SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, December 27, 2011

Хамгийн алдартай хүүхдүүд


Алдартнуудтай холбоотой бүхэн хүмүүст сонирхолтой байдаг. Америкийн судлаачид улирч буй онд оддын хүүхдүүдээс хэн нь олны анхаарлыг хамгийн их татсаныг тодруулжээ.
Америкийн «E-Poll Market Research» компаниас явуулсан судалгаанаас үзвэл, 2011 оны хамгийн нөлөө бүхий хүүхдээр Том Круз, Кэти.......


Алдартнуудтай холбоотой бүхэн хүмүүст сонирхолтой байдаг. Америкийн судлаачид улирч буй онд оддын хүүхдүүдээс хэн нь олны анхаарлыг хамгийн их татсаныг тодруулжээ.
Америкийн «E-Poll Market Research» компаниас явуулсан судалгаанаас үзвэл, 2011 оны хамгийн нөлөө бүхий хүүхдээр Том Круз, Кэти Холмс нарын охин Сури шалгарсан байна. Тэрбээр дэлхийн хамгийн эрх танхи охин аж. Дээдсийн хүрээний хэвлэлд түүний тухай хамгийн олон удаа бичжээ.
Суригийн дараагаар Дэвид болон Виктория Бекхэмийн таван сартай Харпер охин орж байна. Хамгийн алдартай хүүхдүүдийн жагсаалтын эхний гуравт Брэд Питт болон Анжелина Жоли нарын охин Шайло оржээ.
Жагсаалтын эхний аравт Женнифер Лопезын хүү Мар, Жессика Альбагийн охин Мэри, Бен Аффлекийн охин Вайолетт, Бритни Спирсийн хүү Жейден нар багтсан байна.
Бекхэм болон Анжелина Жоли, Брэд Питт нарын хүүхдүүд жагсаалтад хоёр удаа оржээ. Жагсаалтын долдугаарт Бекхэмийн Круз, наймдугаарт Питтийн Вивьен нар орсон байна.


Эх сурвалж: “Монцамэ”

0 сэтгэгдэл:

Post a Comment