SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Monday, February 27, 2012

Хятадад нас барсан бүсгүйчүүдийг гэрлүүлж ....


 
Нас барсан эмэгтэйчүүдийн цогцсыг гаргаж ирэн худалдаж “хий үзэгдлийн хурим” ...........
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй 
.......гэгчийг зохион байгуулдаг бүлэг хүмүүсийг Хятадын засаг захиргааныхан баривчилсан байна. Эртний энэ уламжлал Хятадад сүүлийн үед улам бүр алдартай болж эхлээд байгаа юм.

Сүйт бүсгүйн цогцосны хар зах ид цэцэглэж байгаа гэнэ. Хятадын Цагаан сарын үеэр амь үрэгдсэн нэгэн бүсгүйг хоёр ч удаа гэрлүүлжээ. Эцэг эх нь охиныхоо цогцсыг мөн л нас барсан эрийн гэр бүлийнхэнд борлуулсан байна.

Эртний уламжлал ёсоор тэр хоёр нөгөө ертөнцөд очоод хамт байх ёстой гэж үздэг байна. Ийм ёслол үйлдэхийн тулд нас барсан эрийн гэр бүлийнхэн бүсгүйн эцэг эхэд 35000 юань ойролцоогоор 5500 ам.доллар төлсөн гэнэ. Ёслол үйлдсэний дараагаар бүсгүйг дахин оршуулжээ.

Гэтэл энэ явдал ингээд дууссангүй хэд хоногийн дараа гэмт этгээдүүд дахин шарилыг гаргаж ирээд ойролцоох хотын оршин суугчдад 30000 юаниар борлуулсан байна. Ингээд хөөрхий бүсгүйн шарил дээр дахин нэг ёслол үйлдэх гэж байх үеэр цагдаа нар гэмт этгээдүүдийг баривчилжээ.

Эмэгтэйчүүдийн цогцосны хар зах дээр тогтсон үнэ байдаг төдийгүй инфляцийн түвшин болон долларын ханш нөлөөлж байдаг гэнэ. Ийм төрлийн бизнес Хятадад ихээхэн цэцэглэсэн арилжаа болон хувирчээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment