SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, December 27, 2011

Эрчүүдийг дуртай хоолоор нь таньж болно


Хүний зан чанар болоод түүний дуртай хоол хүнс хоёр хоорондоо холбоотой болохыг эрдэмтэд аль эрт тодруулжээ. Мэдээжээр бид бүгдээрээ өөр өөр хоолонд дуртай, өөр өөр хүнсний бүтээгдэхүүн иддэг. Гэхдээ маш дуртай бөг......


Хүний зан чанар болоод түүний дуртай хоол хүнс хоёр хоорондоо холбоотой болохыг эрдэмтэд аль эрт тодруулжээ. Мэдээжээр бид бүгдээрээ өөр өөр хоолонд дуртай, өөр өөр хүнсний бүтээгдэхүүн иддэг. Гэхдээ маш дуртай бөгөөд өдөр бүр идэхэд бэлэн ямар нэг хоол байдаг. Бас хэчнээн тэжээллэг, шимтэй байлаа ч ёстой дургүй хүргэдэг хоол ч бий. Ингээд найз нөхөд, хамт ажиллагсад, хайртай хүмүүсийнхээ зан чанарыг таваг руу нь өнгийгөөд мэдэж авцгаая.
Эрэгтэйчүүдийн зан чанарыг хоолоор нь таних маш амархан гэнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд бол огт өөр. Тэд цагаан хоолноос болж хамгийн дуртай хүнснээсээ ч татгалзаж чаддаг. Эсвэл эрүүл мэндэд тустай, мөнх залуужуулдаг гээд дургүй хоолоо ч иднэ.
Эрүүл мэндэд зөвхөн цэвэр шоколад тустай бөгөөд түүнийг өдөрт бага зэргийг идэх ёстой гэж зөвлөдөг. Хэрэв эрэгтэй хүн сүүтэй шоколадыг хэрчим хэрчмээр нь залгиж, “Сникерс”, жигнэмэг, хүүхдийн жигнэмэг зэрэг амттан идэж, аяга цайнд 3-4 халбага чихэр хийдэг бол хайр сэтгэл, харилцан ойлголцох явдал дутмагийн шинж.
Амттанд дуртай хүмүүс найз нөхөд, гэр бүл, хамт ажиллагсдадаа ойр дотно байдгийн шинж гэнэ. Ялимгүй санал зөрөлдөх, эсвэл өндөр дуугаар хэрэлдэж маргалдах явдал юм уу ганцаар өнгөрүүлсэн амралтын өдрүүд тэдний хувьд амьдралын жижиг сажиг зүйл биш харин ноцтой асуудал байдаг. Тэд шалтгааныг дотроо төнхөж, өөрийгөө дотроосоо мэрж байдаг. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун биш байгаагаа амттан идэж тайлдаг байна.
Харин маханд дурлагсад бодь, захирангуй, ширүүн хүмүүс байдаг. Тийм эрэгтэйчүүд оройн хоолонд нь шарсан махны оронд ургамлын тостой ногооны хөнгөн салат өгвөл ёстой галзуурна.
Сүүн бүтээгдэхүүнд дуртай бол хэн нэгэнд байнга анхаарал тавихыг хүсч байгаагийн шинж. Сүү тараг уудаг, өтгөрүүлсэн тараг, хоормогт дуртай, бас өглөө тараг уудаг эрэгтэй бол маш халамжтай, зөөлөн хүн. Сүүнд дуртай хүмүүс амьтан, хүүхдэд хайртай байдаг бөгөөд өнөр гэр бүлгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй. Ийм ганц бие эрэгтэйчүүд нохой, муур тэжээдэг байна.
Самранд дуртай бол анхдагч байх, бүхнийг ялан дийлэхийг байнга хүсдэгийн шинж.
Хатаасан талх, хатаасан жимс, ногоо идэх дуртай эрчүүд бүхнийг түргэн амжуулах дуртай, аливаа зүйлийг саатуулж, боогдуулах, хүнд суртал гаргах явдлыг тэвчдэггүй бөгөөд тэд бол идэвхтэй, эрч хүчтэй эрчүүд юм. Ийм эрчүүд амьдралын нэгэн хэвийн байдлыг тэсвэрлэдэггүй гэнэ.
Нарийн, чамин хоолонд дурлагсад хөгжилтэй хүмүүс байдаг. Тэд адал явдал, шинэ сэргэг зүйлд дуртайгаас гадна, эрсдэлтэй зүйлийг туршиж үзэхээс буцдаггүй хүмүүс байдаг аж.
Халуун ногоо, янз бүрийн сүмсэнд дуртайчууд сэтгэлийн хөдөлгөөнтэй, яахаас ч буцахгүй, адал явдал хайгч хүмүүс байдаг. Муу тал нь хардамтгай, хувиа хичээсэн, омогтой, бодлогогүй алхам хийдэг.
Байцаа, буурцагт ургамалд дуртай хүмүүс шийдэмгий бус бөгөөд бүх зүйлд эргэлздэг, алхам бүрээ дүгнэж цэгнэх гээд байдаг. Энэ нь тийм ч муу биш юм. Харин ч хэтэрхий хянамгай байх нь олон алдаа гаргахаас сэргийлнэ. Гэхдээ бүх алхам, гарцаа бодсоор байтал маш сайхан боломж, ашигтай гэрээ, амьдралыг нь үндсээр нь өөрчилж болох азтай тохиолдлууд хажуугаар нь өнгөрөөд явчихдаг байна.
Эцэст нь лууванг түүхийгээр нь идэх болон алиманд дуртай хүмүүс бол сэтгэлзүйн хувьд хамгийн тогтвортой бөгөөд хэлэлцээний ширээний ард сууж, аливаа асуудлыг эр хүний ёсоор

Эх сурвалж: “Монцамэ”

0 сэтгэгдэл:

Post a Comment