SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, December 30, 2011

Олонд хүндлэгдсэн Од мэт гэрэлтэх эжий



 Хүн бүхэнд хүсэл тэмүүлэл гэж байдаг даа. Би сэтгүүлч хүний хувьд Монголын урлагт хэзээ ч баларшгүй зам мөрөө үлдээж, хэдэн зуунаар дүрээ мөнхөлсөн аугаа жүжигчидтэй амьд байхад нь уулзаж ярилцахсан гэж үргэлж бодож, тэмүүлдэг. Харамсалтай нь......

Хүн бүхэнд хүсэл тэмүүлэл гэж байдаг даа. Би сэтгүүлч хүний хувьд Монголын урлагт хэзээ ч баларшгүй зам мөрөө үлдээж, хэдэн зуунаар дүрээ мөнхөлсөн аугаа жүжигчидтэй амьд байхад нь уулзаж ярилцахсан гэж үргэлж бодож, тэмүүлдэг. Харамсалтай нь тэр бүр санаснаар болдоггүй. Тиймээс бурхны оронд одсон зарим нэгнийх нь тухай дурсамж ч атугай бичихийг хичээдэг билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуай бол дурсахгүй, бичихгүй өнгөрч хэрхэвч болохгүй хүмүүсийн нэгэн билээ. Т.Цэвээнжав гуайг танихгүй, мэдэхгүй хүн бараг үгүй биз. Яагаав нөгөө “Сэрэлт” киноны Бумаагийн дүрийг бүтээсэн хосгүй авьяастан шүү дээ. Түүний тоглосон киног үзэхээр хэзээний танил, дотно эгч минь байсан мэт сэтгэгдэл төрж, байгалиас заяасан авьяас гэгч юугаар ч хэмжиж боломгүй зүйл гэдгийг улам бүр мэдэрдэг юм.
Шинэ жилийн баяр дөхөхөөр “Энэ хүүхнүүд үү”, “Аман хуур”, “Сэрэлт”, “Морьтой ч болоосой”, “Хүргэн хүү” гээд л Монголын кино урлагийн сор болсон бүтээлүүд цэнхэр дэлгэцээр гардаг. Цаасан цасан ширхэг, өнгө өнгийн цаас, хөвөнгөөр чимсэн танхимд хөн гөн хөгжмийн аянд танцалж байгаа “Энэ хүүхнүүд үү” кино бусдаас онцгой. “Байна уу хороо, хороо” хэмээн утас цохин сандрах Жамц даргын эхнэр юутай гайхалтай дүр вэ. “Битгий худал хэл. Манай Жамц чинь дөрөвдүгээр сарын 12-нд төрсөн. Та хоёр чинь Дуламсүрэн, Дулмаа хоёрыг нийлүүлэх арга бодъё гээд байсан биз дээ. Аан, би мунгинаж байна. Нээрээ, Жамцын төрсөн өдөр гэж хэлээрэй гэсэн шүү дээ” гээд амаа барин зогсох эмэгтэй нэгдэлдээ сайн малын эмчтэй болохын тулд хөлийг нь чөдөрлөх гэсэн Жамц дарга, Дорж хоёрын нууц төлөвлөгөөг илчилж орхидогсон. Хадам аав, ээжийнхээ хатуу үгэнд гомдон сумын төв бараадах шийдвэр гаргасан хүүдээ “Бид хэдэн үеэрээ л айлын адуу мал маллаж, амь зууж явлаа. Харин чи бид хоёрын үед л башийж байна. Сумын төв орох хэрэг байна уу, миний хүү. Жамц аавынхаа үгэнд ор л доо” гээд бэрдээ “Залуусын явдлыг ээж нь яаж мэдэх билээ. Хоёр хүүхэд минь бие биенээ гэж л яваарай” гээд нулимс дуслуулан зогсох Санжид эмгэний дүр одоо ч нүдэнд харагдах шиг.
Ус, агаар сайтай хөдөө тал нутагт насаараа мал малласан Санжид эмээ цайны сүүгүй, маллах малгүй болж сумын төвд гэрийнхээ хаяаг түшээд сууж бай гаа “Хүргэн хүү” киноны хэсгийг санаж байгаа байх. Т.Цэвээнжав гуайгаас өөр хэн ч энэ дүрийг ийм сайн бүтээж ча дахгүй гэдгийг жүжигчид, судлаачид ам бардам хэлдэг. Хойгуур, урдуур нь гүйлдэх хонь хурганых нь оронд шаахайт, мотоцикль, трактор холхих сумын төв ямар хэцүү байгааг нэг ч үг хэ лэлг үй нүүрний хувирал, харц, өмссөн хувцас, үйл хөдлөлөөрөө гайхалтай тод илэрхийлж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Т.Цэвээнжав гуай нас дээр гарсан хойноо 1951 онд Ч.Ойдовын “Далан худалч” жүж гийн Пагма авгайн дүрд тогложээ. Залуу насаа завхай амьдралаар өнгөрөөсөн авгай ганц охин Алимаагаа баян пүүсийн өвгөн луухаанд худалдаж, өөртөө ашиг олох гэж эрээ цээрээ алдан байгааг чадварлаг харуулж, үзэгчдээс өндөр үнэлэлт авч байжээ. Түүнчлэн 1960 онд Ж.Цэрэнгийн “Будамшуу” хошин жүжгийн Пиглайд тоглож, баяжиж нэр алдар олохын төлөө юу ч хийхээс буцахгүй тэнэг, харгис, харамч авгайн дүрийг бүтээжээ.
Пиглайн дүр театрын тайзан дээр бүтээсэн шог элэглэлийн шилдэг дүр болж театрын түүхэнд мөнхрөн үлдсэн аж. Пиглайн арчаагүй, бүдүүлэг болхи байдлыг хошин шогоор дүрслэн үгийн болоод биеийн үйлдлээр зөв баяжуулж чадсан нь уг дүрийг төгс гаргахад нөлөөлсөн аж. Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар малчин Түдэвийн ууган охин болон төрсөн тэрбээр 1939 онд 23 насандаа Улаанбаатар хотод ирж, гар үйлдвэрийн артельд оёдолчин болсон аж. Байгалиас заяасан авьяас гэдэг хэзээд оргилж байдаг хойно сайн дурын уран сайхны дугуйланд дуулж бүжиглэн, хааяа жижиг үзэгдэлд тоглодог байв. Түүний хүсэл тэмүүлэл, авь яас нь хөтөлсөөр 1943 онд Урлагийн сургуульд элсэн орж, нэг жил суралцжээ.
Ардын жүжигчин А.Очирбат гуай “Авьяас гэдэг төрдөг юм. Хэнд ч хэзээ ч зааж өгч, авч өгч болдоггүй зүйл бол ганцхан авьяас байдаг. Сургууль, багш нар зөвхөн нээж л өгдөг. Харин цаашаа ямар замаар явах вэ гэдгийг цэвэр төрмөл авьяас л харуулна” гэж хэлсэн байдаг. Т.Цэвээнжав гуай ганц хан жил заалгасан эрдмээ унаган авьяасаараа хөгжүүлж, 1944 оноос Улсын төв театрт тавдугаар зэргийн жүжигчин болж ажилласнаар Монголын урлагт дахин давтагдахгүй гайхамшигт дүрүүдээ мөнхлөх зам нь нээгджээ. Театр судлаач С.Дашдондог гуай дурсамждаа “Цэвээн жав өөрийн тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа зөв олж чаддаг, хэтрүүлэг чимэг л элийг эгзгийг нь олж, жүжиг лэлтээрээ авцалдуулж чаддаг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай, манай шогч инээдмийн жүжигчдийн нэг юм. Ер нь Цэвээнжав инээд мийн дүрийг бүтээх уран чадварын хувьд гадаадын нэрт жүжигчидтэй мөр зэрэгцэх авьяастан. Түүний бүтээсэн эсрэг, эерэг аль ч дүрүүд нь үзэгч олонд хайрлагдсан, жирийн шогч наргиантай, нү- дэнд дулаахан авгайчуулын дүр байдаг” хэмээн бичиж үл дээжээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав “Жүжигчин хүн олон дүр бүтээснээрээ бус, харин аль нэг дүрийг төгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүрнэ. Жүжигчин хүн нэг дүрийг давтагдашгүйгээр бүтээх ёстой. Энэ их чухал шүү. Буниагийн дүрд тоглосны дараа дахин өөр ээжийн дүрд тоглоход Буниа харагдахгүй байх ёстой” хэмээн 1963 онд кино драмын ангийн оюутнуудад зөвлөсөн тэмдэглэл одоо хэр нь театрын архивт хадгадлаастай байдаг аж. Монголын урлагийн алтан үеийнхний үед бүтээсэн гурван ээжийн дүр өөрийг нь хэн болохыг гэрчилнэ. Түүний 1959 онд бүтээсэн “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж Хандын дүрийг санах тусам инээд хөөр, баяр бахдалаар сэтгэл дүүрдэг юм. “Энэ муу нялх амьтанд л юм үлдээх гэж байгаад эгч нь хөглөчихлөө, дарга аа. Одоо шууд нэгдэлдээ өгчихье” гээд шанагаа барин сандарч гүйх Ханд авгай холбоотой хоёр шараа ууланд нуусан буруугаа тэр дороо хүлээчихнэ.

“Өнөөдөр хэний үхрийн ээлж юм бол. Аягүй бол өнөөх нь айл амьтан хэсэж, аяга тагш юм ууж байгаа даа” гэх агшинд хүү нь сарлагаа унаад ирэхэд “Ээ, заяа чинь, ээ заяа чинь” гэсээр угтдаг. Энэ хэсгийг өөрөө нэмж тоглосон нь уг киног улам ч хөгжилтэй, сонирхолтой болгосон гэдэг. “Энэ хүүхнүүд үү” киног 1963 онд бүтээж. Энэ киноны Жамцын эхнэрийн дүр дөрвөн жилийн өмнө бүтээсэн Ханд эмээгийн дүрээс тэс өөр. 1970 онд бүтээсэн “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж Санжидын дүр дахин давтагдашг үй дүрийн нэг болж чадсан билээ. Дээрх гурван кинонд гурвууланд нь ээжийн дүр бүтээж буй боловч өөрийн гэсэн ажил амьдралтай, зан төрхтэй, тэс өөр гурван ээжийг чадварлаг харуулж чаджээ. Өнөөдөр хоёр ч сувгаар “Энэ хүүхнүүд үү”, “Сэрэлт” кино гарна. Өнөөх л танил, дотно Долгор, Бумаа бидэнд сэт гэлийн баяр баясал бэлэглэж, амьдралын их харгуйд хөтөлнө. Үзэх тоолонд ухаарал, үнэмшил, хайрлаж, аугаа авьяасныхаа сүлдэнд бишрүүлсэн Т.Цэвээнжав гуайн дүрүүд монголын театр, кино урлагт од мэт гэрэлтсээр байх болно. Олонд таалагдсан хүүхнүүд буюу од мэт авьяастан Ижийн тухай өгүүлэхэд ийм буюу.

1 сэтгэгдэл:

  1. hi. Hen bichseniig ni medsengui. gehdee ter bichsen hund tun ih bayarlalaa. Estoi ardiin jujigchin tsol uguhuur saihan jujugchin baisan shuu. Odoonii gavyat, ardiin jujigchdiin derged jinhen jujigchin. IImerhuu humuusiin tuuh, namtriig bicheed emhetgeh yumsan. bayarlalaa.

    ReplyDelete