SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, December 27, 2011

Хятдад хүний эрхийг ноцтой зөрчлөө




 Хятадад хүний эрхийг ноцтой зөрчсөн бас нэгэн тохиолдол гарч, шуугиан дэгдээн, олон улсын анхаарлыг татаад байна. Хятадын ардчилсан хөдөлгөөний нэртэй тэмцэгч, 1989 онд Тяньаньмэний.......


Хятадад хүний эрхийг ноцтой зөрчсөн бас нэгэн тохиолдол гарч, шуугиан дэгдээн, олон улсын анхаарлыг татаад байна. Хятадын ардчилсан хөдөлгөөний нэртэй тэмцэгч, 1989 онд Тяньаньмэний талбайд болсон оюутны бослогод оролцож явсан Чень Ши гэх хүнд энэ улсын эрх баригчид улс төрийн тэрс үзлээс нь болж 10 жилийн хорих ял оноожээ. Чень Шиг Хятадын эрх баригчид төр засгийн эсрэг үзэл суртал дэлгэрүүлж, бусдыг тэрс үзэлд уруу татсан хэрэгт буруутгажээ. Чень Ши интернэт дэх өөрийн цахим хуудсандаа Хятадын коммунист намыг шүүмжилсэн нийтлэл бичиж байрлуулсан юм. Түүнд энэ хэргийнх нь төлөө Хятадын хууль эрхийн байгууллагууд 10 жилийн хорих ял оноосон байна. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Хятадын зохиолч, хүний эрхийн төлөө тэмцэгч бас нэгэн идэвхтэн болох Чень Вэйд мөн л улс орондоо тэрсэлсэн хэргээр 9 жилийн хорих ял оноосон байна. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Хятадын эрх баригчдын дээрх шийдвэрийг эсэргүүцэн шүүмжилжээ. Чень Ши-гийн эхнэр Жень Оун-сюаний сэтгүүлчдэд ярьснаар түүний нөхөр нь түүнд тулгаад байгаа хэрэгт гэм буруугүй гэж байгаа ч давж заалдах шатанд гомдол гаргахгүй гэнэ. Учир нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргах нь ямар ч үр дүнд хүргэхгүй гэж үзэж байгаа юм. Чень Ши интернэт өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн 36 нийтлэл байрлуулж, Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйян хотод хүний эрхийн төлөөх чуулганыг тэргүүлж байжээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment