SBN
SBN
MNB
MNB
MNB 2
MNB 2
UBS 1
UBS 1
UBS 2
UBS 2
 

Created with Tab Panel Generator

Tuesday, February 21, 2012

Пүүжээ хоёр дахь хүүхдээ тээж байна

Пүүжээ хоёр дахь хүүхдээ тээж байна

-Арван жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий........
 Эрхэм та сурталчилгаан дээр дарж сувдханыг дэмжээрэй

........ болж халуун шуугиан тарьж байсан цаг саяхан мэт санагдана.
Эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэрийн хүнийг урдаа гишгүүлэхгүй түүнийг цэл залуухан насандаа ийм сонголт хийхэд гайхаж хачирхах хүн олон байв. Амраг хүүхнүүдийн явдлаараа дээдсийн хүрээнд цуутай, үе мултарсан ахимаг эрийн цайг чанаж, охиныг төрүүлэх шаардлага Пүүжээд байсан ч юм уу, үгүй ч юм уу. Мөнгө хөрөнгө гэж л ийм хүчтэй эд байдаг гэлтэй.
Нэг л өдөр охиныхоо аавыг ард түмний мисс Д.Ариунцэцэгт алдсанаар Пүүжээ ангийнхаа залуугаас авахуулаад сүүлд төрийн түшээтэй хүртэл учир ургуулсан дуулиан шуугиантай амьдрал туулж яваа.
Түүний цуутай нэгэн амраг нь П.Цэгцбаатар хэмээх залуу. Өдгөө Н.Номтойбаярын хүүхдийг тээж яваа Мандухай хэмээх бүсгүйн анхны нөхөр, охины аав энэ залууг “Хархорин” захын боссын хүү гэдэг. Олны хараанд өртөх тун ч дуртай залуу хархүү модель гэргийнхээ хамрыг цөм цохих хүртлээ хайрын романсаа дуулиантай хэлхсэн он жилүүд бас ч гэж цөөн бус. Анхны гэргий нь тэрбумтны үрийг тээж яваа энэ цаг үед удаах амраг нь бас л уурхайн босстой учир ургуулж, хүүхдийг нь тээж явах цагтай давхацсан сонин тохиолдол болж байна.
Тодруулбал, топ модель Д.Пүрэвсүрэн “Xanadu Mines” компанийн монгол хөрөнгө оруулагч Ганбаяр хэмээх залуугийн ээлжит амрагаар тодроод байна. Тодроод зогсохгүй топ модель бүсгүй 4 сартай жирэмсэн юм байна.
Шинэ жилийн үеэр шинэхэн хайрттайгаа ёолк хэсэж, “Xanadu Mines”-ын тэргүүн хатагтайн суудалд заларсанаа тунхагласан Пүүжээ “Жинхэнэ хайр, амьдралынхаа ханийг оллоо. Бид хоёр бие биенээ олох гэж л ийм урт замыг туулсан юм байна. Яг надад таарч тохирох” хүн хэмээн амаа олохгүй магтаж, аз жаргалдаа мансуурч явсан гэнэ. Шинэ оны дараахан Сингапур, Малайзаар бал сарын аяллаа хийсэн хосууд шинэ хүнээ өлгийдөж авахаар сэтгэл догдлон хүлээж байгаа аж.
Загварын ертөнцийн шинэхэн, уурхайчин хүргэн Ганбаярын тухайд бид өмнөх дугаартаа бизнесмэнийх нь хувьд танилцуулсан. Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Xanadu Mines” компанийг Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан уул уурхайн нууцлаг залуу хөрөнгөтөн. Өдгөө дөч гарч яваа түүний анхны гэргий нэр бүхий генералын охин Уянгаа хэмээх бүсгүй байдаг бөгөөд анхны эхнэртэйгээ хуримаа хийснийхээ дараа Австралид суралцахаар хөлгийн жолоо залсанаар тэрбумтан болох эхлэлээ тавьсан гэдэг. Угийн сэргэлэн сүйхээтэй эр тэндэхийн баячуудтай уулзаж, уул уурхай шинэ тутам хөгжиж буй Монгол руу анхаарлыг нь татаж чадсанаар компаниа байгуулжээ.
Төд удалгүй хоёр хүүхэд төрүүлж өгсөн гэргийгээсээ өрх тусгаарлаж, тухайн үед цэнхэр дэлгэцээр залуусыг байлдан дагуулж байсан UBS music-ын хөтлөгч Халиунаа хэмээх бүсгүйтэй хамтын амьдрал зохиолоо.
Гэнэтхэн уурхайн магнатын гэргий болж, тос, торгонд хөлбөрсөн Халиунаа бүсгүй энэ цагаас хувийн карьераа орхиж, баян айлын эрх эзэгтэй болж хувирсан түүхтэй. Үнэ цэнэтэй брэндээр гоёж, эдийн дээдийг эдэлж, гадаад дотоодоор аялж, үлгэрийн мэт өнгөрүүлсэн тэдний амьдралд нэг л зүйл дутагддаг байсан нь хүүхэд. Тэр олон жил ханилахад хүүхэд төрүүлээгүй Халиунаа бүсгүй эцсийн мөчид нөхрийнхөө дотны найзтай дотно харилцаа тогтоож, хэрэг явдал даамжран Ганбаярт баригдсанаар тэдний хамтын амьдрал сүүлчийн цэгээ хатгасан аж.
Бүхэл бүтэн уурхайтай, ирээдүйн тэрбумтанд хүүхнүүд хаа мундахав. Тэгэхээс тэгэх гэсэн шиг алтны магнатын цуутай экс гэргийтэй амьдрал, хувь заяагаа холбох боломж ийн нээгджээ. Баян бизнесмэний хувьд дэгжин хээнцэр, дээрээс нь чамин гоё охидод нугасгүй Ганбаяр ноёнтны таашаалд топ модель тохирсон ч гэж ванлий биз. Найз нөхдийнх нь яриагаар өнгөнд дуртай Ганбаяр, мөнгөнд дуртай Пүрэвсүрэн хоёр яг энэ цэгээрээ огтолцож байгаа хэсэг хугацааны сэтгэл хөдлөл, Ганбаяр ийм бүсгүйтэй хэзээ ч суухгүй хэмээн мэдэмхийрэх. Уг нь хэн хэн нь амьдралдаа алдаж, хал үзсэн улс дундаасаа үр хүүхэдтэй болчихсон хойноо учиргүй салах нь юу л бол. Гэвч хэрхэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
“Гранд” сэтгүүл

0 сэтгэгдэл:

Post a Comment