SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 30, 2011

Цоомоо: Бид дунджаар 600 мянгаар “ үнэлэгддэг”




 Юуны өмнө энэ өглөөг хэрхэн угтсан талаар нь сонирхсон юм. Тэрбээр үүрийн таван жингээс, үдшийн бүрий хуртэл албан байгууллагын шинэ........



Юуны өмнө энэ өглөөг хэрхэн угтсан талаар нь сонирхсон юм. Тэрбээр үүрийн таван жингээс, үдшийн бүрий хуртэл албан байгууллагын шинэ жилийн баяр зохион байгуулж,  хөтлөөд нойр, хоолгуй хүчин зүтгэж байгаа юм билээ.
-Цоомоогоор сонин сайхан их биз дээ?
-Тайван даа. Өнөө өглөө (өчигдөр) үнэнийг хэлэхэд үд болтол унтмаар л байлаа. Гэвч амьдрал мөнгөн дээр тогтож байгаа болохоор дөнгөж 00:07 цаг болгоод боссон. “Муу хүн идсэнээ, сайн хүн явснаа” гэдэг шиг унтах тухай ярьж байгаад уучларай. Учир нь би өнгөрсөн шөнө 00:04 цаг хүртэл бас нэг байгууллагын шинэ жил зохион байгуулсан болохоор их ядарсан байна. Тэгээд л ингэж нойрмоглохгүй юү (инээв).
-Өнөөдөр эрт босчээ. Бас байгууллагын шинэ жилд уригдсан уу?
-Харин тийм ээ. Яг одоо “Баянгол” ресторанд байна. Байгууллагууд гайгүй газарт баяраа тэмдэглэх гээд өглөө ч хамаагүй захиалга өгдөг юм байна.
-Ийм эрт тэгээд хүн цуглаж байна уу?
-Есэн цагаас эхэлнэ гэсэн гээч. Тэгсэн цөөхөн хүн л ирж байна. Бүсгүйчүүд нь үсээ засуулах гээд үсчин онгойхыг хүлээгээд сууж байгаа биз. Бид энд тэднийг хүлээгээд л. Гадаа үүдэнд сайхан улаан хивс дэвссэн. Түүн дээгүүр хүн гишгэхийг хараад л цонх ширтээд зогсч байна. Чи ашгүй ярьж жаахан ч гэсэн цаг хороож байх шиг байна.
-Хамтлагаараа уригдсан уу?
-Үгүй ээ. Өрөвгөр Өөскө-тэйгээ ирсэн. Бас “Эй-саунд”, “Жонон” зэрэг хамтлагийн уран бүтээлчид ирсэн байна. Сая тэдэнтэй юм ярьж нэлээд инээлдлээ.
-Тэгвэл хөгжилтэй байгаа л юм байна шүү дээ?
-Эд нартай энд тэнд таарч байдаг болохоор сүүлдээ ярих юм ч олдохгүй юм. Харж байгаагүй хүн харах гээд ингээд цонх ширтээд зогсч байгаа минь энэ.
-Олон газраас урилга ирж байна yy?
-Харин тийм ээ. Энэ баярын дараа дахиад нэг газар очно. Тэгээд л яараад байна.
-Өөрсдөө баярлаж чадаж байна уу?
-Энэ хүмүүс биднийг сонгож урьж байгаад юуны түрүүнд баярлаж байна. Мөн тэд баярлаж байгаа бол бид ч баярлаж байна гэсэн үг. Хэчнээн ядарч байгаа ч энэ хүмүүсийн инээд, баярлаж буй харцыг хараад сэргэчихдэг юм.
-Зохион байгуулж, хөтлөхөөр хоол ч тухтай идэж чаддаггүй шүү дээ. Өлсч цангах нь гайгүй юу?
-Яг үнэн. Зарим баян байгууллага урлагийнхандаа болон хөтлөгч, зохион байгуулагч нартаа тайзны ард ширээ засдаг. Тэгвэл энэ зовлонг үзэхгүй л дээ. Гэхдээ байгууллагуудын олонх нь илүү зарлага гаргаж, хоол, цай бэлтгэж өгнө гэж байхгүй. Эднийх яах юм, бүү мэд.
-Өөскө та хоёр баярын үйл ажиллагааг хэдэн төгрөгөөр зохион байгуулдаг вэ?
-Янз янз. Найзууд ч урих юм. Тэдний өөдөөс тэдэн төгрөг гээд яс тоолоод гарах хэцүү. Өгснийг нь авна. Танихгүй хүн амар байдаг юм. Тиймээс таньдаг хүн битгий л уриасай гэж хүсдэг. Мөнгөөр л амьдарч байгаа юм чинь энэ нь зөв биз дээ. Манай хамтлагийхныг зарим байгууллага зөвхөн нээлтдээ урьдаг бол, нөгөө зарим нь төгсгөл буюу шоу хэсэгтээ урьдаг. “Сайн байна уу амьдрал минь” кнноныхоо дууг дуулаач” гэдэг. Бид дунджаар 600 мянган төгрөгөөр “биеэ үнэлдэг”. Одоо олон продакшн янз бүрийн баяр зохион байгуулдаг болсон болохоор өрсөлдөөн их байна шүү дээ. Тэднээс ялгарах хэрэгтэй.
-Шинэ жилээр гэртээ байж чадах нь уу?
-Энэ л асуудал болоод байна. Ядаж байхад орой хоёр байгууллагын баяр хөтөлнө. Замын түгжрэл л гайгуү байгаасай.
-Танай хамтлаг шинэ ондоо үзэгчдээ хэрхэн баярлуулах гэж байна вэ?
-Олон ажил төлөвлөсөн. “Боловсрол” телезизээр гаргах гоё шоу хөтөлбөр хийж байгаа.

0 сэтгэгдэл:

Post a Comment