SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Saturday, December 31, 2011

Хагацашгүй сайн нөхөртөө марташгүй муу үг бүү хэл

 
 Хүний сэтгэл эмзэг. Аливааг сайн талаас нь харж, уужуу сэтгэлээр хандахыг хүсэвч өөрийн мэдэлгүй хэн нэгэнд гомдож шаналах нь цөөнгүй. Энэ удаа “Би, чи, та”-д захидал илгээсэн.......
Хүний сэтгэл эмзэг. Аливааг сайн талаас нь харж, уужуу сэтгэлээр хандахыг хүсэвч өөрийн мэдэлгүй хэн нэгэнд гомдож шаналах нь цөөнгүй. Энэ удаа “Би, чи, та”-д захидал илгээсэн хоёр бүсгүй ч энэ тухай дурсжээ. Амьдрал баялаг. Тиймээс гомдол, цөхрөл тээж бус өөдрөг тэмүүлэлтэйгээр аз жаргалтай амьдрах нь чухал. Тиймээс бид “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэнтэй хамтран хэрхэн сэтгэлийн шаналлаа үгүй хийж, бусдыг уучлах талаар зөвлөж байна.
“Эх хүний гомдсон сэтгэл энэ охиныг их л зовоох байх даа”
Арван сар тээж төрүүлээд ангир уургаа шимүүлэн өсгөсөн үрдээ үл тоомсорлогдох эхийн сэтгэл хэчнээн өрөвдөлтэй. Миний ойр дотнын нэгэн эгч яг л ийм байдалтай байдаг юм. Өөрийнх нь хамгаас хайрлаж өсгөсөн охин нь ээжийнхээ ач тусыг бодохоос илүүтэй амьдралд садаа тээг болсныг нь тоочин аавдаа жигтэйхэн хайртайгаа байн байн ярьж үл хүндлэхэд нь тэр эгч үргэлж шаналдаг. Өөрөө ч үүнийгээ нуудаггүй. “Эх хүний гомдсон сэтгэл энэ охиныг их л зовоох байх даа” гэж зарим хүний ярьж байхыг ч дуулсан. Тиймээс болдогсон бол энэ хоёрыг эвлэрүүлж элгийг нь дэвтээхийг хүсэх боллоо. Тэд лав сэтгэлзүйчид хандаж дотоод ертөнцөө уудлан учраа ярихгүй байх аа. Тиймээс надад хэрхэн тэднийг эвлэрүүлэх талаар зөвлөгөө өгч тусална уу.
                                                                                                                                               Ч.Н
Гомдоож байсныг нь бодохоор...
Би аав ээжээсээ дутуугүй хайрлах учиртай нэгэн хүндээ өөрийн мэдэлгүй хүйтэн хөндий ааш гаргаад байгаагаа тун их гайхаж байна. Гэхдээ тэр хүн өмнө нь намайг хэчнээн их гомдоож байсан нь санагдаад бүх ач тусыг нь мартахад хүргэсэн юм болов уу. Миний ээж нэлээд эртнээс бидэнтэй хамт амьдрахаа больж намайг их сургуульд байхад аав минь нас барснаар би дүүгийн хамт авга ахтайгаа амьдрах болсон юм. Манай ах их даруухан бас хүнтэй огт гэрлэж байгаагүй. Гэхдээ бид хоорондоо зохицоод л амьдраад байдаг байлаа. Би оюутан байхаасаа ажил хийж эхэлсэн учраас санхүүгийн хувьд ахаасаа хараат биш байж бараг л мөнгө төгрөг авч үзээгүй л дээ. Харин хүүгээ тээсэн тэр жил амралтаа авчихаад гэртээ хэсэг байх үед авга ах хачирхалтай зан ааш гаргаж эхэлсэн. Миний хүүг бараг л эцэгггүй амьтан гэх мэтээр хэлж бас намайг доромжлох болсон. Би тэр зовлонг удаан амсаагүй л дээ. Сар л болсон байх. Тэгээд хадмууд маань бэр гуйж нөхөртэйгээ тусдаа амьдрах болсон. Уг нь ах маань миний аав ээжээс дутуугүй хүндтэй хүн мөн боловч жирэмсэн байхад минь доромжилсон үгс, дараа