SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 30, 2011

Майкл Жордан сүй тавьжээ


NBA-ын Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн домогт Майкл Жордан сүй тавьжээ. “Нисдэг” Жордан......
 
NBA-ын Алдрын танхимд нэрээ мөнхөлсөн домогт Майкл Жордан сүй тавьжээ. “Нисдэг” Жордан дахин гэрлэх гэж буй тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Эсти Р.Портни мэдээлсэн байна. Удаан хугацаанд дотно харилцаатай байсан Жордан, түүний найз бүсгүй Иветт Прьето нар Зул сарын баярын өдрөөр сүй тавьсан гэнэ. Одоогоор хуримын тов тодорхойгүй байна.

“Чикаго Буллс”-ын хамт NBA-ын аваргын цомыг зургаан удаа өргөсөн Жордан хамгийн сүүлд “Вашингтон Визардс” багт тоглож байгаад 2003 онд зодог тайлсан юм. Тэрбээр хоёр ч удаа зодог тайлсан, эхний удаад нь бейсбол тоглохоор, харин дараа нь гэр бүлдээ илүү цаг зав гаргахыг хүсч буй тухайгаа хэлснээр их спортоо орхисон билээ.

Жордан 17 жил хамт амьдарсан эхнэр Хуанитагаас 2006 онд салсан бөгөөд удаахь жил нь “Forbes” сэтгүүл тэдний салалтыг 150 сая ам.доллараар “үнэлж”, хамгийн үнэтэй салалтуудын тоонд оруулсан билээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment