SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, February 20, 2012

Жавхлангийн үндсэрхэг үзэл хэтрэв



Дуучин С.Жавхлан сүүлийн үед эх орон, нутаг усаараа бахархан сайрхах “Монгол Омогшил” улам ч дэврэх.........
Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 

 ........... болж өдөр бүр эхнэрийнхээ гарын цуйванг идэх хүсэл нь нэмэгдэхийн хэрээр, түүнийгээ бараг л гэр бүлийн хүндээ тулган шаардах нь холгүй болдог аж. Тэгэхдээ эхнэрийнхээ хийж өгсөн цуйванг сэрээ, халбага, савх хэрэглэхгүй гараараа самардаж иддэг гэх. Үсээ үргэлж “Түшмэд халимаг” тавиулж, дээл, хантаазаа гэртээ амарч байхдаа ч тайлдаггүй гэнэ. Түүний ийн омогших болсон сэтгэл нь дуу хуур, шүлэг яруу найргаар эхэлж хэсэгтээ улс төрөөр амьсгалах болсон нь амжилт олоогүй учир эдүгээ хөдөө, хээр гэрээ барин жинхэнэ монгол ёс жудгаа даган амьдрах болжээ. Бас тэр телевиз, гар утас, унаа тэрэг хэрэглэхээ ч больж буй сурагтай. Ёстой л эртнээс овоглож ирсэн өвөг дээдсийнхээ ариун цагаан өргөөний гадна хүлэг морьдоо сойн байж, тог цахилгаан ч үгүй гэрийнхээ хойморь юунд тухалсан нь энэ гэнэ. Гэхдээ л С.Жавхлан амьдралын жамаар их хотын хөдөлгөөнд орж ирэхгүй гэх газаргүй. Ер нь тэглээ гээд унаж яваа морь нь түгжрэлд орох юм биш. Амар л байлгүй. Харин нийслэлээсээ жинхэнэ монгол айлаа олох гэж хотын зах бараадаж хоног төөрүүлэх нь л явдалтай болж таарлаа.

0 сэтгэгдэл:

Post a Comment