SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, December 28, 2011

Гоо сайханы хагалгаа хийлгэсэн хүн байхгүй


“Crush bash”, “Missed call”, “Зул сар”, “5 in 1″ зэрэг олон дуугаараа хөгжмийн ертөнцөд өөрсдийн орон зайг бүрдүүлсэн хөвгүүдийн хамтлаг бол “Crush bash” юм. Шинэ оны босгон дээр хамтлагийн ахлагч Б.Билгүүн
 .....


“Crush bash”, “Missed call”, “Зул сар”, “5 in 1″ зэрэг олон дуугаараа хөгжмийн ертөнцөд өөрсдийн орон зайг бүрдүүлсэн хөвгүүдийн хамтлаг бол “Crush bash” юм. Шинэ оны босгон дээр хамтлагийн ахлагч Б.Билгүүнтэй цөөн хором ярилцлаа.
-Шинэ оны босгон дээр олз омог ихтэй байна уу?
-Шинэ он болох гэж байгаатай холбогдуулан бидний уран бүтээлийг сонсох хүсэлтэй хүмүүст ая дуугаа хүргээд зав муутай л явна. Саяхан “Bounce” нэртэй шинэ дуугаа үзэгч фэнүүддээ хүргэсэн. Дууны үгийг манай хамтлагийнхан нэгэн залуу уран бүтээлчтэй хамтран ны бичсэн. Харин аяыг нь продюссер Б.Наранзун зохиосон юм. Цэвэр диско хэмнэлтэй учраас залууст таалагдсан байх. Ирэх сардаа бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байна.
-Танай хамтлагийн талаар янз бүрийн сөрөг мэдээлэл гардаг. Үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ?
-Анхандаа бидэнд хэцүү байсан. Гэр бүлийнхэн маань чгэсэн дургүйцдэг байсан. Гэхдээ хөгжмийн ертөнцөд хамтлагийг маань санах хүн байгаа гэж бодохоор сайхан санагддаг. Нөгөө талаар бидний талаар яригдцаг элдэв сөрөг мэдээллүүд эргээд биднийг сурталчилдаг юм.
-Сүүлийн үед хамтлагийн гишүүдийг гоо сайхны мэс засал хийлгэсэн хэмээн ярих болж энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хамтлагийн гишүүдээс гоо сайхны хагалгаа хийлгэсэн хүн байхгүй. Харин тайзан дээр гарахын өмнө нүүрээ бага зэрэг буддаг. Мэдээж өөрсдийн уран бүтээлээ биднийг хайрлаж хүндэлдэг үзэгч, фэнүүддээ хүргэх гэж байгаа учраас хүндэтгэлтэй ханддаг. Мөн гаднах үзэмжиндээ анхаарч хамгийн сайхан харагдахаар хувцасладаг.
-”Crush bash” хамтлагийн фэнүүдийн дийлэнх нь охид бүсгүйчүүд. Тиймээс хамтлагийн гишүүд хайрын захиа авдаг байх.
-Фэнүүдээс маань бидэнд хаягласан захиа ирдэг. Хамтлагийн гишүүн Дөлгөөний төрсөн өдрөөр түүнийг зурсан зургаа хүртэл илгээж байсан тохиолдол бий.
-Хамтлагийнхаа хамгийн, хамгийныг нэрлэвэл?
-Хамтлагийн хамгийн үглээ нь Золжаргал бол хамгийн унтамхай нь Азжаргал. Харин хамгийн идэмхий нь Бат-Амгалан. Манай фэнүүд Бат-Амгалан туранхай гэдгийг мэднэ. Гэхдээ их иддэг мөртлөө яагаад таргалдаггүй нь ойлгодоггүй юм. Дөлгөөн хамтлагийнхнаасаа хамгийн даруухан нь бол би амархан гомддог.

Эх сурвалж: “Монголын үнэн”

0 сэтгэгдэл:

Post a Comment