SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 23, 2011

Ононд эрчүүд дурладаг


“Х-ТҮЦ”   хамтлагийн ахлагч, жүжигчин Н.Онон эмэгтэй  хүний дүрийг гайхалтай  амилуулдаг нь  төрөлхийн  эмэгтэйлэг төрхтэй  нь багагүй  холбоотой.  Гудманд......

“Х-ТҮЦ”   хамтлагийн ахлагч, жүжигчин Н.Онон эмэгтэй  хүний дүрийг гайхалтай  амилуулдаг нь  төрөлхийн  эмэгтэйлэг төрхтэй  нь багагүй  холбоотой.  Гудманд алхах мяраалаг, царайлаг нас тогтсон  эмэгтэйн  дүрд илүүтэй тохирно гэдэгтээ бүрэн итгэсэн тэрээр түүхэн сэдэвт баатрын  хувцас өмч толинд хараад “Ийм баатар байх уу” гэж  өөртэйгөө ярьж зогссон удаатай гэдэг. “Онон эмэгтэй байсан бол араасаа эрчүүдийг хуйлруулсан сайхан бүсгүй  байх байж”  гэх хүмүүс ч цөөнгүй байдаг.  Үнэхээр  түүнийг залуу насаараа гоёж явах үед  хүүхнүүд байтугай эрчүүд хүртэл дурладаг байж.   “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалт хийгдэж,  олны хэсэгт тоглохоор урлагийн сургуулийн  оюутнууд бүгд баатрын хувцас өмсөн зургийн талбайд ирцгээжээ.   Ирээд удаагүй байтал  нэгэн өндөр биерхүү хар залуу  “Ачааг тань майханд чинь оруулаад өгөх үү” гэх зэргээр өдөж хоргоосон аж. Үгийн солиогүй ачаагаа өргөөд явсан Ононгийн араас харж зогссон залуу “Манайхаан зураг авалт дуусахад энэ охин минийх болсон байна” гэж нийтэд зарлажээ.   Харин  дараа нь  тэр хоёр танилцаж, бөөн инээдэм болоод өнгөрсөн гэдэг.  Авьяаслаг жүжигчин маань саяхан мөрөөдлөө биелүүлж “Аравт” кинонд баатрын дүр бүтээсэн гэнэ шүү. Он гараад нээлтээ хийх уг  кинонд авьяаслаг Онон эрэлхэг  баатрын дүрд  хэрхэн хувирсныг  харах  л үлдлээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment