SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, February 28, 2012

“ХИТ”-ийн Д.Давааням 15-тай охиныг хүчирхийлсэн хэрэгт холбогджээ

 МҮОНТ-ийн “ХИТ” хөгжмийн нэвтрүүлгийн гэж овоглогдох болсон хөтлөгч Д.Давааням насанд.........
  Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
....... хүрээгүй охидыг хүчирхийлж, бэлгийн мөлжлөгт уруу татсан хэрэгт холбогджээ. Эх сурвалжийн мэдээлснээр Д.Давааням насанд хүрээг үй охидыг согтоож, биеэ хянах чадваргүй болсны дараа бэлгийн дур хүслээ хангадаг байсан аж. Түүний энэ хууль бус үйлдлийн талаар хохирогчдын ар гэрийнхэн цагдаагийн бай­гууллагад гомдол гаргаад байгаа гэнэ. Тодруулбал, Д.Давааням 2010 онд 15 настай У гэх охины продюссер болжээ. Тэрбээр охиныг “Дуучин, од болгоно” хэмээн хуурч, гурван шил архи нэг дор уулгасан байна.
Улмаар охины биеэ хянах чадварг үй байдлыг ашиглан, хүчирхийлжээ. Айж балмагдсан хохирогч охин тухайн үед эцэг эхдээ хэлнэ гэсэн боловч Д.Даваанням охины хүсэл мөрөөдлөөр тоглож, “Жинхэнэ од болох гэж байгаа хүнд ийм зүйл гарна” хэмээн аргацаасан байна. Ийм байдалтайгаар тэдний харилцаа жил гаруй хугацаанд үргэлжилжээ. Тэгээд энэ хугацаандаа Д.Даваанням 15 настай охиныг “Од болгоно” гэсээр гадаад хүнтэй хүртэл бэлгийн харилцаанд оруулж бай­сан тухай ч хохирогч мэд үүлсэн бай­на.
Харин худал үгэнд нь хууртаж бэлгийн мөлжлөгт автсан охин сүүлдээ Д.Даваанямын гэрт хонож, өнждөг болж. Улмаар У мөн 15 настай найз охин А-гаа дагуулан Д.Даваанямын гэрт ирдэг болсон байна. Гэтэл хоёр охиныг гэрт байх үед нь Д.Даваанямын 40 сая төгрөгийн үнэ бүхий үнэртэй ус, гоо сайхны хэрэглэл алга болжээ. Энэ дагуу Д.Давааням цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар У, А нарыг 40 сая төгр өгийн эд зүйл хулгайлсан хэмээн шалгаж эхэлжээ.
Охид шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас оргон зайлсан тул эл хэргийг хоёр жил орчим шалгасан байна. Цагдаа нар сэжигтэн У-г удалгүй олж, А-г өнгөрсөн сарын эхээр баривчилжээ. Одоо тэднийг Цагдан хорих төвд хорьж шалгаж байгаа. Ерөнхийдөө гай газар дороос, гахай модон дотроос гэгчээр Д.Давааням охидыг хулгайн хэргээр цагдаад барьж өгснөөрөө өөрөө том хэрэгт унах болчихоод байгаа аж. У охин хоригдохдоо Д.Давааням өөрийг нь хэрхэн дарамталж, бэлгийн харилцаанд ордог байсан талаар ар гэрийнхэндээ хэлжээ. Ингэснээр охины ар гэрийнхэн Д.Даваанямын эсрэг гомдол гаргаж эхэлжээ.
Хохирогч У-гийн ар гэрийнхэн боломжийн амьдралтай. Аав Э нь нэгэн аялал жуулчлалын компанийн захирал юм байна. Ийнхүү Монголын телевизийн салбарт орчин үеийн хөгжмийн нэвтрүүлгийн урсгалыг анх оруулж ирсэн гэгддэг “ХИТ”-ийн Д.Давааням энэ мэтээр насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт уруу татсан хэрэгт холбогджээ. Түүний энэ үйлдэл нэг бус удаа давтагдсан гэдгийг ч хохирогчид мэд үүлээд байгаа аж.


Эх сурвалж: "Өглөөний сонин"

0 сэтгэгдэл:

Post a Comment