SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Wednesday, December 28, 2011

Топ модель Пүүжээ шинэ оноор шинэхэн амрагтайгаа Шведэд


   Загварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай амьдардаг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Анх арван жилээ төгсмөгцөө алтны магнатын цайг чанаж, үрийн зулай үнэрлэснээс хойш өдийг......

Загварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай амьдардаг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Анх арван жилээ төгсмөгцөө алтны магнатын цайг чанаж, үрийн зулай үнэрлэснээс хойш өдийг хүртэл тэрээр хэвлэлийн “баатар”-ын амьдралаар амьдарч буй. Түүний алхах, гишгэх, явах, суух бүр нь бусдын анхаарлыг эрхгүй татдаг. Топ модель болсоныхоо дараахан охиныхоо ааваас салж, “Хархорин” захын эзний хүү болох Цэгцбаатар хэмээх залуутай “жиг” ургуулж нилээд удаан хугацаанд хамтран амьдарсан тэрээр саяханаас өөр нэгэн залуутай хайрын романс эхлүүлээд байгаа ажээ. Түүний сэтгэлийг булаасан “нууц ноётон” нь бас ч уул уурхайн салбарт өөрийн байр суурийг эзэлсэн нэгэн юм. Шинэхэн хосууд маань сүүлийн үед цаг үргэлж хамт байх болсон бөгөөд ойр ойрхон гадаадын орнуудаар аялаад их л романтик маягаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа гэнэ лээ. Топ бүсгүйн хувьд энэ жил загварын ертөнцийнхөний хамгийн их хүсэн хүлээдэг “Гоёл” наадмын тайзнаа алхаагүй нь ч романтик аялалтай нь холбоотой аж. Мөн тэд хэдхэн хоногийн дараа айлчлан ирэх 2012 оныг Шведэд угтахаар төлөвлөөд байгаа гэнэ.

0 сэтгэгдэл:

Post a Comment