолит, муурын нvд, хаш, утаат болор, нил ягаан болор, хас, халтмар, номин

Опал /гэрэлт чимэд/ нь солонгын єнгєєр туяарсан vнэт чулуу. Итгэл найдвар, vнэнч сэтгэлийн билэгдэл болдог. Аливаа шинэ эхлэлийг ивээдэг боловч эзэн нь хувиа хичээмтгий, шуналтай бол хэзээ ч амжилтанд хvрдэггvй. Тогтвор муутай, олон ааштай хvмvvс энэ чулууг хэрэглэхдээ болгоомжилбол зохино. Зєн билгийг ивээдэг. Опалыг зvvсэн хvн бусдыг ховсдох чадвартай болдог. Опалыг бусдад бэлэглэдэггvйн учир нь атаа жєтєєг тєрvvлдэг. Тахлаас хамгаалдаг. Алтанд шигтгэж хэрэглэх нь тийм ч сайнгvй. Энэ ордны хvний сул дорой, тогтворгvй, хувирамтгай занг номин зєєлрvvлдэг. Арьс єнгєний болон vе мєчний євчтэй хvн номин зvvлт зvvвэл сайн.
Хилэнц /10.24-11.22/
Молор эрдэнэ, анар, гэрэлт чимэд, ногоолин, улаан мана, усан биндэръяа, нил ягаан болор, дєш чулуу, халимар, барын нvд, оюу, хас, альмандин
Альмандин чулуу нь анарын нэгэн тєрєл бєгєєд цусан улаан єнгєтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйн гол сахиус болдог. Хvч чадал хайрладаг. Хутга мэсний шархыг эдгээж, цус алдахаас сэргийлдэг. Хvмvvст найрсаг сэтгэл тєрvvлж, vл ойлголцох байдлыг зайлуулдаг. Яр шархыг эмчилж, ой ухааныг сайжруулдаг. Анар нь хэд хэдэн тєрєл бvхий хагас vнэт чулуу.
Нум /11.23-12.21/
Улаан мана, анар, номин, судалт мана, оюу, нил ягаан болор, барын нvд, усан болор, гэрэлт чимэд, молор
Ягаан болор эзэндээ аз хийморь, амжилт авчирдаг. Хэрvvл маргааныг таслан зогсоодог. Энэ чулуун дээр нар сарыг сийлэн зvvвэл хор, хордох аюулаас хамгаална. Молор эрдэнэ нь дээдэст ивээгдэж, баяжихыг билэгддэг. Дайсныхаа санаа бодол, хvсэл зоригийг урьдчилан тааварлах боломж олгодог. Ажил албандаа зєв шийд гаргахад нєлєєлдєг. Нойргvйдэх болон багтраа євчинг анагаадаг. Уур хилэн, хvсэл тачаалыг номхруулдаг. Алтанд шигтгэсэн чулуу ирээдvйгээ харах боломж олгон, сэтгэлийн тэнхээ хайрлана.
Матар /12.22-01.20/
Бадмаараг, оюу, халтмар, гартаам, гэрэлт чимэд, утаат болор, ногоолин, хар хув, барын нvд, судалт мана
Бадмаараг, маныг зvvвэл хувь заяаны даажигналаас зайлсхийж чадна. Бадмаараг хайр дурлалд аз жаргал авчирдаг. Дурласан хvнээ єєртєє татъя гэвэл бадмаараг бэлэглээрэй. Аянга цахилгаан, vер усны аюулаас хамгаалж, муу юмыг зайлуулдаг. Эзэнд нь аюул заналхийлвэл харлана. Мана нь бусдыг захирах эрх мэдэл олгон, ухаан санааг саруулсгаж, бусдын бодолт нэвтрэх боломж олгодог. Гэнэтийн vхэл, заналхийллээс сэргийлдэг. Мєнгєнд шигтгэсэн мана зvрхний євчин, нойргvйтлийг эмчилж, муу бодлыг хєєн, амьдрах эрмэлзлийг бадраадаг. Энэ ордонд номин ээл муутай.

0 сэтгэгдэл:

Post a Comment