SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, February 21, 2012

Миний хүү хар тамхи хэрэглэсэн, гэртээ нуусан гэж шалгагдаагүй


Миний хүү хар тамхи хэрэглэсэн, гэртээ нуусан гэж шалгагдаагүй

Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй
“Дижитал” хамтлагийн дуучин Баавар буюу Ш.Батбаяр хар тамхины хэргээр Цагдан хорих төвд саатуулагдаад  буй. Түүний бие муудсан тул ар гэрийнхэн нь батлан  даалтад гаргах хүсэлт гаргасан боловч хорих хугацааг нь сунгаж шалгах шаардлагатай гэж үзсэн юм. Энэ талаар Бааварын ээж Б.Оргодолтой цөөн хором ярилцлаа.
-Таны хүү Ш.Батбаярын биеийн байдал ямар байна вэ?
-Бие нь их л тааруу байна. Хүүгээ батлан даалтад гаргаж авах гэсэн боловч зөвшөөрсөнгүй. Хорих хуга-цааг нь сунгаж, шалгах шаардлагатай гэж үзсэн юм байна.
-Юу нь өвдсөн юм бэ?
-Элэг, ходоод муутай юм. Эмнэлэгт шинжилгээ өгсөн. Цагаан сарын дараа шинжилгээнийх нь хариу гарах байх. Тэр үед нь дахин хүсэлт гаргана даа.
-Хүүг тань хэзээ, хаанаас баривчилсан юм бэ?
-Гэртээ ганцаараа унтаж байхад нь барьсан. н.Алтай гэдэг хүнтэй мансуурчихсан явж байхад нь барьсан гэж гадуур ярьж байгаа. Энэ бол худлаа. Миний хүү тэр өдөр гэртээ ганцаараа байсан.
-Танаас тусдаа амьдардаг юм уу?
-Тийм. Ганцаараа гэртээ унтаж байхад нь аваад явсан байна лээ.
-Та баригдсаныг нь яаж мэдсэн бэ?
-Орцных нь жижүүр “Танай хүүг бариад явчихлаа” гэж утсаар ярьсан.
-Тухайн үед ямар асуудлаар баривчлагдсаныг нь мэдсэн үү?
-Жижүүр нь ярихдаа хар тамхины хэргээр баригдсан гэж хэлсэн л дээ.
Хүүгээ баривчлагдсанаас нь хойш очиж уулзсан уу?
-Баригдсанаас нь хойш нэг удаа эргэлтээр очсон.
-Яагаад баривчлагдсан тухайгаа хэлсэн үү?
-Шилний цаанаас уулзсан болохоор олигтой юм ярьж чадаагүй. Юу гээд байгаа нь сайн сонсогдохгүй юм билээ. Миний чих хатуу болохоор ч тэр үү, сайн юм ярьж чадаагүй.
-Миний ойлгосноор Алтай гэдэг хүнтэй хамт хар тамхи хэрэглэсэн гэж буруутгагдаад байгаа. Таны хүүтэй хамт хичнээн хүнийг шалгаж байгаа юм бэ?
-Ямар ч байсан Алтай гэдэг хүн баривчлагдсан гэсэн. Түүнтэй холбож шалгаж байгаа.
-Бааварыг баривчлах үед гэрээс нь их хэмжээний хар тамхи илэрсэн гэсэн?
-Зарим мэдээллийн хэрэгслээр ингэж яриад байна. Манай хүүгийн гэрээс хар тамхи илэрсэн зүйл огт байхгүй. Хар тамхи хэрэглэсэн байхад нь баривчилсан гэдэг ч худлаа. Цагдаа нар гэрт нь нэгжлэг хийхдээ орцны жижүүрийг нь байлгасан гэсэн. Тэгэхэд юу ч гарч ирээгүй.
-70 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхины төрлийн “мөс” гэдэг бодис олдсон гээд байсан шүү дээ?
-үгүй. Тэр 70 сая төгрөгийн үнэтэй хар тамхи гээд байгаа нь Алтайгийн гэрээс олдсон гэсэн.
-Бааварыг н.Алтайтай холбоотой гэдгийг яаж тогтоосон юм бол?
-Тэрийг ёстой мэдэхгүй. Ерөөсөө л миний хүүг Алтай гэдэг хүнтэй холбогдуулж шалгаж байгаа гэдгээс өөр мэдэх юм алга. Алтайгаас хар тамхи авсан юм уу, хамт хэрэглэсэн юм уу гэдгийг хууль хяналтын байгуулла-гууд шалгаж, тогтоох байх. Хамгийн гол нь миний хүүгийн талаар буруу ойлголт төрүүлээд байна. Нэг муу хүн болохоор бүх зүйлд буруутай байх юм шиг ойлголт төрүүлээд байгаа юм. Миний хүүгийн хувьд сэргэлэн, цагаан цайлган сэтгэлтэй. Хүнд их тусархуу хүүхэд.
-Хэдэн хүнтэй хамт шалгагдаж байгаа вэ?
-Байцаагч нь энэ талаар сайн хэлэхгүй байна лээ. Ямар ч байсан шалгагдаж байгаа нь үнэн. Хүн алддаг шүү дээ. Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа гэдгийг би үгүйсгээгүй. Гэхдээ миний хүүг хар тамхи гэртээ нуусан, мансуурсан гэдэг нь ташаа мэдээлэл.
-Алтай гэдэг хүнийг та таних уу?
-үгүй. Сонин, хэвлэл дээрээс л нэрийг нь харсан.
-2007 онд бас хар тамхины хэрэгт холбогдож байсан бил үү?
-Тийм. Тэр үед бас л хар тамхины хэрэгт холбогдуулж шалгаад хууль хяналтынхан миний хүүг хэрэглэдэггүй, холбогдолгүй гэдгийг нь тогтоосон.
-Танай хүү одоо хэдтэй вэ?
-32 настай.
-Гэр бүлтэй бил үү?
-Байгаа. Хоёр хүүхэдтэй.
-Баривчлах үед гэрийнхэн нь байгаагүй юм уу?
-Байгаагүй.
-Баавар танай хэд дэх хүүхэд вэ?
-Би таван хүүхэдтэй. Миний дөрөв дэх хүү. Доороо нэг дүүтэй. Миний хүү хар багаасаа л урлагтай холбогдож ирсэн. Ер нь би хүүгээ муугаасаа илүү сайн зүйлийг их хийсэн гэж боддог. Яах вэ, хүн алдаж болно. Гэхдээ үнэхээр гэм буруутай эсэхийг нь удахгүй шалгаж тогтоох биз.
Б.Даваахүү
Эх сурвалж: “Өглөөний сонин”

0 сэтгэгдэл:

Post a Comment