SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, February 20, 2012

Бааварт мөс нийлүүлэгчид ганцад...


Хар тамхи, мансууруулах бодистой хол боотой хэрэг сүү лийн үед цөөнгүй гарч, олон хүн хохирч, холбогдож, зарим нь энэ хэргийн улмаас............

Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

ХИЛЭЭР “МӨС” ОРУУЛЖ ИРДЭГ СҮЛЖЭЭ БИЙ БОЛЖЭЭ.............. амиа алдав. Ялангуяа мансууруулах бодис гэдгийг нь мэдэлгүй, брэндийн бараа нэртэй цүнх зөөн хэрэгтэн болж, харь оронд хоригдож байна. Хууль, хяналтын бай гууллагаас удаа дараа сэрэмжл үүлж байгаа ч иргэд маань “брэн дийн бараанд” хууртан гэмт хэргийн золиос болсоор байна. Хар тамхи хэмээгч хар мөртэй бараа зөө сөн, хэрэглэсэн хэргийн явцын талаар иргэдэд сэрэмж лүүлэг болгох үүд – нээс хүргэе. Хүүхэд залуусын дунд мансууруулах төрлийн бодисын хэрэглээ нэмэгдэх хандлагатай болсон. Хамгийн сүүлд гэхэд Баянгол дүүргийн нутаг “Этү гэн” зочид буудал гурван залуу шүдэнзний хайрцагтай мансууруулах төрлийн өвс татаж байгаад баригдсан юм.
БААВАРТ “МӨС” НИЙЛҮҮЛДЭГ ЗАЛУУС “ГАНЦ”-Д ЦУГЛАВ
ЭЦГ, УМБГ-ын ажилтнууд нэлээд хөөцөлдсөний эцэст хилээр мансууруулах бодис оруулж ирдэг бүлэг залуусыг баривчлан шалгаж эхлээд байна. “Ice” (мөс) гэж нэрлэдэг мансууруулах үйлчилгээтэй нэгэн төрлийн нийлэг бодисыг Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар тэргүүтэй олон залуу хэрэглэдэг байсан гэх. Түүнийг нь хил давуулж авчирдаг залуус болох долоон хүнийг баривчилсан тухай мэдээлэл бидэнд олдлоо. “Энгийн нүдээр харахад элсэн чихэр шиг уг бодис нь хэрэглэсэн хүнд 24 цагийн туршид хүчтэй нөлөө үзүүлдэг. Хэрэглэсэн хүний нойр нь хүрдэггүй, бие нь сэргэж байгаа мэт байдаг” гэж эх сурвалж өгүүлэв. Түүнийг хэрэглэсэн залуус “Тугалган цаасан дээр тавьж, шатаан утааг нь сордог” гэж цагдаагийн байгууллагынханд тайлбарлажээ. Хилээр оруулж ирдэг бүлэг залуу “0.75 грамм хэмжээтэй нь 300 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Галт тэргэнд элсэн чихэр гээд оруулаад ирэхэд анзаардаггүй” гэж мэдүүлсэн сурагтай. “Ice” хилээр оруулж ирдэг болон түүнийг худалдан авдаг хэд хэдэн хүн өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид “цуглаад” буй гэнэ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр энэ хэрэгт охидын нэгэн хамтлагийн гишүүн холбогдон шалгуулж буй гэнэ.
ХАР ТАМХИ ЗӨӨГЧ ЦОНХООР ҮСЭРЧ АМИА АЛДЖЭЭ
Хар тамхи зөөлгөдөг Зүүн өмнөд Азийн хар тамхины сүлжээ болох “Алтан гурвалжин” нууц бүлэглэлийн гар хөл бологч Хулан, Халиунаа нарын бүлэг гэгчийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс нэлээд удаан хугацаанд шалгаж байна. Дээрх хоёр э м э г т э й д хуур тан, эсвэл хууль бус зүйл гэдгийг нь мэдсээр байж хар тамхи зөөсөн хүмүүсийг Бээжинд ч, Улаанбаатарт ч шалгаж байгаа. Бээжинд 2011 онд баригдсан олон хүн энэ хоёр эмэгтэйн бүлгийнх. Тэдний дунд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү байгаа гэдэг ч мөрдөн байцаалтын явцад Хулан, Халиунаа нар түүнийг явуулаагүй гэж мэдүүлсэн гэнэ. Харин Г.Баясгалангийн хүү хүний өгсөн цүнхийг бусдад дам жуулахаар авч яваад ба ригдсан талаар БНХАУ-ын хууль хяналтын байгуулла гаас манай ХЗДХЯ-нд ирсэн гэж эх сурвалж мэдээлсэн юм. Хулан, Халиунаа нар гэмт хэрэг үйлдэхдээ хүүхэд асрагчаа, түүний нөхрийг ч золиосолжээ. Бээжинд Халиунаагийн хүүхэд асрагчаар ажиллахаар очсон эмэгтэйг хууль хяналтын байгууллагаас гэрчээр асууж буй сурагтай. Тэрбээр нөхөртэйгөө тэнд очиж, нөхөр нь хар тамхи хэд хэдэн удаа зөөжээ. Тэрбээр ээлжит ажлаа хийж яваад Бээжингийн нэгэн зочид буудлын цонхоор үсэрч амиа алдсан гэнэ. Өдгөө Хулан, Халиунаад холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж, ирэх сард хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх аж.
ХУВИЙН ЭМНЭЛГИЙН СУВИЛАГЧИЙГ ДАХИН ШАЛГАНА
Улсын клиникийн төв эмнэлгийн болон ЭМЖЖ гэх хувийн эмнэлгийн сувилагч нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй фен танел тариаг худалдаж байсан хэрэгт холбогдсон. Мэс засал хийлгэх хүмүүст унтуулах зорилгоор хийдэг уг тариаг нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд өндөр хяналтын дор хуваарилдаг. Гэвч түүнээс нь эмнэлгийн ажилтнууд нааш цааш болгож байсан юм. Уг тариа нь найрлагадаа хар тамхины төрлийн бодисын хольцтой юм байна. Фентанелийн үйлчилгээ нь морфиноос хэд дахин өндөр. Тиймдээ ч мансууруулах бодист донтсон хүмүүс хууль бусаар олж аван хэрэглэж байсан гэдэг. Мөрдөн байцаалтын явцад ЭМЖЖ эмнэлгийн сувилагч асан Х.Э гэхэд нэлээд хэдэн удаа худалдсан. УКТЭ-ийн сувилагч Н.Б нэг удаа хүн гуйхаар нь үнэгүй өгсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон аж. Тиймээс прокурорын байгууллагаас Н.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнээс тариа авсан гэх эмэгтэй нь өмнө нь сувилагч байсан агаад хулгайн хэрэгт холбогдон шалгуулж байхдаа, уг хэргийг үйлдсэн гэнэ. Н.Бтэй хамт УКТЭ-д тэрбээр ажиллаж байсан бөгөөд сүүлдээ өвчний учир мансууруулах болон сэтгэцэд нөлөөт тариа хэрэглэдэг болсон нь шалгалтаар тогтоогдсон юм байна. Харин ЭМЖЖ эмнэлгийн сувилагч асан Х.Э-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

0 сэтгэгдэл:

Post a Comment