SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, December 29, 2011

2011 оны шилдэг 10 нээлт


 
 “National Geopgraphic” сэтгүүл өнгөрсөн долоо хоногт 2011 оны шилдэг 10 нээлтийг нэрлэлээ......


 “National Geopgraphic” сэтгүүл өнгөрсөн долоо хоногт 2011 оны шилдэг 10 нээлтийг нэрлэлээ.
1. НУУЦЛАГ ОНГОЦНЫ ЗУРГИЙГ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭЛЭЭ
Хүйтэн дайны үед Америкийн цэргийн гол зэвсгийн нэг нь A-12 загварын титан онгоц байжээ. Цагт 3540 км хурдалдаг уг онгоц тухайн үедээ хамгийн шилдэгт тооцогдож байв. Гэсэн ч 1963 онд уг онгоц осолдсон бө гөөд Америкийн Засгийн газар энэ тухай мэ дээллийг нууцалсан юм. Тэгвэл 48 жилийн дараа онгоцны тухай мэдээлэл, ослын өмн өх болон дараах үеийн зургийг олон нийтэд дэлгэснийг “National Geopgraphic” онцоллоо.
2. “ХОВОР МАНГАС”-ЫГ БАРИВ
Мексикийн амьтан судлаачид өнгөрсөн аравдугаар сард хамгийн ховорт тооцогддог нэг нүдэт махчин загас барьжээ. 50 см орчим биетэй, ганц нүдтэй уг амьтныг өмнө нь эрдэмтэд барьж байгаагүй юм.
3. ГАЛТ УУЛ БУЦАЛЖ ЭХЭЛЛЭЭ
Америкийн “Yellowstone” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орших галт уул гүндээ буцалж эхэлжээ. Хэрвээ галт уул дэлбэрвэл ойр тойрны бүх байгууламжийг сүйтгэж, олон мянган хүний амь нас эрсдэх аюултай. Тэгвэл шинжээчид гурван сар ажигласны эцэст галт уул газраас 10 км гүнд буцалж буй учраас аюулгүй хэмээн мэдээллээ. Хэрвээ энэ тоо 1-3 км байсан бол галт уул дэлбэрэх байсан гэнэ.
4. ХАМГИЙН ТОМ МАТАР
Филиппиний анчид өнгөрсөн есдүгээр сард 6.4 метр урт, 1075 кг жинтэй матар барь сан нь хамгийн томоор шалгаржээ. Ирэх оны гуравдугаар сард уг матрыг Гиннесийн номд бүртгэх гэнэ.
5. “ЗОМБИ” ШОРГООЛЖ, “ЗОМБИ” МӨӨГ
Бразилийн ойд өргөн тархсан Ophiocordyceps camponoti-balzani зүйлийн мөөгөнд хүрсэн шоргоолж тэр дороо үхдэг. Тэдгээр шор гоолж хэсэг хугацааны дараа эргэн амилд гийг эрдэмтэд өнгөрсөн гуравдугаар сард нээжээ.
6. ХАМГИЙН ТОМ МАХЧИН ЗАГАС
Амьтан судлаач Крис Фишерээр ахлуулсан баг Мексикийн булангаас хамгийн том махчин загас олсныг “National Geopgraphic” онцоллоо. Энэ төрлийн амьтдын эмэгчин нь илүү том биетэй бол тэдний олсон Апаче нэртэй, 5.5 метр урт махчин загас эр хүйстэй аж.
7. АМЬДРАХАД ТОХИРОМЖТОЙ ШИНЭ ГАРАГ
Дэлхийгээс 600 жилийн зайд орших Kepler-22b нь амьдрахад тохиромжтой гараг хэмээн НАСА энэ сарын эхээр мэдээлсэн. Нартай төстэй нэгэн одноос уг гараг тэжээл авдаг бөгөөд хэмжээ, уур амьсгалын хувьд дэлхийтэй адил гэнэ. Kepler-22b НЬ дэлхийн радиусаас хоёр дахин том гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Дэлхийн иргэд тус гарагт амьдарч болох эсэхийг НАСА үргэлжлүүлэн судалж буй.
8. АМЕРИКИЙН АРХЕОЛОГИЧ БРИЖИТ КОВАКЕВИЧ
Гватемалын ойн гүнд Майяагийн үед хамаарах жижиг хот байсныг өнгөрсөн зун илрүүлсэн юм. Тэрхүү балгаст Майяагийн анхны хаадыг оршуулсан байх магадлалтай.
9. ДАЛАЙН ДЭЭРЭМЧНИЙ СЭЛЭМ
XVII зууны Английн цуут далайн дээ рэмчин “Хар сахалт” хочит Эдвард Тичийн сэлмийг Америкийн Хойд Каролинагийн эргээс олжээ. “Анне хатны өшөө” хөлөг онгоцны живсэн хэсгээс олдсон тус сэлмийг өдгөө Хойд Каролина мужийн соёлын өвийн санд хадгалж буй. 
10. ДЭЛХИЙН “ИХЭР” Европын одон орончдын хамтарсан баг өнгөрсөн наймдугаар сард дэлхийгээс 36 гэрлийн жилийн зайд орших HD85512b гараг илрүүлсэн билээ. Дэлхий 60 хувь үүл сээр хучигддаг бол тус гарагийн хувьд энэ тоо 50-д хүрнэ. Түүнчлэн бүтэц, агаарын даралтын хувьд дэлхийтэй төстэй аж.

0 сэтгэгдэл:

Post a Comment