SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Saturday, December 31, 2011

Зааны хөл зургаан хуруутай


 Английн эрдэмтэд заан дөрвөн хөлөндөө тус бүр тав биш зургаан хуруутай болохыг нотолж, шуугиан тарилаа. Эрдэмтэд CT скайнер ашиглан олон жилийн турш судалгаа хийсний дүнд......


Английн эрдэмтэд заан дөрвөн хөлөндөө тус бүр тав биш зургаан хуруутай болохыг нотолж, шуугиан тарилаа. Эрдэмтэд CT скайнер ашиглан олон жилийн турш судалгаа хийсний дүнд заан хөлийнхөө хойд хэсэг бүрт нууц хуруутай болохыг илрүүлсэн байна. Зааны биеийн жин 40 сая жилийн өмнөөс томорч, бүдүүрч эхэлсэн учраас хувьслын явцад хөлийн хуруу нэгээр нэмэгдсэн байх хэмээн таамаглажээ. Профессор Хаткинсоноор ахлуулсан баг уг нээлтдээ урамшин хулсны баавгайн “нууц”-ыг тайлахаар төлөвлөсөн тухай BBC мэдээлэв. Учир нь хулсны баавгайн эрхий хуруутай хамт бас нэг хуруу байж болзошгүй хэмээн тэрбээр таамаглаж буй аж. Сонирхуулахад, эл нууц хуруунууд заануудыг босож, алхахад чухал үүрэгтэй гэнэ.

0 сэтгэгдэл:

Post a Comment