SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Thursday, December 29, 2011

М.Бундмааг тамирчин болгосон нууц юу вэ?


 Монголын шилдэг жүдочдын нэг, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаагийн спортод хөл тавьсан нууцыг сонирхвол сонин аж. Хүүхэд ахуй насанд нь түүний гурван ах нь хоорондоо ноцолдох дуртай байсан бөгөөд үе үе дүү охинтойгоо......


Монголын шилдэг жүдочдын нэг, Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаагийн спортод хөл тавьсан нууцыг сонирхвол сонин аж. Хүүхэд ахуй насанд нь түүний гурван ах нь хоорондоо ноцолдох дуртай байсан бөгөөд үе үе дүү охинтойгоо барилддаг болжээ. Эхэндээ ч М.Бундмаа өвдөг шорооддог байж, харин сүүлдээ ах нарыгаа гаргахгүй болж, босоо үлдэх болсон гэнэ. Хамаатны ах нь харин түүний энэхүү авьяасыг олж харан, Улаанбаатар хотод хөтлөн авчирч, жүдогоор хичээллэх замыг нь зааж өгснөөр өнөөдөр тэрбээр жүдо бөхийн  эмэгтэй тамирчид дотроо шагхийсэн уран барилдаантай, хөнгөн жингийн шилдэг тамирчин болж чаджээ.

М.Бундмаа нэлээд ичимхий боловч спортын хүн гэсэндээ хатуу байж чадна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардахдаа уйлмаар байсан боловч, олон түмний дунд нулимсаа харуулж болохгүй гээд уйлаагүй гэдэг. Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаадаа спортын өндрөөс өндөр амжилт хүсэн, ирэх жил болох зуны олимпод өндөр амжилт үзүүлэхийг ерөөе.

0 сэтгэгдэл:

Post a Comment