SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, December 29, 2011

Монгол охины амийг хөнөөсөн хэрэгтэнд 50 жил хорих ял оноожээ

Америкийн Вашингтон хотын цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байсан Б.Ичинхорлоо охины амийг хөнөөсөн хэрэг гурван жилийн өмнө гарсныг хүмүүс мартаагүй нь лавтай. Цэцэрлэгт галт зэвсэг хэрэглэсэн хэрэгтнүүдийн нэг нь камбож, зургаа нь вьетнам хүүхэд..........


Америкийн Вашингтон хотын цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байсан Б.Ичинхорлоо охины амийг хөнөөсөн хэрэг гурван жилийн өмнө гарсныг хүмүүс мартаагүй нь лавтай. Цэцэрлэгт галт зэвсэг хэрэглэсэн хэрэгтнүүдийн нэг нь камбож, зургаа нь вьетнам хүүхэд байсныг Аламеда хотын цагдаагийнхан шуурхай олж саатуулсан.
Уг хэргийг үйлдсэн Тони буюу Трей гэх 19 настай залуугийн хэргийг мөрдөх ажиллагаа 2007 оноос хойш үргэлжилсний эцэст түүнд 50 жил хорих ял оноожээ. Хурлын дараа талийгаачийн ээж Х.Уранчимэг хэргийг үнэн зөвөөр шүүж гэмт хэрэгтнийг олсонд баярласнаа илэрхийлээд “Охин минь бидэнд эргээд ирэхгүй ч одоо хүүгийнхээ төлөө, амьдралынхаа төлөө би тэмцэх болно” гэжээ.
Түүнчлэн Аламедагийн Ерөнхий шүүгч ноён Веллман хэргийн талаар тодорхой тайлбарласан байна. 2007 оны аравдугаар сарын 31-ний орой Б.Ичинхорлоо найзуудтайгаа ахын хаа төрсөн өдрийг тэмдэглэн цэцэрлэгт зугаалж байсан аж. Энэ үед өсвөр насны 5-6 хөвг үүн тэднийг төдийгүй цэцэрлэгт байсан гадаадын иргэ дийг дээрэмдэхийг оролджээ.
Тэд “Сүнсний баяр” тэмдэглэ хээр Оакланд хотоос ирээд хэд хэдэн удаа гудамжны зодоонд оролцсон байж. Хэргийн талаар хэрэгтнүүдээс байцаалт авахад хөвгүүдийн нэг нь Трейгээс бууг нь булаан авч агаарт буудсан аж.
Үүнийг хүмүүс “Сүнсний баяр”-т зориулсан тоглоомон буу гэж бодсон ч Трей буугаа аваад хүмүүс рүү галласан нь Б.Ичинхорлоо охины аминд хүрсэн юм. Охины нагац ах Х.Ганболдтой холбогдон цөөн асуултад хариулт авлаа.

-АНУ дүүг чинь буудсан хүний хэргийг эцэслэн шийдсэн тухай та нарт мэдэгдсэн үү?
-Мэдсэн. Саяхан шүүх шийдвэрээ гаргаад 50 жилийн хорих ял оноосон. Шүүхээс оноосон хорих ялын хэмжээ нэмэгдэх юм билээ. Доод тал нь гэж хэлсэн.
-Аав ээж нь сайн байгаа юу. Хэзээ эх орондоо ирэх бол. Эмээ өвөө нь “Ичинхорлоо” сан байгуулж хүүхдийн төлөө ажил хийх тухай мэдэгдэж байсан?
-Ээж маань бурхан болсон. Ах, эгч нарыгаа хэзээ ирэхийг хэлж мэдэхгүй байна гэв. Анхан шатны шүүх бодит хохирлын хэмжээг 43 мянган доллар гэж гаргасан ч төлсөн эсэх нь тодорхой бус байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment