SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Friday, February 3, 2012

Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин


Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчин

Ходоод ба дээд гэдэсний салстын гүн давхарга хамарсан үрэвсэл.  Шалтгаан

Ходоодны архаг үрэвсэл, ходоод-дээд гэдэсний архаг үрэвслийн.....

 

 

 

 

 

 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

Ходоод ба дээд гэдэсний салстын гүн давхарга хамарсан үрэвсэл.  Шалтгаан

Ходоодны архаг үрэвсэл, ходоод-дээд гэдэсний архаг үрэвслийн шалбархайт хэлбэрүүд шархлаат өвчний урьдал болох нь цөөнгүй.
Өвчин үүсэхэд  нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг. Үүнд: сэтгэл санааны байнгын дарамт, гэр бүлийн доторх ба сургууль, ажил  дахь зөрчил удаан үргэлжлэх,  эмийн  замбраагүй хэрэглээ, хоол ба эмийн харшил. Архи, тамхи, мансуурах бодис хэрэглэх, удамшил, астеник галбир, мэдрэлийн тогтолцооны тогтворгүй байдал, хоолны дэглэм байнга алдагдах, хэвлийн хөндийн болон бусад эрхтэн тогтолцооны цочмог, архаг өвчин, гажиг хөгжил, дотоод шүүрлийн булчирхайн эмгүүд хамрагдана.
Эмнэл зүй
Хоол боловсруулалт хямрах, өвдөлт, олон аминдэм дутагдлын ерөнхий шинжүүдээр илэрдэг. Шархлааны байрлалаас хамаарч шинж тэмдэг харилцан адилгүй байдаг.  
•    Шархлаа дээд гэдсэнд байрласан үед: өвдөлт нь эхний үед хоолтой төдийлөн холбоогүй, тодорхой байрлалгүй, богино хугацаатай, хүчтэй бус байснаа эмгэг гүнзгийрэхийн хирээр өвдөлт  өлсөх үед ихэсч, юм идэхээр намжиж, заримдаа шөнө хөдөлж, эсвэл юм идсэнээс хойш 1,5-2 цагийн дараа дахин өвдөж эхлэнэ. Энэ үеэс өвдөлт тодорхой байрлалтай, хүйсний баруун талд, нэлээд хүчтэй болон удаан үргэлжилж дахих, намжих үе ээлжлэн явагдана.  Ходоодны шүүсний хүчиллэг ихэссэн үед  дотор хорсон, хэхрэх, баас хатах зэрэг биж шинжүүд илэрнэ. Хоолны дуршил  хэвийн буюу ихэссэн байна.
•    Шархлаа ходоодонд байрласан үед: юм идэж уусны дараахан өвдөлт эхлэх бөгөөд байрлал нь хэвлийн дунд шугамаар хүйснээс дээш, аюулхай дор байна. Ходоодны шүүсний хүчиллэг хэвийн буюу багассан байх нь олонтаа учраас хоолны шингэц муудаж, хэхрэх, огих, бөөлжих, хоолонд дургүй болох, суулгах шинж гарч, өвчтөн турна.
Ходоод, дээд гэдэсний шархлаа өвчний зарим нь  бүдэг, далд явцтай бөгөөд  удаан хугацаанд явж байгаад гэнэт шархнаас цус гаран “кофены шаар” шиг өнгөтэй зүйлээр бөөлжих, өтгөн хар гарах, бие суларч ядрах зэргээр илэрнэ.
            Бодит үзлэгээр шархлааны байрлалаас үл хамааран мэдрэл сульдал, голдуу парасимпатик давамгайлсан ургал мэдрэлийн хямралын шинжүүд ажиглагдан уур уцаар ихтэй, судасны цохилт олшрох буюу удаашрах, артерийн цусны даралт буурах, зүрхний оройн цэгт агшилтын шуугиан сонсогдох шинж илэрнэ.
Хүндрэл
•    Ходоод гэдэсний цус алдалт,
•    ходоод гэдэс цооролт,
•    ходоод гэдэсний хавдар,
•    зэргэлдээх эрхтэн рүү нэвчилт үүсэх,
•    зэргэлдээх эрхтний үрэвсэл (перивисцерит),
•    нарийн гэдэсний нарийсал

Шинжилгээ
   Цусанд НР  илрүүлэх, дурангийн шинжилгээ хийж, шархыг илрүүлнэ.
   Баасаар нүдэнд харагдахгүй цус гарч буйг илрүүлэх шинжилгээ хийнэ.
Эмчилгээ
 Өвчний үе шат, шинж тэмдгийн илрэл, өвчтөний  онцлогт тохирсон бүрдэл эмчилгээг аль болох эрт эхлэх шаардлагатай.
    Ургал мэдрэлийн үйлийн хямралыг засах эмчилгээг эмчилгээний эхнээс хийнэ. Вагусийн хүчдэл давамгай үед хүзүүний хэсэгт кальцтай электрофорез, хүзүү-дагзны хэсэгт парафин наалт хийнэ.
    Симпатикийн хүчдэл давамгайлсан бол эуфиллин, бромын уусмалаар хүзүүний хэсэгт электрофорез, мөн хүзүү тойрсон бүлээн наалт хийнэ. Физик эмчилгээг 10-12 удаа хийж, 1,5-2 сарын дараа давтаж болно.
    Вагус хүчдэл давамгайлсан үед судасны хямралыг засах (цинаризин, кавинтон г.м) ноотропил, кальцийн бэлдмэл, В6 аминдэм, симпатик хүчдэл давамгайлсан бол диазепам, элениум панангин, аминдэм В1, В6, Е өгнө.
    Хүчилшлийн эсрэг эмчилгээнд үл шимэгдэх антацид: алмагель, фосфолюгель өгнө.
Шүүрэл ялгарлын эсрэг эмчилгээ: Ходоодны хүчлийн шүүрэл париетал эсийн дараахь 3 янзын хүлээн авуурын хяналтад байдаг: гистамины Н2 хүлээн авуур, гастрин (G) ба ацетилхолин (М).
Протоны шахуургын саатуулуур: Бензилидазолын бэлдмэл Омепразол, пантопризол нь ходоодны шүүрлийн эсрэг үйлчлэлтэй,
    Гистамины Н2 хүлээн авуурын бэлдмэл ранитидин, фамотидин хэрэглэнэ. Ранитидин ходоодны хүчил үүсэлтийг 10-12 цаг саатуулдаг.
    Сонгомол М1 холинолитик: гастроцепин, пирензипен нь давсны хүчил, пепсинийг далангуйлж, салстын хамгаалах чанарыг үл өөрчлөн, гастриныг идэвхгүй болгоно.
Нр-ийн эсрэг эмчилгээ:
Үйлийн хямралыг эмчлэх: ХБЗ-ын дээд хэсгийн хөдөлгөөн, хоосролтын хямралыг хэвийн болгохын тулд мотилиум, координакс зэрэг прокинетик эм хэрэглэхын зэрэгцээ дээд гэдэсний хорыг шингээх адсорбент эм (смекта, фосфалюгель, идэвхжүүлсэн нүүрс зэрэг) хоолноос 30-40 минутын өмнө өдөрт 3 удаа уулгана.
Ходоод, дээд гэдэсний салстын хамгаалах чадварыг сайжруулах эмчилгээ: бэлдмэлийг дараах бүлэгт хуваана. Үүнд:
1. Хамгаалах суурь бэлдмэлүүд:
   а) Сукральфат (Вентер)- Хоолноос 30 минутын өмнө өдөрт 3-4 удаа ууна. Курс эмчилгээ 4-6 долоо хоног.
   б) Де-нол, вентрисол, басмофальк зэрэг коллоид бэлдмэлийг практикт өргөн хэрэглэж байна. 1 шахмалаар хоолноос 40 минутын өмнө ба шөнөд нийтдээ хоногт 3 удаа уулгана. Эмчилгээний курс 3-4 долоо хоног. Шахмалыг сайн нунтаглаж, хагас аяга усаар  уулгана.
2. Нийлэг простогландин Е. (ПГ-Е). ХБЗ-ын дээд хэсгийн салст хамгаалах үйлчилгээ үзүүлнэ. Энэ бүлгийн бэлдмэлийн төлөөлөгч нь мисопростол (сайтотек)-ыг 200 мкг-аар өдөрт 4 удаа хоолны үед уулгана. Эмчилгээний курс 4-8 долоо хоног.
3. Бусад эмүүд. Салстын өвөрмөц бус хамгаалагчид солкосерил, актовегин, А, Е аминдэм, В бүлгийн (В1, В2, В6, В15) аминдэм, фолийн хүчил хамаарагдана. Эдгээрийг уух ба тарина. Эмчилгээний курс 4-6 долоо хоног.
    Шархлаа өвчний эмчилгээнд нохойн хушуу, зуун наст, хамба шарилж зэрэг эмийн ургамал, чацарганы тос 2-3 долоо хоногийн турш уулгана.
    Ходоод цоорсон, эрхтэн рүү нэвтчсэн, цус алдалт, нугалуур, дээд гэдэсний нарийсалтын үед мэс заслын эмчилгээ шаардлагатай.
Асаргаа сувилгаа
Дэглэм: Өвчний сэдрэлтийн үед эмнэлэгт хэвтүүлэн, хэвтрийн дэглэм сахиулна. Өдөрт 2-3 цаг  унтуулна.
Хоол:  Хоногт 6-7 удаа буюу 3-4 цагийн зайтай бага хэмжээгээр  шингэц сайтай ууранд болгосон хоол өгнө. Хоолонд ногоо, жимс, жимсгэнэ ахиу хэрэглэх. Ходоодны хүчил хэвийн буюу багассан үед байцааны шүүс хооллохоос 15 минутын өмнө өдөрт 3 удаа    80-150 мл-ээр уулгана. Харин хүчиллэг ихэссэн үед төмсний шүүс 50-100 мл-ээр хооллохоос 30 минутын өмнө өдөрт 2-3 удаа уулгана.
Сувилгааны онош,үйл ажиллагааны төлөвлөлт:
 Өвдөлт
•    Өвдөлтийн байрлал, хэлбэр, хүч, үргэлжлэх хугацаа нь хоол хүнстэй холбоотой эсэхийг үнэлэх,
•    амьдралын хэв маягийг өөрчлөх, стрессыг багасгах,
•    зөв зохистой хооллох,
•    хүчтэй өвдөлтийн үед цусны даралт, судасны лугшилтыг  15-30 минут тутамд хянах
Хоолны дуршил буурах
•    Хоолны дэглэм баримтлах,  хэрэглээг тогтоох,
•    өдөрт 6 удаа бага багаар хооллох,
•    дотор муухайрах, огиулж бөөлжих шинж тэмдгийг хянах,
•    цус багадалт, хоол тэжээлийн элементийн дутагдлыг лабораторийн шинжилгээгээр хянах,
•    эмийн эмчилгээний үр дүнг хянах
Шингэний дутагдал
•    Өдөр бүр биеийн жинг хэмжих,
•    өдөр бүр өтгөний өнгийг ажиглах,
•    судсаар хийж буй шингэнийг хянана,
•    гар хөлд бүлээн жин тавина,
•    хүчилтөрөгч өгөх,
•    гидробалансыг өдөр бүр хянах,
•    амин чухал үзүүлэлтийг 4 цаг тутамд үзэж тэмдэглэх
Сувилгааны бусад оношууд:
•    Мэдлэгийн дутагдал нь өвчнийхөө талаар мэдээлэл хомс, гэрийн асаргаа сувилгааны талаар дутагдалтай байх,
•    эд эсийн перфузын өөрчлөлт
Урьдчилан сэргийлэлт
Шархлааны урьдал өвчнүүдийг эрт оношилж, төгс эмчлэх, хоолны дэглэмийг мөрдүүлэх, ажил амралтыг зөв зохицуулах, аль болох стрессгүй байх ба стресс гарах арга барилд суралцах  нь  ходоод, дээд гэдэсний шархлаа өвчнөөс сэргийлэхэд нэн чухал. Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх.
Өвчний дахилтаас сэргийлэх эмчилгээг намар, өвөл, хаврын цагт 4-8 долоо хоног хийнэ. Эхний 1-2 долоо хоногт хэвтрийн дэглэм сахиулж, хоолны нарийн дэг мөрдүүлж, боломжоор нь илүү амраах чухал.

0 сэтгэгдэл:

Post a Comment