нь дүүд минь хэлсэн хатуу үгс нь санагдаад болохгүй юм. Одоо манай гэрт байсхийгээд ирдэг ч би гэртээ байлгахдаа таатай байдаггүй. Уг нь хоол хийгээд өгөхсөн гэж бодох ч өөрийн мэдэлгүй тэр сэтгэл үгүй болдог. Гомдол гэдэг сэтгэлд ийм удаан хургадаг гэж үү. Уг нь би ахыгаа уучилсан хэрнээ хуучин шигээ “ах минь” гэсэн сэтгэлээр хандаж чадахгүй байна. Ингээд бодохоор ахыгаа их өрөвдөх юм. Өөрийн гэсэн гэр бүлгүй түүнийг биднээс өөр хэн харж хандах билээ дээ. Би яах ёстой вэ?
                                                                                                                                                 Г.Л
Уучил
Хүн бүр л хэн нэгэнд талархаж бас гомддог. Энэ нь гажуудал биш. Гомдох сэтгэл байгаа учраас л хэн нэгнээс уучлал хүсэж, сэтгэлээ нээх сайхан боломж бий болдог. Хоёр дахь захидлыг бичсэн охины жишээ бол их нийтлэг зүйл. Хэн нэгнийг уучилж чадна гэж бодож байгаа хэдий ч сэтгэлд нь хургасан гомдол түүний сэтгэлийг амраахгүй байна. Тиймээс бусдыг үнэн сэтгэлээсээ, 100 хувь уучлах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Хүн бүр л алдаа гаргадаг. Магадгүй тэр ах дүүгээ гомдоосноо мэдэхгүй л яваа байх. Тиймээс аятай сайхан цагийг сонгож байгаад ахтайгаа чин сэтгэлээсээ ярилцаарай. Хэн нэгнийг уучилна гэдэг нь дахин тэр хүнийг буруугаар бодохгүй гэж амлаж буйтай утга нэг зүйл юм. Хэн нэгэнд гомдчихоод, үүнийгээ мартахгүй үргэлж бодоод явах тусам л сэтгэл хөндийрч эдгэшгүй шарх үүсгэх болно. Амьдралын нэгэн өнгө болсон зовлон гуниг, шаналлыг ч эерэг талаас нь харж, хандаж чадвал хэн ч зовохгүй. Нөгөө талаас, хүн бүр хэн нэгэнд хатуу үг хэлэхээсээ өмнө сайтар бодох хэрэгтэй. Хагацашг үй сайн нөхөртөө марташгүй муу үг бүү хэл гэдэг дээ. Анзааргагүй үйлдлээс тань болж хэн нэгэн танд гомдоод насан туршдаа шаналж, зэвүүцэж ч болно. Тиймээс бусдыг гомдоох зүйл хийснээ анзаарах л юм бол цаг алдалгүй уучлал гуйж ярилцаарай.
Сэтгэлээ нээж захидал илгээ
Сайтар ярилцаж чадвал ямар ч хүн ойлголцож чадна. Харин ярилцах боломж олдохгүй байгаа бол захидал илгээгээрэй. Дүү нь ахыгаа, ээж нь охиноо уучилж байгаагаа илэрхийлсэн захидал явуулбал хүлээн авч байгаа хүнд ч таатай байх болно. Өршөөсөн захидлыг уншихдаа тэр өөрийнхөө алдааг олж харах болно. Мөн хэн нэгэнд туйлаас их гомдоод хэлж чадахгүй багтарч байгаа бол бүгдийг нь цаасан дээр бичиж байгаад шинэ он гарахаас өмнө шатааж эсвэл урж хаяад сэтгэлээ амраа. Уур биеийг, уул морийг зовооно гэдэг шиг гуниг шанал таныг л зовоохоос биш өөр хэнийг ч зовоохгүй. Бусдыг уучиллаа гэж хэлсэн л бол дараа нь үйлдэл бүрийг нь өөнтөгчлөн харж, ургуулан бодож бүү шаналаарай. Та бүхэн амьдралд тулгарсан бэрхшээлтэй асуудлынхаа талаар бусадтай хуваалцаж, мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг хүсвэл bichita@mongolnew.mn хаягаар захидал илгээгээрэй.

0 сэтгэгдэл:

Post a Comment